| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2021/00204/И |
| Дугаар | 130/ШШ2022/00378 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 130/ШШ2022/00378
Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч нар:
1.Баян*******Өлгий аймгийн Б сумын 03 дугаар багт оршин суух, утас Ш овогт Ж.Д;
2.Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт У.М;
3.Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт С.Х;
4.Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, М овогт К.А;
5.Баян*******Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ж овогт И.Т;
6.Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Ж.А;
7.Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух, Ш овогт Х.М;
8.Баян*******Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, У овогт Т.К;
9.Баян*******Өлгий аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Бугат овогт М.Х,
Хариуцагч: Баян*******Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС( захирал Б.Ж)*******д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэлийн шаардлага: Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг тус сургуулийн гэрээт галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.Д, Ж.А, С.Х, И.Т, Т.К, М.Хнар,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Ти,
Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж,
Орчуулагч Х.Ахмерей,
Гэрч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн ня*******бо М.Бекежан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.
(Нэхэмжлэгч У.М, Х.М, К.А нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч эдгээр нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1*******д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Д, У.М, С.Х, К.А, И.Т, Ж.А, Х.М, Т.К, М.Х нар нь Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн гэрээт галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1) Нэхэмжлэгч бид Б сумын БЕС*******д олон жил галчийн ажил үүргийг гүйцэтгэж ирсэн ажилчид юм. Тус сургуулийн галчаар ажиллаж байх хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй туршлагатай ажилчид билээ. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаартай тушаалуудаар 9 хүнийг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн манай байгууллагын төсвөөс гэрээт ажилчдын цалингийн төсөв, түлш, халаалтын зардал бусдад шилжсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн юм. Бид уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна.
2) Ажилчид бид Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1*******д зааснаар сургуулийн захиралтай өөр байгууллагад шилжүүлэх харилцан тохиролцоо хийгээгүй, 78.1.4*******д эрх бүхий байгууллага шаардсан гэх заалтын хүрээнд ажилчид биднийг өөр байгууллагад ажиллуулах талаар хэн ч шаардахгүй.
3) Харин Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 386 дугаар тогтоолын 6*******д “Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гүйцэтгэж байгаа ажилчдын сайн дурын үндсэн дээр өөрсдийнх санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчид компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг, эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан шийдвэр болон тогтоолын 7.3*******д орон тооны цомтгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшнээс бууруулахгүй олгох талаар холбогдох гэрээнд тусгах талаар тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн нь ажилчид бидний эрх ашгийг хамгаалсан тогтоол гэж үзэж байна. Энэ тогтоолоор аймаг, сумын Засаг дарга цаашид хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгасан болохоос сургуулийн захиралд ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж, хувийн хэвшилд шилжүүлэх талаар даалгаагүй болно.
4) Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн “79.3*******д заасныг үндэслэл болгосон ба 79.2*******т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогч тохиролцож болно” гэсэн ба ажилчид бид сургуулийн захирал болон хувийн хэвшлийн удирдлагатай тохиролцоо хийгдээгүй болно. Ажил олгогчид бид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдэж байгаагүй болно.
5) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д аж ахуйн нэгж, байгууллага, түүний нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх заалтыг үндэслэл болгосон боловч ажилчид бидний ажлын байр хасагдсан шийдвэр дээд газраас ирээгүй, орон тоо цөөрүүлэхгүй ба гэрээт ажилтан нарын цалин хөлсийг Боловсролын яамнаас аймгийн төрийн санд шилжүүлж төрийн сангаас сургуулийн дансанд шилжүүлснээр бидэнд олгогдож байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д “ажил олгогч энэ хуулийн 80.1.1*******д заасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой...гэж заасан байхад ажил олгогч бидэнд мэдэгдэлгүйгээр тушаал гаргаж бидний эрхийг зөрчсөн.
6) Ажилчид бидэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд хийгдэж 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуусгавар болсон боловч ажилчид бид 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр тушаал гарах хүртэл ажилласаар ирсэн. Ажил олгогч ажилчид бид нартай Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлд тодорхой зааж хуульчилсан. Ажил олгогч ажилчид бид нартай шинээр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэнд тооцно” гэж заасны дагуу бид ажлаа хэвийн гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэнд тооцно” гэж заагдсаны дагуу бид ажлаа хэвийн гүйцэтгэж байхад хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжиж байх үед хийгдсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь бидний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
7) Иймд бидний Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 02 дугаартай тушаалаар М.Ха, 03 дугаартай тушаалаар С.Х, 04 дугаартай тушаалаар Т.К, 05 дугаартай тушаалаар К.А, 06 дугаартай тушаалаар И.Т, 07 дугаартай тушаалаар Ж.А, 08 дугаартай тушаалаар У.М, 09 дугаартай тушаалаар Х.М, 10 дугаартай тушаалаар Ж.Дыг чөлөөлсөн тушаалуудыг тус тус хүчингүй болгож биднийг галчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
1) Манай байгууллагын 2022 онд батлагдсан төсвийг бид 2022 оны 01 дүгээр сарын 20*******нд гардан авахад гэрээт ажилчдын цалин тусгагдаагүй хасагдан батлагдаж ирсэн. Үүнийг бид сумын болон аймгийн төрийн сангаас асуухад гэрээт ажилчдаа танай суманд үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалт өгдөг компанид шилжүүлж өгөх ёстой гэж хэлсэн.
2) Сумын Засаг даргаас асуухад төсөв нь шилжсэн бол та ажилчдаа “АХ” ХХК*******нд шилжүүлж өгөх юм байна гэж хэлсэн.
3) 2022 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр “АХ” ХХК*******ийн захирал К.Муратханы манай байгууллагын гэрээт ажилчдыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Нэгэнт ийм байдал үүссэн учраас би Хөдөлмөрийн хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх ёстой боловч ийм хугацаа байгаагүй тул 2022 оны 02 дугаар сарын 28*******ны өдөр бүх ажилчид мөн “АХ” ХХК*******ийн захирлыг дуудаж хурал хийж үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан та бүхний гэрээ дуусгавар болсон цаашид сунгагдахгүй “АХ” ХХК*******ийн захирал К.Мта бүхнийг ажилд авч хэнийг ч та бүхэн хүсээгүй байхад ажлаас халахгүй гэдгийг тайлбарлан хэлж өгч гэрээт ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаа танилцуулан сонсголын ажил хийж тушаалуудаа бичиг хэргийн ажилтнаас аваарай гэдгийг мэдэгдсэн.
4) Урьд нь ч гэсэн би 2021 онд гэрээ хийхэд та бүхний цалин төвлөрсөн халаалтад шилжинэ тэр үед та бүхэн бүгд манай байгууллагаас төвлөрсөн халаалт руу явна гэдгийг тайлбарлан хэлж байсан. Иймд манай гэрээт ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5) Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 бол багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх гэсэн захирлын эрх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйл бол иргэд хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг бүртгэх, дуусгавар болгох гэсэн асуудлыг оруулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 70.3, 80 дугаар зүйлд бүхлээр оруулсан.
6) Үүний дотор чухалчлан авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******ийг үндэслэл болгосон учир бид хурал хийхэд галчид бүгд эсэргүүцээгүй зөвшөөрч байна гэж гарын үсэг зурж тохиролцсон болохоор талууд харилцан тохиролцсон гэж үзнэ.
7) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3*******ыг үндэслэл болгосон учир нь нэгэнт манай байгууллагаас цалин хөлс олгох боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болохоос өөр аргагүй болсон гэж үзсэн.
8) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4*******ийг үндэслэл болгосон учир нь “АХ” ХХК*******ийн захирал К.М*******ны манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж эрх бүхий байгууллага шаардсан гэж үзсэн.
9) Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3*******д энэ хуулийн 79.2*******т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогч тохиролцож болно гэсэн заалтыг шилжин ажиллаж байгаа би сонсголын ажиллагаа буюу хурал хийж мэдэгдэн зөвшөөрч тохиролцсон учраас тусгагдсан тухайн үед бүгд зөвшөөрсөн гэж үзсэн.
10) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 гэж аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн заалтыг гэрээт ажилчдын цалин манай байгууллагын ажилчдын цалингийн төсвөөс хасагдсан учраас уг салбар шууд татан буугдаж, ажлын байр бас шууд хасагдсан гэж үзсэн тул гэрээт ажилчдын энэхүү тушаалуудыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж ойлгож байна.
11) Эгүүлэн тогтоолгох тухайд нь нэгэнт гэрээт ажилчдын цалин байхгүй болж орон тоо нь хасагдсан манай байгууллага төвлөрсөн халаалтад холбогдож бид дулааныг Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан “Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журмаар олгох болсон тул манайд галч ажиллуулах шаардлагагүй болсон. Одоогийн байдлаар “АХ” ХХК*******ийн захирал К.М манай байгууллагаас очсон 9 хүнд хугацаагүй тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ба тухайн хугацаанд бид шүүхийн шийдвэрийг хүлээн гэж Ж.Д, И.Т, Т.К нар тушаалаа хүлээж аваагүй гэсэн бусад 6 хүн ажлаа хэвийн явуулж байгаа гэв.
3.Нэхэмжлэгч нараас Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалууд, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн Т.К*******тэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн Ж.Д*******тай хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн Х.М*******тай хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн И.Т*******тэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн У.Май хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн С.Х*******тэй хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн Ж.А*******той хийсэн Хөдөлмөрийн гэрээ, мөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа гэсэн 01/498 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.Мөнхбаатар танаа гэсэн 4*******3/946 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, мөн Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай “Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.Кеншилик танаа” гэсэн албан бичиг, мөн Баян*******Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26*******ны өдрийн Дугаар 130/ШШ2021/00238 дугаартай шийдвэр, нэхэмжлэгч Ж.Д*******ын НДД№А 0332769 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн Ж.Д*******ын №0299003536 дугаартай “Баталгаажилтын хуудас”, мөн нэхэмжлэгч И.Т*******ийн НДД№А 000158246 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн нэхэмжлэгч У.М*******ын НДД№А 000164433 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн У.М*******ын №0299003381 дугаартай “Баталгаажилтын хуудас”, мөн нэхэмжлэгч Х.М*******ы НДД№А 0680557 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн Х.М*******ы №0299000843 дугаартай “Баталгаажилтын хуудас”, мөн нэхэмжлэгч М.Х НДД№А 000065994 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн М.Х*******ы №0299003073 дугаартай “Баталгаажилтын хуудас”, мөн нэхэмжлэгч Т.К*******ийн НДД№А 01246694 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн нэхэмжлэгч С.Хийн НДД№А 1461896 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн нэхэмжлэгч Ж.А*******ын НДД№А 0915485 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, мөн нэхэмжлэгч К.А*******ийн НДД№А 0331456 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Баян*******Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн №201 дугаартай Т.К*******ийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх архивын лавлагаа, Баян*******Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 14*******ний өдрийн №199, 200 дугаартай И.Т*******ийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх архивын лавлагаа, 2022 оны 02 дугаар сарын 11*******ний өдрийн М.Х*******ийн 2021 оны 01 дүгээр сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, архивын лавлагаа, Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж ба энэ захирамжийн хоёрдугаар хавсралт, Баян*******Өлгий аймгийн Б сумын ахлах сургуулийн захирлын 2008 оны 12 дугаар сарын 10*******ны өдрийн 29 дугаартай “Жижүүр, галч томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын ахлах сургуулийн захирлын 2012 оны 11 дүгээр сарын 29*******ний өдрийн 30 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын ахлах сургуулийн захирлын 2010 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 02 дугаартай “Галч томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын ахлах сургуулийн захирлын 2012 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 29 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын ахлах сургуулийн захирлын 2011 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн 24 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 01*******ний өдрийн Б*******37 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Б*******81 дугаартай “Т.К*******ийг ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн Б/80 дугаартай “Гэрээт ажилтан түр томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн БЕС*******ийн цалингийн тооцоо (2021*******2022 оны дунд хугацааны төсвийн төсөл, 2022 оны 4 дүгээр сарын 16*******ны өдрийн Баян*******Өлгий аймгийн Б сумын сургууль (11 жил)*******ийн тогтмол зардал болон нийтлэг үйлчилгээний хуваарилалт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас Б сумын ЕБС*******ийн 2022 оны орон нутгаас цалинжих төсөв, 2022 оны 3 дугаар сарын 06*******ны өдрийн төсвийн хэлбэлзэл, 2022 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн “АХ” ХХК*******ний захирал К.М*******ны Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж*******эд гаргасан хүсэлт, 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б сумын БЕС*******ийн ажилчдын хурлын тэмдэглэл, Баян*******Өлгий аймгийн “АХ” ХХК*******ийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 01*******ний өдрийн 11 дугаартай “Ж.Д*******ыг ажилд томилох тухай” тушаал, Баян*******Өлгий аймгийн Б сумын 2022 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж ба энэ захирамжийн 2 дугаар хавсралт, Б сумын ЕБС*******ийн 2021 оны төсөв, Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 12*******ны өдрийн №Б/01 дугаартай “Багш ажилчдын цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал ба энэ тушаалын 1 дүгээр болон 2 дугаар хавсралт, Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, “АХ” ХХК*******нд 2020 оны 7 дугаар сарын 27*******ны өдөр олгосон Баян*******Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл, Баян*******Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 27*******ны өдрийн 20/12 дугаартай “Дулааны үнэ тогтоох тухай” тогтоол, энэ тогтоолын 1*******р хавсралт, Баян*******Өлгий аймгийн Зохицуулах зөвлөлийн 2020 оны 7 дугаар сарын 27*******ны өдрийн 20/11 дугаартай “Тусгай зөвшөөрөл олгох тухай” тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч нарын Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, тус сургуулийн гэрээт галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
1) Нэхэмжлэгч бид Б сумын БЕС*******д галчаар ажиллаж байх хугацаанд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй туршлагатай ажилчид билээ. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 02, 03, 04, 05, 06, 07, 08, 09, 10 дугаартай тушаалуудаар 9 хүнийг 2022 оны 01 дүгээр сараас эхлэн манай байгууллагын төсвөөс гэрээт ажилчдын цалингийн төсөв, түлш, халаалтын зардал бусдад шилжсэн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож чөлөөлсөн нь хууль бус болсон.
2) Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******д зааснаар сургуулийн захиралтай өөр байгууллагад шилжүүлэх харилцан тохиролцоо хийгээгүй, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4*******д зааснаар ажилчид биднийг өөр байгууллагад ажиллуулах талаар хэн ч шаардаж байгаагүй, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3*******д зааснаар хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах талаар ажилчид бид сургуулийн захирал болон хувийн хэвшлийн удирдлагатай тохиролцоо хийгдээгүй болно.
3) Ажил олгогчид бид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай бичгээр болон амаар мэдэгдэж байгаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д зааснаар ажилчид бидний ажлын байр хасагдсан шийдвэр дээд газраас ирээгүй, орон тоо цөөрүүлээгүй ба гэрээт ажилтан нарын цалин хөлсийг Боловсролын яамнаас аймгийн төрийн санд шилжүүлж төрийн сангаас сургуулийн дансанд шилжүүлснээр бидэнд олгогдож байсан.
4) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д зааснаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтан бидэнд 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой байтал ажил олгогч бидэнд мэдэгдэлгүйгээр тушаал гаргаж бидний эрхийг зөрчсөн. Ажилчид бидэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дуусгавар болсон боловч ажилчид бид 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр тушаал гарах хүртэл ажилласаар ирсэн. Ажил олгогч ажилчид бид нартай Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар “Хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэнд тооцно” гэж заасны дагуу бид ажлаа хэвийн гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэнд тооцно” гэж заагдсаны дагуу бид ажлаа хэвийн гүйцэтгэж байхад хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж байх үед хийгдсэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь бидний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
5) Мөн ажилчид бидний эрх ашгийг хамгаалсан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 386 дугаар тогтоолын 6*******д Төсвийн байгууллагын нийтлэг үйлчилгээг гүйцэтгэж байгаа ажилчдын сайн дурын үндсэн дээр өөрсдийнх санаачилгаар төрийн болон орон нутгийн өмчид компани, аж ахуйн тооцоотой улсын үйлдвэрийн газар, эсхүл хувийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг, эрх хэмжээнийхээ хүрээнд авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын гишүүд аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нарт даалгасан болохоос сургуулийн захиралд ажилчдын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болж, хувийн хэвшилд шилжүүлэх талаар даалгаагүй болно.
6) Энэ тогтоолын 7.3*******д орон тооны цомтгол хийхгүй байх, одоо ажиллаж байгаа ажилчдыг үндсэн ажилтнаар шилжүүлэн ажиллуулах, ажилчдын цалин хөлс, урамшуулал, тэтгэвэрт гарахад нь хуульд заасны дагуу олгох нэг удаагийн тэтгэмжийг одоо байгаа түвшнээс бууруулахгүй олгох талаар холбогдох гэрээнд тусгах талаар тодорхой үүрэг чиглэл өгөгдсөн гэж үзэж байна.
7) Иймд бидний Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон гэж үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, хууль ёсны эрх ашгийг хохироож байгаа Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг тус сургуулийн гэрээт галчийн ажилд тус тус эгүүлэн эгүүлэн тогтоолгохыг хүссэн байна.
3.Хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд:
1) Манай байгууллагын 2022 онд батлагдсан төсвийг бид 2022 оны 01 дүгээр сарын 20*******нд гардан авахад гэрээт ажилчдын цалин тусгагдаагүй хасагдан батлагдаж ирсэн. Үүнийг бид сумын болон аймгийн төрийн сангаас асуухад гэрээт ажилчдаа танай суманд үйл ажиллагаа явуулдаг төвлөрсөн халаалт өгдөг “АХ” ХХК*******нд шилжүүлж өгөх ёстой гэсэн, мөн 2022 оны 01 дүгээр сарын 22*******ны өдөр “АХ” ХХК*******ийн захирал К.М*******ны манай байгууллагын гэрээт ажилчдыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Нэгэнт ийм байдал үүссэн учраас би Хөдөлмөрийн хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгөх боломжгүй хугацаа олгох боломжгүй болоод 2022 оны 02 дугаар сарын 28*******ны өдөр бүх ажилчид болон “АХ” ХХК*******ийн захирлыг дуудаж хурал хийж үүссэн нөхцөл байдлыг танилцуулж гэрээт галчдын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон цаашид сунгагдахгүй “АХ” ХХК*******ийн захирал К.Мта бүхнийг ажилд авна, та бүхэн хүсээгүй байхад ажлаас халахгүй гэдгийг тайлбарлан хэлж, өгч гэрээт ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаа танилцуулан сонсголын ажил хийж тушаалуудаа бичиг хэргийн ажилтнаас аваарай гэж мэдэгдсэн.
2) Мөн Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2*******зааснаар захирал багш ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхтэй.
3) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******ийг үндэслэл болгосон учир бид хурал хийхэд галчид бүгд эсэргүүцээгүй зөвшөөрч байна гэж гарын үсэг зурж тохиролцсон болохоор талууд харилцан тохиролцсон гэж үзсэн.
4) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3*******ыг үндэслэл болгосон учир нь нэгэнт манай байгууллагаас цалин хөлс олгох боломжгүй болсон тул хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болохоос өөр аргагүй болсон гэж үзсэн.
5) Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4*******ийг үндэслэл болгосон учир нь К.М*******ны манай байгууллагад ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзэж эрх бүхий байгууллага шаардсан гэж үзсэн.
6) Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3*******д энэ хуулийн 79.2*******т заасан хугацаанаас өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдах хугацааг ажилтан ажил олгогч тохиролцож болно гэсэн заалтыг шилжин ажиллаж байгаа би сонсголын ажиллагаа буюу хурал хийж мэдэгдэн зөвшөөрч тохиролцсон учраас тухайн үед бүгд зөвшөөрсөн гэж үзсэн.
7) Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 гэж аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн заалтыг гэрээт ажилчдын цалин манай байгууллагын ажилчдын цалингийн төсвөөс хасагдсан учраас уг салбар шууд татан буугдаж, ажлын байр бас шууд хасагдсан гэж үзсэн тул гэрээт ажилчдын энэхүү тушаалуудыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж ойлгож байна.
8) Эгүүлэн тогтоолгох тухайд нь нэгэнт гэрээт ажилчдын цалин байхгүй болж орон тоо нь хасагдсан манай байгууллага төвлөрсөн халаалтад холбогдсон учир нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1) Нэхэмжлэгч Ж.Д, У.М, К.А, И.Т, Ж.А, Х.М, Т.К, М.Х нарыг тус шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26*******ны өдрийн 130/ШШ2021/00238 дугаартай шийдвэрээр Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
2) Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрийн “Гэрээт ажилтан түр томилох тухай” Б/80 дугаартай тушаалаар гэрээт ажилтан М.Советхан өвдөж эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явсан тул оронд нь С.Хийг 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрөөс түр томилон ажиллуулсан байна.
3) Улмаар хариуцагч Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж нь 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдөр нэхэмжлэгч (ажилтан) Ж.Д, У.М, К.А, И.Т, Ж.А, Х.М, Т.К, М.Ха, С.Х нарын тус тусад нь Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Энэхүү 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний ажил албан тушаал гэдэгт: гэрээт галч; Гэрээний үйлчлэх хугацаа гэдэгт: А.Эхлэх хугацаа: 2021.03.18; Б.Дуусах хугацаа: 2021.12.31 гэж тус тус тусгасан байна.
4) Иймд нэхэмжлэгч (ажилтан) Ж.Д, У.М, К.А, И.Т, Ж.А, Х.М, Т.К, М.Ха, С.Х нартай байгуулсан ажил олгогчийн Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дууссан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3*******д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад хариуцагч (ажил олгогч) гэрээг дуусгавар болгох тухай нэхэмжлэгч (гэрээт галч) нарт сануулаагүй бөгөөд нэхэмжлэгч (гэрээт галч) нар 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр хүртэл үргэлжлүүлэн ажиллаж байсан тул гэрээ нь анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцох зүйтэй байна.
5)Нэхэмжлэгч нарыг гэрээт галчийн ажлаас 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудаар нотлогдож байна.
6) Хариуцагч энэхүү 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудад Монгол Улсын Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2022 оны 01 дүгээр сараас эхлэн манай байгууллагын төсвөөс гэрээт ажилчдын цалингийн төсөв түлш халаалтын зардал шилжиж “АХ” ХХК*******ийн мэдэлд орсон тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсонд тооцсон гэсэн байна.
7) Баян*******Өлгий аймгийн Б сумын сургууль (11 жил)*******ийн 2021 оны батлагдсан төсөвт гэрээт ажилтан*******9 орон тоо батлагдсан ба Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж, ня*******бо М.Б нар 2021*******2022 оны дунд хугацааны төсвийн төслийг гаргахад гэрээт ажилтан галч нарын нэрс, орон тоо, цалин хөлсийг тусгасан боловч энэ төсвийн төслөөс гэрээт галчийн орон тоо цалин хөлс батлагдаагүй болох нь Баян*******Өлгий аймгийн Б сумын сургууль (11 жил)*******ийн 2022 оны төсөв болон Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, мөн шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Б*******ы мэдүүлгээр нотлогдож байна.
8) Баян*******Өлгий аймгийн Б сумын сургууль (11 жил)*******ийн 2022 оны төсвийн тогтмол зардал болон нийтлэг үйлчилгээний хуваарилалт гэдэгт түлш халаалт *******144253.0 төгрөг батлагдсан байна.
9) Баян*******Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03*******ны өдрийн Б/01 дугаартай “Төсөвт байгууллагуудын орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар Б сумын БЕС*******ийн бүтэц орон тоог хоёрдугаар хавсралтаар баталсан ба хоёрдугаар хавсралтаар “Б сумын БЕС*******ийн бүтэц орон тоо” 88 орон тоотой батлагдсан ба энэ дотор гэрээт галчийн гэсэн орон тоо байхгүй байна.
10) Мөн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 19*******ний өдрийн Б/01 дугаартай “Багш, ажилчдын цалинг шинэчлэн тогтоох тухай” тушаалаар ...2022 оны улсын төсвөөс санхүүжих багш ажилчдын цалинг 1 дүгээр хавсралтаар, орон нутгаас цалинжих ажилчдын цалинг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсны дотор гэрээт галч гэсэн ажилтны нэрс байхгүй байна.
11) Б сумын БЕС*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 14 цаг 30 минутад эхэлсэн “Ажилчдын хурлын тэмдэглэлд: Захирал: “Төсвөөс гэрээт ажилчдын цалингийн төсөв түлш халаалтын зардалд шилжиж “АХ” ХХК*******д энэ талаар мэдээлэл хүргэв”, ...мөн захирал Жандаулет: “Та бүхний хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас өнөөдрөөс эхлэн “АХ” ХХК*******д шилжүүлнэ. Та бүхэн дахин ажилтай болсон учраас манай байгууллагаас ямар нэгэн тэтгэмж олгохгүй гэснийг сануулж, “АХ” ХХК*******д ажиллахыг зөвшөөрч хуралдаанд тохиролцов” гэсэн болохоос нэхэмжлэгч нараас хэн хэн нь энэ хуралд оролцсон эсэх нь тодорхой бус, хэрхэн тохиролцсон эсэх нь тэмдэглэлд тусгагдаагүй байна.
Мөн энэхүү тэмдэглэлд хариуцагч “...Б сумын БЕС*******ийн захирал 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрөөс эхлэн гэрээт ажилчдын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон учраас өнөөдрөөс эхлэн “АХ” ХХК*******д шилжүүлнэ...” гэсэн мөртлөө хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн "Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаал гаргасан нь хурлын тэмдэглэлтэй тохирохгүй байна.
12) Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1*******д зааснаар гэрээт галчийн ажлын байр хасагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч нарыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4*******д зааснаар ажил олгогч ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай нэхэмжлэгч нарт 30*******аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй байхад хариуцагч 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн 14 цаг 30 минутад эхэлсэн ажилчдын хурлаар мэдэгдэж мөн өдөр гэрээт ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргаж хууль зөрчсөн байна.
13) Мөн эдгээр нотлох баримтуудаар хариуцагч Б сумын БЕС*******ийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1*******д зааснаар нэхэмжлэгч нартай тохиролцсон гэдэг нь үгүйсгэгдэж байна, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3*******д зааснаар талуудын 2021 оны 3 дугаар сарын 18*******ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31*******ний өдөр дууссан байхад 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэдэг нь бодит байдалтай нийцэхгүй байна.
14) Харин хариуцагчийн Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн 2022 оны 01 дүгээр сараас эхлэн байгууллагын төсвөөс гэрээт ажилчдын цалингийн төсөв түлш халаалтын зардалд шилжиж АХ ХХК*******ийн мэдэлд орсон гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.
15) Хариуцагч Б сумын БЕС нь нэгдсэн халаалтад холбогдсон, түлш халаалттай холбоотой зардлын талаар “АХ” ХХК*******тай байгуулсан гэрээ хэлцэл байхгүй байна.
Мөн Баян*******Өлгий аймгийн Б сумын сургууль (11 жил)*******ийн 2022 оны төсөвт батлагдсан түлш халаалтын мөнгө 144253.0 төгрөгийг “АХ” ХХК*******нд шилжүүлсэн гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
16) 2022 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн “АХ” ХХК*******ийн захирал К.М*******ны Б сумын БЕС*******ийн захирал Б.Жэд гаргасан хүсэлтэд “Тус суманд 2018 оноос эхэлж “АХ” ХХК байгууллагуудыг нэгдсэн халаалтад холбож тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн болно. Үйл ажиллагаа явуулах хугацаанд компанид нийт одоо хүртэл 15 ажилтныг төсөвт байгууллагуудтай гэрээний үндсэн дээр ажиллаж ирсэн. Энэ жилээс эхлэн төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг тус компанид бүрэн хариуцуулсан тул зохих хууль журмын дагуу ажилчдыг “АХ” ХХК*******д шилжүүлж өгнө үү гэсэн байна.
Энэхүү “АХ” ХХК*******ийн хүсэлтийг Б сумын БЕС*******ийн захирал хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхой бус холбогдох нотлох баримтаа хариуцагч гаргаж өгөөгүй болно.
17) Иймд хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4*******ийг тушаалд үндэслэсэн боловч ямар эрх бүхий байгууллагаас хэзээ хэрхэн шаардсан болохыг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
2022 оны 01 дүгээр сарын 22*******ны өдрийн “АХ” ХХК*******ийн захирал К.М*******ны Б сумын БЕС*******ийн захирал Б.Ж*******эд гаргасан хүсэлтийг эрх бүхий байгууллагаас шаардсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
18) Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл нь “Хөдөлмөрийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах тухай” ба 79.2*******т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн тухай нотлох баримт байхгүй байхад хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 дахь заалтыг тушаалд үндэслэл болгож хуулийг буруу хэрэглэсэн байна.
19) Хариуцагч талаас гаргаж өгсөн “АХ” ХХК*******ийн нэхэмжлэлтэй, Баян*******Өлгий аймгийн Засаг дарга болон Б сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан “Гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж “АХ” ХХК*******ийн барьж ашиглалтад оруулсан Б сумын төвлөрсөн халаалтын зуухны барилга байгууламж, шугам сүлжээнд холбогдсон Б сумын төсөвт байгууллагуудын халаалтын зардлыг Баян*******Өлгий аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс тогтоосон тарифын дагуу 2022 оны төсөвт суулгахыг хариуцагч нарт даалгах”*******ыг хүссэн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн Баян*******Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 21*******ний өдрийн 110/ШШ2021/0046 дугаартай “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
19) Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.М танаа гэсэн 01/498 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 24*******ний өдрийн Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Д.М танаа гэсэн 4*******3/946 дугаартай “Хариу өгөх тухай” албан бичиг, Баян*******Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 1*******01/250 дугаартай “Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга А.К танаа” гэсэн албан бичгүүд болон нэхэмжлэгч нарын Нийгмийн даатгалын дэвтэр, Баталгаажилтын хуудас болон Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, мөн нэхэмжлэгч нарын анх галчаар ажилд орсон тушаалууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.
5.Дээрх нотлох баримтуудыг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн гэрээт галчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
6.Баян*******Өлгий аймгийн Өлгий суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс байгуулагдаагүй болох нь Баян*******Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 02*******ны өдрийн 1/116 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч нарын хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж шүүхэд хандсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2*******д нийцэж байна.
7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын СЕ сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2*******ийг баримтлан хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн Б/02, Б/03, Б/04, Б/05, Б/06, Б/07, Б/08, Б/09, Б/10 дугаартай “Гэрээт ажилчдын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Д, У.М, С.Х, К.А, И.Т, Ж.А, Х.М, Т.К, М.Х нарыг Баян*******Өлгий аймгийн Б сумын БЕС*******ийн гэрээт галчийн ажилд тус тус эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5*******д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар хариуцагч Баян*******Өлгий аймгийн Б сумын СЕ сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян*******Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК