| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0192/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/156 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/156
2025 04 23 2025/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,
-улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
-шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, Б.Баярмагнай,
-шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-ийн Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2402***** дугаартай 3 хавтас хэргийг 2025 оны 2 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овгийн А-ийн Б /регистрийн ***** дугаартай/, Хэнтий аймагт 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдохын өмнө ***** нээлттэй, хаалттай хорих ангийн хамгаалалтын ажилтан ажилтай байсан, ам бүл 7, эхнэр, 5-14 насны 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот ***** дүүргийн **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй гэв.
Монгол Улсын иргэн, Ш овгийн Б-ийн Т /регистрийн ***** дугаартай/, *** аймагт 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ****** тоотод оршин суудаг байсан,
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хорих ял шийтгүүлж, *** дугаар нээлттэй хаалттай хорих ангид хорих ял эдэлж байгаад энэ хэргээс үүдэн дэглэм дээшилж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангийн тусгай нэгжид ял эдэлж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр нээлттэй хаалттай хорих ангид ял эдэлж байгаа гэв.
Холбогдсон хэргийн товч агуулга:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр ***** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллах байхдаа нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус хорих ангид хоригдож буй хоригдол Б овогтой Т-тэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсныхаа хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ********** тоот дансаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр ****** нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өөрийн эхнэр С.Х-тай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосон хариуд өөрийн эхнэр С.Х-аар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн утгаар 100.000 төгрөг шилжүүлж хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Б:
“Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү? эхнэр бага насны 5 хүүхэдтэй. ” гэв
Шүүгдэгч Б.Т:
“Миний хувьд анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад миний гаргасан зөрчлийг шалгаад прокуророос ял эдлэх дэглэмийг хүндрүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай хорих ангид шилжүүлсэн. Дараа нь Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан миний хувьд гэм буруугаа ойлгож байна.” гэв.
Эрүүгийн 2402***** дугаартай 3 хавтас хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас мөрдөн байцаалтад авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга П.Батзоригийн Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваад хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 07/2605 дугаартай албан бичигт “2023 оны 10 сард *** дугаар нээлттэй, хаалттай хорин ангид явуулсан албаны шалгалтаар хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А.Б нь хоригдолтой хувийн харьцаа тогтоож, ар гэрээс удаа дараа дансаар мөнгө авч хувьдаа завшсан “.... холбогдох материалыг хүргүүлэв.” гэжээ./1 хавтаст хэргийн 1 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэлд “ШШГЕГ-ын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга /ажилтай/ Б.Мягмардоржоос гаргасан ШШГЕГ-ын харьяа *** дугаар хорих ангийн албан тушаалтанд холбогдох гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 цаг 00 минутад хүлээн авч, тэмдэглэл үйлдэв.” гэжээ. /1 хавтаст хэргийн 25 тал/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатарын “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх А.Энхжаргалд “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналтай бүртгэлийн 1611 дугаартай гомдлыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүргүүлжээ. /1 хавтаст хэргийн 20 тал/,
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Ц.Билгүүн “Б-ийн Б-ийн дансны хуулганд 2024 оны дугаар сарын 07-ний өдөр үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байна. /1 хавтаст хэргийн 35-47 тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2402***** дугаартай тогтоол/ 1 хавтаст хэргийн 55 тал/,
Мөрдөгчийн “мөрдөн шалгах ажиллагааны явцад банк, түүний харилцагч нарын мэдээллийг гаргуулан авах тухай” 23/001220 дугаартай тогтоол /1 хавтаст хэргийн 84 тал/,
А.Б-ын ХААН-н банкны ******* дугаартай дансны диспозит дансны дэлгэрэнгүй хуулга “2023 оны 07 дугаар сарын 3-ний өдөр Т гэсэн утгатай 100.000 төгрөг, 7 дугаар сарын 11-ний өдөр 50.000 төгрөг”-ийг тус тус ****** дугаарын данснаас шилжүүлсэн баримт /1 хавтаст хэргийн 97-99 тал/,
-Хаан банк дахь А.Б-ын ******* дугаартай данс, С.Х-ийн ****** дугаартай данснуудын хуулганд “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг “****”, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг “000”” гэх утга бүхий 2 удаа мөнгө шилжүүлэн баримт /1 хавтаст хэргийн 97-105 тал/,
Гэрч С.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 30, 228 тал/,
гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26-28, 2 хавтаст хэргийн 210-212 тал/,
гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 33-34, 214-215 тал/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/925 дугаартай албан бичиг, түүний хавсралтад “А.Б-од сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаал, *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, илтгэх хуудас, А.Б, Б.Т нараас авсан тайлбар, тэдгээрийн гараар бичиж өгсөн тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр хүртэл, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр хүртэлх хугацаанд хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо /1 хавтаст хэргийн 2-19 тал/,
Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 62-64 тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/140 дугаар албан бичгийн хавсралтад “Хоригдол Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлээс хаалттай дэглэмийн тусгай нэгжид зэрэглэл дээшилж 405 дугаар хаалттай хорих анги руу хуяглан хүргэлтээр явсан” гэж /1 хавтаст хэргийн 108 тал/,
Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/73 дугаартай прокурорын “Хоригдол шилжүүлэх тухай” зөвшөөрөлд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 405 дугаар хаалттай ангид ял эдэлж байгаа хоригдол Б.Т-г Авлигатай тэмцэх газар шилжүүлэх тухай” зөвшөөрөл олгосон байна. /2 хавтаст хэргийн 58 тал/
Б овогтой хоригдол Т-гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтод: “Б овогтой хоригдол Т одоогийн ял хэргийн байдал,
***** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2, 1,4,11, 13.3-2.2, 17.1-2.1, 17.2-3.2-т зааснаар 20 жил,
Урьдчилан цагдан хоригдсон 307 хоног,
Ял эхлэн тоолох хугацаа 2017.12.06
Биеэр эдэлсэн ял 06 жил 05 сар 15 хоног,
Шагналын хоног 00 жил 04 сар 17 хоног,
Бүгд эдэлсэн ял 05 жил 10 сар 02 хоног,
Үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног,
Дэглэм, зэрэглэл хаалттай тусгай зэрэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Төв аймгийн прокурорын 6/7 дугаар тогтоолоор хаалттай тусгай нэгж болсон. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид ирсэн.” гэжээ. /2 хавтаст хэргийн 61 тал/,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/2715 дугаартай албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн б/1610 дугаартай “Зарим хүнийг албан тушаалд томилох тухай” тушаалын хавсралын 9-д “ А-ийн Б ...Хорих *** дугаар анги ...хянагч ТТ-7-1” гэж /1 хавтаст хэргийн 151-152 тал/,
“албан тушаалын тодорхойлолтод:“...хорих ангийн харуул хамгаалалтын журам”-д заасан ажил үүргийг хэрэгжүүлэн ажиллах. Хамгаалалтын чиглэлээр мөрдөгдөж буй хууль, журам, заавар, стандартыг нэг бүрчлэн судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж орголт, гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх. Харуул хамгаалалтад ашиглагдаж буй тоног төхөөрөмж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах. Анги байгууллагын дотоод цагийн хуваарийн биелэлтийг хангуулах, хоригдлын дэглэм журмыг сахиулах. Хоногийн жижүүрийн хугацаанд хөтлөгдөх баримт бичиг, тусгай хэрэгсэл биечлэн хариуцах” гэж/1 хавтаст хэргийн 150-154 тал/,
Шүүгдэгч А.Б-оос: “Төрийн сангийн ***** тоот дансанд АТГ-барьцаа, хохирол” гэсэн утгатай 150,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1 хавтаст хэргийн 187 тал/
Үзлэг хийсэн тэмдэглэл, *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дугаартай "Байнгын харуул, хамгаалалт болон хэсэг салбарт ажиллах бие бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай" тушаалын хуулбар /1 хавтаст хэргийн 237-250, 2 хавтаст хэргийн 1-26 тал/ ,
*** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны Б/63 дугаартай “ахлах ахлагч А.Б нь ...хоригдлын ар гэрээс удаа дараа бэлэн мөнгө дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан нь албаны шалгалтаар тогтоогдсон тул “Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсугай.” гэж /2-р хавтаст хэргийн 8 тал/,
Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Хамгаалалтын ажилтан А.Б-ын данс руу эхнэр С.Х-аар дамжуулан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би хамгаалалтын ажилтан А.Б-оор дамжуулан дэлгүүрээс эд зүйл захиж авчруулсан. Би өөрөө ходоодны хурц өрөвсөлтэй, хорих ангийн хоол муу байсан учраас идэх юм захиалсан” гэсэн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 80-81/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Б-ын төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 115 тал/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 116 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 117 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 118 тал/, шүүгдэгч А.Б-ын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 140 тал/, шүүгдэгч А.Б-ын охин А.Э, А.Т, А.Э, А.Э нарын төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 141-145 тал/, шүүгдэгч А.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1 хавтаст хэргийн 46 тал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/925 дугаартай албан бичиг, түүний хавсралтад “ А.Б-д сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаал, *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл /1 хавтаст хэргийн 2-19 тал/,
Шүүгдэгч А.Б нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар / 1 хавтаст хэргийн 146 тал/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Т-гийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 122 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 123 тал/, Үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 124 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 125 тал/, түүний эхнэр С.Х-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 129 тал/, шүүгдэгч Б.Т-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 147 тал/ Хоригдол Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлээс хаалттай дэглэмийн тусгай нэгжид зэрэглэл дээшилж 405 дугаар хаалттай хорих анги руу хуяглан хүргэлтээр явсан” гэж /1 хавтаст хэргийн 108 тал/, Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/73 дугаартай прокурорын “Хоригдол шилжүүлэх тухай” зөвшөөрөлд /2 хавтаст хэргийн 58 тал/ Б овогтой хоригдол Т-гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтод: “Б овогтой хоригдол Т одоогийн ял хэргийн байдал,
**** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2, 1,4,11, 13.3-2.2, 17.1-2.1, 17.2-3.2-т зааснаар 20 жил, урьдчилан цагдан хоригдсон 307 хоног, ял эхлэн тоолох хугацаа 2017.12.06, биеэр эдэлсэн ял 06 жил 05 сар 15 хоног, шагналын хоног 00 жил 04 сар 17 хоног, бүгд эдэлсэн ял 05 жил 10 сар 02 хоног, үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног, дэглэм, зэрэглэл хаалттай тусгай зэрэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Төв аймгийн прокурорын 6/7 дугаар тогтоолоор хаалттай тусгай нэгж болсон. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид ирсэн.” гэсэн /2 хавтаст хэргийн 61 тал/ баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлов.
Хоёр. Шүүхээс тогтоосон гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд, шүүгдэгч Б.Т, А.Б нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Б, Б.Т нар нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ш.Амарбаяр, Б.Баярмагнай, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Алтанцэцэг нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлэн оролцсон болно.
Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр **** нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллах байхдаа нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус хорих ангид хоригдож буй хоригдол Б овогтой Т-тэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсныхаа хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ********** тоот дансаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан,
Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр **** нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өөрийн эхнэр С.Х-тай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосон хариуд өөрийн эхнэр С.Х-аар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн утгаар 100.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Б.Т-гийн эхнэр С.Х-ийн ХААН-н банк дахь ***** тоот данснаас 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “***” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шүүгдэгч А.Б нь эзэмшлийн Хаан банк дахь ********** тоот дансаар дамжуулан авсан, өгсөн нь А.Б болон С.Х нарын дансны хуулбарууд, дээрх мөнгийг Б.Б-ийн дансанд шилжүүлж зарцуулсан талаар гэрч Б.Б- ний мэдүүлэг болон түүний дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр, мөн гэрч С.Х-ийн “Б овогтой Т нь миний нөхөр байгаа юм. Миний бие Хаан банкны ****** дугаартай данс эзэмшдэг. Би Б-ын эзэмшлийн ******* дугаарын данс руу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр "***" гэсэн утгатай 100,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11- ний өдөр "0000" гэсэн утгатай 50,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэгт холбогдох үедээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/1610 дугаартай тушаалаар *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хянагч албан тушаалд ахлагч цолтойгоор ТТ-7-1 зэрэглэлд хамаарагдах албан тушаалд томилогдон, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтаны тангараг” өргөж ажиллаж эхэлсэн ба /2 хавтаст хэргийн 150-152 тал/, тухайн өдрүүдэд тус хорих ангид харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, жижүүрийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалтад “нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна" гэж, 4.1.1 дэх заалтад "Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан"-д хамаарна.” гэсэн байх тул шүүгдэгч А.Б нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенц-ийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн байгууллагад байнга буюу түр хугацаагаар томилогдсон буюу сонгогдсон, цалинтай буюу цалингүй ажилладаг хүнийг албан тушаалын зэрэглэлээс үл хамааран... хэлж болно.” гэж заасан тул шүүгдэгч А.Б нь тангараг өргөсөн төрийн албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”,
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,
мөн хуулийн 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 дахь хэсэгт заасан Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” мөн хуулийн 6.4 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ” гэснийг, мөн Хууль зүй, дотоо хэргийн сайдын А/183 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.7-д “ ялтан, хоригдол, хохигдсон этгээдтэй зүй бус харьцах, хууль бус эргэлт, уулзалт зохион байгуулах, захидал, харилцаа, гэр утас, илгээмж, мөнгө дамжуулах, хувийн харилцаа тогтоохгүй байх” гэсэн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийг тус тус тус зөрчиж,
***** сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах, ахлагч цолтойгоор ажиллаж байхдаа Нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчиж, тус хорих ангид хоригдож буй хоригдол Б.Т-тэй хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсны хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүний эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ********** тоот дансаар 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдөр “Т” гэсэн утгаар 100.000 төгрөгийг бусдаар дамжуулан хахуульд авсан,
Шүүгдэгч Т нь Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хорих ял эдэлж байхдаа тус ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харьцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр түүний эхнэр С.Хулантай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсны хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүний эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ********** тоот дансаар 2023 оны 7 дугаар сарын 3-ний өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдөр “Т” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шилжүүлж бусдаар дамжуулан хахууль өгсөн үйл баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч А.Б-ыг үргэлжилсэн үйлдлээр Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүний эхнэрээр дамжуулан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Т-г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад мөнгө өгсөн буюу хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,
шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гурав. Хохирол, хор уршиг.
Шүүгдэгч А.Б-оос 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирол барагдуулах дансанд байршуулсан болох нь /1 хавтаст хэргийн 187 тал/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Авлигатай тэмцэх газрын барьцаа хохирол барагдуулах дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагч Ө.Мөнхнавчаас:
“Шүүгдэгч А.Б, Б.Т нарыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлүүдэд зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн хахууль өгөх, авах гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэм хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлуудыг үндэслэж Шүүгдэгч Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 292 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялаа эдлээгүй үлдсэн 13 жил, 1 сар, 28 хоногийн хорих ял дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 14 жил 1 сар, 28 хоногоор тогтоон, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа тооцохыг шийтгэх тогтоолд дурдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 3.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Т-д 14 жил, 1 сар, 28 хоногийн хорих ялыг хаалттай хорих ангил эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т-г 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 337 хоногийг, шүүгдэгч Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 124 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцох, уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боос гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсныг улсын орлого болгох, шүүгдэгч Т-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, шүүгдэгч Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлөх саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс: “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан, хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь үзэж. Гэмт хэрэг дээр маргаагүй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан үзэж ял оногдуулахдаа улсын яллагчийн нэг жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу дээрээ маргаагүй, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан үзэж нэг жилийн хорих ял биш Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь нэгээс гурван жилийн хорих ялтай. Мөн торгох ялтай. Миний үйлчлүүлэгчид торгох ялыг оногдуулах боломжтой. Хоригдож байгаа хүн яаж торгуулийн ялыг төлөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний үйлчлүүлэгч эхнэр, хоёр хүүхэдтэй, эхнэр нь төрийн албанд ажилладаг. Иймд торгуулийн ялыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Яагаад гэвэл тус хуулийн заалтын торгуулийн ял 2700 нэгжээс эхэлж байгаа. 2700 нэгжийг миний үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн гурван сарын хугацаанд төлөх боломжтой. Ийм учраас торгуулийн ялыг оногдуулж өгнө үү.
Шүүхээс торгуулийн ялыг оногдуулах боломжгүй гэж үзвэл хамгийн бага буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугийн тал дээр маргадаггүй. Нээлттэй хорих ангид буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих ангид болон хаалттай хорих ангид ял эдлүүлэхийг заадаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 6 сараас 25 жил хүртэл хугацаагаар нээлттэй эсхүл хаалттай хорих ангид тусгаарлаж эдлүүлнэ гэж заасан байгаа. Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хор уршиг гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй болон хаалттай хорих ангид эдлүүлэхээр заана гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өнөөдөр 6 сараас 25 жил хүртэл хугацаагаар нээлттэй хорих ангид эдлүүлж болно гэж хуульчилж заасан. Мөн нээлттэй болон хаалттай хорих ангид ял оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж заасан. Миний үйлчлүүлэгч 20 жилийн ялаас 7 жилийн жилийн ялыг эдэлсэн байгаа. Тэгэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар бусад хугацаанаас шалтгаалж нөхцөлүүд хөнгөрдөг. Миний үйлчлүүлэгчийн хувьд нээлттэй болгож өгнө үү гэж байгаа. Миний үйлчлүүлэгч хорих 461 дүгээр хорих ангид удаан хоригдсон. Энэ хугацаанд 20 жилийн ялтай буюу хүн амины хэрэгтэй хүмүүс, сүүлийн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг байхад хүнд гэмт хэрэгтэй хүмүүсийг нээлттэй хорих ангид ял эдлүүлж байна гэсэн тогтоолыг шүүхэд гаргаж өгөхөөр шүүхэд нөлөөлсөн болох гээд байдаг учраас миний үйлчлүүлэгчид хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Гэтэл өнөөдөр миний үйлчлүүлэгчийн эрхийг хязгаарласан ч гэсэн хаалттай хязгаарлалт нь илүү амь амьдралд нь хэцүү байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн дэглэм дээр дүгнэлт хийсэн байсан. Урдынх нь хаалттай байсан бол хаалттайгаар шийдсэн. 6 сарын нэмэлт ялыг нэмээд хаалттай хорих ангид гэж дурдаад өгсөн байхад Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх дэглэмийн асуудал дээр анхаарч асуудлыг шийднэ үү гэсэн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангид хориглосон заалт байхгүй учраас шүүх ар гэрийн байдал мөн хувийн байдлыг харгалзан, сүүлийн гэмт хэрэг хөнгөн гэмт хэрэг зэргийг харгалзан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Ш.Амарбаяраас: “Шүүхээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. Өмгөөлөгчийн зүгээс мөн гэм буруу дээр маргадаггүй. Шүүхийн хэлэлцүүлгээс мөн миний үйлчлүүлэгч маргахгүй байна гэж харж байна. Мөн Давж заалдах шатны шүүх дээр байх хугацаанд намайг өмгөөлөгчөөр авсан. Өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд өөрийнх нь ээж, аав ирж уулзсан. Хадам ээж, аав нь мөн ирж уулзсан. Эхнэр нь мөн байнга иргэж тойрч байгаа. Эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд нь дандаа охин хүүхдүүд байсан. Эхнэр нь одоохондоо ажил хөдөлмөрөө эрхлээд явж байдаг ба гэр бүлээ тэжээх гэж яваа залуу хүмүүс. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар буюу хохирол төлбөрийг төлсөн учир эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Хувийн байдалтай холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтыг шинжлэн судалсан. Хүүхдийн төрсний гэрчилгээ хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдал байгаа. Өмнө мөн ял шийтгэгдэж байгаагүй хувийн нөхцөл байдал байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэсэн хуулийн заалт байгаа. Үүний 1.3-т хорих ялын доод хэмжээ хоёр, дээд хэмжээ найман жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тухайн ялын хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр ял оногдуулж гэсэн зохицуулалтыг шүүх хэрэгжүүлж, улсын яллагчаас санал болгосон хорих ялыг 1 жил болгож өгнө үү. Эрх хасаж ялын асуудал яригдаж байна. үүн дээр бол нийтийн албанд томилогдох асуудал яригдаж байна. миний үйлчлүүлэгч ялаа эдэлнэ гэхдээ буцаж гарч ирээд гэр бүлээ тэжээх, нийгмийн харилцаанд орно. Тухайн зүйл анги нь хоёроос найман жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах заалттай учир хамгийн багаар хасаж өгнө үү. Тухайн хохирол төлбөрийг төлж барагдуулсан учир дээрх заалтыг хэрэгжүүлж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай: “Нөгөө өмгөөлөгчтэйгөө санал нэг байгаа тул саналгүй” гэсэн саналыг шүүхэд тус тус гаргаж мэтгэлцсэн болно”
Харин шүүгдэгч А.Боос:
“Ар гэрийн байдлыг харгалзан үзэж аль болох бага ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Т-гээс:
“Энэ хэрэг дээр үүнээс болж дэглэм дээшилсэн. А.Б гэдэг хүн 5 охинтой, бид хоёрыг байж байхад Мягмардорж гэдэг хүн намайг анх дуудаж Т Бод арга хэмжээ авах уу яах вэ, чамд юм авчраад өгсөн юм байна өөрөө хүлээчихлээ гээд аль эсхүл чи эр хүн шиг байвал би эр хүн шиг байна. Арга хэмжээ авахгүй цаашаа яриад яах вэ олгой хагаравч тогоон дотроо гэдэг зүйлийг надтай анх ярьж байсан. Энэ асуудлаас болж би өөрөө даая гэдэг зүйл яриад намайг сахилгад хийвэл хий дэглэм зэрэглэл дээшлүүлбэл дээшлүүл та өөрөө мэд, би буруугаа хүлээж байна. Заавал энэ хүний нөхцөл байдлыг дордуулаад яах вэ надаас болсон гэж хэлж байсан. Явцын дунд надад акт бичиж надад Майнтын хорих ангид 30 хоногийн сахилгад оруулж байсан. Би тэрийг эсэргүүцэж байсан. Болохгүй бол бид хоёрын өгсөн авсан гэдэг зүйлийг хууль журмын дагуу шийдүүлье, өмгөөлөгчөө дуудъя, хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэе гэдэг зүйлийг ярьж байсан. Болоогүй учраас өмгөөлөгчөө дуудуулъя гээд өөрийн цусаар хорих ангийн ханан дээр бичиж байсан. Сорив нь байна. хүний эрхийн хороонд хандъя миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж ярьж байсан. Энэ хүмүүсийг би хууль журам яриад дийлэхгүй юм байна. хамгийн бага ялыг нь хурдхан аваад ар гэртээ харья гэдэг байдлаар хандаад прокурорт болон мөрдөн байцаалтын шатанд анхнаас нь хялбаршуулсан журмаар хэргийг шийдүүлэх, гэм буруу дээр маргахгүй байна гэдэг зүйлийг ярьж эхэлсэн юм. Энэ хэргээс болж эхнэр хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй, агаар салхинд гаралгүй жил, есөн сар явсан байна. Найман сар 461 хорих ангид хоригдсон байна. Энэ хугацаанд би ажлаа хийгээд хоногоо аваад явж байсан бол тодорхой хэмжээний шагналын хоног авч гэртээ харих хоног ойртсон байх болов уу. Энэ хэрэг дээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэдэг ч юм у, хорих ял оногдуулж өгнө үү гэх санал алга, тохирсон ялыг хүлээн авахад бэлэн байгаа. Эрүүгийн хуулийн зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн юм байна лээ. Одоо гэр бүлтэйгээ ойрхон байвал нийгэмших юм болов уу гэж бодож байна. Гараад эцэг хүн байя гэсэн зорилготой, шоронгийн хүн болчихгүй юм сан гэсэн бодолтой явж байна. Иймд анхнаас нь дэглэмийг өөрчилж өгнө үү гэж ярьж байсан. Үе тэнгийн залуучууд 20 жил эдэлж байсан. Тэд нар маань бүгдээрээ дэглэм буураад явсан. Зарим нэгийг нь Сонгинохайрхан дүүргийн шүүхээс дэглэмийг нээлттэй болгож өгч байсан. Яагаад гэвэл тодорхой хэмжээний ялыг хаалттай хорих ангид эдэлсэн байна. Эрх зүйн байдлыг дордуулахгүй гэдэг байдлаар шийдвэрлэж байна. Миний найз араас хурдан ирээрэй хэдүүлээ хурдан гаръя гэдэг зүйл ярьж байсан. Өмгөөлөгч маань бас тайлбарлаж байна. Сая 11 сарын хугацаанд хоригдож байх хугацаанд биеийн байдал нэлээн дордлоо. Шээж чадахгүй хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт өнөөдөр хэвтэх ёстой байсан. Шүүх дээр хэрэг байгаа учраас ирэх нэг дэх өдөр хүртэл хойшлуулж өгнө үү гэсэн. Иймд хорих 461 дүгээр хорих анги руу буцааж өгнө үү гэх хүсэлтэй байна. нээлттэй дэглэмтэй хорих ангид ял эдлэх нөхцөл боломжийг хангаж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг тус тус шүүхэд гаргав.
Шүүх шүүгдэгч А.Б-ын хувийн байдалтай холбоотой төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 115 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 117 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 118 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /1 хавтаст хэргийн 140 тал/, Б.Энэрэлийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 141 тал/, Б.Т-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 142 тал/, Б.Т-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 143 тал/, Б.Э-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 144 тал/, Б.Э-ийн төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтаст хэргийн 145 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хавтаст хэргийн 146 тал / зэрэг баримтуудаар, шүүгдэгч Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлээс хаалттай дэглэмийн тусгай нэгжид зэрэглэл дээшилж 405 дугаар хаалттай хорих анги руу хуяглан хүргэлтээр очсон баримт /1 хавтаст хэргийн 108 тал/, “Авлигатай тэмцэх газар шилжүүлэх тухай” зөвшөөрөл./2 хавтаст хэргийн 58 тал/ Тгийн *** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2018/ШЦТ/292 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2, 1,4,11, 13.3-2.2, 17.1-2.1, 17.2-3.2-т зааснаар 20 жил, урьдчилан цагдан хоригдсон 307 хоног, ял эхлэн тоолох хугацаа 2017.12.06, биеэр эдэлсэн ял 06 жил 05 сар 15 хоног, шагналын хоног 00 жил 04 сар 17 хоног, бүгд эдэлсэн ял 05 жил 10 сар 02 хоног, үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног дэглэм, зэрэглэл хаалттай тусгай зэрэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Төв аймгийн прокурорын 6/7 дугаар тогтоолоор хаалттай тусгай нэгж болсон. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид ирсэн.” гэж /2 хавтаст хэргийн 61 тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Шүүх дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч А.Б, Б.Т нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.Б-ын холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх тул,
Шүүгдэгч А.Б-од хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Б.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,
Шүүгдэгч Б.Т-гийн өмнөх шийтгэх тогтоолоор буюу **** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2, 1,4,11, 13.3-2.2, 17.1-2.1, 17.2-3.2-т зааснаар 20 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас: /Урьдчилан цагдан хоригдсон 307 хоног, Ял эхлэн тоолох хугацаа 2017.12.06, Биеэр эдэлсэн ял 06 жил 05 сар 15 хоног, Шагналын хоног 00 жил 04 сар 17 хоног, Бүгд эдэлсэн ял 05 жил 10 сар 02 хоног гэсэн ялын тооцоог үндэслэн /үлдсэн 13 жил 01 сар 28 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн Б.Тгийн нийт эдлэх ялыг 13 жил, 7 сар, 28 хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч Б.Т-гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг тогтоохдоо дээрх гэмт хэрэг үйлдэгдсэний уг үйлдэлд нь Төв аймгийн прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 6/72 дугаартай тогтоолоор түүний хорих ял эдэлж байсан дэглэмийг хүндрүүлэн 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь,
хоригдол Б.Т-гийн ялын тооцооны тодорхойлолт, хоригдол Б.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлээс хаалттай дэглэмийн тусгай нэгжид зэрэглэл дээшилж 405 дугаар хаалттай хорих анги руу хуяглан хүргэлтээр явсан” гэж /1 хавтаст хэргийн 108 тал/, Улсын ерөнхий прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 6/73 дугаартай прокурорын “Хоригдол шилжүүлэх тухай” зөвшөөрөлд /2 хавтаст хэргийн 58 тал/ Б овогтой хоригдол Т-гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтод: “Б овогтой хоригдол Т одоогийн ял хэргийн байдал, *** аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2, 1,4,11, 13.3-2.2, 17.1-2.1, 17.2-3.2-т зааснаар 20 жил, урьдчилан цагдан хоригдсон 307 хоног, ял эхлэн тоолох хугацаа 2017.12.06, биеэр эдэлсэн ял 06 жил 05 сар 15 хоног, шагналын хоног 00 жил 04 сар 17 хоног, бүгд эдэлсэн ял 05 жил 10 сар 02 хоног, үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног, дэглэм, зэрэглэл хаалттай тусгай зэрэглэл, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Төв аймгийн прокурорын 6/7 дугаар тогтоолоор хаалттай тусгай нэгж болсон. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 405 дугаар хаалттай /тусгай нэгж/ хорих ангид ирсэн.” гэсэн /2 хавтаст хэргийн 61 тал/ баримтуудаар тогтоогдсон байх тул,
шүүгдэгч Б.Т-гийн *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 20 /хорь/ жилийн хорих ял шийтгүүлсэн ялын эдлээгүй үлдсэн хугацааг 13 жил 01 сар 28 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Т нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллагдагчаар мэдүүлэг авахаас өмнө
ШШГЕГ-ын харъяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Б/63 дугаартай тушаалаар шүүгдэгч А.Б-од “тус ангийн хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч А-ийн Б нь албан тушаалын тодорхойлолт болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хоригдолтой хувийн харьцаа тогтоож, хоригдлын ар гэрээс удаа дараа бэлэн мөнгө дансаар шилжүүлэн авч хувьдаа завшсан нь албаны шалгалтаар тогтоогдсон гэх үндэслэлээр "Албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах" сахилгын шийтгэл сахилгын шийтгэл оногдуулсан /2 хавтаст хэргийн 8 тал/,
Мөн шүүгдэгч Б.Т-г 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр *** дугаар хаалттай хорих ангийн хаалттай дэглэмийн тусгай зэрэглэлээс зэрэглэл дээшлүүлж, 405 дугаар хаалттай хорих анги руу шилжүүлсэн /2 хавтаст хэргийн 61 тал/ нь,
шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна.” гэсэн шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчим алдагдсан байх тул, Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим алдагдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Т-гийн нийт эдлэх 13 жил, 7 сар, 28 хоногийн хорих ял, шүүгдэгч А.Б-ын 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг ... хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч А.Б, Б.Т нарын нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол тус тус зохино.
Тав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар.
Эрүүгийн 2402***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т-г тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай захирамжаар “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /2хх-ийн 51 тал/ хянан шийдвэрлэсэн боловч ШШГЕГ-н харьяа 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан Б.Т-гийн “Хоригдлыг шилжүүлэх тухай” прокурорын 6/73 дугаартай зөвшөөрөл 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргэгдэж, 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдөр гарсан Б овогтой хоригдол Т-гийн ялын тооцооны тодорхойлолтод “ нийт хугацаа 20 жил, урьдчилан цагдан хоригдсон хоног 307, ял эхлэн тоолох хугацаа 2017 оны 12 дугаар 06, биеэр эдэлсэн 06 жил 04 сар 17 хоног, бүгд эдэлсэн 06 жил 10 сар 02 хоног, үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног” гэж ялын тооцоог 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөр эхлэн тасалбар болгон тодорхойлов” гэжээ./2 хавтаст хэргийн 61 тал/
Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 337 /гурван зуун гучин долоо/ хоног, шүүгдэгч А.Бын 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолбол зохино.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-г үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 337 /гурван зуун гучин долоо/ хоногийг, шүүгдэгч А.Б-ын 2024 оны 11 дүгээр сарын 6-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, А.Б нарын эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-гийн өмнөх шийтгэх тогтоолоор буюу *** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 13 жил 1 сар 28 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 13 /арван гурав/ жил 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд өмнөх шийтгэх тогтоолоор буюу **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 13 жил 1 сарын 28 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэсэн 13 /арван гурав/ жил 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б, Б.Т нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрх хасах ялыг шүүгдэгч нарыг хорих ял эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн 2402***** дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын хорих ялын энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Б, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ