Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/56

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга О.Билгүүн    

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21 цагийн үед аймгийн сумын төв Рашаант 14-02 тоот гэртээ хохирогч "агсам тавьж, хэл амаар доромжиллоо" гэх шалтгаанаар маргалдан түүний нүүрэн тус газар гараараа алгадаж, улмаар цээжин тус газар 1 удаа хутгалж, зүүн гарын хуруу хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн 10 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гарын 1, 2 дугаар хуруунд шарх, духны зүүн доод хэсэг зүүн хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:  

Шүүгдэгч овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д хутгалуулсан талаар мэдүүлсэн хохирогч “2024 оны 12 дугаар сарын 31-ний 20 цаг өнгөрч байхад сумын төвд ирээд шууд гэх айлд очсон. Би тэднийд очихдоо 1 шил архитай очсон. Тэгээд авч очсон архиа ахтай хувааж уучихаад тэднийхээс гараад ын гэрт очсон, тэгээд цааш юу болсон талаар сайн санахгүй байгаа. Ямар ч байсан ын гэрт орж байсан. Ар нуруундаа хутгалуулсан, зүүн гарын долоовор хурууны үений хэсэг, эрхий хурууны өндөг хэсэгт зүсэгдсэн шархтай байна. Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19, 68-р хуудас/

2. Гэрч “2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 21 цаг 50 минутад “сумын төвд Рашаант 14-02 тоотод хутгалуулсан хүн байна” гэх дуудлага мэдээлэл сумын цагдаагаас ирсний дагуу би хаягаар очиж үзэхэд гэх хүн ар нуруундаа хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд шууд эмнэлэг рүү тээвэрлэж эмчилгээ хийж үзлэг хийхэд зүүн далны доод хэсэгт 2 см орчим зүсэгдсэн, 4 орчим см гүнтэй шархтай дотуур цус алдалттай байх магадлалтай байсан тул аймгийн төвөөс гэмтлийн эмчид дуудлага өгч эмч нарын бүрэлдэхүүн 02 цагт ирж үзлэг хийгээд дотуур цус алдалт байхгүй, амь насанд аюулгүй эмчилгээгээ эхлүүлээд маргааш аймгийн төвд хүргэж өгөөрэй гэсэн зөвлөгөөг өгөөд явсан. ын хувьд амин үзүүлэлтүүд хэвийн тогтвортой байсан тул хутгалуулсан гэх шарханд 3 оёо тавьж мөн зүүн гарын эрхий долоовор хуруунууд зүсэгдсэн байсныг эрхий хуруунд нэг оёдол тавьсан. дунд зэргийн согтолттой байсан бага зэргийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/

3. Гэрч “2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд ынд орсон чинь надад нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг бид 2 хувааж уугаад би нэлээн согтсон байсан. Нэг мэдсэн чинь эмнэлэг цагдаа болчихсон байсан. Дараа нь сонсоход ыг хутгалсан л гэж байсан, би их согтсон байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/

4. Гэрч “2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумын төвд байх гэртээ байж байтал манайд нэг шил архитай хөдөө хүргүүлэх гэсэн юм гэж ирсэн. Тэгээд би тай нөгөө архийг хувааж уугаад дуустал манайхаас гараад явсан. Тэгээд л би согтчихсон байсан. Нэг мэдэхэд л ынд унтаж байсан манай гэрт ирэхэд биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р хуудас/

5. Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн “... С. над руу агсам тавиад байхаар нь чи яв гээд нүүрэн тус газар нь алгадаад гаргах гэсэн чинь үглээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний уур хүрээд мах идэж байсан хутгаараа зүүн хавирга хавьд нь 1 удаа хутгаар дүрсэн. Тухайн үед их уурласан байсан болохоор зарим зүйл ээ санахгүй байна... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-р хуудас/

6. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 45 дугаартай “ биед зүүн 10 дугаар хавирганы хугарал, цээжний зүүн хажуу хэсэг, зүүн гарын 1, 2 дугаар хуруунд шарх, духны зүүн доод хэсэг зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байж боломжтой. Уг гэмтлүүд нь нийлээд болон дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлт, /хх-ийн 35-38-р хуудас/

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт, /хх-ийн 3-7-р хуудас/

8. Шүүгдэгч ******* урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагаа, /хх-ийн 52-р хуудас/ зэргээр нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, уг мэдүүлгүүд нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байх ба яллагдагчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудтай тохирч байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар биед нь хутгаар халдан довтлоход түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой.

Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирлын талаар:

Хохирогч С. нь “Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” талаараа мэдүүлсэн, мөн шүүгдэгч нь хохирогчид 5,100,000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч С.т төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч биед учирсан гэмтэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд 3.554.180 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуун ная/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан лавлагаа, баримтуудаар тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, уг санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэжээ.

Иймд улсын яллагчийн гаргасан дээрх нэхэмжлэл нь хуульд нийцсэн байх ба нэгэнт шүүгдэгчийн гэм буруутайд үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд 3.554.180 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуун ная/ төгрөг зарцуулагдсан байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж уг санд олгуулахаар шийдвэрлэв.

 

       Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

            Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.

            Улсын яллагч шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан 1 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоох саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар уг саналыг дэмжиж байна.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд зорчих эрхийг хязгаарласан 1 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоож шүүхээс шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгчыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчд  1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарласан 1 сарын хугацаанд аймгийн сумын төвөөс гадагш явахгүй байх хязгаарлалт тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольдог болохыг анхааруулсугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар аймаг дахь Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

            6. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 3.554.180 /гурван сая таван зуун тавин дөрвөн мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД