Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2022/0628

 

    

 

                                 

 

 

2022 08 31  128/ШШ2022/0628

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг          

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Х*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/892 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02-06/4660 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Х*********” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ** гудамжинд 4578 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х*********” ХХК-ийн захирал Н.Б********* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Манай компани нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/892 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02-06/4660 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Х*********” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** гудамжинд 4578 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” шаардлагаа бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явж байгаа билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд манай компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн компанийн захирал Н.Б********* нь Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан “Х*********” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/892 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02-06/4660 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, “Х*********” ХХК-ийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гаргасан хүсэлтээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, ** гудамжинд 4578 м.кв талбай бүхий газрыг эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                           ШҮҮГЧ                                 Л.БАТБААТАР