Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0563

 

    

 

                                 

 

2022 07 20 128/ШШ2022/0563

 

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг          

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Г**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох “Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1,360,295.0 төгрөгийн үнийн дүнтэй үндэслэлгүй төлбөрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г**************” ХХК-ийн захирал Ү.М************** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Ү************** овогтой М************** нь “Г**************” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд тус компанийн танай шүүхэд гаргасан “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох хэргийн нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа үүгээр мэдэгдэж байна.” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.М************** нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Ү.М************** нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1,360,295.0 төгрөгийн үнийн дүнтэй үндэслэлгүй төлбөрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                        ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР