Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/132

 

2025         04           02                                      2025/ШЦТ/132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг, 

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ж.Ууганцэцэг /томилолтоор/,

иргэний хариуцагч Д.Б түүний өмгөөлөгч Д.Отгонбат, /0936/

шүүгдэгч П.Ж түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, /2924/ 

шүүгдэгч, хохирогч Д.Х түүний өмгөөлөгч А.Мөнхтулга /2112/, П.Тэгшжаргал /0722/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Т овогт Д-ын Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Т овогт П-ын Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1934***** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Т овогт П-ын Ж, регистрийн дугаар *****, 1984 оны 03 дугаар сарын 20-ны өдөр **** аймаг *** төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг учрал гарахын өмнө “*****” ХХК-ийн жолоочоор ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт  **** аймаг ***** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэв.

 

2. Монгол улсын иргэн, Т овогт Д-ын Х, регистрийн дугаар ******, 1971 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот **** дүүрэг **** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэв.

 

Холбогдсон хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч П.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ***** сумын ***** дугаар багийн нутаг **** гэх газар ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Д.Х-ын жолоодож явсан ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Д.Х-ын эрүүл мэндэд хүнд Б.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ***** сумын ****** багийн нутаг **** гэх газар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас П.Ж-ын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр” хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч П.Ж нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ***** сумын ****** багийн нутаг **** гэх газар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Хын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Д.Хын бие махбодид “аарцгийн баруун талын их бие, урд болон ар ирмэгийн бяцарч сэлтэрсэн хугарал, баруун талын түнхний үений мултрал, зүүн 7, 8, 9 хавирганы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний шарх”  бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн ***** сумын ****** багийн нутаг **** гэх газар ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль ойр явах бөгөөд баруун гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас П.Жын жолоодож явсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Тгийн бие махбодид бүсэлхий 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй салсан хугарал, өвчүү ясны доод хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, духны шарх” бүхий  хүндэвтэр зэргийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Яллах болон цагаатгах талуудаас шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар шүүхээс тогтоосон үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон болно.

 

Тухайлбал,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 тал/,

Жолооч Д.Хын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “ Д.Х 0.00 гэж тэмдэглэгджээ. /1 хавтаст хэргийн 80 тал/,

Осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд:“Уг газарт очиход ******* улсын дугаартай улаан өнгийн автобус ертөнцийн зүгээр урд зүгт харж зогссон байдалтай, ******* улсын дугаартай Тоёота Филдер маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн зүгт автобус руу харж зогссон байдалтай байв. Автобус маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гэрэл, гупер, карлан, хаалга зэрэг эд зүйлүүд эвдэрсэн байх ба Тоёота Филдео маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын гупер, карлон, копуд, баруун урд хаалга толь гэрэл, дохио, салхины шил, зүүн талын гэрэл, радиатор доод эд анги зэрэг эд зүйл гэмтэж моторын тос бусад шингэн зүйлс гоожиж зам дээр асгарсан байдалтай байв. Тээврийн хэрэгслийн зогсож байсан байрлал тээврийн хэрэгслээс унасан эд зүйлсийг үндэслэн А цэгийг тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авав. Тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн А цэгээс хойшоо тэгш өнцгөөр 8.70 см, баруун тийшээ 26.10 см байх эргэх чиг заах тэмдгийн зүүн шонг үл хөдлөх В цэгээр сонгон авав. Автобус маркийн тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйнаас хойшоо шороон хаалт хүртэл 5.90 см, автобусны зүүн урд дугуйнаас асфальтан замын ирмэг хүртэл 3.45 см, Автобусны зүүн хойд дугуйнаас шороон хаалт хүртэл 5.10 см, засмал замын ирмэг хүртэл 1.88 см байв. Автобуснаас Филдер хүртэл 2.40 см, Филдер автомашины баруун урд дугуйнаас шороон хаалт хүртэл 9.55 см, засмал замын ирмэг хүртэл 18 м байв. Сайжруулсан шороон замын нийт өргөн нь 21.10 см байв. Зорчих хэсгийн гадаргуу сайжруулсан шороо, хуурай тэгш, үзэгдэх орчин тоосжилттой...Замын нийт өргөнийг хэмжихэд 21.10 см байв.” гэж,

үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-29 тал/,

 Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвчид “ замын нийт өргөн 21.10 метр” гэж тусгагдсан бөгөөд  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-29 тал/,

 

Хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр найз Хын хамтаар Улаанбаатар хотоос Улаан-Үд хот руу хил гарах зорилготой орой 17 цагийн үед хотоос гарсан ******* улсын дугаартай Тоёота маркийн Филдэр загварын тээврийн хэрэгсэлтэй гарсан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл найз Хын машин байгаа юм тухайн үед Орос улс руу хил гарах гээд тухайн тээврийн хэрэгслийг түр хугацаагаар миний нэр дээр шилжүүлсэн байсан, тэгээд орой 18 цагийн үед байх ***** сум дөхөөд явж байтал өөдөөс том автобус гарч ирээд манай машинтай мөргөлдөж, манай машин өөрийнхөө эгнээгээр явж байсан. Тухайн зам бол асфальтыг хучсан шороон зам байсан. Миний бодлоор тухайн автобусны буруутай үйлдлээс осол болсон гэж үзэж байна.” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31-33 тал/,

 

Хохирогч Д.Хын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 41-43 тал/,

 

Иргэний хариуцагч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 69-70 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 20** оны 12 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай: “Д.Х-ын биед аарцгийн баруун талын их бие, урд болон ар ирмэгийн бяцарч сэлтэрсэн хугарал, баруун талын түнхний үений мултрал, зүүн 7, 8, 9 хавирганы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний шарх, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 107-109 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны *** дугаартай: "Б.Т-гийн биед бүсэлхий 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй салсан хугарал, өвчүү ясны доод хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, духны шарх гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 103-105 тал/,

******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн 23-т бүртгэгдсэн гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 166 тал/,

Зорчигчдын 26-д бүртгэгдсэн гэрч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг 1 хавтаст хэргийн 169 тал/,

Гэрч З-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,

гэрч Б.Ү-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 156 тал/

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ж.Отгонбаярын гаргасан 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №48 дугаартай шинжээчийн: “Хэргийн материалтай танилцахад ******* улсын дугаартай Киа маркийн гранбирд загварын автобусны жолооч П.Ж Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. ******* улсын дугаартай Тоёота маркийн Филдер загварын тээврийн хэрэгслийн жолооч Д.Х нар нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй,

...Хэргийн материалтай танилцахад ******* улсын дугаартай Киа маркийн  гранбирд загварын автобусны жолооч П.Ж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн "12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." Мөн дүрмийн "12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." Мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн дүгнэлт /1 хавтаст хэргийн 112-113 тал/,

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн/тасаг/-ийн бүрэлдэхүүнтэй гаргасан 01 дугаартай: “жолооч П.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ав болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчсөн мөн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ав болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв.

Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.Ж, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Х нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ав болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж үзэв.”гэсэн дүгнэлт /2 хавтаст хэргийн 39 тал/ зэрэг баримтууд нь нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

  Түүнчлэн, шүүгдэгч П.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд “... би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. эсрэг урсгалд орсноо хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргахгүй.” гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар батлагдсан тул шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүгдэгч Д.Х нь “ гэм буруу дээр маргаж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, өөрийн урсгалдаа явсан.” гэж маргадаг боловч,

 Осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-29 тал/,

 Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 26-29 тал/ болон Төв аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн/тасаг/-ийн бүрэлдэхүүнтэй гаргасан 01 дугаартай дүгнэлтээр заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх дүгнэлтүүдээр шүүгдэгч Д.Х нь 21.10 метр өргөнтэй замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад “тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.” гэснийг зөрчсөний улмаас түүний тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

       

1.3. оролцогчийн эрхийн хязгаарлалт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт.

 

Шүүх шүүгдэгч П.Ж-ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад ав болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. гэсэн заалтыг зөрчиж, эсрэг урсгалд орсны улмаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай: “Д.Х-ын биед аарцгийн баруун талын их бие, урд болон ар ирмэгийн бяцарч сэлтэрсэн хугарал, баруун талын түнхний үений мултрал, зүүн 7, 8, 9 хавирганы зөрүүтэй хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүрний шарх, гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.” гэсэн дүгнэлтээр хохирогч Д.Хын бие махбодид хүнд зэргийн  хохирол учирсан,

 

Шүүгдэгч Д.Хын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6 суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад/зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд бар эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай: "Б.Тгийн биед бүсэлхий 4 дүгээр нугалмын хөндлөн сэртэнгийн зөрөөтэй салсан хугарал, өвчүү ясны доод хэсгийн зөрүүтэй хугарал, тархи доргилт, духны шарх гэмтлүүд тогтоогдоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тус тус учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч П.Ж, Д.Х нарын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд шүүгдэгч нар үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас шүүгдэгч П.Ж нь хохирогч Д.Хын эрүү мэндэд хүнд,

Шүүгдэгч Д.Х нь хохирогч Б.Тгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан байх тул шүүгдэгч  П.Ж, Д.Х нарыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгч П.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “замын хөдөлгөөний байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг,

Шүүдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “замын хөдөлгөөний байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл,

Шүүгдэгч П.Жыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан“ гэм буруутайд, шүүгдэгч Д.Хыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч П.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг.

Улсын яллагчаас: “Хохирогч Ц.Хт учирсан хохирол 19.642.136 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгч Ц.Хыг гэм буруутайд тооцсон тохиолдолд  зогсоолын төлбөрийг өөрөө хариуцах нь зүйтэй. Хохирогч Тэлмэнд учирсан хохирлыг Х, Ж нараас хувь тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Хохирогч Тэлмэн, Х нарт цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг: “Шүүгдэгч Д.Жын хувьд хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргахгүй. Иргэний хариуцагчаас машины үнэлгээ 6.850.000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 290.000 төгрөг нийт 7.140.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Улсын яллагчаас хэн аль нь буруутай гэх санал гаргасан. Манай зүгээс хүлээн зөвшөөрч байна” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга: “Учирсан хохирлыг нэхэмжилнэ. Иргэний хариуцагч тал учирсан хохирлыг  төлж барагдуулахад маргахгүй гэсэн. Гэвч баримтуудын талаар хэлж байна. Ц.Хын хувьд хүнд гэмтэл авсан. Өөрөө босох чадваргүй, ар гэрийнхэн нь баримтуудыг нь авсан. 4 сар эмнэлэгт хэвтсэн. 2019 оны 01 сарын баримт гэдгийг шүүх үнэлэх байх. 2020 оны 01 эмнэлэгт хэвтэж байсан. Оноо андуурсан гэж харж байгаа тул нэхэмжлэлийг хангаж, иргэний хариуцагчаас нэхэмжилнэ.” гэсэн,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Отгонбат: “3, 4 жил хадгалсан төлбөрөө нэхэмжилж байгаа нь буруу байна. Хохирол төлбөрийг хуульд зааснаар И баримттай хохирлыг хуульд нийцүүлэн тогтоож өгнө үү” гэсэн,

 

Иргэний хариуцагч Д.Б: “Би Эрдэнэт хотын хооронд Арвин шар хоршоонд менежер ажилтай. Би эхний удаа хууль хүндлээд ингэсэн боловч, нэхэмжилж байгаа баримт хуулийн шаардлага хангасан байх ёстой гэж харж байна. Жишээ нь осол 2019 оны 12 дугаар сарын 8-ны өдөр болсон байхад 2019 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн  баримт байна. Үүнд өвчин намдаах дан гэмтлийн зүйлүүдийг дурдсан байна. Өмгөөлөгчийн маань хэлсэн 1.400.000 төгрөгийн эм болохоор Монгол улсын хил гаалиар орохыг зөвшөөрсөн байвал эмчийн жороор, хэрвээ эмийн санд бүртгэгдээгүй бол тусгай бичиг байх ёстой. Зүгээр зарлагын падаан байсан. Мөн 1-р хх-т байсан 6.000.000 төгрөгийн баримт 2-р хх-т ч мөн давхардсан байсан. Миний хувьд хуулийн шаардлага хангасан баримтыг үндэслэн төлбөрийг төлнө. Шаардлага хангаагүй баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлтэй байна. Хохирогч Т-ийн мөн баримтууд дан зарлагын баримтууд байна. Олон төрлийн эмийг нэг дор бичсэн тул зарлагын баримтууд шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Автомашины төлбөрүүдийг төлнө. 3.148.450 хүлээн зөвшөөрөхгүй. Үлдсэн 4.096.550 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг шүүхэд гаргасан байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой хуульчлан тогтоосон байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар иргэний хариуцагч нь /“*******” хоршоо/ нь шүүгдэгч П.Ж-ад өөрийн эзэмшил өмчлөлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг сайн дураараа шилжүүлсэн нь хэрэгт баримтаар тогтоогдсон, иргэний хариуцагч “******* “ хоршоо нь Автотээврийн тухай хуулийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн зорилт нь автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх үйл ажиллагаа болон автотээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “тээвэрлүүлэгч” гэж тухайн тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэгчийг, мөн зүйлийн 3.1.6-д “тээвэрлэгч” гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг, мөн зүйлийн 3.1.8-д “хот хоорондын тээвэрлэлт” гэж хот, аймгуудын нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлтийг” гэж, мөн зүйлийн 3.1.11-т “ нийтийн тээвэр” гэж эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксины үйлчилгээг”, 3.1.16-д “автотээврийн хэрэгслийн ашиглалт” гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал, найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг”-г тус тус ойлгохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч П.Ж нь хэрэгт авагдсан баримтаар В, С, D ангиллын *** дугаарын жолооны үнэмлэхтэй Киа маркийн гранбирд загварын автобус жолоодох  эрхийн үнэмлэхтэй тул Автотээврийн тухай хуульд заасан “тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” байна гэж шүүх дүгнэсэн.

 

Тухайн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч П.Ж жолоодон 27 зорчигчтой Эрдэнэт хотоос Улаанбаатар хот хоорондын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулан замын хөдөлгөөнд оролцож яваад Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйлд заасан заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, ослын улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан, Шүүх шинжилгээний албаны 05 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч байгууллага болох “*****” хоршоо хариуцах нь хуульд нийцнэ гэж дүгнэж,

 Хохирогч Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Үүнд:

Хохирогч Д.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тарианы зардалд 6.339.000 төгрөг /1 хавтаст хэргийн 50-84 тал/, шүүхийн шатанд 5.131.196 төгрөг /2 хавтаст хэргийн 136-151 тал 114 хуудас баримт/ нийт эмчилгээний зардалд 11.470.196 төгрөгийг мөн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэг учрал гарснаас хойш одоо хүртэл “Авто Ундрал” ХХК-ийн засварын газрын түр зогсоолд хадгалуулсны төлбөр 9.260.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн байна.

Шүүх хохирогч Д.Х-ын нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын шаардлага хангаагүй буюу  1 хавтаст хэргийн 54 талд авагдсан 586500 төгрөг, 1 хавтаст хэргийн 56 талд авагдсан 138400 төгрөг, 1 хавтаст хэргийн 60 талд авагдсан мелисон тарианы үнэ 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлүүд нь нотлох баримтын шаардлага хангаагүй зөвхөн зарлагын баримт хавсаргасан байх тул дээрх эм тариаг авсан гэх баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг үлдээж нотлох баримтын шаардлага хангасан эм тарианы зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 6.339.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2.124.500 төгрөгийг хасаж үлдэх 4.214.500 төгрөгийг,

Шүүхийн шатанд нэхэмжилсэн 5.131.196 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь 2 хавтаст хэргийн 136-151 талд авагдсан 114 хуудас баримтаар нотлогдож байх тул хохирогч Д.Хын эмчилгээний зардалд нийт 9.345.696 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Үүнээс иргэний хариуцагчаас хохирогч Д.Хт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж үлдэх 6.345.696 төгрөгийг, мөн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 5.170.000 төгрөг нийт 11.515.696 төгрөгийг иргэний хариуцагч “*******” хоршооноос гаргуулж, хохирогч Д.Хт олгохоор  шийдвэрлэлээ.

Харин УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэрэг учрал гарснаас хойш одоо хүртэл “Авто Ундрал” ХХК-ийн засварын газрын түр зогсоолд хадгалуулсны төлбөр 9.260.000 төгрөгийг энэ шүүх хуралдаанаар гаргуулах үндэслэлгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлага болон 2.124.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Түүнчлэн гэмт хэргийн хохирол хор уршиг нэмэгдэхэд шүүгдэгч П.Жын эсрэг урсгалд орсон нөлөөлсөн тул хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг харгалзан ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсноор уг зам тээврийн осол гарсан тул ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэ 5.170.000 төгрөгийг иргэний хариуцагч байгууллагаас гаргаж шийдвэрлэсэн, хохирогч Д.Х нь цаашид гарах хагалгааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн эмнэлэгт хэвтсэн 2,265,512 төгрөгийг нэхэмжилсэн. /1 хавтаст хэргийн 7-9/,

Шүүх шүүгдэгч Д.Хыг гэм буруутайд тооцсон тул хохирогч Б.Тд учирсан хохирлыг шүүгдэгч Д.Хаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгдэгч Д.Хаас 1.265.512 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Тд олгож, Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг сануулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний хариуцагчаас хохирогч Б.Тд 1.000.000 төгрөг төлсөн, иргэний хариуцагчаас санал гараагүй тул хохирлоос хасаж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч П.Ж нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг иргэний хариуцагчид төлсөн тул шүүгдэгч П.Жаас энэ шүүх хуралдаанаар гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

    1. Талуудын санал, дүгнэлт.

          

Улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Жын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгж торгох ялын санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч П.Жын өмгөөлөгч И.Эрдэнэцэцэгээс: “Шүүгдэгч Г.Жын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, тусламж үзүүлэн, иргэний хариуцагчид 7,140,000 төгрөг төлсөн. Бусдад төлөх хохирол төлбөргүй. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр осол гарсан. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн  Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар хамрагдаж байна. Тиймээс оногдуулах эрүүгийн хариуцлагыг өршөөлд хамруулж өгнө үү” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга: “Өршөөлийн хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэсэн,

 

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбат: “Санаатайгаар үйлдээгүй учир эрүүгийн хариуцлагыг өршөөлийн тухай  хуульд хамруулан эрх зүйн байдал дээрдүүлсэн заалт хэрэглэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж,

 

Шүүгдэгч П.Ж: “Хэлэх зүйлгүй” гэсэн,

Шүүгдэгч Д.Х: “Хэлэх зүйлгүй” гэсэн эцсийн мэдүүлгийг тус тус өгөв.

 

2.2 Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгч П.Ж гэмт хэргийн улмаас иргэний хариуцагчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Д.Х ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот **** дүүрэг ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон. Одоо 54 настай,

**** дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /2 хавтаст хэргийн 139-140 тал/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /2 хавтаст хэргийн 141 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хавтаст хэргийн 205 тал/,

Шүүгдэгч П.Ж ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, *** сум *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудсаар тогтоогдсон /1 хавтаст хэргийн 129 тал/. Одоо 41 настай, жолоочийн лавлагаа мэдээлэл /1 хавтаст хэргийн 130 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 132 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 133 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хавтаст хэргийн 134 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1 хавтаст хэргийн 135 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 хавтаст хэргийн 136 тал/ шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч П.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Ж-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж,

Шүүгдэгч Д.Х-ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарагдаж байна.

 

Шүүгдэгч П.Ж, Д.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж,

Шүүгдэгч П.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Х-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээний хувьд 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарахаар хуульчлагджээ.

Шүүгдэгч П.Ж болон Д.Х нарын гэмт хэрэг цаг хугацааны хувьд дээрх хуулийн үйлчлэлд ялаас өршөөн хасах байдлаар хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтанд,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж,

Мөн зүйлийн 4.2 дахь хэсэг хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж тус тус хуульчлагджээ.

Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан бөгөөд,

шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж шүүх дүгнэсэн болно.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон нь хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч холбогдох хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй.” болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч П.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг тус тус 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Гурав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.

Эрүүгийн 1934***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №*** дугаартай шүүгдэгч П.Ж-ын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгож,

1 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ж, Д.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Ж-ын жолоочийн 251504 дугаартай үнэлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

    

1. Шүүгдэгч Т овогт П-ын Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол” учруулж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Т овогт Д-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол“ учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч П.Ж, Д.Х нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Т овогт Д-ын Х, Т овогт П-ын Ж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 1, 2,5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар 11.515.696 төгрөгийг иргэний хариуцагч “*******” хоршооноос гаргуулж, хохирогч Д.Хт, шүүгдэгч Д.Хаас 1.265.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Тд тус тус олгосугай.

 

6. Иргэний хариуцагч Д.Б нь хохирогч Д.Х 3.000.000 /гурван сая/ төгрөгийг, Б.Тд 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Д.Х нь 2.124.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч Б.Тэмлэн нь цаашид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Х-аас жич нэхэмжлэх эрхтэй, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Ж-аас гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт энэ хуулийн 4.1, 5.1, 5.2, 5.3, 6.1, 6.2, 6.3, 6.4-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлсэн, чөлөөлсөн, хэрэгсэхгүй болгосон хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, нөхөн төлүүлэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг дурдсугай.

 

8. Эрүүгийн 1934***** хэрэгт бичгийн баримтаар хураагдаж ирсэн П.Ж-ын №**** дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.Ж-ад буцаан олгож, 1 ширхэг СИДИ-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Ж, Д.Х нар нь энэ хэрэг баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Ж, Д.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОТГОНЖАРГАЛ