| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0038/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дугаар сарын 16-ны өдөр 23 цаг 00 минутын үед аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар цэцэрлэгийн гадна хохирогч эзэмшлийн улсын дугаартай Lexus hs-250h /Лексус Эйч Эс-250 эйч/ маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг гараараа цохиж хагалан бусдад 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь бусдын эд зүйл устгаж, гэмтээсэн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч “Би 2024 оны 09 дүгээр сарын 16-ны сумын нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар цэцэрлэгт ажлаа хийж байгаад шөнө 23 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад охин хамт гарч ирэхэд урдаас согтуу хүн ирж яваа харагдсан. Тэгээд тэр хүнийг харсан чинь миний салсан нөхөр болох ******* ирж байсан ба бид хоёр миний эзэмшлийн машин болох улсын дугаартай тээврийн хэрэгсэлд орж суугаад хаалгаа түгжсэн тэгээд ухарч хөдлөх гэтэл ******* нь “дайраад гар” гээд машины ард ирээд зогссон. Тэгээд ухрах боломжгүй болж би урагшаа хөдөлсөн тэгтэл ******* нь машины хажуугаар гарч ирээд улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны эсрэг талын салхины шил рүү зүүн гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгтэл улсын дугаартай тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан. машинаас бууж *******ыг хорьсон тэгж байх хооронд нь би хөдлөөд явсан. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй. ... Тээврийн хэрэгслийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хотоос худалдан авсан. Худалдаж авахдаа "Нэт капитал финанс корпораци ББСБ"-н нэр дээр авч байсан. улсын дугаартай Toyota Lexus hs-250 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-21, 49-р хуудас/
2. Насанд хүрээгүй гэрч “2024 оны 09 дүгээр сарын 16-ны орой 23 цаг өнгөрч байхад ээж болох хамт ажил нь болох 2 дугаар цэцэрлэгээс гарсан. Яг цэцэрлэгийн хашаанаас гартал аав болох ******* урдаас алхаад ирж байгаа харагдсан тэгээд би ээж болох хамт ээжийн машин болох улсын дугаартай Toyota Lexus HS-250 маркийн тээврийн хэрэгсэлд суусан. Тэгтэл аав урдаас алхаж ирээд гэр рүү хүргээд өгчих гээд улсын дугаартай Toyota Lexus HS-250 маркийн тээврийн хэрэгслийн ар талд ирээд зогссон. Тэгтэл ээж болох Б. аав болох *******ад “чи наанаасаа холд явмаар байна” гэхэд аав холдохгүй байсан. Тэгээд ээж болох Б. машинаа урагшаа хөдөлгөхөд аав миний сууж байсан талын салхины шил рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон тэгтэл машины салхины шил хагарсан. Тэгэхээр нь би машинаас бууж аавыг хорьсон тэгэх хооронд ээж машинаа унаад урагшаа хөдөөд явж амжсан. Тэгээд би аавд “та яаж байгаа юм” гээд байж байхад ээж урагш очиж зогсоод “намайг хурдлаарай” гээд дуудсан тэгээд би машин руу гүйж очиж сууж ээжийн хамт гэр рүүгээ явсан. … Ээж, аав хоёр 2023 оны 10 дугаар сараас нэг гэрт хамтран амьдрахаа больсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/
3. "Ашид Билгүүн" ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1805 дугаартай " улсын дугаартай Lexus hs-250h /Лексус Эйч Эс-250 эйч/ маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил цуурч хагарсан байв. Үнэлгээгээр тогтоогдсон дүн 650,000 /зургаан зуун тавин мянга/” гэх хохирлын үнэлгээ, /хх-ийн 30-32-р тал/
4. , нар 2008 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулсан лавлагаа, /хх-ийн 38-р хуудас/
5. “Нэт капитал финансиал корпораци” Банк бус санхүүгийн байгууллагын 2025.02.20-ны өдрийн 62/2025 дугаартай албан бичигт “... овогтой , РД: нь улсын дугаартай Lexus hs-250h /Лексус Эйч Эс-250 эйч/ маркийн автомашиныг барьцаалан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10483371703 дугаартай зээлийн гэрээ байгуулан зээл авсан...” гэх албан бичиг, /прокурор хэлэлцүүлэгт гаргаж өгсөн/ зэргээр тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дугаар сарын 16-ны шөнийн 23 цаг 00 минутын орчимд согтуурсан үедээ аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар цэцэрлэгийн гадна өөрийн эхнэр боловч одоогоор хамтран амьдрахгүй байгаа Б.тэй тааралдаж хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний унаж явсан улсын дугаартай Lexus hs-250h /Лексус Эйч Эс-250 эйч/ маркийн автомашины салхины шилийг гараараа хагалж 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч ******* нь хохирогч Б.тэй эхнэр, нөхрийн харилцаатай, гэрлэлтээ батлуулсан бөгөөд цуцлуулаагүй боловч 2023 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдрахгүй байгаа талаар хэн аль нь мэдүүлжээ.
Түүнчлэн хохирогч Б. нь хамт амьдрахаа больсон цаг хугацаанаас хойш 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч улсын дугаартай Lexus hs-250h /Лексус Эйч Эс-250 эйч/ маркийн автомашиныг эзэмшиж байх ба уг тээврийн хэрэгсэл нь ******* болон Б. нарын дундын эд хөрөнгө, дундын өмчлөл, эзэмшлийнх биш байх тул шүүгдэгч *******ын дээрх тээврийн хэрэгслийн салхины шилийг санаатай хагалж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмт хэрэг”-н шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан ба ******* шүүхийн хэлэлцүүлэгт уг хохирол төлсөн талаараа мэдүүлж байх боловч баримт ирүүлээгүй тул хохирогч Б. нь хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгосугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хохирогч Б. нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД