Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх  

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******  

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,,,,,

Е900319 ЗЕ90031911

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1.99%) үедээ улсын дугаартай "Nissan X-trail" /Ниссан Икс Трайл маркийн автомашиныг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар: 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Шүүгдэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн үед аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвгэрт байрлах гэх найзындаа 2.4 литрийн “Сэнгүр” нэртэй 3 ширхэг том пиво дэлгүүрээс авч очсон. Тэгээд , Жамъяндорж гэх 2 найзынхаа хамт авч очсон 3 том пиво хувааж уусан. Хувааж уугаад 23 цаг өнгөрч байхад би сум 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Билгүүн гэх найзынхаа гэрээс гараад явж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод мэлмий" нэртэй нүдний эмнэлэгт үзүүлээд сууж байсан. Маргааш өглөө нь юу болсон талаараа ааваасаа асуухад өөрийнхөө машин болох улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах блокон хашаа мөргөсөн байна, машин тэрэг чинь авах юмгүй болсон байна лээ гэж хэлсэн. Хэрэг болсны дараа Цагдаагийн газарт драгерь багаж үлээхэд 1.99%-ийн согтолттой гарсан байна билээ. улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр яг хэрэг болсныг мэдэхгүй байсан маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр аав болох гээс асууж юу болсон талаар мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52-53-р хуудас/

Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 15-ны 01 цагийн үед өөрийн гэртээ унтаж байхад нэг дугаар залгасан. Утсаа автал Цагдаагийн газрын замын зохицуулагч байсан. Тэгээд би яах гэж залгасан талаар асуухад “танай хүү болох нь аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байх ундааны бөөний төвийн баруун талд блокон хашааг өөрийн тээврийн хэрэгсэл болох улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөргөж зам тээврийн осол гаргасан байна та хүрээд ир” гэсэн. Тэгээд би хүрээд очтол улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэл хойноос урагшаа чиглэлтэй явж байгаад засмал замын баруун талд байх нэг үетэй блокон хашааны суурийг мөргөсөн байдалтай тээврийн хэрэгслийнхээ хажууд “миний нүд юм харахгүй байна” гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-р хуудас/

Гэрч “2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр "Хайрхан" дэлгүүрийн хойд талд байрлах ус ундааны бөөний төвийн баруун талын засмал замын баруун талд байх блокон хашааны хаалга хэсгийн урд талын хэсгийг 50- 73 ДУЭ улсын дугаартай "Nissan X-trail" маркийн тээврийн хэрэгсэл нь мөргөсөн байсан. Тухайн тээврийн хэрэгсэл дээр очиход гэх хүн нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад юм мөргөчихлөө гээд тээврийн хэрэгслийн хажууд миний нүд юм харахгүй байна гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

- Шүүгдэгч гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаархи лавлагаа, шийтгэврийн хуулбарууд /хх-ийн 26, 27-29-р хуудас/

- 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/

- 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн "... "Nissan X-trail" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон 7 дугаар багийн замд замын хөдөлгөөнд оролцон явсан ..... ЗЕ90031911 регистрийн дугаартай... овогтой драгерь багаж ашиглан шалгахад 1.99 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо" гэх согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 2-5-р хуудас/

- аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай "... Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар холбогдогчгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэсүгэй..." гэх шийтгэврийн хуулбар, /хх-ийн 28-30-р хуудас/ зэрэг болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхдаа буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аймгийн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 1.99%) үедээ Ниссан Икс Трайл маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсож блокон хашаа мөргөсөн  байна.

Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.

Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.

Иймд шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

                        Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Прокуророос шүүгдэгч ******* холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.

            Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.

            Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /Хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч овогтой гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.

            5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхэгийг хавсарган үлдээсүгэй.

            7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТӨРБОЛД