| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/02498/И |
| Дугаар | 102/ШШ2022/01873 |
| Огноо | 2022-05-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2022/01873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............. тоот хаягт оршин суух, Ө овогт М.Б /РД: 00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягт оршин суух, М овогт Ө.Б /РД: 00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: 25,990,052 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, хариуцагчийн өмгөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ө.Бд холбогдуулан 25,990,052 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ө.Б-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 00 дугаар хороонд байрлах А хүнсний барааны дэлгүүрийг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэй, 1 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Дэлгүүрт байгаа барааг 15,000,000 төгрөг гэж тооцож, 2021 оны 6 дугаар сарын 03-нд 7,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийн хамт 8,000,000 төгрөгийг төлсөн. Ажиллуулах хугацаандаа 32,248,532 төгрөгийн бараа татан авалт хийсэн. Гэтэл хариуцагч хувийн харилцаа үүсгэхээр хүч хэрэглэж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрийн хаалгыг цоожилж, түрээсийн гэрээгээ ямар ч мэдэгдэлгүйгээр зөрчсөн. Дэлгүүрийг ажиллуулсан 434 хоногийн хугацаанд 13,258,480 төгрөгийн борлуулалт хийсэн. Дэлгүүрт нийт 33,990,052 төгрөгийн бараа үлдсэн гэж үзэж байна. Анх байсан 15,000,000 төгрөгийн барааны 7,000,000 төгрөгийг төлсөн тул 8,000,000 төгрөгийн бараа нь хариуцагчийн бараа байсан гэж үзвэл миний авсан 25,990,052 төгрөгийн бараа дэлгүүрт үлдэж би энэ хэмжээгээр хохирсон тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Худалдан борлуулсан орлого нь 13,258,480 төгрөг гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байгаа. Нэхэмжлэгчийн ээжийн дансны хуулгаар энэ дансыг тухайн дэлгүүрийг ажиллуулахдаа ашиглаж байсан байна. Дансны хуулгаар нийт 28,899,931 төгрөгийн орлого олсон байна. Шинжээчийн дүгнэлтээр А дэлгүүрийн сарын борлуулалтын орлогыг 28,960,000 төгрөг гэж тодорхойлсон. Тус дэлгүүр нь сард 30,000,000 төгрөгийн орлого олох боломжтой. Худалдан авсан барааны үнэ 32,240,532 төгрөг гэж байна. Үүнтэй холбоотой баримтууд нь нягтлан болох бүртгэлийн тухай хуульд нийцээгүй, санхүүгийн анхан шатны баримт шаардлага хангахгүй. Зөвхөн пос машины гүйлгээгээр орлогыг тооцох үндэслэлгүй, гэр хорооллын дэлгүүр бэлэн мөнгөөр мөн гүйлгээ хийдэг. Авсан барааныхаа үнийг бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй, хариуцагч зарим барааных нь үнийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ, М.Б-ийн Голомт банкны 0000000000 тоот дансны 2021.06.03-2021.07.07-ны хуулга, бараа бүтээгдэхүүний анхан шатны 191 ширхэг баримт, М.Б-ийн Голомт банкны 0000000000 тоот дансны 2021.05.10-2021.07.30-ны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Ө.Б-ын Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны 2021.05.01-2021.07.10-ны өдрийн хуулга, Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Б.Б, О.М, Ж.Х, Э.Б, Б.Э, Б.Б, М.Т, Г.Б нарын гараар бичсэн өргөдлийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр З.А-ийн Хаан банкны 0000000000 тоот дансны 2021.06.03-2021.07.08-ны өдрийг хүртэлх хуулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүхийн санаачлагаар шинжээчийн дүгнэлтийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ө.Б-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 00 дугаар хороонд байрлах А хүнсний барааны дэлгүүрийг сарын 1,000,000 төгрөгийн төлбөртэй, 1 жилийн хугацаатай түрээслэхээр болсон. Дэлгүүрт байгаа барааг 15,000,000 төгрөг гэж тооцож, 2021 оны 6 дугаар сарын 03-нд 7,000,000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөгийн хамт 8,000,000 төгрөгийг төлсөн. Ажиллуулах хугацаандаа 32,248,532 төгрөгийн бараа татан авалт хийсэн. Гэтэл хариуцагч хувийн харилцаа үүсгэхээр хүч хэрэглэж, улмаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дэлгүүрийн хаалгыг цоожилж, түрээсийн гэрээгээ ямар ч мэдэгдэлгүйгээр зөрчсөн. Дэлгүүрийг ажиллуулсан 434 хоногийн хугацаанд 13,258,480 төгрөгийн борлуулалт хийсэн. Дэлгүүрт нийт 33,990,052 төгрөгийн бараа үлдсэн гэж үзэж байна. Анх байсан 15,000,000 төгрөгийн барааны 7,000,000 төгрөгийг төлсөн тул 8,000,000 төгрөгийн бараа нь хариуцагчийн бараа байсан гэж үзвэл миний авсан 25,990,052 төгрөгийн бараа дэлгүүрт үлдэж би энэ хэмжээгээр хохирсон тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: Худалдан борлуулсан орлого нь 13,258,480 төгрөг гэдэг нь хэрэгт авагдсан дансны хуулга зэргээр үгүйсгэгдэж байгаа. Нэхэмжлэгчийн ээжийн дансны хуулгаар энэ дансыг тухайн дэлгүүрийг ажиллуулахдаа ашиглаж байсан байна. Дансны хуулгаар нийт 28,899,931 төгрөгийн орлого олсон байна. Шинжээчийн дүгнэлтээр А дэлгүүрийн сарын борлуулалтын орлогыг 28,960,000 төгрөг гэж тодорхойлсон. Тус дэлгүүр нь сард 30,000,000 төгрөгийн орлого олох боломжтой. Худалдан авсан барааны үнэ 32,240,532 төгрөг гэж байна. Үүнтэй холбоотой баримтууд нь нягтлан болох бүртгэлийн тухай хуульд нийцээгүй, санхүүгийн анхан шатны баримт шаардлага хангахгүй. Зөвхөн пос машины гүйлгээгээр орлогыг тооцох үндэслэлгүй, гэр хорооллын дэлгүүр бэлэн мөнгөөр мөн гүйлгээ хийдэг. Авсан барааныхаа үнийг бүрэн төлсөн гэдэг нь нотлогдохгүй, хариуцагч зарим барааных нь үнийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээ, М.Б-ийн Голомт банкны 0000000000 тоот дансны 2021.06.03-2021.07.07-ны хуулга, бараа бүтээгдэхүүний анхан шатны 191 ширхэг баримт, М.Б-ийн Голомт банкны 0000000000 тоот дансны 2021.05.10-2021.07.30-ны хуулга, Ө.Бын Худалдаа хөгжлийн банкны 0000000000 тоот дансны 2021.05.01-2021.07.10-ны өдрийн хуулга, Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст Б.Б, О.М, Ж.Х, Э.Б, Б.Э, Б.Б, М.Т, Г.Б нарын гараар бичсэн өргөдөл, З.Аийн Хаан банкны 0000000000 тоот дансны 2021.06.03-2021.07.08-ны өдрийг хүртэлх хуулга, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Ө.Б-тай 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ айгуулж, сарын түрээсийн төлбөр 1,000,000 төгрөг байхаар 1 жилийн хугацаатай Баянгол дүүргийн 00 дугаар хороонд байрлах А хүнсний дэлгүүрийг түрээслэхээр тохиролцсон байна.
6. Талууд дэлгүүрийг хүлээлцэхдээ тооллого хийгээгүй байх бөгөөд дэлгүүр байгаа барааг 15,000,000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч нь 7,000,000 төгрөгийг хариуцагч өгсөн талаар маргаагүй. Харин талууд дэлгүүрт үлдсэн барааны үнэ, борлуулалтын орлогын талаар маргаж байна.
Нэхэмжлэгч нь түрээслэсэн хугацаанд 32,248,532 төгрөгийн барааг төлбөрийг нь төлж авсан, 13,258,480 төгрөгийн борлуулалт хийсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгч авсан барааныхаа мөнгийг бүрэн төлөөгүй, зарим бараа нийлүүлсэн хүмүүс надаас нэхэмжилж байгаа, мөн ийм хэмжээний барааг авсан гэдэг нь нотлогдохгүй, түүнчлэн дэлгүүрийн өдрийн борлуулалт 1,000,000 төгрөг, сарын борлуулалт 30,000,000 төгрөг орчим байдаг, нэхэмжлэгч зөвхөн пос машины хуулгаар борлуулалтын орлогоо тооцсон нь үндэслэлгүй гэж маргав.
7. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Зохигчид түрээсийн гэрээг бичгээр үйлдсэн, талуудын хооронд хүчин Т гэрээний харилцаа үүсчээ.
9. Гэрээгээр тохиролцсон хугацаанаас өмнө хариуцагч нь түрээсийн гэрээг цуцалсан байх бөгөөд Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4-т Түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтлана, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа 3 сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж заасныг зөрчиж цуцалсан байна. Өөрөөр хэлбэл түрээслэгчийн буруугаас болоогүй байхад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг зөрчиж түрээслүүлэгч цуцалсан байна.
10. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т Үүрэг гүйцэтгэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
11. Нэхэмжлэгч М.Б нь өөрөөс гарсан зардлаасаа олсон орлогоо хасч, хохиролд тооцон шаардсан.
12. Шүүхээс нэхэмжлэгчийн хохирол тооцсон тооцоог үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь хүнсний дэлгүүрийн борлуулалтын орлогыг зөвхөн пос машины гүйлгээгээр тооцох нь учир дутагдалтай байх бөгөөд хариуцагчийн маргаснаар нэхэмжлэгч нь ээж З.Аийн Хаан банкны дансаар мобайл гүйлгээгээр борлуулалт хийсэн, бэлэн мөнгөөр борлуулалт хийсэн гэж татгалзал үндэслэлтэй байна. З.Аийн Хаан банкны гүйлгээний хуулгаас үзэхэд ундаа, тамхи гэх орлогын гүйлгээ байхаас гадна Андууд гэсэн орлогын гүйлгээ, А гэсэн зарлагыг гүйлгээгээр хариуцагчийн татгалзсан үндэслэл нотлогдож байна гэж үзэхээр байна.
13. Түүнчлэн түрээсээр ажилласан хугацаанд 32,248,532 төгрөгийн бараа таталт хийж, төлбөрийг төлсөн гэх боловч өгсөн санхүүгийн анхан шатны баримтаас 7,088,180 төгрөгийн баримт нь нягтлан болох бүртгэлийн аримтын шаардлага хангаагүй, 5,005,940 төгрөгийн барааны төлбөрийн төлөөгүй болох нь тогтоогдож байна. Тэгэхээр нэхэмжлэгч 20,154,412 төгрөгийн барааны төлбөр төлсөн байх бөгөөд өмнө байсан 15,000,000 төгрөгийн барааг нэмж тооцвол түрээсийн гэрээний хугацаанд 35,154,412 төгрөгийн бараатай байжээ. Үүнээс пос машины хуулгаар 13,258,480 төгрөгийн барааг худалдан борлуулсан гэж үзвэл 21,895,932 төгрөгийн бараа үлдсэн байх боломжтой. Нэхэмжлэгчийн барааны төлбөрт төлсөн 7,000,000 төгрөгийг нэмж, анхны барааны үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хасч тооцохоор 13,895,932 төгрөгийн барааны зардал гарч байна.
14. Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр А дэлгүүрийн 1 сарын дундаж борлуулалт 28,960,000 төгрөг байх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн орлого болох 13,258,480 төгрөг, шүүхийн тооцооллын зөрүү 13,895,932 төгрөгийн нийлбэр нь 27154,412 төгрөг болж байх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр гарсан дундаж борлуулалтын орлогоос доогуур байна.
15. Шүүхээс шинжээчийн дүгнэлтээр гаргасан сарын дундаж орлогыг баримталсан шалтгаан нь нэхэмжлэгч нь бэлнээр болон мобайл банкны гүйлгээгээр огт орлого олоогүй гэж орлогоо үндэслэлгүй тооцсонтой холбоотой.
16. Иймд нэхэмжлэгч нь анх авсан 15,000,000 төгрөгийн бараатай дэлгүүрт 25,990,052 төгрөгийн бараа нэмж үлдээсэн гэх байдал нотлогдохгүй байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Б-аас 25,990,052 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ