| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0049/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2025-03-06 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 03 цагийн орчимд аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0.99%) үедээ улсын дугаартай "Honda Fit" /Хонда Фит/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ аймгийн сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах "Амар" нэртэй хүнсний дэлгүүрээс "Нийслэл" гэх нэртэй 2.5 литрийн 1 ширхэг пиво худалдан аваад сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байх /яг хаягийг нь мэдэхгүй байна/ манай хүргэн болох очоод Нийслэл гэх нэртэй 2.5 литртэй 1 ширхэгийг хоёулаа хувааж уусан. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед хувааж ууж дуусаад би гэртээ харьж унтсан. Гэртээ унтаж байтал 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 цагийн үед манай нэг таньдаг залгаад би сум 9-р баг Мандалын 14 дүгээр гудамжинд байна нь уусан байна, явах гэсэн явж чадахгүй байна чи намайг сумын 8-р баг Айраг руу найзынд хүргээд өгөөч гэсэн. Тэгээд би улсын дугаартай "Honda Fit маркийн тээврийн хэрэгслийг унаад сумын 9-р баг Мандалын 16-31 тоотод байх гэрээсээ гараад Мандалын 14-р гудамж орох гээд явж байхад сум 9-р баг Мандалын 14 дүгээр гудамжны үзүүр дээр цагдаа нар хяналт шалгалт хийж байсан. Тэгээд намайг зогсоогоод тандагч багаж үлээлгэсэн, би тандагч багаж үлээхэд тандагч багажийн улаан гэрэл асаж байсан. Тэгээд миний унаж явсан улсын дугаартай "Honda Fit” маркийн тээврийн хэрэгслийг цагдаа жолоодож Цагдаагийн газарт ирсэн тэгээд драгерь үлээлгэж согтуурлын зэрэг шалгахад 0.99% гарсан. Тэгээд миний унаж явсан улсын дугаартай "Ноnda Fit" маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсан Би архи согтууруулах ундааны хэрэглэсэн байсан. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 22-23 цагийн хооронд хүргэн болох Шинэмөнхтэй Нийслэл гэх нэртэй 2,5 литртэй 1 ширхэг пиво хувааж уусан байсан. Тэгээд 0,99%-ийн согтолттой гарсан байх. улсын дугаартай "Honda Fit" маркийн тээврийн хэрэгсэл нь манай хүргэн Бямбасүрэн гэх хүний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 38-39-р хуудас/
- Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 18-ны 02 цаг өнгөрч байхад сумын 9 дүгээр баг Мандалын засмалын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж байхад улсын дугаартай "Honda Fit" маркийн тээврийн хэрэгсэл засмал замаар урдаас хойшоо чиглэлтэй явж байхад зогсоож шалгахад ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодон явж байсан мөн тандагч багажаар шалгахад шар өнгөтэй дуугараад байсан тэгэхээр нь *******ыг Цагдаагийн газарт авч ирэн драгерь багажаар согтуурлын зэрэг шалгахад 0.99%-ийн согтолттой байсан. Тэгээд улсын дугаартай "Honda Fit" маркийн тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулж өөрийг нь явуулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-р хуудас/
- Шүүгдэгч *******ын талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 20, 09-11-р хуудас/
- 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
- 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнийн 03 цагт "Fit" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон 9 дүгээр багийн замд замын хөдөлгөөнд оролцон явсан регистрийн дугаартай, овогтой драгерь багаж ашиглан шалгахад 0.99 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо" гэх согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/
- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дугаартай "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар холбогдогчын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай..." гэх шийтгэвэр, /хх-ийн 8-10-р тал/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1016 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0.99%) үедээ улсын дугаартай "Honda Fit" /Хонда Фит/ маркийн тээврийн хэрэгслийг жолооджээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,
мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******од оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД