Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0637

 

    

 

 

                                 

 

2022 06 15  128/ШШ2022/0637

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********* Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002228 дугаартай шийтгэлийн хуудасны  “торгуулийн, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “16 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх” тухай дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

        ТОДОРХОЙЛОХ нь:

Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* би, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* нь Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********* “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002228 дугаартай шийтгэлийн хуудасны  “торгуулийн, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “16 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх” тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002228 дугаартай шийтгэлийн хуудаст дүгнэлтэд заасан өөрчлөлт оруулахыг даалгаж, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********* 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар дүгнэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Б********* Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б********* 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0002228 дугаартай шийтгэлийн хуудасны  “торгуулийн, нөхөн төлбөр” гэснийг “торгох, 300 нэгж” гэж, 5 дахь хэсгийн В-д заасан эхний хоосон мөрөнд “16 ширхэг тарваганы махыг” гэж, дараагийн хоосон мөрөнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлж, устгуулахаар” гэж тус тус өөрчлүүлэх” тухай дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор дүгнэлт бичихдээ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

                                        ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР