Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/124

 

                                                                                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.О,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Д.З,

Шүүгдэгч Б.О, Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.Э нарт холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 20** оны 04 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .................................................................................................................................................................................................................

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь бүлэглэж 20** оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим З ч М ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн И сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр “Б г” гэх газарт байрлах өндөр хүчдэлийн 177-122, 123-124, 128-129 дахь шонгуудын хоорондох 24 ширхэг 110 киловаттын АС-150 маркийн өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 100,520,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Хохирогч Б.Б: З ч м ХХК-ийн цахилгаан дамжуулах агаарын шугам, кемп түүнд байх тоног төхөөрөмж зэрэг нь Г банкны барьцаанд одоогоор байдаг юм. Г банкны барьцаа хөрөнгө хамгаалахын тулд Г м с компани ажиллуулж байгаа юм. Барьцаанд байгаа ч гэсэн З ч м ХХК-ийн өмч хэвээрээ байгаа юм. Тухайн харуул хамгаалалтаас 20** оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Д аймгийн И сумын баруун гашуун гэх газарт байрлах өндөр хүчдэлийн цахилгаан утаснууд алдагдаж хулгайлж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан талаар сонссон...” гэх мэдүүлэг /хх-14-рт/,

Иргэний нэхэмжлэгч Б.О: “...******* дугаартай тээврийн хэрэгслийг би өөрийнхөө нэр дээр С банк бус санхүүгийн байгууллагаас авч байсан юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 20** оны 05 дугаар сарын 18-ны өдөр ************ дугаартай гэрээг байгуулан сар бүр 381,681 төгрөг төлдөг юм...” гэх мэдүүлэг /хх-17-рт/,

Гэрч Б.О: “...Манай нөхөр Б.Э нь **** онд Х аймагт төрсөн. Эхээс дөрвүүлээ айлын отгон хүү байгаа юм. Бид хоёр 20** онд танилцаад 20** оноос хамтдаа амьдарч дундаасаа 2 хүүхэдтэй болсон. Бид хоёр гэрлэлтийн баталгаагүй. Б.Э нь цэргийн алба хааж байгаагүй. Манай нөхрийн уушги болон нуруу нь өвддөг. Баруун хөлөө хугалаад төмөртэй явдаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу зантай. Өмнө нь ял шийтгэл эдэлж байсан эсэхийг нь мэдэхгүй байна. Асуулт: Та болсон явдлын талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярина уу? Хариулт: Би болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Өөрөө ойр зуурын каргонд машинаараа явдаг болохоор тэр ажилдаа явсан гэж бодсон. Манай нөхрийн унаж явсан **** улсын дугаартай Б 3 маркийн тээврийн хэрэгсэл нь Ж э Б капитал банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг юм. Би өөрийн нэр дээр 20** оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийж 16.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр үедээ 10.000.000 төгрөгийг нь өгөөд банк бус дээр 6.500.000 төгрөгийн зээл авсан юм. Сардаа 382.000 төгрөгийг төлж явдаг юм. Тухайн машиныг ихэвчлэн манай нөхөр унадаг юм...” гэх мэдүүлэг /хх-19-рт/,

Хууль ёсны төлөөлөгч Б.Б "... Г банк барьцаа хөрөнгөө хамгаалахын тулд  м с компани ажиллуулж байгаа юм. Тухайн харуул хамгаалалтаас 20** оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны шилжих шөнө Д аймгийн И сумын баруун гашуун гэх газарт байрлах өндөр хүчдэлийн цахилгааны утаснууд алдагдаж хулгайлж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан. гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 17 дахь хуудасны тал)

     Гэрч Б.А "...Маргааш өглөө нь 10 цагийн орчимд О хамт машинд нь юм аа мартчихаж гээд Э дээр очтол Э бид хоёрт хандаж Х аймгийн Б сум руу гурвуулаа хамт явчхаад ирье ахдаа ор хүргэж өгнө хүрэн өнгийн модон ор ачаад тухайн өдрөө буюу 20** оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Э портертой бид 3 хөдөлсөн. Х аймгийн Б суманд 16 цагийн орчимд байхаа би сайн санахгүй байна, би ганцаараа 0,5 литрийн хараа уугаад яваад байсан. Тэгээд Б суманд Э ахынхаа хашаанд модон ороо буулгачхаад байж байтал төрсөн дүү О хэдэн жилийн өмнө Д аймгийн И суманд Б гэх залуу 1 даага өгсөн юм одоо очоод авчхаад ирье гээд бид 3 цаашаа Б сумаас урагш хөдөлсөн тэгээд би гартаа архиа ганцаараа ууж байгаад нэг сэрээд хартал Б гэх айлаа олоогүй төөрөөд байна гэж тэр хоёр хоорондоо ярьж байсан удалгүй өндөр хүчдэлийн хажуугаар яваад араас машин хөөгөөд байгаа юм гэж асуухад өндөр хүчдэлийн утас аччихсан байгаа гэж дүү О хэлсэн тэгэхээр нь би наад асуудалд чинь огт хамаагүй шүү гээд машинаас нь буугаад алхсан.." гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дахь хуудасны тал)

   Гэрч М.Ө "... Би он сараа сайн санахгүй байна, цагаан сараас нэлээн өмнө 2 сарын 16, 17-ны үед байхаа би У хотоос Н захаас буйдан худалдаж аваад нөхрийн дүү болох Б.Э нь Н дүүрэг ачааны автомашины байдаг тул эгчдээ хотоос буйдан авчирч өгөөч гэж гуйсан чинь за гэсэн юм тэгээд наашаа эрт гараад Б суманд 17,18 цагийн орчим ирсэн байх. Манайд цай амсаад л гарсан даа би ажилтай болохоор манайд удаан саатаагүй гаргасан санагдаж байна. нэг залуутай явсан санагдаж байна, хэн юм энэ тэр гэж бол асуугаагүй...” гэх мэдүүлэг,

  1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2- 5 дахь хуудасны тал)

        2.Эд зүйл тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 6-7 дахь хуудасны тал)

        3.Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 8 дахь хуудасны тал)

        4.Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 9 дүгээр хуудасны тал)

        5.А б ХХК-ний 20** оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ********- 911643 дугаартай шинжээчийн "... 24 ширхэг 110 кв АС-150 маркийн өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утас 100,520,000 төгрөг..." гэх дүгнэлт (хх-ийн 30-35 дахь хуудасны тал) зэргийг шинжлэн судлав.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь бүлэглэж 20** оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим З ч М ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн И сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр “Баруун гашуун” гэх газарт байрлах өндөр хүчдэлийн 177-122, 123-124, 128-129 дахь шонгуудын хоорондох 24 ширхэг 110 киловаттын АС-150 маркийн өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 100,520,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 2-5 дахь хуудасны тал), Эд зүйл тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 6-7 дахь хуудасны тал), Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 8 дахь хуудасны тал), Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон тухай мөрдөгчийн тогтоол (хх- ийн 9 дүгээр хуудас), Хууль ёсны төлөөлөгч Б.Б мэдүүлэг (хх-ийн 17 дахь хуудасны тал), Гэрч Б.А мэдүүлэг (хх-ийн 21-22 дахь хуудасны тал), Ашид билгүүн ХХК-ний 20** оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-925-911643 дугаартай шинжээчийн "... 24 ширхэг 110 кв АС-150 маркийн өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утас 100,520,000 төгрөг..." гэх дүгнэлт (хх-ийн 30-35 дахь хуудасны тал), Гэрч М.Ө мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго сэдэлтэйгээр өмчлөгч, эзэмшигчид хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар авч өөрийн эзэмшилд авч хүсэл зоригоо гүйцэлдүүлэх, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.

 

Хүний орон байрны халдашгүй байдалд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цоож цуургыг сугалах байдлаар орж эд зүйл хулгайлсан тохиолдолд хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно. 

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл: Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь бүлэглэж 20** оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шөнийн 02 цагийн орчим З ч М ХХК-ийн эзэмшлийн Д аймгийн И сумын * дүгээр багийн нутаг дэвсгэр “Б г” гэх газарт байрлах өндөр хүчдэлийн 177-122, 123-124, 128-129 дахь шонгуудын хоорондох 24 ширхэг 110 киловаттын АС-150 маркийн өндөр хүчдэлийн хөнгөн цагаан утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 100,520,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээдийн үнэлсэн үнэлгээг үндэслэн тогтоосон, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

           Иймд шүүгдэгч Б.О, Б.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Б.О, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Б.О, Б.Э нарт 1 жилийн хорих ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч Б.О, Б.Э нар нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.О, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Б.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

         1.Шүүгдэгч Х овогт Б Э, Б овогт Б О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад их хэмжээний хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Х овогт Б Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар шүүгдэгч Б овогт Б О-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.О нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Б.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э, Б.О нарын цагдан хоригдсон 71 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГОНЧИГСУМЛАА