| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0077/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/55 |
| Огноо | 2025-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,, дүү нарын хамтаар Дундговь аймгийн сумын 1 дүгээр баг “Дөрвөлжин” гэх газар оршин суух,,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Ширээ цав” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс хохирогч эзэмшлийн үйлдвэрлэсэн маркийн мотоциклын мотор 1 ширхэг, үйлдвэрлэсэн маркийн мотоциклын обуд олгойтой дугуй 1 ширхэг, усны тэрэгний обуд олгойтой дугуй 2 ширхэг, үйлдвэрлэсэн маркийн мотоциклын амортизатор 2 ширхэг, усны помпны мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг өөрийн эзэмшлийн “Кросс” маркийн мотоциклыг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 720,000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “Ширээ цав” гэх газарт байрлах өвөлжөөн дээрээс хохирогч эзэмшлийн “Тоуота Ноа” маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг тохойгоороо цохиж хагалан нэвтэрч, дотор нь байсан аккумуляторыг өөрийн эзэмшлийн “Кросс” маркийн мотоциклыг ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлахыг завдсан,
мөн 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 08-ны өдрийн хооронд Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газраас хохирогч эзэмшлийн сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай хязаалан эр хонь 3, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 1, нийт 6 хонийг эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклыг ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар өөрийн малын хашаанд тууж оруулан хулгайлж бусдад 1,330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “... Би 2024 оны 03 дугаар сарын 27-нд бууцан дээрээс мотоциклын 1 дугуй, 2 амортизатор, машины багаж дотор нь байсан 1 мотор, усны тэрэгний дугуйг авсан, хүнд аваачиж зарахад 120.000 төгрөг болсон. 3 сарын 30-ны өглөө машиных нь цонхыг хагалаад аккумуляторыг аваад дугуйг нь тайлж байтал Хадбаатар ирсэн, тэгээд сум явсан. 9 сарын 6-нд хониноос 6 хонийг нь авч зарсан. Тухайн үед танихгүй ченжид өгсөн 5 гулуузыг би авч 1 гулуузыг зардалд нь өгсөн. машинаар аймагт авч ирж зарсан...” гэв.
2. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр малдаа явж байхдаа бууцаа эргэтэл бууцанд байсан мотоциклын урд дугуй, урд 2 амортизатор, мотор, усны тэрэгний 2 дугуй, машины багажид байсан мотоциклын мотор, усны помпны мотор зэрэг эд зүйл алга болсон байсан. Тэгээд 3 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар 31-ний өдөр бууцан дээрээ иртэл тэнд байсан миний өөрийн эзэмшлийн 89-09 УНР улсын дугаартай Тоёота Ноа маркийн тээврийн хэрэгслийн ард талын багажны шил хагалж дотор нь байсан том аккумуляторыг гаргаад тавьсан, хажууд нь байсан машины дугуйг задлаад үл таних 20 гаран насны 1 залуу сууж байсан. Тэгээд тэр залууг би “чи яах гэж байгаа юм бэ, яагаад миний эд зүйлийг эвдээд задлаад сууж байгаа юм бэ” гээд асуусан чинь юу ч дуугарахгүй байсан. Тэгээд би тэр хүний унаж явсан цагаан өнгийн кросс маркийн мотоциклыг унаад нөгөө залууг сундлаад сумын төвд ирээд мотоциклыг нь айлын байшинд хийж байсан чинь нөгөө залуу алга болчихсон байсан. Тэгээд би нөгөө залууг ирээд уулзах юм болов уу гэж бодоод хүлээгээд байсан чинь ирэхгүй байсан тул цагдаад өргөдөл бичиж өгсөн ... Манай сумын Мөнхбат гэх хүний хүүхэд гэдэг залуу байх шиг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/
3. Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Манайх 2024 оны 09 сарын 06-нд хүүхдийн үс үргээчихээд 09 сарын 08-ны өдөр малаа тоолоход манайхаас 5-6 хонь дутсан байхаар ойр хавийн айлуудаар нилээд хоног эрж хайж явсан. Тэгээд хэд хоногийн дараа "Дөрвөлжин" гэх бууцны зүүн хойд жалганд манай малын арьс гэдэс нь булаатай, зарим нь булаагүй ил байсан. Тэгээд , нарт үзүүлээд энэ бол тодорхой юм боллоо гэж хэлээд явсан. Манайх сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай эр, сувай 6 хонио алдсан, хязаалан эр хонь 3, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 1 байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 164-165-р хуудас/
4. Гэрч “2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойно сумын гэх гэх залуу манайд ирээд манай хашаанд хужаа мотоциклын хуучин хайлшнууд байна та очоод аваач мотоциклтой авч явж болохгүй байна гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинтай ийн хашааны гадаа очоод зогстол нэг ногоон шуудайтай төмөр, 2 мотоциклын дугуйны обуд гаргаж өгсөн. Тэгээд би хашаандаа очоод шуудайтай төмрийг үзэхэд мотоциклын эд ангиуд байсан ба жинлэж үзсэн чинь шуудайтай төмөр 2 обуд нийлээд 40 орчим кг болсон. Би 1кг хайлшийг 3000 төгрөгөөр авдаг ба т 40 кг хайлшны 120.000 төгрөг өгсөн. Дансаар өгье гэсэн чинь надад данс байхгүй бэлнээр өг гэхээр нь би дэлгүүрээс бэлэн мөнгө авч өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р хуудас/
5. Гэрч О. “... Намайг 2024 оны 09 сарын 10-ны үеэр байх гэртээ хүүхдээ хараад байж байтал М. орж ирснээ “аймаг яваад өгчих” гэхээр нь “за тэгье ирж очихын 80.000 төгрөгөөр явна шүү” гээд тэдний баруун хашааны амбаар дотроос хонины гулууз 5, 6 ширхгийг ачаад аймаг явсан. Аймаг дээр Отгонцэцэг гэдэг ченж дээр очсон чинь үнэр орсон байна гээд аваагүй, дараа нь зах руу очиж махны хэдэн ченжид үзүүлтэл муудсан байна гээд аваагүй. Захын ченж нараас утасны нэг дугаар авч яриад Өндөр ээж үйлчилгээний газраас баруун урагш засмал замын урд блокон хашаан дотор 1 хүнд үзүүлтэл бас голж байснаа килограммыг нь 4000 төгрөгөөр авбал авъя гэхээр нь өгсөн. надад 1 гулуузыг нь зардалд өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 173-174-р хуудас/
6. Гэрч “Би 2021 он билүү 2022 онд өөрийн унаж байсан цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклоо тай “Даюун” маркийн мотоциклоороо сольж наймаа хийж байсан, улсын дугаар аваагүй байсан. 2019 онд үйлдвэрлэгдсэн байсан байх...” гэх мэдүүлэг, /хх-ийн 176-р хуудас/
7. Гэрч “2024 оны 09 сарын 06-ны хавьд Булган аймгийн Сайхан сум руу бэр гуйх ажлаар яваад 09 сарын 10-ны өдөр ирсэн. 2024 оны 09 сарын 12-ны өдөр саахалт айлын хүүхэн манайхаас хонь дутаад байна гээд ирсэн. Маргааш буюу 09 сарын 13-ны өдөр ирээд бууцны чинь зүүн хойд ард арьс булаатай байна гээд намайг аваад явсан. Очоод үзтэл 6 хонины арьс гэдэстэйгээ булаатай байсан. Зургаан хонины нэхий нь ногоон будагтай, хонины нэг толгой байсныг үзэхэд тэдний малын чихлээстэй байсан. надад танай хүү ингэсэн гэж хэлээд явсан. ... Надад энэ мотоцикл байж байгаад 10 сард хэмхрээд төмрийн хогонд явсан, одоо би улаан шар өнгийн Даюун маркийн мотоцикл унадаг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 178-179-р хуудас/
8. Гэрч “2024 оны 09 сарын 09-ний өдөр 136 кг хонины муудсан мах худалдаж авч байсан. 20 гаруй насны хүү, 30 гаруй насны залуу 2 ирж саарал билүү цагаан өнгийн приус-20 маркийн машинтай өгч байсан. Надад энэ 2 залуу 6 тооны хонины гулууз мах үзүүлээд 5 тооны гулууз махыг килограммлуулаад нийт 136 кг болоход нь килограммыг нь 4000 төгрөгөөр бодоод дансаар нь 544,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 186-187-р хуудас/
9. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-924-11539 дугаартай “хязаалан эр хонь 3 толгой нэг бүр нь 250.000, нийт 750.000, шүдлэн эр хонь 2 толгой нэг бүр нь 200.000, нийт 400.000, сувай эм хонь 1 толгой, үнэ 180.000, нийт үнэ 1,330,000 төгрөг...” гэх үнэлгээ, /хх-ийн 192-196-р хуудас/
10. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ТХҮ-924/9492 дугаартай “ үйлдвэрлэсэн маркийн мотоциклын мотор 1 ширхэг 250,000 төгрөг, үйлдвэрлэсэн маркийн мотоциклын обуд олгойтой дугуй 1 ширхэг 100,000 төгрөг, усны тэрэгний обуд олгойтой дугуй 2 ширхэг 160,000 төгрөг, үйлдвэрлэсэн маркийн мотоциклын амортизатор 2 ширхэг 110,000 төгрөг, усны помпны мотор 1 ширхэг 100,000 төгрөг, 2001 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ноа /Toyota Noah/ маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил 280.000 төгрөг, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөг” гэх хохирлын үнэлгээ, /хх-ийн 32-34-р хуудас/
11. “Арвижих Эстимейт” ХХК-н 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ДГ-1/03 дугаартай “жалам хар мотоцикл 1,000,000, аккумулятор 100,000” гэх хөрөнгийн үнэлгээ, (хх-ийн 129-131-р хуудас)
12. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-924-11713 дугаартай “мустанг-5 маркийн мотоцикл 700,000 төгрөг” гэх үнэлгээ, /хх-ийн 204-207-р хуудас/
13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт, /хх-ийн 5-10, 146-153-р хуудас/
14. Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, шийтгэх тогтоолын хамт, /хх-ийн 55-62-р хуудас/
15. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, /хх-ийн 135-140-р хуудас/ болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ширээ цав” гэх газарт байрлах иргэн өвөлжөөн дээрээс өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Жалам хар” /кросс/ маркийн мотоцикл буюу машин механизм ашиглаж үйлдвэрлэсэн “” маркийн мотоциклын мотор 1 ширхэг, уг мотоциклын олгой резинтэй обудтай дугуй 1 ширхэг, мөн мотоциклын амортизатор 2 ширхэг, усны помпны мотор 1 ширхэг, усны тэрэгний олгой резинтэй обудтай дугуй 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ширээ цав” гэх газарт байрлах иргэн өвөлжөөн дээр дахин очиж түүний эзэмшлийн “Тоуота Ноа” /Toyota Noah/ маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалан дотор нь байсан аккумуляторыг авахаар завдаж байх үед хохирогч Б.Хадбаатар хүрэлцэн ирж уг үйлдэл таслан зогсоогдсон буюу машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд зүйлсийг хулгайлахаар завдсан,
Мөн шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 06-аас 08-ны өдрийн орчимд Дундговь аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дөрвөлжин” гэх газарт бэлчээрт байсан хохирогч эзэмшлийн хонин сүргээс сүүлэн дээрээ ногоон өнгийн будагтай хязаалан эр хонь 3, шүдлэн эр хонь 2, сувай эм хонь 1, нийт 6 хонийг өөрийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклоор тууж өөрийн малын хашаанд оруулан уг хонинуудыг төхөөрч бусдад зарж борлуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь мотоцикл ашиглан бусдын өвөлжөөнд байсан мотоциклийн эд анги, усны тэрэгний дугуй зэргийг хулгайлсан, мөн дахин уг газарт 3 хоногийн дараа очиж түгжээтэй байсан тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж дотроос нь аккумулятор гаргаж авч явах агшинд эзэмшигч буюу хохирогч Б.Хадбаатар хүрэлцэн ирж таслан зогсоогдсон ба уг үйлдэл нь учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд зүйл хулгайлсан, хулгайлахаар завдсан үйлдэл юм.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр өмчлөгчид мэдэгдэхгүйгээр түүний эзэмшлийн мотоциклийн эд анги хулгайлсан, мөн үйлдлээ хялбарчлах, түргэвчлэх зорилгоор машин механизм /мотоцикл/ ашигласан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.
Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн хохирогч эзэмшлийн Тоёота Ноа маркийн тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж дотроос нь аккумулятор авахаар завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь тээврийн хэрэгслийн салхины шилийг хагалж дотроос нь эд зүйл авч буй үйлдлийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн” гэж үзэх боломжгүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн болно.
Шүүгдэгч *******ийн мотоцикл ашиглан хохирогч 6 тооны хонь буюу 6 тооны бог малыг бэлчээрээс нь тууж өөрийн хашаанд авчирч төхөөрөн бусдад зарж борлуулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн тооцсон.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгосноор уг гэмт хэрэг төгсдөг.
Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Өөрөөр хэлбэл мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүгдэгч *******ийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 6 бог малыг шууд санаатай үйлдлээр хулгайлж, уг мал хулгайлах үйлдлээ хялбарчлах, үйлдлээ түргэвчлэх зорилгоор машин механизм ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох машин механизм ашигласан гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Ийнхүү дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг дүгнэж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхээр завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Хохирлын талаар:
1. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч 720.000 /долоон зуун хорин мянга/ төгрөгийн шууд хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн ТХҮ-924/9492 дугаартай үнэлгээгээр тогтоогдов.
Мөн шүүгдэгч ******* нь хохирогч өвөлжөөнд 2 дахь удаагаа очихдоо Тоёота Ноа маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг хагалсан байх ба уг салхины шил хагарсан үйлдлийг хор уршиг гэж үзнэ.
Хохирлын үнэлгээгээр салхины шил 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдсэн тул хохирогч шууд учирсан хохирол 720.000, хор уршигт 280.000, нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь дээрх хохирол нөхөн төлсөн талаархи баримт гаргаж ирүүлээгүй тул уг хохирлыг гаргуулж олгохоор шийдвэрлэв.
2. Шүүгдэгч ******* нь хохирогч 6 тооны хонийг хулгайлж нийт 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-924-11539 дугаартай үнэлгээгээр тогтоогдов.
Шүүгдэгч мөн дээрх хохирол төлөөгүй байх тул уг хохирлыг гаргуулж д олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхээр завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин түүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 бүлэгт заасан гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 01 сараар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 27, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд хохирогч эд зүйлс хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Жалам хар буюу “Кросс” маркийн мотоцикл, харин хохирогч хонийг хулгайлахдаа өөрийн “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл ашигласан байна.
Гэвч “Мустанг-5” маркийн мотоцикл нь бодитоор байхгүй болсон, түүнчлэн Жалам хар буюу “Кросс” маркийн мотоциклийг шүүгдэгч *******ийн эзэмшлийнх гэж прокурорын тогтоолоор мөрдөгч битүүмжилсэн, үнэлгээ гаргасан боловч уг тээврийн хэрэгслийн арлын дугаараар нь автотээврийн төвөөс лавлагаа аваагүй, шүүгдэгчийн эзэмшлийнх эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар эцэслэн тогтоож чадаагүй байх тул Эрүүгийн хуульд зааснаар “улсын орлого болгох”, “үнийг гаргуулах” боломжгүй гэж үзлээ.
Иймд Жалам хар буюу “Кросс” маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгов.
Таслан сэргийлэх арга хэмжээний талаар:
Шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба түүнд хорих ял оногдуулсан тул түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргээс 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж үйлдсэн, үйлдэхээр завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Шүүгдэгч *******т эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил 01 сарын хугацаагаар хорих, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 2 дахь хэсгийг журамлан нэмж нэгтгэн, нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 4 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч , 1.330.000 /нэг сая гурван зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч тус тус олгосугай.
7. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн Кросс /Жалам хар/ маркийн мотоциклыг битүүмжлэлээс чөлөөлж эзэмшигчид буцаан олгохыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
8. Шүүгдэгч *******т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөслэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД