| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2021/04057/И |
| Дугаар | 183/ШШ2022/00762 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2022/00762
| 2022 оны 03 сарын 23 өдөр | Дугаар 183/ШШ2022/00762 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
УДИРТГАЛ ХЭСЭГ
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өндөр буурал овогтой, Ч.Бнэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зузаан овогтой, Г.Жхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Б.
Хариуцагч Г.Ж.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Цацрал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бнь Г.Жд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ч.Бнь Г.Жтай танилцаж, 2013 онд нэг гэрт хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин Жавзанжамъянгийн Уянга төрсөн. Ч.Б, Г.Ж нар гэр бүлийн хэрүүл маргаанаас болж 2016 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хойшид хамт амьдрах боломжгүй болсон гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээхээр тохирсон. Гэрлэгчдийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Ч.Б, Г.Ж нар 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин Ж.Уянга төрсөн. Гэрлэгчид таарч тохироогүйн улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа ба цаашид эвлэрч, хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Ж.Уяныг эх Ч.Бын асрамжид үлдээхээр тохиролцсон бөгөөд хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Нэхэмжлэгчээс Ч.Б, Г.Ж нарын гэр бүл болсон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11161031475 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, охин Зузаан овогтой, Жавзанжамъянгийн Уянгын 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1116002978 дугаар Төрсний бүртгэлийн гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлсон Өрхийн эрүүл мэндийн төвийн Тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 122 дугаар Тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай” тэмдэглэл гэсэн баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Бын гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар Ч.Б, Г.Ж нарын гэрлэлтийг цуцлах, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээх гэсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээнэ гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Ч.Б, Г.Ж нарын гэр бүл болсон 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11161031475 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, охин Зузаан овогтой, Жавзанжамъянгийн Уянгын 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1116002978 дугаар Төрсний бүртгэлийн гэрчилгээ, эрүүл бойжиж байгаа болохыг тодорхойлсон Өрхийн эрүүл мэндийн төвийн Тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Уянга сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 122 дугаар Тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын Тодорхойлолт, Хан-Уул дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 409 дүгээр “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай” тэмдэглэл гэсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Өндөр буурал овогтой, Чүлтэмийн Буянтогтох, Зузаан овогтой, Ганхуягийн Жавзанжамъян нар 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 11161031475 дугаарт бүртгүүлсэн. Гэрлэгчдийн дундаас 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр охин Зузаан овогтой, Жавзанжамъянгийн Уянга төрсөн ба хүүхэд эрүүл бойжиж байгаа.
Ч.Б, Г.Ж нар гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн, хойшид хамт амьдарч, эвлэрэх боломжгүй, охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээнэ гэсэн тайлбарыг гаргасан болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Өндөр буурал овогтой, Чүлтэмийн Буянтогтох, Зузаан овогтой, Ганхуягийн Жавзанжамъян нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Ч.Бнь хүүхдийн асрамж тогтоолгохгүй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1., 115.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Өндөр буурал овогтой, Чүлтэмийн Буянтогтох, Зузаан овогтой, Ганхуягийн Жавзанжамъян нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Ж.Уянгыг эх Ч.Бын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Ч.Б, Г.Ж нар хойшид хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Боос улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.СЭМЖИД