Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/66

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх  

Улсын яллагч *******

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,,,,

 

2. Шүүдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ,*******,*******,*******,,,,,нэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 62-870 тоотод оршин суух,,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч "найзын аавыг зодлоо" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 2 удаа хөлөөрөө өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг Дэвсгэрт байрлах наадмын талбайд хохирогч "аавыг зодлоо" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр болон толгойн тус газарт хэд хэдэн удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан буюу шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу "Бүлэглэж" үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч “2024 оны 07 дугаар сарын 9, 10-ны өдрүүдэд сумын эмнэлгийн 100 жилийн ойн баяр наадам болсон юм. Наадмын 2 дахь өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 10-ны үдээс хойш 17 цаг 40 минутын орчимд наадмын талбайгаас баруун хойно морины уяаны дэргэд машины сүүдэрт сууж байтал хар бараан өнгийн 67-67 дугаартай автомашин ирээд зогссон. Машин ирээд зогсохоор нь би босоод зүүн талд тавьсан байсан машины араар тойроод очтол гэх залуу машинаасаа бууж ирээд "чи муу яасан овоо пизда вэ" гээд нүүрэн тус газар баруун гараагаа 1 удаа цохисон тэгэхээр нь би тонгойгоод бэлхүүс хэсгээр нь тэврээд нүүрээ хамгаалаад зогстол миний толгойны ар хэсэг рүү хэдэн хэдэн удаа гараараа цохиод байхаар нь би нүүрээ хамгаалаад газар хэвттэл толгойн хэсэг рүү өшиглөсөн. Тэгтэл чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гээд дахиад нүүрээ хамгаалсан байсан зүүн гар руу 1 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би ийн 2 хөлөөс тэврээд автал тэй цуг явж байсан танихгүй залуу 1 удаа нүүрэн тус газар өшиглөсөн. Тэгээд шүд хугарчихсан юм шиг байхаар нь амаа ангайгаад шүдээ үзтэл энэ лалар чинь инээгээд байна ш дээ гэхээр нь өөдөөс нь хартал нүүрэн тус газар дахиад өшиглөсөн. Тэгээд танихгүй залуугийн хамт машиндаа суугаад хөдлөөд явсан. нүүрэн тус газар баруун гараараа 1 удаа цохисон. Намайг доошоо тонгойгоод ийн бэлхүүсээр тэврээд зогсож байтал миний толгойны ар хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор нь газар хэвттэл нүүрэн тус газар 1 удаа, нүүрээ хамгаалж байсан гар руу 1 удаа тус тус өшиглөсөн. тэй хамт явж байсан залуу нүүрэн тус газар 2 удаа өшиглөсөн. ... Тухайн хоёр хүнд зодуулсны улмаас миний дээд уруул дотор талдаа язарсан мөн үүдэн 1 шүд хугарсан. Мөн зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн чихний дээд хэсэг хавдсан мөн нүүрэн тус газраа өшиглүүлсний улмаас эрүү хөдөлж болохгүй байсан. Зүүн гарын бугуй хэсэг хавдсан байсан. Зодуулж байхдаа шороон дээр өвдөглөж суусны улмаас 2 хөлийн өвдөг хэсэг зулгарч халцарсан байсан. ... Би даага хаслаа гэх шалтгаанаар ийн аав болох гэх хүнтэй маргалдсан юм. ... Намайг болон нөгөө залуу нийлж зодож байхад Шинэбаяр, нар цуг байсан ба салгах гэтэл тэй цуг ирсэн залуу та 2 цаашаа бай ална шүү хөгшин кобронууд минь гээд ойртуулаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч “2024 оны 07 дугаар сарын 10-ны орой наадмын талбайн хойд талд бид 3 машинаас морио уячихсан сүүдэрт нь юм яриад сууж байтал жижиг хар хөх машин ирээд зогссон. Тэгтэл ы хүү , нэг танихгүй залуугийн хамт машинаас буугаад ирсэн. Тэгтэл босоод өөдөөс нь явсан. Би моринд дусал хийх гээд сууж байтал машины зүүн талд барилцаад авсан. Тэгээд би очоод салгах гэтэл тэй цуг ирсэн залуу цаашаа бай яах гээд байгаа юм бэ ална шүү гээд байхаар нь зугтаагаад баруун талд байсан машины цаана очсон. Тэгээд би зодолдохоо больчихоор нар дээр очтол нүүрээ дараад тонгойгоод сууж байсан. машиныхаа дэргэд оччихсон зогсож байсан. тэй цуг явж байсан залуу тэгээд ын хажууд зогсчихсон чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гээд байсан. Тэгээд цуг явж байсан залуугаа машиндаа суулгаад хөдлөөд явсан. мотоциклоо унаад хөдлөөд явсан. Тэгтэл миний гар болон эрүү хөдөлж болохгүй байна ээжийг дуудаадхаач гэхээр нь ын ээж рүү утсаар залгаж дуудаж ирүүлсэн. Даага барианд орж ирсний дараа ийн аав ыг даага хаслаа гээд цохиод авсан юм. Тэрнээс болж аавыгаа өмөөрч ыг зодсон байх. Би ийг цуг явж байсан залуутайгаа нийлж ыг зодож байхыг хараагүй. ... Очоод салгах гэтэл тэй цуг явж байсан залуу ойртвол ална шүү гээд ойртуулахгүй туулгаад байхаар нь би зугтаагаад холдоод явчихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-16-р хуудас/

Гэрч Б.ын “... 2024 оны 07 дугаар сарын 10-ны орой наадмын талбайн хойд талд Шинэбаяр, сууж байтал нэг хар машинтай ы хүү , танихгүй залуугийн хамт машинаас буугаад ирсэн. босоод очиход ын нүүрэн тус газар нь цохисон. нүүрээ дараад доошоо тонгойгоод суутал нүүрэн тус газар нь 1 удаа өшиглөсөн. Тэгээд дахиад өшиглөх гэтэл ийн хөлөөс нь тэврээд авсан. Тэгтэл тэй цуг явж байсан залуу ын толгойн тус газар нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд би очоод өшиглөх гэтэл тэй цуг явж байсан танихгүй залуу хөгшин кобро минь цаашаа байгаарай ална шүү гээд байсан. Тэгээд цаашаа эргээд явахаар нь би нарыг салгасан. Тэгтэл тэй цуг явж байсан залуу од хандаж чамд хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ гээд байсан. Би өд хандаж чи хамаагүй хүн зодож болохгүй шүү дээ больцгоо гээд хэлтэл цуг явж байсан залуугийн хамт машиндаа суугаад хөдлөөд явсан... Би яг хаана өшиглөснийг харж чадаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/

Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 220 дугаартай “...М. ын биед зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Цээжний цус хуралтаас бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал нь тус бүрдээ хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, бусад биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн дүгнэлт, /хх-ийн 30-34-р хуудас/ зэрэг болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгч нарын үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “*******ийн аавыг зодсон” гэх шалтгаанаар нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн дээд 2 дугаар шүдний эмтэрсэн хугарал, зүүн чамархай, цээж, зүүн бугалга, зүүн дал хэсэгт цус хуралт, хацар, хүзүү, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь бусдын биед дээрх байдлаар халдахад хүний биед гэмтэл учирч, эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа зүйлээ хүсэж хийн, үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан  байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогчийн биед халдсан зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж, уг үйлдлээрээ бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирлын талаар:

Хохирогч М. нь шүүгдэгч нараас баримтаар нийт 5.168.496 /таван сая нэг зуун жаран найман мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг нэхэмжилсэн ба үүнээс шатахууны баримтууд, түүнчлэн нотлох баримтын шаардлага хангахгүй бусад баримтуудыг хасаж тооцон 3.332.700 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуу/ төгрөгийн баримт шаардлага хангасан гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэснийг тэд төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин хохирлоо нөхөн төлснийг, түүнчлэн хохирогч хувьд шүүгдэгчийн аавыг нь зодсоны улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.2 дахь хэсэгт зааснаар “Хөнгөрүүлэх” нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарыг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдний зорчин явах эрх, хөдөлмөрлөх эрхийг хөндөлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжээр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хуульчилсан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* хохирогчид 3.332.700 /гурван сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуу/ төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч овогтой ы , овогтой нарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой ы , овогтой нарт тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ТӨРБОЛД