| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,
2. Монгол Улсын иргэн, ,,*******,*******,*******,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тэй "машинаасаа хөөлөө" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч *******тай "машинаас буу" гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамарны таславчинд мурийлт зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт , нар нь харилцан биесийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Хохирогч *******ын “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сум руу хөдөлсөн юм. Тэгээд бид хэд сумын баруун урд лагерт байх хадан цохионы хажууд очиж зогсоод нөгөө пивоо Жамбасүрэн, Равдан бид 3 хувааж уусан юм. машин барьж байсан болохоор уугаагүй. Тэгээд нөгөө пиво ууж дуусаад Жамбасүрэн согтчихоод “машинаас буу зайлцгаа” гээд хөөгөөд байхаар нь би “хоёрын хооронд та машинаараа боож новширлоо” гээд хэлчихсэн чинь “чи муу бацаан юу гэнээ” гээд өөдөөс томроод байхаар нь би хамар луу нэг удаа цохиод автал хамраас цус гараад хажууд байсан алчуураар хамраа дараад машинаас буугаад машины хаалга нээчихээд буугаад ир гээд байсан. Би машины ард суудал дээр сууж байгаад гараад очтол куртикнээс татаж аваад миний нүүр рүү 2 удаа цохиод авсан. Тэгтэл бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16-р хуудас/
Хохирогч *******гийн “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сум руу хөдөлсөн. Тэгээд бид хад сумын баруун урд лагерт байх хадан цохионы хажууд очиж зогсоод , Равдан бид 3 пиво хувааж уусан юм. Тэгээд ууж дуусаад машинаасаа нөгөө 2 залууг “буу зайл” гэж би хөөсөн тэгтэл араас машины голд сууж байсан гэх залуу миний хамар руу нэг удаа цохиод автал миний хамраас цус гараад би хажууд байсан алчуураар хамраа дараад машинаас буугаад тай барилцаад авсан. Тухайн үед би машины урд талд жолоочийн хажуу суудал дээр сууж байсан юм. Тэгээд машинаас гараад тай барилцаж аваад ын нүүр рүү 2 удаа алгадаад авсан. Тэгтэл салгасан.... Аймгийн төвд ирээд Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь хамар чинь мурийсан байна гээд хамар тэгшлээд чихээс хийсэн. ... Сэтгэл санааны хохирлоо тогтоолгох шаардлага байхгүй. Одоо санал, гомдол байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 07-09-р хуудас/
Гэрч Б.ийн “2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сумын баруун урд лагерт байх хадан цохионы хажууд очиж зогсоод Жамбасүрэн, , Равдан 3 пиво хувааж уусан юм. Ууж дуусаад Жамбасүрэн согтчихоод “машинаас буу зайлцгаа” гээд хөөсөн чинь “хоёрын хооронд та машинаараа боож новширлоо” гээд хэлтэл чинь “чи муу бацаан юу гэнээ” гээд Жамбасүрэн томорсон чинь хамар руу нэг удаа цохиод автал хамраас цус гараад хажууд байсан алчуураар хамраа дараад машинаас буугаад машинаас буусан чинь Жамбасүрэн ын нүүр рүү 2 удаа цохиод авахаар нь тэр хоёрыг би салгасан...” гэх мэдүүлэг, /х-ийн 19-20-р хуудас/
- Шүүгдэгч *******, ******* нарын талаархи лавлагаа, /хх-ийн 46, 47-р хуудас/
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 51 дугаартай “*******ын биед хамрын таславчинд мурийлт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь дангаараа болон гэмтэл нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр, /хх-ийн 34-35-р хуудас/
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай “*******гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, үзлэг хийхээс 2-4 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Уг гэмтлүүд нь дангаараа болон гэмтэл нь бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр, /хх-ийн 27-29-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, дээрх мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь харилцан бие биенийхээ нүүрэн тус газарт цохих үйлдэл хийхэд хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч *******, ******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй.
Шүүгдэгч нар нь харилцан хохирогчоор тогтоогдсон ба бие биедээ төлөх төлбөргүй болох нь хохирогч *******, ******* нарын ”... гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******, ******* нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, ахуй амьдралын хувьд******* зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдний зорчин явах эрх, хөдөлмөрлөх эрхийг хөндөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Их Дэлгэр овогтой , овогтой Жамбасүрэн нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Их Дэлгэр овогтой , овогтой Жамбасүрэн нарт тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, Б:Жамбасүрэн нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД