Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,  ам бүл 4,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 147 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнийн 02 цагийн үед аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0,63%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2025 оны 01 дүгээр 17-ны өдөр 23 цагийн үед найзуудын хамт зааланд тоглож дуусаад 2025 оны 01 дүгээр сарын 18-ны 01 цагийн үед аймаг сум 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Зуутын байрны гадаа өөрийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгсэл дотроо найз хамт гар утсаа цэнэглэж байхдаа миний машин дотор "Cass" нэртэй 0,5 литртэй пиво 1 ширхэг байсан юм. Тэгээд тухайн пиво уу гээд өгсөн чинь Баяртогоо тухайн пивоо задлаад ууж байхад би тухайн пивоноос 2-3 балгасан. Тэгээд аймаг сум 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах Зуутын байрны гадаанаас хөдлөөд аймгийн 7-р багийн нутаг дэвсгэрт байрлах эгчийндээ очиж өөрийн цүнхтэй хувцсаа авчхаад Хүнсний 48-р байр орох гээд явж байтал аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн баруун урд талд цагдаа нар зогсоож миний бичиг баримтыг шалгахаар асуусан /би өөрөө жолооны үнэмлэхгүй юм/ тэгээд цагдаа нар намайг тандагч багажаар согтуурал шалгаж үлээлгэхэд шар гэрэл асаж байсан тэгээд Цагдаагийн газар ирж драгерь багаж үлээхэд 0.63%-ийн согтолттой гарсан. Тэгээд тээврийн хэрэгслийг журамлаж намайг явуулсан. Баяртогоо гэх найзынхаа ууж байсан "Cass" нэртэй 0,5 литртэй пивоноос 2-3 балгаж уусан байсан. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх огт байхгүй. Бас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр жолоодох эрхийн үнэмлэх авах хугацаагаа 1 жилээр хасуулсан юм. улсын дугаартай "Toyota Prius-30" маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-р хуудас/

- Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 18-ны шөнө 01 цагийн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж аймгийн нутаг дэвсгэрт байрлах "Говийн Ирээдүй" цогцолбор сургуулийн баруун урд талд засмал зам дээр хяналт шалгалт хийж байхад улсын дугаартай "Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгэхээр нь дохиж зогсоож бичиг баримтыг шалгахад улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь эрхийн үнэмлэхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ жолоодож явсан. Тэгээд *******ийг тандагч багажаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг шалгаж үлээлгэхэд шар гэрэл асаж дуугарсан. Тэгэхээр нь *******ийг Цагдаагийн газарт авч ирж драгерь багажаар согтуурлын зэрэг шалгахад 0,63%-ийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-р хуудас/

- Шүүгдэгч *******ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагаа, /хх-ийн 18-р хуудас/

- нь // аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэврийн хуулбар, /хх-ийн 14-17-р тал/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн " овогтой ийг драгерь багаж ашиглан шалгахад 0,63% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо" гэх тэмдэглэл, /хх-ийн 03-05-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 1-р тал/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба хугацаа дуусаагүй байхад буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0,63%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолооджээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,

мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,

“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

                     Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч *******өд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******өд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД