Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Х.Мөнхсүх  

Улсын яллагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын  газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,*******,,,,,, урьд Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 138 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,, мөн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,,,,, Регистрийн дугаар: ЗЮ91051010

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Эрчмийн 02-11 тоотод байх гэрт хохирогч Б.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь баруун хацарт шарх, баруун хөмсөг, зүүн хацар, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                 Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “Би Дундговь аймгийн Сайнцагаан сум Эрчмийн 02-11 тоотод ганцаараа амьдардаг. Тэгтэл 2024 оны 08 дугаар сарын 05--ны шөнийн 23 цагийн үед гэртээ ганцаараа согтуу унтаж байтал найз дүү согтуу байдалтай 0.33 литрийн "Хараа" нэртэй архи 2 ширхгийг барьсаар орж ирсэн. .... бид хоёр тэр архинуудыг уусан. Тэгж байгаад би тасарсан байсан. Нэг сэрэхэд байшиндаа унтаж байсан ба тэр үед 2024 оны 08 дугаар сарын 06-ны 09 цаг болж байсан байх. Тухайн үед миний баруун хацарт шарх үүсэж цус болсон байсан. Мөн миний баруун хөмсөг, хүзүүний баруун тал, баруун өвдөг хэсэг зулгарсан байсан... Энэ гэмтлүүдийг миний биед учруулсан байх яагаад гэвэл би гэртээ ганцаараа унтаж байх үед ганцаараа манай гэрт ирсэн. ийг ирэх үед миний биед ямар нэг гэмтэл байгаагүй. Мөн намайг зодож байхыг манай хашаан дотор байх айлын хүүхэд харсан байсан...", "...Тухайн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өглөө би Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн нутаг Эрчмийн 2-11 тоотод байх гэртээ ганцаараа байж байсан чинь 07 цагийн орчимд танил манай гэрт орж ирээд "гадагшаа гарч дэлгүүр оръё" гэсэн юм. Тэгэхээр нь бид хоёр манайхаас гараад ойролцоо байх дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн "Хараа" нэртэй архи аваад тухайн архиа "Боржигон" хороололд /Мантуу/ гэх айлд очиж гурвуулаа хувааж уусан юм. Тэгээд архи дуусаад ынхаас гараад би Эрчмийн 2-11 тоотод байрлах гэр лүүгээ харьсан өөр тийшээ явсан. Би гэртээ очоод унтаж байтал орой 21 цагийн орчимд 0.33 литрийн задалчихсан "Хараа" нэртэй архи хоёр ширхгийг аваад ороод ирсэн. Тэгээд "үүнийг хоёулаа ууя" гэхээр нь тухайн задалсан 2 ширхэг архийг хувааж уусан. Тэгээд юунаас болсон юм мэдэхгүй намайг зодож, цохиж байсан санагдаж байгаа юм. Бөгжтэй гараараа миний хөмсөг, болон нүд рүү цохисон. Тэгээд манай гэрээс гараад яваад өгсөн. ийг манай гэрээс гарах үед манай хашаанд байдаг Нандинцэцэг гэдэг охин харсан. ..Сэтгэцийн хохирол тогтоолгох шаардлага байхгүй. Хуулийн дагуу шийдүүлмээр байна. Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-21-р хуудас/

Гэрч “2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэртээ буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг тоотод байж байтал орой нар жаргахын өмнө ах согтуу ирээд байшиндаа ороод унтсан. Тэгтэл ахыг ирснээс хойш 1 цаг гарны дараа танихгүй туранхай, бор өнгийн биеийн тамирын хослолтой ах ирж ахын гэрт орсон. Тухайн үед би дүү нараа унтуулах гээд байж байтал ах болон тэр танихгүй хүн хоёр "чанга, чанга" яриад байсан. Удахгүй тэр хоёр зодолдоод байгаа чимээ гарахаар нь гэрээс гараад ахын байшин руу яваад очтол ах болон тэр танихгүй хүн хоёр өөдөөс гараад ирсэн. Тухайн үед ахын нүүр цус болсон баруун талын нүдний доод хэсэгт цус болсон байсан. Тэгэхээр нь би "яагаад хүний нүүр ийм аймар болгоод хаячхаж байгаа юм" гэж хэлтэл тэр танихгүй хүн "чамд ямар хамаатай юм, гай болов, би одоо явах гэж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р хуудас/

Шинжээч “Дээрх гэмтлүүдээс зүүн өвдөгт үүссэн зулгаралт гэмтэл нь унаж ойчих үед үүсэх боломжтой. Бусад гэмтлүүд нь унаж ойчих үед үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 265 дугаартай "... биед баруун хацарт шарх, баруун хөмсөг, зүүн хацар, хүзүү, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 30-32-р хуудас/ тогтоогдож байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч Б.тай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохиход хүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч *******ийн хохирогч биед шууд санаатай халдсан улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч Б. шүүгдэгч *******оос хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогтой ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 245.895 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ТӨРБОЛД