| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0059/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,, "Дайчин далай шарга" ХХК-д жолооч ажилтай,,,,,,,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр аймгийн сумын 6 дугаар баг тоотод байх Б. гэрийн гадаа хохирогч "агсам тавилаа" гэсэн шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь "дээд зүүн 1 дүгээр, доод зүүн 2 дугаар шүдний булгарал, баруун 2 дугаар шүдний сулрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******т зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сумын 6 дугаар баг тоотод байрлах эгч орж ирсэн. Тэгтэл манай эгч нөхөр эгчийн хүү согтуу агсам тавьж байгаа бололтой байсан. Тэгээд намайг гэрт ороод суутал нь намайг "хулгайч минь хаагуур яваад байгаа юм гараад үзчих үү" гэхээр би дагаад гартал намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёрыг манай эгч , гийн ээж гуай нар салгаж байхад нь миний шүд рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл миний үүдэн шүд /дээд талын 1, доод талын 1/ оочсон. Тэгээд би чамайг эрүүл болсон хойно чинь ирж учраа олъё гээд явсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тай уулзаад чи өчигдөр миний 2 шүдийг цохиод унагасан 1 шүд одоо хөдөлсөн байгаа энэ асуудлаа шийдэж өгөх юм уу цагдаа шүүхэд би хандах уу гэж асуухад нь миний буруу би таны хохирлыг барагдуулна цагдаа шүүх гээд яах юм гээд бид 2 нотариат орж миний 2 шүдний төлбөр болох 2,500,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр 20-ны дотор төлж барагдуулна гэж бичиг хийж өгөөд намайг цагдаад хандаад хэрэггүй гэсэн. Түүнээс хойш нь мөнгө өгөхгүй байхаар нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тай утсаар ярьтал би өгч чадахгүй чи цагдаадаа өгөхгүй юу гэсэн. ******* нь миний шүд рүү гараараа 1 удаа цохисон. Үүний улмаас миний үүдэн дээд 1, доод 1 гээд 2 шүд унасан 1 шүд одоо хөдөлсөн байгаа. Одоо би үүдэн шүдгүй онгорхой байгаа. ...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8-р хуудас/
Гэрч Б. “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед ******* нь сум 6-р баг Боржигоны-19-20 тоотод байрлах манай гэрт согтуу ирсэн.... Тэгтэл манай дүү гаднаас ороод ирсэн. Тэгээд хандан "чи яагаад хашхичаад агсам тавиад байгаа юм" гэсэн чинь Отгонбаяр нь "чи муу юу гээд байгаа юм ална шүү гарчих уу хоёулаа үзье" гээд дагуулаад гарсан. Тэгээд би болон гуай бид 2 хойноос гараад очтол гэрийн гадаа заамдалцсан зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг гуай бид 2 салгах гэтэл Отгонбаяр нь Гантулгын нүүр лүү нь гараараа 1 удаа цохисон тэгтэл Гантулгын амнаас цус гарсан бас нэг шүд нь унасан байсан. Тэгээд Отгонбаяр хоорондоо гайгүй учраа олоод нь гэр лүүгээ явсан. Тэгтэл удалгүй бас нэг уначихлаа гээд хүрээд ирсэн. нь ай уулзаад цагдаа дуудаж учраа олох уу эндээ шийдэх юм уу гэсэн чинь Отгонбаяр эндээ шийднэ цагдаагаар яахын гээд тэр тохиролцоод маргааш нь , Отгонбаяр нар аймгийн нотариат орсон гэсэн. Гантулгын нүүр лүү нь Отгонбаяр нь гараараа 1 удаа цохисон. Гантулгыг манайд орж ирэхэд нь Отгонбаяр нь агсам тавиад хашхичаад байж байсан. Тэгээд чи яагаад агсам тавиад хашхичаад байгаа юм гэсэнд уурлаж ална шүү хоёулаа гарч үзье гээд дагуулаад гарсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны 52 дугаартай “...Б.Гантулгын биед дээд зүүн 1 дүгээр, доод зүүн 2 дугаар шүдний булгарал, баруун 2 дугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн үүссэн цаг хугацаа болон шалтгаан хамаарлыг тогтоох боломжгүй, хуучин гэмтэл байна. Уг гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 15-16-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан шинжлэн судалсан уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч “агсан тавилаа” гэх шалтгааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохисон байх ба ийнхүү цохиход түүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг ба шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч Б.Гантулгын биед шууд санаатай халдсан улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /Зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД