Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 0363

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: Б.Энхтуул

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Г.Ганбадрах, Д.Данзандорж

хохирогч : Э.Бямбажав

шүүгдэгч: Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Боржигон овогт  Бадарчийн Ганбаатарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625011362  дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт  Бадарчийн Ганбаатар ,1969  оны  8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд   боловсролтой, жолооч  мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 13 дугаар хороолол 13 дугаар байрны 145 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,   1987 оны  5 дугаар сарын 15-ны өдрийн Улаанбаатар хотын шүүхийн 118 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн в, 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг хорих 0411 дүгээр ангид эдлэж байгаад 1988 оны 7 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 19 хоногийн хорих ялаас чөлөөлж сулласан, 1990 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Улаанбаатар гарнизоны цэргийн тусгай шүүхийн 42 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийн журамлан 155 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,1990 оны 9 дугаар сарын 28-ны өдрийн Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хурлаар 1 жил хорих ял болгож өөрчилсөн,1991 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хорих ялын дуусч суллагдсан, 2012 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус тус өршөөн хэлтрүүлсэн, РД:ХН69083091  

 

Холбогдсон хэргийн талаар:

        Б.Ганбаатар нь шунахайн сэдэлтээр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Бямбажавын 16-58 УНЭ улсын дугаартай Ниссан Танклорри маркийн автомашиныг 41.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийн гэрээгээр халхавчлан залилан мэхэлж авч 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч  Б.Ганбаатар  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 04 дүгээр сард Бат-Оргилтой Бямбажав ахын Амгалангийн тэнд аж ахуйн хашаанд байсан цистерн машиныг очиж үзсэн. Үзэхэд 2-3 жил орчим зогссон засвар үйлчилгээтэй 2 сая орчим төгрөгийн засвар хийнэ. Тэгээд засаад гаргах юм бол “МТ”, “Жаст-Ойл”, “Содмонгол” гэсэн гурван газар гэрээтэй байсан. Хэрвээ машиныг аваад янзлаад ажилд гаргах юм бол 1 жилийн ажлаар хангаж өгөх тухай тохиролцсон. Уг машин өмнө нь “Таван толгойд” түлш зөөдөг байсан юм байна лээ. Хуучин жолооч Бямбажав ах бид гурав уулзаад энэ машины юу болохгүй байгаа талаар уулзаж байсан. Хуучин жолооч нь сайн мэдэхгүй байна апратур, цахилгааны мас, хойд талын нум хугарсан талаар надад хэлсэн тэрнээс цааш эвдэрлийг мэдэхгүй гэж хэлж байсан. Бямбажав, Бат-Оргил хоёр машин дээр хүн аваачиж үзүүлж засуулсан гэдэг нь би өөрөө хүн аваачиж үзүүлж засуулж байсан. Бямбажавтай хоёр удаа уулзсан эхлээд машиныг очиж үзэхэд уулзсан дараа нь би 3-4 хүн авчираад машиныг засаж байхад Бямбажав ирж байсан түүнээс хойш ирээгүй. Аж ахуй манаач үүнийг гэрчилнэ машин 2-3 жил зогссон 8 шинэ дугуйтай байсан нэлээн засвартай ажилд гарахад хүндрэлтэй байсан. Заамрийн уурхайд манай баз хүргэн байдаг тэр газар түлш зөөдөг машинаар орох гэхээр шаардлага хангадаггүй ажилд яваад эвдэрээд зогсоод байсан. Улаанбаатар хотоос гарахад 22 товчоо гараад л эвдэрээд зогсож байсан. Мараалын элгэдэл болсон байсан бүх үйлчилгээ хийгээд нээх сайн болоогүй. Бат-Оргил бид хоёр машины засвар үйлчилгээ хийхэд эхнээс нь дуустал нь хамт явсан уг машиныг авахад манай баз хүргэн алтны уурхай ажлуулдаг цистерн машин хэрэгтэй байна. Гайгүй цистерн машин олоодох гэхээр нь би Бямбажавтай уулзаад Бат-Оргилд хэлээд энэ машиныг авсан. Төлбөр төлөх гэхээр машин гараад зогсоод байсан. Би Бямбажавт машин ирчихлээ ажилд гарах гэж байна гээд утсаар ярихад маргааш нь машин эвдэрээд зогсож байсан. Би Бямбажавд машин ийм байна гээд хэлэхээр миний машин ямар ч асуудал байхгүй би чамаас авах ёстой мөнгөө авна. Чи худалдах худалдан авах гэрээ хийсэн төлбөр төлөгдөж дууссаны дараа тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний нэр шилжүүлнэ гэсэн гэж хэлдэг байсан гэв.

     Хохирогч Э.Бямбажав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэрээг 2015 оны 05 дугаар сард байгуулсан энэ хүнийг танихгүй. Бат-Оргил гэдэг залуу машин хайж байгаа найдвартай төлбөр хийх хүн байна гэж танилцуулсан. Машин худалдаж аваад мөнгийг нь цаг хугацаанд төлөх юм уу гэхэд төлнө гээд машин дээр очиж үзсэн. 2015 оны 05 дугаар сарын10-ны өдөр гэрээ хийхэд төлбөр хийхэд хүнд болчихлоо дүү нар маань алтны уурхайтай машиныг тэнд очуулах гэж байна төлбөр төлөх хугацааг хойшлуулж өгнө үү гэж хэлж байсан. Алтны уурхай дээр ажиллаж алтаа авчираад намар төлөх боломжтой байна гэж хүссэн. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа юм бол гээд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр болгон хойшлуулаад үүнийг биелүүлэхгүй бол залилангийн гэмт хэрэг болно гэж хэлээд тохиролцсон. Үйл ажиллагаанаас ажиглахад хууран мэхлэх арга байсан. Алтны уурхай гэдэг бодит бус хүний уурхайг өөрийн юм шиг нууж дарагдуулан зохиомол арга зохион байгуулаад намайг төөрөгдүүлсэн. Алтны уурхайгаас орлого олсон мөнгөөрөө төлнө гэж би итгэж хуурч мэхлэж байгааг нь мэдээгүй мэдэх боломж байгаагүй. 2015 оны 09 дүгээр сарын 20-ны үед холбогдоход уурхай маш сайн ажиллаж байна машин маш тус болж байна та санаа зоволтгүй шууд төлнө гэсэн. Гэхдээ манай уурхай сайн байгаа учир 2015 оны 10 дугаар сарын 25-ны үед буух байх энэ үед мөнгийг чинь аваачиж өгнө гэсэн. 2015 оны 10 дугаар сарын сүүлээр холбогдоход 11 сар хүртэл хойшилж байна металаа хадгалаж байна очоод Монгол банкинд тушаагаад таньд мөнгийг чинь өгчихнө гэж хэлсэн. 11 сарын сүүлээр холбогдож чадахгүй байж байгаад 12 сарын эхээр холбоо барихад би Дарханд байна том машины жолооч Дархан луу явж байгаад аваарт орсон би жолоочийг сахиж байна та санаа зоволтгүй барагаа хадгалаж байна 43 сая төгрөгийг чинь очингуутаа төлнө гэсэн би тухайн үед ярианы бичлэг хийсэн байгаа. Ингээд холбогдохгүй байж байгаад 12 сарын сүүлээр холбогдоход би жолоочтой хамт архи уусан намайг саатуулчихсан байна санаа зоволтгүй очоод төлнө гэдэг нөгөө асуудлаа хэлдэг 12 дугаар сарын сүүлээс надад олдоогүй тийм учир би дүүргийн цагдаад хүсэлт гаргасан цагдаа дээр очиход цагдаагийн байгууллага анхаарч энэ асуудлаа шийд өр төлбөрөө барагдуулчихаач гэж зөвлөж байсан. Ганбаатар цагдаад хүсэлт гаргасан тухайн хүсэлтэд “... гэрээний үүргээ хангах доорх үүрэг авч байна дээрх гэрээний 2.2 дугаар зүйлд заасан машины үнэ 43 сая төгрөгийг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 19-ний хооронд 14 хоногийн дотор төлж барагдуулна төлж барагдуулахаа үүгээр нотлож байна тус гэрээний хугацаанд төлөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээнэ..” гэж Ганбаатар хүсэлт гаргаад бид нарыг нэмэлт гэрээ байгуул гээд гэрээ байгуулсан энэ гэрээний хугацаанд төлбөр төлөх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Жоохон байж байгаад холбогдоход янз бүрийн арга хэлдэг цагдаа нарт худал хэлж хойшлуулаад яваад байдаг. Надад нэг байр байгаа мэтээр хэлдэг байрыг чинь авий гэхээр эргэж холбогдоно гэж хэлээд л алга болдог. Сүүлийн үед машинаа барьцаанд тавьж зээл авах гэж байна тэгээд төлнө гэж хэлдэг зээл авсан зүйлгүй төлсөн зүйлгүй байгаа. Ганбаатарын худал хэлдэгийг зарим нэг жишээгээр ярьж байна. Ганбаатар машины чанарын тухай ярьж байна энэ бол өнөөдөр надад хэлж байна. Машин муу байсан талаар хэзээ ч надад үг хэлж байгаагүй тухайн машин эвдэрч байгаагүй худлаа хэлж байна би түүнийг батлана. Улаанбаатар хотоос гараад эвдэрсэн гэж худал хэлж байна. Байгуулсан гэрээн дээр хэрэглээний шаардлага бүрэн хангасан машин нийлүүллээ, машин тохирогоо ломбо ямар нэгэн согог гэмтэлгүй 8 ширхэг шинэ дугуйтай 4 ширхэг хуучин дугуйтай гэж заасан байгаа. Гэрээн дээр машиныг хүлээн авсанаас хойш машины жолоодлого, эвдэрэл гэмтэлийн талаар нэхэмжлэл гомдол гаргахгүй гэж өөрөө үүрэг авсан байгаа. Машин ажилд гарсан ямар ч асуудал байхгүй гэж заасан. Машиныг эхний үед жоохон гэмтэл байсан гадаад улсаас орж ирээд хоёр удаа Өмнөговь аймаг явсан надаа тухайн машиныг барих жолооч олдоогүй зогсож байсан. Бат-Оргил бид хоёр захаар яваад бүх зүйлийг олж ирсэн, засварчин авчирж засуулж байсан. Намайг ажилд дуудахаар нь Ганбаатарт хариуцуулж үлдээж байсан. Худалдаа наймааны зарчмаар өгөлцөж авалцаад 45 сая төгрөг байсныг 43 сая төгрөг болгож тохирсон. Алтны уурхай гэсэн зүйлээр намайг хуурч мэхэлсэн намайг 2 жил Монгол улсын цагдаагийн байгууллагад бүтэн 1 жил худал хэлж янз бүрийн аргаар хойшлуулаад яваад байсан. Эхнээсээ намайг хуурч мэхлэхээр төлвөлсөн, шууд санаатай үйлдэл байсан би тэр талаар мэдээгүй нь миний алдаа надад мэдэх боломж байгаагүй. Би Ганбаатараас нэг төгрөг ч аваагүй байгаа ихээхэн хэмжээний хохирол хүлээсэн байгаа. Ганбаатар нь олон орон сууц машинтай хүн надад учирсан хохирлыг төлж чадахгүй хүн биш. Тухайн машинаар зохих орлогоо олчихсон цааш дамлаад худалдчихсан. Төлбөрийг яаж төлөхгүй байх бэ гэж бодож байгаа. Тухайн машины үнийг өөр хүн мэддэг зүйл биш бид хоёр хоорондоо ярих асуудал. Машин тухайн үедээ эвдэрсэн бол өөр хэрэг тэгэхэд уурхай дээр ирчихсэн сайн ажиллаж байна гэж хэлж байсан. 43 сая төгрөгийг Ганбаатараас гаргуулж өгнө үү шүүх шийдэхгүй бол Ганбаатар цааш ингээд яваад байна гэв.

    Шүүгдэгч Б.Ганбаатар   мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 4 дүгээр сарын дундуур Бат-Оргил гэх залуугаар дамжуулж Бямбажав гэдэг хүнтэй танилцсан. Амгаланд аж ахуйн хашаанд Бямбажав гэдэг хүн 2 жил хөдлөөгүй жаран хөлт гэж хүмүүс нэрлэдэг Ниссан Танклорри маркийн том оврын автомашин зарна гэж байхаар нь очиж үзээд асахгүй байхаар нь 7 хоног сайн танихгүй том тэрэгний жолооч нарыг гурвалжингийн гүүрний орчмоос хөлслөн авчраад засуулах гэж үзэж байгаад 7 хоног болж байж асаасан. Тэгээд асааж аваад олон жил хөдлөөгүй машин болохоор зуурчихаад байсан болохоор машинаар чирүүлж гаргаад Мөнхсүх гэдэг залуугийн Улиастайд  байдаг хашаанд аваачиж тавиад засвар хийлгэсэн. Тэнд машинд будаг хийсэн, нум ёонкс солиод 2015 оны 6 дугаар сарын дундуур Заамарлуу ажилд гаргасан. Бямбажав бид хоёр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 43.000.000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Анх 11 сард буюу 6 сарын дотор төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Тэрнээс хойш боломжгүй явсаар байгаад Бямбажав гуайд нэг ч төгрөг өгч чадаагүй байна гэжээ. /хх-ийн 56/

     Хохирогч Э.Бямбажав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2013 оны 5 дугаар сард Солонгос улсаас Хьюндай маркийн шатахуун тээврийн 22.000 литрийн багтаамжтай ёмкостой /жаран хөлт/ машиныг оруулж ирээд ашиглалгүй 2 жил гаран зогсоод худалдаж борлуулахаар байж байтал манай хамаатны хүүхэд болох манай дүүгийн эхнэрийн дүү Б.Бат-Оргил гэгч нь 2015 оны 4 дүгээр сард таных шиг машин авахаар хүн хайж байгаа юм байна төлбөр мөнгийг нь шууд хийнэ гэж байна гэхээр нь уулзахаар болсон. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Б.Ганбаатар гэдэг хүнийг уулзуулсан. Бид машин байсан Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргийн зүүн талд байдаг Боса худалдааны төвийн төв замын зүүн хойд талд байдаг Мастер хайнтес ХХК-ны хашаанд уулзаж  машиныг үзээд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийж, машины түлхүүр өгөх хүртэл би 2 жил зогссон машин байсан учир ээлж засвар үйлчилгээг нь хийж өгсөн. Ганбаатар миний машиныг 43.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Ганбаатар миний машиныг авсан цагаасаа хойш байнга худлаа хэлж байгаа. Энэ машиныг би анх Төрийн банкнаас зээл авч, Солонгос улсаас авчраад 2 жил хашаанд байлгаж байгаад Ганбаатарт зарсан. Ганбаатарт зарснаас хойш банкны зээлийн хүүнд 10.0 сая төгрөг төлсөн. Гэхдээ би энэ мөнгийг нэхэмжлэхгүй байгаа. Надад анх ярихдаа манай дүү алтны уурхай ажиллуулдаг тэнд ажиллана ашгаасаа бэлнээр өгнө гэсэн хүн байгаа юм. Эхний удаа алтны уурхай дээр ажиллаж байгаа, машин сайн байгаа гэх зэргээр надтай утсаар холбогдоод байсан ба сүүлдээ утсаар ч ярихаа больж, хаана байгаа нь тогтоогдохгүй болсон гэжээ. /хх-ийн 171/ /12-14/, /хх-н 120-121/

      Гэрч Б.Бат-Оргил мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай найз Баянмөнх Б.Ганбаатараас Тоёота кровн маркийн машин худалдан авсан юм. Гэтэл тэр машин нь хэд хоногийн дараа эвдрээд Ганбаатар гэдэг хүнтэйгээ уулзах гэтэл уулзаж чадахгүй нөгөө хүнийх нь утас нь болохгүй байсан болохоор Бөхийн өргөөний баруун урд талын 13 дугаар байрны 1 давхарт зүүн гар талын хаалганд очиж уулзаад учир байдлаа хэлсэн. Тэгэхэд Ганбаатар гэдэг хүн манай эхнэрийн эгчийх нь нөхөр хөдөө алтны уурхайтай юм түлшний том машин хайгаад байгаа юм гайгүйхэн зарчихаар машин байвал хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би Э.Бямбажав ахын машины талаар хэлсэн. Ингээд дахин яриагүй орхисон байтал хэд хоногийн дараа Б.Ганбаатар над руу өөрөө 99151253 гэсэн дугаараас залгаад нөгөө түлшний машиныг чинь үзмээр байна гэхээр нь би Бямбажав ахруу залгаад зөвшөөрөл авч  2015 оны 4 дүгээр сарын эхээр би Б.Ганбаатарыг дагуулж Баянзүрх дүүрэгт Амгалангийн төмөр замын призрээс хойш 600 метр зайд байдаг хашаанд байсан машиныг үзүүлсэн чинь боломжийн машин байна эзэнтэй нь уулзья гээд хэд хоногийн дараа Багшийн дээдэд байрлалтай Бямбажав ахын ажил дээр Ганбаатарыг авиачиж уулзуулсан. Тэгээд Бямбажав ах надад машиныхаа түлхүүрийг өгөөд Ганбаатарыг дагуулж очиж үзээд асаах гэхэд асаагүй. Ингээд машины эвдрэлийн оношийг Бямбажав ах бид хоёр хүнээр үзүүлж оношийг нь олж мэдээд янзлуулсан. Би 2015 оны 5 дугаар сарын эхээр хөдөө газар тариалан хийхээр явсан ба Бямбажав ах Ганбаатар нарыг юу болсон талаар 2015 оны 6 дугаар сарын сүүлээр Бямбажав ах руу утсаар ярьж л сонссон. Тэгэхэд гэрээ хийгээд машинаа өгөөд явуулчихсан гэж хэлсэн. Намайг хөдөө ажлаар явж байхад Бямбажав ах намайг ээжээс асуусан байсан. Тэгээд би хот руу орж ирээд Бямбажав ахтай ажил дээр нь очиж уулзахад нөгөө хүн чинь машин авч явчихаад одоог хүртэл мөнгө төгрөгөө өгдөггүй алга болсон гэж хэлсэн. Тэгээд намайг гэр орныг нь мэддэг бол заагаад өгөөч очиж уулзий юу юуны туханд хүрэлгүй шүүх цагдаа гээд яахав гэсэн. Тэгээд би уулзах санаатай гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байгаагүй. Би анхнаасаа тэр хоёрыг уулзуулахдаа би та нарыг зөвхөн уулзуулж байна өөр надад мэдэх юм байхгүй шүү гэдгийг хэлж байсан гэжээ.  /хх-н 15-16/

Э.Бямбажав,Б.Бат-Оргил нараас асууж авсан тайлбарууд /хх-н 8-10/

2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ/хх-н 17-20/

Б.Ганбаатар эрэн сурвалжиж байсан талаарх баримтууд /хх-н26-34/

Б.Ганбаатарт холбогдох хэргийг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол/хх-н 52-53/, түдгэлзүүлсэн хэргийг сэргээх санал, тогтоол/хх-н 62-64/

Б.Ганбаатарыг Н.Жаргалмаа, Ж.Ганбаатар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 61/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 863 тоот дүгнэлт :

1.Б.Ганбаатар нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдах чадвартай байсан байна. Б.Ганбаатар нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

2.Б.Ганбаатар нь сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

3.Б.Ганбаатар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.Ганбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

4.Б.Ганбаатар нь хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг манай шинжилгээгээр тогтоодоггүй болно. Б.Ганбаатар нь хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолттой байсан гэх баримт шинж үгүй байна.

5.Б.Ганбаатар нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ. /хх-н 219-220/

Эд зүйлийн үнэлгээ /хх-н 230/ 41.000.000 төгрөг гэж үнэлжээ.

Б.Ганбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол байцаасан тэмдэглэл /хх-н 54-56/, /хх-н 115-117/, /хх-н 129-133/, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 226-227/

 Б.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 23/,/хх-н 134/ таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /43-50/ зэрэг болно.

        Б.Ганбаатар нь  алтны уурхай дээр ажиллаж алтаа авчираад банкинд тушаагаад 2015 оны 9 дүгээр сарын 10-н гэхэд төлбөрийг төлнө гэж хууран      Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Бямбажавын 16-58 УНЭ улсын дугаартай Ниссан Танклорри маркийн автомашиныг 41.000.000 төгрөгөөр худалдан авна гэж хууран мэхлэх аргаар  залилан мэхэлж авч 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан   гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд :

    Хохирогч Э.Бямбажавын  мөрдөн байцаалтад өгсөн … манай дүүгийн эхнэрийн дүү Б.Бат-Оргил гэгч нь 2015 оны 4 дүгээр сард таных шиг машин авахаар хүн хайж байгаа юм байна төлбөр мөнгийг нь шууд хийнэ гэж байна гэхээр нь уулзахаар болсон. Ингээд 2015 оны 4 дүгээр сард Б.Ганбаатар гэдэг хүнийг уулзуулсан. Бид машин байсан Баянзүрх дүүргийн Чулуун овооны тойргийн зүүн талд байдаг Боса худалдааны төвийн төв замын зүүн хойд талд байдаг Мастер хайнтес ХХК-ны хашаанд уулзаж  машиныг үзээд 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ хийж, машины түлхүүр өгөх хүртэл би 2 жил зогссон машин байсан учир ээлж засвар үйлчилгээг нь хийж өгсөн. Ганбаатар миний машиныг 43.000.000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийснээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Ганбаатар миний машиныг авсан цагаасаа хойш байнга худлаа хэлж байгаа. Надад анх ярихдаа манай дүү алтны уурхай ажиллуулдаг тэнд ажиллана ашгаасаа бэлнээр өгнө гэсэн хүн байгаа юм. Эхний удаа алтны уурхай дээр ажиллаж байгаа, машин сайн байгаа гэх зэргээр надтай утсаар холбогдоод байсан ба сүүлдээ утсаар ч ярихаа больж, хаана байгаа нь тогтоогдохгүй болсон гэсэн мэдүүлэг   / хх-н 12-14/

      Гэрч Б.Бат-Оргилын  мөрдөн байцаалтад  өгсөн … Ганбаатар гэдэг хүн манай эхнэрийн эгчийх нь нөхөр хөдөө алтны уурхайтай юм түлшний том машин хайгаад байгаа юм гайгүйхэн зарчихаар машин байвал хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би Э.Бямбажав ахын машины талаар хэлсэн. Ингээд дахин яриагүй орхисон байтал хэд хоногийн дараа Б.Ганбаатар над руу өөрөө 99151253 гэсэн дугаараас залгаад нөгөө түлшний машиныг чинь үзмээр байна гэхээр нь би Бямбажав ах руу залгаад зөвшөөрөл авч  2015 оны 4 дүгээр сарын эхээр би Б.Ганбаатарыг дагуулж Баянзүрх дүүрэгт Амгалангийн төмөр замын призрээс хойш 600 метр зайд байдаг хашаанд байсан машиныг үзүүлсэн чинь боломжийн машин байна эзэнтэй нь уулзья гээд хэд хоногийн дараа Багшийн дээдэд байрлалтай Бямбажав ахын ажил дээр Ганбаатарыг авиачиж уулзуулсан. Тэгээд Бямбажав ах надад машиныхаа түлхүүрийг өгөөд Ганбаатарыг дагуулж очиж үзээд асаах гэхэд асаагүй. Ингээд машины эвдрэлийн оношийг Бямбажав ах бид хоёр хүнээр үзүүлж оношийг нь олж мэдээд янзлуулсан. Бямбажав ахтай ажил дээр нь очиж уулзахад нөгөө хүн чинь машин авч явчихаад одоог хүртэл мөнгө төгрөгөө өгдөггүй алга болсон гэж хэлсэн. Тэгээд намайг гэр орныг нь мэддэг бол заагаад өгөөч очиж уулзий юу юуны туханд хүрэлгүй шүүх цагдаа гээд яахав гэсэн. Тэгээд би уулзах санаатай гэрт нь хэд хэдэн удаа очсон боловч гэртээ байгаагүй гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/

Шүүгдэгч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтад өгсөн …Бат-Оргил гэх залуугаар дамжуулж Бямбажав гэдэг хүнтэй танилцсан. Амгаланд аж ахуйн хашаанд Бямбажав гэдэг хүн 2 жил хөдлөөгүй жаран хөлт гэж хүмүүс нэрлэдэг Ниссан Танклорри маркийн том оврын автомашин зарна гэж байхаар нь очиж үзээд асахгүй байхаар нь 7 хоног сайн танихгүй том тэрэгний жолооч нарыг гурвалжингийн гүүрний орчмоос хөлслөн авчраад засуулах гэж үзэж байгаад 7 хоног болж байж асаасан. Тэгээд асааж аваад олон жил хөдлөөгүй машин болохоор зуурчихаад байсан болохоор машинаар чирүүлж гаргаад Мөнхсүх гэдэг залуугийн Улиастайд  байдаг хашаанд аваачиж тавиад засвар хийлгэсэн. Тэнд машинд будаг хийсэн, нум ёонкс солиод 2015 оны 6 дугаар сарын дундуур Заамар луу ажилд гаргасан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

  Б.Ганбаатар нь өөрийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь залилан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байна.

        Б.Ганбаатар нь өөрт нь байхгүй алтны уурхайн талаар ярьж, машиныг авч явсаныхаа дараа дүр үзүүлж худалдах худалдан авах гэрээ хийсэн.

          2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлчилж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

      2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсаны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан бол гэж хүндрүүлж үзэж байсан бол 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд онц их хэмжээний хохирол учруулсан бол гэсэн  хүндрүүлэх нөхцөл байдал хасагдсан байна. Иймд прокуророос  шүүгдэгч Б.Ганбаатарт  2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг эрх зүйн байдал нь дээрдэж байгаа  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан  тул иргэний эрх зүйн маргаан байна. Иймд  хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Анх машины түлхүүрийг 2015.5.03-нд  авч явсаны дараа  гэрээг дүр үзүүлж халхавчлах зорилгоор хийсэн гэж үзээд хэрэгсэхгүй болгох саналыг  хүлээн авах үндэслэл байхгүй байна гэж шүүх үзэв.

      Б.Ганбаатар нь анх машиныг авахдаа хохирогчтой 43.000.000 төгрөгөөр тохиролцсон боловч эд зүйлд үнэлгээ тогтоох комиссын үнэлгээгээр уг машиныг 41.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн хохирлыг шийдвэрлэв.

     Б.Ганбаатар нь хохиролыг тун удахгүй төлнө гэсэн тул түүнээс  41.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Бямбажавт олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлээс 36.10 дах хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Бадарчийн Ганбаатарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дах хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Боржигон овогт Бадарчийн Ганбаатарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Ганбаатарыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ганбаатарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаатарын цагдан хоригдсон  14  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ганбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ганбаатараас 41.000.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын эцсийн буудал 700 тоотод оршин суух /ХА39091178 регистрийн дугаартай/ Эрдэнийн Бямбажавт олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                                      С.ПҮРЭВСҮРЭН