Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0629

 

    

 

 

                                 

2022 09 01  128/ШШ2022/0629

 

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг          

                                     баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Л.Н************* Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан  Сүхбаатар дүүргийн Засаг даргын иргэн Л.Н************* тус дүүргийн ** дугаар хороо, ** хэсэгт 699 м.кв газрыг эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Л.Н************* олгох захирамж гаргахыг даалгах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н************* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрх олгох тухай” А/306 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.Н************* нэхэмжлэлд дурдсан байршил, хэмжээнд нийцсэн газар эзэмших эрх олгосон байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага хангасан гэж үзэж нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна.” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д************* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгчийн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.

Нэхэмжлэгч Л.Н************* 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0683 дугаар итгэмжлэлээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Да************* нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах эрхийг олгосон болохыг дурдах нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д************* нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын иргэн Л.Н************* тус дүүргийн ** дугаар хороо, ** хэсэгт 699 м.кв газрыг эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, тухайн газрыг эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Л.Н************* олгох захирамж гаргахыг даалгах”  шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                         ШҮҮГЧ                                Л.БАТБААТАР