Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч *******,

шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******, ******* ургийн овогт гийн , ургийн овогт ын нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь бүлэглэж 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын Нарийн гол багийн дэвсгэрт байрлах нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас 30 ширхэг “Алтайн сугас” нэртэй загасыг агнаж, Байгаль орчин, уур амьсгалын санд 450,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

    1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас өгсөн мэдүүлэг:

-шүүгдэгч *******: “Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. Хохирлоо нөхөн төлнө”гэв.

-шүүгдэгч *******: “Гэм буруугаа хүлээн зөвшөөр байна. Хохирлоо нөхөн төлнө”гэв.

-шүүгдэгч *******:“ нуураас загас барьсан нь бидний буруу, буруугаа ойлгож байна гэв.

 

2. дугаартай эрүүгийн хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,   нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас гаргасан гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал), 

2.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нуур орчмын улсын тусгай хамгаалалтын газар нутгийн хамгаалалтын захиргаа нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлээд нуур, Хар нуур орчимд хуваарьт байгаль хамгаалагч, мэргэжилтэн нараараа байнгын эргүүл, хяналт шалгалтын ажил хийлгэж байгаа юм.

 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын байгаль хамгаалагч нар болох . нар хуваарийн дагуу нуурын улсын тусгай хамгаалалттай газарт эргүүл хяналт шалгалт хийж явж байх үедээ ХОА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн нь хууль бусаар загас агнаж байсныг ирлүүлж 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулж байгаа. Тухайн 3 иргэн нийтдээ 30 ширхэг сугас нэртэй загас агнасан байсан ба тухайн сугас нэртэй загас нь ховор амьтдын жагсаалтад ороогүй. Тухайн газрыг 1997 оны Улсын Их хурлын 47 дугаар тогтоолоор Улсын тусгай хамгаалалттай газар нутагт бүртгэж авсан байдаг. Манай байгууллагаас улсын тусгай хамгаалалттай газар нутагт гэмт хэрэг үйлдэгдсэн гэдгийг нотлох бүсчлэлийн зургийг гаргаж өгсөн байгаа. Тухайн бүсчлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар тогтоож өгсөн.

Амьтны тухай хуульд заасны дагуу экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмж төлүүлэх, тухайн 3 иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

2.3.  Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаанаас баталсан хуваарийн дагуу байгаль хамгаалагч ийн хамтаар Ховд аймгийн сумын нутаг дэвсгэр Нарийн гол багийн " намаг" гэх газарт нуурын улсын тусгай хамгаалалттай газарт мөсөн дээр эргүүл, хяналт, шалгалт хийх явцад өдрийн 12 цагийн үед ХОА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн нуурын улсын тусгай хамгаалалттай газарт загас агнаж байхаар нь бид дөхөөд яваад очтол зугтах оролдлого хийж машинаа асаагаад хөдлөхөөр нь би урдуур нь очиж зогсоож, өөрсдийгөө танилцуулж болсон үйл явдлын талаар асууж тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийхэд 30 ширхэг (сугас) загас хууль бусаар агнасан байсныг илрүүлж, 3 дэгээ, 1 мөсний өрмийг хурааж авч ахлах мэргэжилтэн д хүлээлгэж өгсөн юм..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх хуудас),

2.4. Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ХОВ0325/039 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг загаснууд нь шинжилгээнд тэнцэнэ. (Cyprinidae) багийн Мөрөгийнхөн (Cyprinidae) овгийн Алтайн сугасны төрлийн Алтайн сугас (Оreoleuciscus potanini) байна. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолд дурдсан ховор амьтны жагсаалтад ороогүй бөгөөд ховордлын зэрэгт хамаарахгүй болно. Уг шинжилгээнд ирүүлсэн загаснуудыг уургаар барьсан байна. Алтайн сугас (Oreoleuciscus potanini)-ийн экологи, эдийн засгийн үнэлгээг 15.000 төгрөгөөр тогтоосон.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

2.5. нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай “48°8°9.93"N. E 92°17 33.18 E GPS-ын байрлалд байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдаж байгааг хавсралт зургаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

2.6. Баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, Монгол Улсын Их Хурлын 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаартай тогтоол,  Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/454 дугаартай “ нуурын байгалийн цогцолборт газрын дотоод бүсийн хилийн заагийг тогтоох тухай” тогтоол (хавтаст хэргийн 38-53 дахь тал),

2.7. Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын төвд гэртээ байж байтал манай хоёр найз болох *******, ******* нар салхинд гарчхаад ирье, салхинд гарангаа загас барьж загасны толгойгоор шөл хийж ууж ядаргаагаа тайлъя гэж хэлэхээр нь бид өглөөний 09 цагийн үед сумын төвөөс ойролцоогоор 50 орчим км-ийн зайд байх Нарийн гол багийн нутаг дэвсгэрт “ ” гэх газарт очиж мөс өрөмдөж татуургаар 30 ширхэг сугас загас барьсан юм. Тэгээд удалгүй байж байтал байгаль хамгаалагч нарт баригдаж, загас болон татуурга, мөс өрөмддөг өрмөө хураалгаж буцаад сум руу явж маргааш аймгийн төвд ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

2.8. Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн хоёр найз болох *******, ******* нарын хамтаар салхинд гарангаа загас барьж загасны толгойгоор шөл хийж ууж ядаргаагаа тайлъя гэж бодоод Ховд аймгийн сумын төвөөс өглөөний 09 цагийн үе сумын төвөөс ойролцоогоор 50 орчим км-ийн зайд байх Нарийн гол багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт очиж мөс өрөмдөж татуургаар 30 ширхэг сугас загас барьсан юм. Тэгээд удалгүй байж байтал байгаль хамгаалагч нарт баригдаж, загас болон татуурга, мөс өрөмддөг өрмөө хураалгаж, буцаад сум руу явж маргааш аймгийн төвд ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал),

2.9. Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн хоёр найз болох *******, ******* нарын хамтаар салхинд гарангаа загас барьж загасны толгойгоор шөл хийж ууж ядаргаагаа тайлъя гэж бодоод Ховд аймгийн сумын төвөөс өглөөний 09 цагийн үе сумын төвөөс ойролцоогоор 50 орчим км-ийн зайд байх Нарийн гол багийн нутаг дэвсгэрт “ ” гэх газарт очиж мөс өрөмдөж татуургаар 30 ширхэг сугас загас барьсан юм. Тэгээд удалгүй байж байтал байгаль хамгаалагч нарт баригдаж загас болон татуурга, мөс өрөмддөг өрмөө хураалгаж буцаад сум руу явж маргааш аймгийн төвд ирсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал),

2.10. Эд зүйлийг буюу 30 ширхэг загасыг хураан авах тухай прокурорын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоол (хавтаст хэргийн 66 дахь тал),

2.11. Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

2.12. Эд зүйлд буюу мөс цоолох өрөм, загас барих хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 128-134 дэх тал),

2.13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 135-138 дахь тал) зэрэг нотлох баримтууд авагдсан байна.

2.14. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 76, 78, 80 дахь тал),

- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 77, 79, 81 дэх тал),

-Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг  (хавтаст хэргийн 99 дэх тал),

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 117-119 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

2.15. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судалсан:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр манай байгууллагын байгаль хамгаалагч нар болох , нар хуваарийн дагуу нуурын улсын тусгай хамгаалалттай газарт эргүүл хяналт шалгалт хийж явж байх үедээ ХОА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приүс-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн нь нуурын улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар загас агнаж байсныг ирлүүлж 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр харьяаллын дагуу Ховд аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулж байгаа. Тухайн 3 иргэн нийтдээ 30 ширхэг сугас нэртэй загас агнасан байсан...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Гэрч ийн“...Ховд аймгийн сумын нутаг дэвсгэр Нарийн гол багийн " намаг" гэх газарт нуурын улсын тусгай хамгаалалттай газарт мөсөн дээр эргүүл, хяналт, шалгалт хийх явцад өдрийн 12 цагийн үед ХОА улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэлтэй 3 хүн нуурын улсын тусгай хамгаалалттай газарт загас агнаж байхаар нь бид дөхөөд яваад очтол ...зугтах оролдлого хийж машинаа асаагаад хөдлөхөөр нь би урдуур нь очиж зогсоосон...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх хуудас),

- нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

-Яллагдагч *******, *******, ******* нарын “... сумын төвөөс ойролцоогоор 50 орчим км-ийн зайд байх Нарийн гол багийн нутаг дэвсгэрт “ ” гэх газарт очиж мөс өрөмдөж, татуургаар 30 ширхэг сугас загас барьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 94 дэх тал),

-Эд зүйлийг буюу 30 ширхэг загасыг хураан авах тухай прокурорын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 43 дугаар тогтоол (хавтаст хэргийн 66 дахь тал),

-Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тогтоол, тэмдэглэл (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

-Эд зүйлд буюу мөс цоолох өрөм, загас барих хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 128-134 дэх тал),

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 135-138 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт орших нуураас дэгээ ашиглаж 30 ширхэг “Алтайн сугас” нэртэй загасыг барьсан нь тогтоогдож байна. 

Ховд аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч, цагдаагийн дэслэгч ын 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ХОВ0325/039 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч нарын барьсан загас нь “Алтайн сугас” (Оreoleuciscus potanini) нэртэй загас болох нь тогтоогджээ. (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Монгол Улсын Их Хурлын 1997 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 47 дугаартай тогтоолоор   (хавтаст хэргийн 38-53 дахь тал),  Ховд аймгийн Мянгад, , Чандман, Манхан, Дөргөн сумдын нутаг дэвсгэр байрлах Зэрэгийн цагаан нуур, ******* хайрхан, нуур, Хар нуур, Дөргөн нуур орчмыг хамарсан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар  улсын хамгаалалтад авахаар шийдвэрлэж, уг тогтоолын 2 дугаар хавсралтаар нуурын байгалийн цогцолборт газрын хилийн заагийг тогтоожээ. (хавтаст хэргийн 38-53 дахь тал),

Шүүгдэгч *******, *******, ******* нарын загас барьсан Ховд аймгийн сумын Нарийн гол багийн дэвсгэрт байрлах нуур нь дээрх тогтоолын дагуу байгалийн цогцолборт газрын ангиллаар  улсын хамгаалалтад авагдсан газар, нутагт хамаардаг болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын газраас ирүүлсэн нуурын дотоод бүсчлэлийг тогтоосон зураг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******, *******, ******* нар нь улсын хамгаалалтай газарт хамаарах нуураас 30 ширхэг “Алтай сугас” нэртэй загас барьж, амьтны аймагт хохирол  учруулсан хэргийн нөхцөл байдал хөдөлбөргүй нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

3.3. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлж, тэдний өмгөөлөгчөөс “улсын яллагчийн гэм буруутайд тооцох дүгнэлт үндэслэлтэй шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа” гэсэн санал  дүгнэлт гаргаж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.4. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Эрх зүйн дүгнэлт:

4.1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад  “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж хуульчилжээ.

4.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд хамаарах газар, нутгаас амьтан агнахыг хориглосон байна.

4.3. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч *******, *******, ******* нар нь улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын ангилалд хамаарах нуураас 30 ширхэг “Алтайн сугас” нэртэй загасыг барьж ангаж, амьтны аймагт 450000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд тэдний энэхүү үйлдэл нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн “улсын тусгай хамгаалалттай газар нутаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэсэн шинжийг хангаж байна.

4.5. Шүүгдэгч нар нь салхинд гарангаа загас барихаар урьдчилан үгсэн тохиролцсон нөхцөл байдал тогтоогдсон тул  тэднийг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнахыг хориглосныг мэдсээр байж загас агнаж, амьтны аймагт хохирол учруулсан тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

          4.6. Шүүгдэгч  *******, *******, *******  хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон учраас тэднийг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан”  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

4.8. Шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн байна.

5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

5.1. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.гэж хуульчилсан.

5.2. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Алтайн сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 15000 төгрөгөөр тогтоосон байна.

          5.3. Шүүгдэгч нарын хууль бусаар агнасан 30 ширхэг “Алтайн сугас” загасны экологи-эдийн засгийн үнэлгээ 450000 төгрөгийг амьтны аймагт учирсан хохиролд тооцож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь үндэслэлтэй байна.

          5.4. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан, загасны экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх нийт 900000 төгрөгийн нөхөн төлбөрийг  мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нараас хувь тэнцүүлэн /шүүгдэгч нарын тус бүрээс 300000 төгрөг/ гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

5.5. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ийн гаргасан “хохирлыг төлөх хугацаа олгож өгөх”-ийн хүссэн хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон 900000 төгрөгийн хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлсөн нь шүүгдэгч нарын гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр нотлогдож байна.

5.6. Иймээс шүүгдэгч нарыг гэмт хэргийн хохирлыг төлж барагдуулсан, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

2.1. Шүүгдэгч *******, *******, ******* нарыг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь хувийн байдлын хувьд:

шүүгдэгч ******* нь 55 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн ******* сумын багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

шүүгдэгч ******* нь 56 настай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн сумын багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  

шүүгдэгч ******* нь 55 настай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймгийн сумын багт оршин суудаг, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. (хавтаст хэргийн 77-90 дэх тал),

2.4. Шүүгдэгч нарын урьдчилан үгсэн тохиролцож загас ангасан үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлын төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, загас барихад ашигласан дэгээ, өрөм болон эд мөрийн баримтаар тооцсон 30 ширхэг загасыг устгах саналтай” гэсэн,  шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “...шүүгдэгч нар хохирол төлбөрийг төлсөн, тэдний хувийн байдлыг нь  харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан.

2.7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******, *******, ******* нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.   

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан, тэнссэн хугацаанд шүүгдэгч *******, *******, *******  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт тус тус сануулав.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1. Шүүгдэгч *******, *******, *******  нар нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

3.2. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 900000 төгрөгийг төлсөн,  энэ шийтгэх тогтоолоор тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдав.

3.3. Шүүгдэгч нар нь загас барихдаа мөсний өрөм, загасны дэгээ ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг өрмийг улсын төсөвт шилжүүлж, 3 ширхэг дэгээ болон 30 ширхэг  “Алтайн сугас” загасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

3.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт  зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч нарт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид  даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 35.3 дугаар зүйлийн 1, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******, ургийн овогт ын , ******* ургийн овогт гийн нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  бүлэглэж “улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******, ын , гийн нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан  тэнссэн хугацаанд шүүгдэгч *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч  *******, *******, ******* нарт тус тус сануулсугай.

5. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг өрмийг улсын орлогод оруулж,  3 ширхэг загасны дэгээ болон 30 ширхэг “Алтайн сугас” нэртэй загасыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 900000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн, энэ шийтгэх тогтоолоор тэднээс гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

          9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БАХЫТБЕК