Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Янжиндулам

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,

Мөн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах,

аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,

Мөн шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,,

Мөн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 116 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан,, Регистрийн дугаар: ЗЮ8310279

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* согтуурсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " плаза" дэлгүүрийн орчимд хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний зүүн бугалга, зүүн шуу тус газарт тус тус 1 удаа хагархай архины шилээр зүсэж, эрүүл мэндэд нь зүүн бугалга, шуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын 9 дүгээр баг Мандлын 05-51 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч "гэрт ирэхгүй гадуур тэнэлээ" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний аарцгийн зүүн ташаа руу өшиглөж унагаах, нүүрэн тус газар өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн сүүж ясны их дэлбэнгийн хугарал, дээд уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                   Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Хохирогч “2024 оны 12 дугаар 29-ний өдөр сумын 8 дугаар багт байдаг өөрийн найз Батчулууныд байж байгаад орой 21 цагийн үед гэртээ буюу аймгийн сумын 9 дүгээр баг Мандалын 05-51 тоотод ирсэн. Тухайн үед гэрт манай нөхөр ******* ганцаараа согтуу байдалтай байж байсан, тухайн үед би бас бага зэрэг архи уусан байсан юм. Тэгтэл нөхөр "хаагуур явав" гэж асуухаар нь би "найзындаа байж байгаад ирлээ" гэж хэлэхэд нөхөр уурлаж "гэрт ирэхгүй өдөржингөө гадуур тэнэлээ" гэж хэлээд босож ирээд миний зүүн талын ташаа хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь би газарт унаад гараараа тулж босох гэж байхад дахин миний нүүр хэсэгт 1 удаа өшиглөсөн. Тэгэхэд миний уруулаас цус гарсан. Тэгээд ******* цаашаа явахад нь би хана, тавилга түшиж явсаар гэрээс гарч цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд ******* бид хоёрыг авч яваад намайг эмнэлэгт үзүүлэхэд эмч миний аарцгийн зүүн талын яс хугарсан байна гэж хэлсэн. Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-р хуудас/

Хохирогч “2024 оны 07 сарын 18-ны өдөр эгч дуудаж авхуулаад машинтай нь хоёулаа Мандлын 17-21 тоот руу харих гээд явж байсан. Тэр үед Мандал хороололд байх "" дэлгүүрийн баруун талд хашааны хойд талд 3******* хүн архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би эгч ийн машинаас бууж үлдээд эгч яваад өгсөн. Тэгээд тэр гурван хүний нэг нь гэдэг хүн байсан, нэг нь , нэг нь гэдэг танил хүмүүс байсан. Тэгээд тэр гурав 0.5 литрийн "Хараа" архи уугаад сууж байсан. Тэгээд би архи уугаад юм яриад сууж байтал над руу агсраад дайрч байгаад архины шилээ хашаанд савж хагалаад над руу дайраад миний зүүн гарын бугуй болон шуу хэсэгт 2 удаа зүссэн, удалгүй цагдаа хүрч ирээд намайг гэр рүү хүргэж өгсөн. Эгч гэрт байсан болохоор намайг эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт очиж оёо тавиулсан. Тухайн үед явчихсан байсан бол согтоод тасраад хашааны сүүдэрт унтаж байсан. бид хоёр хоёулхнаа байсан өөр хүн байгаагүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй, би дүгнэлт гаргуулахгүй. Гомдол санал гэх зүйл алга...” гэх мэдүүлэг, /хх-ийн 78-р хуудас/

Гэрч “2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дэлгүүрийн үүдэнд ахын танил гэдэг хүн нэг шил 0.5 литрийн "Хараа" архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд , бид гурав "" дэлгүүрээс баруун хойд зүгт яваад хашааны сүүдэрт сууж байгаад архиа хувааж уусан. Сууж байтал нэг жижиг машин явж өнгөрөнгүүтээ тухайн машин эргэж ирээд дотроос нь гэх танил буугаад ирсэн ба цуг яриад сууж байтал нэлээн чанга яриад байсан. Тэгтэл Байрсайхан "чи яасан чанга дуутай болчихсон юм" гээд ын цээж хэсэг рүү босож ирээд өшиглөсөн би , , гурвыг үлдээгээд гэр рүүгээ харьсан. Намайг явах үед их согтуу бараг тасарсан байх шиг байсан. Тухайн асуудал болсноос хойш 2 хоногийн дараа тай таарахад "чамайг явсны дараа намайг архины шил хагалаад гар зүсчихсэн" гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 80-82-р хуудас/

Гэрч А.ийн “2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр би төрсөн дүү хамт аймгийн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " плаза" дэлгүүрийн баруун хашааны үзүүрээр тойрч явах үед хашааны сүүдэрт сууж байсан 3 хүн дуудсан. машинаас бууж тэр хүмүүстэй уулзсан. Тэгээд удалгүй буцаж ирээд “та явж бай би араас чинь яваад очно” гэж хэлсэн. Тэгээд би гэрт очоод байж байтал цагдаагийн машин гэрт аваачиж өгсөн. Тухайн үед ын нүүр ам, хувцас зэрэг цус болсон байсан. Гудамжны сүүдэрт архи ууж байх үед сийгүүр хутга, архины шил хоёрын аль нэгээр зүссэн. Яг юу гэдгийг мэдэхгүй байна гэж хэлсэн” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 84-85-р хуудас/

 

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай “ биед зүүн сүүж ясны их дэлбэнгийн хугарал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Сүүж ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Уруулд үүссэн шарх гэмтэл нь гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт, /хх-ийн 09-10-р хуудас/

Шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 228 дугаартай " биед зүүн бугалга, шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтлүүд нь тус бүрдээ ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд тус, тусдаа болон бүрдэл байдлаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт, /хх-ийн 92-94-р хуудас/ зэргээр нотлогдсон байна.

Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч , А. нарын биед халдсан үйлдэл болон хохирогч нарын биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба шүүгдэгч нь хохирогч нарын биед халдан зодсон, хутгаар зүссэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

******* болон нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтран амьдардаг талаар мэдүүлж байх тул шүүгдэгч болон хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна.

Шүүгдэгч ******* нь хохирогч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг зодсон үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсэн боловч зориуд хүсэж хүндэвтэр хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг хангажээ.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Мөн шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд мөн тооцох үндэслэлтэй байна.

 

        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн ба шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд яллагдагчтай тохирсон уг ялуудыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч овогт 11.6 Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан уг ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

3. Шүүгдэгч *******д оногдуулсан 2800 нэгжээр буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тэрээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч нар хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД