| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-03-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,,,,, Регистрийн дугаар: ЗЗ03230410.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 8 дугаар баг Тосгоны 610 тоот хашаанаас иргэн эзэмшлийн улсын дугаартай "Toyota Harrier" /Тоёота Харриер/ маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан ба уг тээврийн хэрэгслээр 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" төвийн гадна талбайд хохирогч дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
| 2 |
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед намайг дуудсан байсан. тай цуг явсан 2 охин Нитро баар оръё гэсэн. Тэр хэдийг Нитро бааранд хүргэж өгчихөөд хөдлөхдөө тийм зүйл болсон. Намайг хөдлөх үед хүн харагдаагүй... гэв. /Шүүх хуралдааны тэмдэглэлд/
2. Хохирогч ийн “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад ирж гэрээс цуг гарсан юм. Тэгээд замаараа аваад "Нитро" бааранд орсон. Бааранд ороод бид гурав 0.5 литрийн виски, лаазтай пиво захиалаад хувааж уусан. Би юм ууж байхдаа , хоёрт "00 цагаас өмнө харина гээд хэлчихсэн явна" гэж хэлсэн. Тэгээд би 00 цагийн үед л байх баарнаас гарсан юм. Тэгээд л юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд л эмнэлэгт сэрсэн, хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Миний баруун эгэм хугарсан, хавирга хугарсан, гэмтэлтэй байна. ... *******гээс 6.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 28-29, 2 хх-ийн 5-р хуудас/
3. Гэрч Э.гийн “Нитро баарны гадаа очоод цагаан өнгийн приус маркийн машины баруун талаар орж зогссон. Тэгэхэд цаг харахад машины цаг 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 05 минут болж байсан. Манай найз баарнаас пиво авах гээд орсон. Тэгсэн миний машины баруун талаар ирж зогссон. Тэгэхэд гийн машинд , хоёр арын суудал дээр нь сууж байсан. Тэгэхэд миний унаж явсан Тоёота Сай маркийн машины ар талд нэг******* хүн ирж зогсоод машин налаад нэлээн их согтуу нааш цаашаагаа гуйваад ганцаараа юм яриад байсан. Тэгээд би нэг их тоогоогүй. тэй юм ярьж байгаад харсан чинь нөгөө миний машины ард зогсож байсан залуу хажуу тийш хараад миний машины ард талд хэвтчихсэн. Тэгэхэд тэр согтуу залуугийн хажууд нь оччихсон дуудаж байхаар нь би машинаас буусан. Би тэр үед д миний машины ар талд нэг залуу тасарчихлаа гэж хэлсэн. Мөн тэр үед баарнаас гарч ирээд машинд авсан юмаа тавьсан би миний машины ар талд хэвтэж байсан залууг сугадаад миний машины зүүн талд байсан цагаан өнгийн приус маркийн машины ард гупер налуулаад орхисон. Тэр залуу ямар ч хөдөлгөөнгүй бос гээд татаж байхад ямар ч мэдрэлгүй байсан. Тэгээд би хөдөлж яваад Залуус хороололд очоод зогсоод удаагүй 5-10 минутын дараа байх 00 цаг 40 минутад залгаад "Нитро" бааран дээр хүрээд ир” гэхээр нь чатаар “яасан” гэж асуусан чинь "нөгөө согтуу пиздагийн чинь гэдэс дээгүүр нь гарчихлаа" гэж бичихээр нь би шууд "Нитро" баарны гадаа очсон. Тэр үед гийн унаж явсан машин зүүн тийш харсан цагаан өнгийн приус маркийн машины ард талд нь миний өргөж орхисон залуу дээшээ харсан байдалтай, ёолоод /алдаж оногхон/ баруун талын тохой нь шалбарсан /юманд зүлгэсэн юм шиг/ гийн машины баруун талын урд талын хаалганаас урагш газарт хэвтэж байсан. ... Намайг очсоны дараа надад хэлэхдээ “нөгөө дайрсан залууг машины доороос татаж гаргасан" гэж хэлэхээр нь би "чи дээгүүр нь гарчихаад татаж гаргасан юм уу" гэж асуухад "тэгсэн" гэж хариулсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 32-33-р хуудас/
4. Гэрч “... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байтал жижүүрийн утаснаас “Нитро баарны гадна машинд хүн дайруулсан байна” гэсэн дуудлага ирсэн... Тухайн үед улсын дугаартай "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийн хажууд 3 эмэгтэй, 1******* байсан. Намайг очиход машины хажууд байсан******* “би дуудлага өгсөн юм улсын дугаартай машины жолооч байна хөдлөхдөө газарт хүн хэвтэж байгааг харалгүй дээгүүр нь гарсан” гэж хэлсэн. Тухайн үед жолооч гэх хүнээс архи, согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан, жолоочийг цагдаагийн газарт авч ирээд драгерь үлээлгэчхээд буцаж хэргийн газарт очоод “Нитро” баар руу орж хяналтын камер үзэхэд улсын дугаартай "Toyota Harier” маркийн тээврийн хэрэгсэл нь "Нитро" баарны хойд талд байх төмөр хашаа руу урд хэсгээрээ тулж зогссон байж байгаад ухарч байгаад зүүн гар тийш рулиэ дарж урагшлаад мөн хашаа руу тулж зогссон байсан цагаан өнгийн Приус-41 маркийн тээврийн хэрэгслийн араар гарахдаа ямар нэг зүйлд тулж зогсоод дахин хөдөлж тухайн зүйлийн дээгүүр гараад зогсож буй бичлэг байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 36-37-р хуудас/
5. Гэрч Ц.гийн “... 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 00 цаг 20 минутын үед очсон. Баарны гадаа машинуудын баруун талд ханатай зэрэгцээд зогссон. ... Тэгээд бид хоёр хүн дуудсан байсан болохоор г яв яв гэж хэлсэн. ... машинтайгаа арагшаа ухарч байгаа харагдсан. Тухайн үед би урагшаа тэй урагшаа хараад юм яриад зогсож байхад чимээ гарахаар нь хартал нэг хүний хэвлий хэсгээр л байх дээгүүр нь машиныхаа жолоочийн талын урд дугуйгаар гарч байгаа харагдахаар нь би гэж хашхираад тэгсэн зогссон. Машинаас буугаад тэр дайруулаад газар хэвтэж байсан залууг дуудсан чинь тэр залуу согтуу байсан болохоор сэрэхгүй л байсан ... дайруулсан хүн нь дугуйн доогуур атиралдаад баруун тийшээ харсан байсан. гийн унаж явсан машины урд талд цагаан өнгийн Приус маркийн машин байснаас 2 хүн зөрөх дайны зогсож байсан. Тэгээд би түргэн рүү 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 00 цаг 38 минутад дуудлага өгсөн. Түргэн тусламж удаагүй ирээд үзлэг хийчихээд аваад явсан. Эмнэлэг ирэх үед бид хоёрын дуудсан байсан ирсэн. Тэгээд бид хэд бүгдээрээ зогсож байтал гийн унаж явсан машиныг журамлана гээд гийн машиныг нэг цагдаа нь унаад , , бид 4 машинд суугаад цагдаа дээр ирээд цагдаа г аваад орсон. бид хоёр машинд суугаад үлдсэн нэг их удаагүй цагдаатай хамт гарч ирээд эргээд “Нитро” баарны гадаа очсон. Тухайн үед тэр машинд дайруулсан хүнтэй хамт явсан хүн байгаагүй байх дайруулчихаад байхад нэг ч таньдаг гэмээр хүн ирээгүй ээ. Тэр хүн туранхай жижигхэн биетэй 30 гаран насны байсан, тэр цэнхэр өнгийн фудволктой, саарал өнгийн өмдтэй байсан. бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 39-40-р хуудас/
6. Гэрч “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23 цаг өнгөрч байх үед найз ын гэрт гийн хамт байх үед найз , нар ирж цуг явсан. ... Бид нар 2 машинтай "Нитро" баарны хойд талд байх төмөр хашаанд тулаад зогссон. ******* явахаар болж хөдөлсөн ба тухайн үед бид хоёр *******гийн машины баруун урд талд зогсож байсан. Тэгтэл ******* машинаа ухраагаад явж байсан. ... ******* машиныхаа жолоочийн талын урд дугуйгаар газарт хэвтэж байсан хүний цээж хэсэг дээгүүр гарч байх шиг байсан. Тэгэхээр нь бид хоёр "зогсоорой, хүн байна" гэж хашхирсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 42-43-р хуудас/
7. Гэрч А.гийн “ бид 2 пиво ууж дуусаад 00 цаг нэлээн дөхөж байхад *******г утсаар ярьж дуудсан. ******* Харриер маркийн тээврийн хэрэгсэлтэй 00 цагийн үед бид 3 дээр ирсэн. ... Нитро баар ороод би 6 ширхэг лаазтай пиво авч гарч ирэхэд гийн машины ар талд дайруулсан гэх хүн хэвтэж байсан. сэрээх гээд дуудсан сэрэхгүй байсан. ... ******* нь руу залгаж газар унтаж байсан хүнийг дайрчихлаа хүрээд ир гээд дуудсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 49-51-р хуудас/
8. Гэрч О.ын “2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бид хоёр бааранд орлоо гэсэн чинь "би цуг явна" гэхээр нь би "чи хурдан тасардаг, 2 татаад тасардаг биз дээ" гэж хэлсэн чинь хамт явна гээд гэртээ ороод хувцсаа солиод гараад ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад "Нитро" бааранд орсон. Бааранд ороод ногоон шилтэй Ягир нэртэй архи авч ууж байсан чинь нэг мэдсэн чинь алга байхаар нь тамхи татах гээд гарсан юм байх л гэж бодсон. Тэгээд баарнаас гарах үед Амгааг байхгүй байхаар нь гэр нь ойрхон болохоор алхаад яваад өгсөн юм байх гэж бодсон. Тэгсэн шөнө утсаар залгаад г осолд орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 63-64-р хуудас/
9. Гэрч “ улсын дугаартай Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм, Улаанбаатар хотоос 2024 оны 07 дугаар сард хүнээс худалдан авч байсан. ... Би 2024 оны 08 дугаар сарын сүүлээр аймгийн сумын 8 дугаар баг Тосгоны 610 тоотод байх аав хашаанд түлхүүртэй үлдээгээд Дорнод аймаг руу явсан юм. ... Би *******д машин унах зөвшөөрөл өгөөгүй...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 66-р хуудас/
10. Иргэний хариуцагч “... Эрүүл мэндийн даатгалын сангаас гийн мэс заслын төлбөрт 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 1,346,320 төгрөг, эрчимт эмчилгээний зардалд 2,802,000 төгрөг, нийт 4,148,320 төгрөг гарсан байна. ... Уг мөнгийг буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 175-р хуудас/
11. Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 281 дугаартай “ийн биед баруун уушгины эдийн няцрал, элэгний эдийн урагдал, баруун 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, 2 талын эгэм ясны хугарал, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Баруун уушгины эдийн няцрал, элэгний эдийн урагдал гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, баруун 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, 2 талын эгэм ясны хугарал гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 71-76-р хуудас/
12. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “... Тоёота Харриер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөнлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөнлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, 9.13 “Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн холын ба ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэх магадалгаа, /1 хх-ийн 87-89-р хуудас/
13. Шүүгдэгч овогтой нь талаархи лавлагаа, /1 хх-ийн 94-р хуудас/
14. овогтой нь А, В ангиллын 1406752 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, 2021 оны 12 дугаар сарын 10-нд жолооч болсон талаархи лавлагаа, /1 хх-ийн 97-р хуудас/
15. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1 хх-ийн 8-23-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр аймгийн сумын 8 дугаар баг Тосгоны 610 тоот хашаанд байх өөрийн төрсөн эзэмшлийн улсын дугаартай "Toyota Harrier" /Тоёота Харриер/ маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, түүний зөвшөөрөлгүйгээр авч явсан байна.
Уг цаг хугацаанд түүний төрсөн нь өөрийн тээврийн хэрэгслээ түлхүүртэй нь үлдээж Дорнод аймагт зорчиж явсан болох нь түүний мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч ийнхүү эзэмшигчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг нь жолоодон явахдаа 2024 оны 08 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 00 цагийн орчимд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нитро" төвийн гадна талбайд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнлэх үйлдэл хийхдээ согтуурсны улмаас газарт хэвтэж байсан иргэн анзааралгүй дээгүүр нь тээврийн хэрэгслийн дугуйгаараа гарч /дайрч/ эрүүл мэндэд нь баруун уушгины эдийн няцрал, элэгний эдийн урагдал, баруун 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, 2 талын эгэм ясны хугарал, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт, баруун бугалгад зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдов.
Шүүгдэгч ******* нь Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 10.1 “Жолооч хөдөлгөөнлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөнлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, 9.13 “Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслийн холын ба ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь хэрэгт авагдсан, шинжлэн судалсан мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч буюу жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс осол гарч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн, түүнчлэн бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн хохирогч өөр хохирол нэхэмжлэхгүй талаар мэдүүлж байх боловч тэрээр өөрт учирсан хохирлоо цаашид нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Харин хохирогч ийн эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж, үйлчилгээнд 4.148.320 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун хорь/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан лавлагаа, баримтуудаар тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, уг санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд шүүгдэгчийн гэм буруутайд үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулагдсан 4.148.320 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун хорь/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж уг санд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тэрээр осол болсны эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, мөн учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
*******гийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тогтоох нь эрүүгийн хариуцлагын зорилго, зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгсэл зөвшөөрөлгүйгээр авч явах”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч овогтой д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн зорчих эрхийг хязгаарласан 1 жил 1 сарын хугацаанд аймгийн Луус сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож, шүүгдэгч *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 4.148.320 /дөрвөн сая нэг зуун дөчин найман мянга гурван зуун хорь/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд нөхөн төлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй ба хохирогч А. нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД