Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2022/01472

       2022 оны дөр

       05 сар      03  р                                           184/ШШ2022/01472

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг,  дугаар хороо, З*******У-ын тоот 

Хариуцагч: ******* /РД: /. Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, ОҮН-ийн  айлын ... дүгээр гудамж, .. тоот

10,456,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******.С, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч нь “*******” *******-ны захирлаар ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хоршооны даргын ******* тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, түүний гаргасан нэхэмжлэлийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж, дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 10,050,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

 Шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажилд авсан, гэвч ******* ажиллаж байх хугацаандаа Нийслэлийн хөтөлбөрийн санхүүжилтийн данснаас дур мэдэн 10,456,150 төгрөгийг авсан байдаг. Энэ үйлдэлд нь Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасныг хөөн гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул 10,456,150 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь өөрийн ажилладаг байгууллагаасаа журам зөрчин удаа дараа зээл авч, төлөөгүй болох нь эрүүгийн хэрэг шийдвэрлэх явцад тодорхой болсон тул  иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж 2,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 17/32 тоот зээлийн гэрээгээр авсан 2,000,000 төгрөг авсан 2018 оны 6 дугаар сарын 15-наас 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүү 4,600,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 920,000 төгрөг, нийт 5,520,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 7,725,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Анх нэхэмжилсэн 10,456,150 төгрөгийн тухайд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад, шийдвэр биелүүлсэн үйлдэл байсан. Хоршооны гишүүний хувиар би зээл авах эрхтэй бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа зээл авсан тухайд маргахгүй ч, түүнийг төлж дуусгасан болно.

*******-д үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ******* дүүргийн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1654 тоот тогтоолоос үзэхэд хоршооны дарга А.Н, хариуцагчийн төрөхийн өмнөх болон төрсний дараах мөнгийг зээлийн төлбөрт суутган авсан тухай мэдүүлсэн байдаг. Нэхэмжлэгч хоршооны дарга А.Н сүүлийн 4-5 жил намайг цагдаа, прокурорын байгууллагаар байнга шалгуулж байсан, одоо шүүхэд хандан үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 14-нд “*******” *******-ноос *******.М-д олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, хоршооны дүрэм, ******* дүүргийн Прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 497 дугаартай тогтоол, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай шийдвэр, мөн шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 71 дугаартай шийдвэр, “*******” *******-ны зарлагын баримт, “” ХХК-ийн зарлагын баримтууд, “*******” *******-ны тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01/09 дугаартай тогтоол, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газраас 2018 оны 9 дүгээр сарын 18-нд тус хороонд мэдүүлэг хүргүүлэх тухай албан бичиг, ******* дүүргийн Прокурорын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1654 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн *******ичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 113 дугаартай *******ичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/32 дугаартай “*******” *******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17/32 дугаартай барьцааны гэрээ,

Хариуцагчаас: “Х” ХХК-ийн орлогын баримт 2 хуудас зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад                                                                                  

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үнэдслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,456,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүрэгт 7,725,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.  /хх-ийн 137/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 17/32 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч биелүүлээгүй гэж, хариуцагч гэрээ байгуулсан, мөнгийг хүлээн авсан тухайд маргахгүй, харин зээлийн төлбөрийг бүрэн төлсөн гэх үндэслэлээр татгалзаж байна.

Гэрээгээр хариуцагч 2,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлэхээр тохиролцсон ба зээлийн гэрээнд зээлдүүлэгч “*******” *******-г төлөөлөн Ж.М, зээлийн хорооны дарга *******.Н нар гарын үсэг зуржээ.  /хх-ийн 140/

Нэхэмжлэгч байгууллага гэрээгээр тохирсон мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1,100,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 400,000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгөөр хариуцагчийн Хаан банкинд эзэмшдэг 5113009679 тоот дансанд шилжүүлэн өгсөн нь нэхэмжлэгчийн дахь 5001320066 тоот дансны хуулгаар нотлогдож байна. /хх-ийн 77, 78/

Хариуцагч зээлийн төлбөрт 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 77,500 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа буюу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 1,323,167 төгрөг, нийт 1,400,667 төгрөг төлсөн нь ны дансны хуулга, орлогын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.

Нэхэмжлэгч “*******” ******* нь хариуцагч *******-н үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасныг эрүүгийн журмаар шалгаад ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 497, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1654 тоот тогтоолуудаар хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ. /хх-ийн 17, 89/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө зээл, хүү 2,400,667 төгрөгөөс, төлсөн 77,500 төгрөгийг хасаад 2,323,167 төгрөгийн үлдэгдэлтэй, үүнийг төлөхөө илэрхийлж байсан ба  үүнээс хойш 1,323,167 төгрөгийг төлсөн нь Прокурорын 1654 тоот тогтоол, ны орлогын маягт зэрэг баримтаар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 17/32 тоот зээлийн гэрээний үүргийг хариуцагч бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Дээр дурдсан гэрээгээр хариуцагчийн хүлээх үүргийг үндсэн зээл 2,000,000 төгрөг, сарын 5 хувийн хүү /6 сар/, нийт 2,600,000 төгрөгөөс түүний төлсөн 1,323,167 төгрөгийг хасаж 1276,833 төгрөгөөр тогтоон, нэхэмжлэлээс үлдэх 6,457,164 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагч гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусгасан, төрсний өмнөх болон хойш өгдөг тэтгэмжийг нэхэмжлэгч байгууллага суутган авсан тайлбарлаж байгаа ч хэрэгт авагдсан  баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа болно.  /хх-ийн 89/

Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан болохыг, нэхэмжлэгч энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг иргэний шүүхэд гаргаж байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заасныг баримтлан хариуцагч *******-с 1,267,833 /нэг сая хоёр зуун жаран долоон мянга найман зуун гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” *******-нд олгож, нэхэмжлэлээс 6,457,164 /зургаан сая дөрвөн зуун тавин долоон мянга нэг зуун жаран дөрөв/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,520 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 34,978 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.*******АТСҮХ