Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/75

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх  

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,,, Регистрийн дугаар: ЗП91032411

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн сумын 7 дугаар баг тоот гэрт хохирогч маргалдаж, улмаар түүнийг 2 гараараа дээш өргөх, хацрыг базах, 2 гарын бугуйг гадагш, дотогш нь эргүүлэх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зүүн бугалгад зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ад зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн... Дараа нь гэрийн баруун талын орон дээр очиж суугаад тэр 6-7 дугаар ангид сурдаг гэхээр******* хүүхдийг өмсөж явсан дээлнийхээ нударгаар цохиж аваад байхад нь гайхаад тэр согтуу хүнд хандаж чи яагаад насанд хүрээгүй хүүхэд дээрэлхээд байгаа юм бэ гэсэн тэр үед утсаар ярих гээд гэрээсээ гараад явсан чинь тэр согтуу хүн надад хандаж гичий минь чи дуугүй бай шээс минь гэж хэлээд гэрийн баруун орон дээр сууж байснаа над дээр ирэнгүүтээ баруун гараараа миний толгой руу гараа явуулсан. Тэр хүний нударга нь миний духыг шүргээд өнгөрсөн. Би тэр хүнд уурлаад хүний биед хүрдэг тэнэг гөлөг вэ гээд хэлчихсэн юм... намайг өмсөж явсан хувцаснаас хоёр гараараа базаад намайг өргөөд гэрийн зүүн талын урд байсан хөргөгчийн урд талын буланд аваачиж чихээд чамайг хаан чинь зодох вэ дээ гэж хэлээд миний хоёр хацрыг хоёр гараараа чангаар базсан... Тэгтэл тэр согтуу хүн миний нүүрэнд шүлсээ үсчүүлээд тулж ирээд гөлөг минь ална шүү гэж харааж байснаа гэнэт дайраад миний хоёр гарын бугуйнаас бариад хоёр гарыг дотогш нь гадагш нь эргүүлж мужаад байсан. Би тэр хүнийг тавиач гээд өөдөөс нь хашхирсан чинь зүүн талын орон дээр намайг дээрээс дарахаар нь би хажуу тийш хараад суусан чинь миний дээрээс тэр хүн бүтэн биеэрээ дараад амьсгаа авхуулахгүй дараад байсан. Тэр үед гаднаас орж ирээд боль гэж хэлэхэд надаас холдсон... Зүүн гар бугалгаараа дээш өргөх гэхээр хөндүүрлээд байгаа..... Надад нэмэлт хийх тайлбар байна. г эхний удаа утсаар ярих гээд гараад явснаас хойш миний зүүн гарт гэмтэл үүссэн үйл явдал болоод өнгөрсөн. г эхний удаад утсаар ярих гээд утсаа аваад гэрээсээ гарсны дараа гэдэг хүн намайг орон дээр сууж байхад над дээр тулж ирээд өөдөөс шүлсээ үсчүүлээд хашхичаад байх үед би ыг өөрөөсөө холдуулаад түлхэхэд миний хоёр гарын бугуйнаас атгаад гадагш нь дотогш нь эргүүлээд мужаад байсан. Тэр үед миний зүүн бугалгад халуу дүүгээд өвдөлт өгч байхад үедээ би яая гэж хэлэхэд миний хоёр гарыг тавьсан. Би орны хажууд зогсоогоороо байж байгаад аас гараа татаж авангуутаа өөрийнхөө зүүн талаараа модон орны түшлэгийг налаад суухад дахиад надад ойртоод миний дээрээс бүтэн биеэрээ дарсан. Яг тэр үед миний зүүн гарын бугалга орны түшлэгийн ирмэгт тулаад их өвдөлт өгөөд амьсгал авч болохгүй байсан. Би яая цаашаа гэж хэлэхэд дээрээс их удаан хугацаанд дарж байгаад надаас холдсон. Ингээд ыг налаас холдсон хойно гаднаас орж ирэхээр нь би энэ газраас бушуухан холдъё гэж бодоод гэрээс гарахад миний араас гарч ирээд намайг өмсөж явсан хувцаснаас зуураад татаад унагасан, дараа миний зүүн гараас чирээд хоёр хөл дээр босонгуутаа миний өмсөж явсан куртикний баруун зүүн энгэрээс хоёр гараараа барьж аваад дээш нь өргөж сэгсрээд байсан тэр үед хажуугаас ирээд тай боль гэж хэлээд зууралдаад үлдэнгүүт нь би тэр хашаанаас гарахдаа ын мотоциклын түлхүүрийг аваад өөрийн унаж ирсэн автомашинаа унаад зугтаад цагдаад дуудлага өгсөн. Би 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн орой аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлээд, рентген зураг авхуулаад яаралтай тусламжийн хуудас бичүүлж авсан, маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр шүүх эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-09, 11-12-р хуудас/

Гэрч “Би буцаад өөрийнхөө гэртээ ирэхэд гэрийн зүүн талд босоо байдалтай унинаас хоёр гараараа зуураад гэрийн зүүн талд байрлалтай орны хойд хэсэгт нуруугаараа налаад ыг өөрөөсөө холдуулаад хөлөөрөө тийрч байсан. Тэгэхээр нь би очоод тэр хоёрыг салгаад ыг баруун ор луу аваачаад суулгасан... Тэгээд тэр хоёр гэрийн хоёр талд байгаа орон дээрээс маргалдаж байхад гэрийн баруун талаас зүүн талын орон дээр байсан дээр очоод орон дээрээ хэрэлдээд босоход ийг манай гэрийн зүүн урд талд байдаг хөргөгчийн урд талын буланд шахаад зогсож байсан. Би болиоч гэсэн чинь салахгүй байхаар нь би ыг дахиад арагш нь татаж салгасан. Удалгүй явах гээд гэрээс гартал араас нь гарч очоод ахиад ийг барьж аваад газарт суулгасан байгаа харагдахаар нь очоод дахиад салгах гэж байгаад ын нэг гарт нь баруун талын хавиргандаа цохиулсан. Би ыг салгачхаад тэр хоёр маргалдаан нь арай гайгүй болохоор нь орхиод хараад зогсож байхад гэрийн баруун талд сууж байснаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-28-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч “ ах гэрт орж ирээд намайг хөдөө явах уу гэж асуугаад дээлнийхээ нударгаар миний бөгс рүү хүрсэн чинь манай гэрт байсан эгч бага насны хүүхдэд гар хүрлээ гэж хэлээд ах эгч нэр хоорондоо маргалдаж эхэлсэн... Тэгсэн чинь ах эгч рүү улам уурлаад эгчийн хоёр гарын мөрний хавиас барьж аваад гэрийн хана руу шахаж байгаад буцаагаад тавьсан. Тэр хоёр хоорондоо маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 353 дугаартай "... биед зүүн бугалгад зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 37-38-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч маргалдаж улмаар улмаар түүнийг 2 гараараа дээш өргөх, хацрыг базах, 2 гарын бугуйг гадагш, дотогш нь эргүүлэх зэрэгт хүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч *******ын хохирогч биед шууд санаатай халдсан улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Б. шүүгдэгч *******аас хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 600.000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч дугантай овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгсүгэй.

5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД