| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0142/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/164 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/164
2025 04 01 2025/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0142/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Хохирогч Г.,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдох 2418001470521 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Ховд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* ажил, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын Сум дундын ******* хэлтсийн ,******* ажилтай, ам бүл 3, Дархан-Уул аймгийн *******,******* тоотод оршин суух хаягтай, улсын бүртгэлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 1******* тоотод хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруу, үйл баримтын талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэрт *******аар үүрэг гүйцэтгэж байх үедээ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн зогсоон шалгах явцдаа “шаардлага эсэргүүцсэн” гэх шалтгаанаар зодож, биед нь баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг. зүүн сарвууны 4-р хуруу, баруун сарвууны 1- р хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27/,
Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 22 цагийн орчим ******* төв дэлгүүрийн урд талаар өөрийн эзэмшлийн улсын дугаартай Тоёота камри маркийн автомашиныг жолоодож явахад Замын дохиураар дохиж зогсоосон юм. Зогсох үед тухайн надад хандан “бичиг баримтаа шалгуул” гэж хэлсэн, тэгэхээр нь би тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгсөн. Тухайн үед жолооны үнэмлэхээ гэж асуухаар нь “жолооны үнэмлэхээ нөгөө машинд үлдээчихсэн байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь e-mongolia ашиглаад үнэмлэхээ гаргаад харуул гэсэн. Тэгэхээр нь би тухайн д хандан “миний гар утсан дээр e-mongolia байхгүй, чи өөрийнхөө төхөөрөмж дээрээсээ үзчихээч” гэж хэлсэн. Тэгээд нэр, регистр асуугаад шалгасан, дараа нь надад хандан ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэж байна гэж хэлсэн, тэгсэн чинь намайг буугаад ир гэхээр нь чи авах арга хэмжээгээ гялс авчих, би явах гээд байна гэж хэлэхэд жолоочоо шаардлага биелүүлнэ шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн д хандан ямар шалтгаанаар яасан гэж би буух ёстой юм бэ” гэж хэлэхэд хаалга татаад буугаад ир гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би буцаад хаалгаа татаад хаачихсан, тэгсэн чинь тухайн дахиж хаалга татаад буугаад ир гэж хэлээд миний хөл рүү өшиглөсөн. Энэ эхнээсээ намайг зогсоож шалгаж байсан нь дэд гэж хүн байсан. Миний хувцаснаас татахаар нь миний уур хүрээд гараа татаж авсан. Тэгсэн чинь хоёр гараараа миний бие рүү цохиод байхаар нь би жолоочийн эсрэг талын суудал руу суугаад цаад хаалгаараа гараад гүйсэн. Тэгээд хамт ажиллаж байсан офицер нь болох хандан “тэр гэж чинь цохиж нүдээд байна шүү дээ, яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлж дугараагүй. Тухайн үед гэх нь ардаас хүрч ирээд яасан овоо зугтаадаг пизда вэ, нааш ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ дахиад зодож магадгүй юм байна гэж бодоод гудамжинд явж байсан зүс таних эгчид хандан “эгчээ энэ эрүүл саруул буруу зүйл хийгээгүй хүнийг зодоод байна, та руу залгаад өгөөч” гэж хэлсэн. Тэр үед хойноос ирээд намайг газар унагаагаад дээрээс бие рүү цохиод байсан. Тухайн үед нь би нүүрээ дараад газар хэвтэж байсан. Үүний дараа миний дээрээс босоод цаашаа явахаар нь би босоод өөрийнхөө гар утсыг нээгээд цаашаа алхаад явж байтал ардаас гүйсэн. Тэгэхээр нь би дахиад зодох нь гэж бодоод зугтаасан. Зугтааж байгаад 07 дугаар байрны урд талд т баригдсан. Тэгсэн чинь цаанаас дэд гэж хүрч ирээд хоёулаа нийлээд өшиглөөд, цохиод газар унагааж зодож байсан. Яг хэн нь хаашаа, хэдэн удаа цохиж зодсоныг мэдэхгүй байна, 2-уулаа л нийлээд зодоод байсан. Тэгээд нэг харсан чинь дэслэгч ирээд хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би энэ хүмүүстээ хэлээч ээ, би эрүүл, зүгээр байна шүү дээ, яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж хэлэхэд дэслэгч ч мөн адил юу ч дугарахгүй зогсоод байсан. Тэгээд , нар миний гараас өчөөд машинд суулгах гээд авч явж байсан зам дээр ирэхээр нь би нэг гараа мулталж аваад гараа өргөхөд нэг машин зогссон ба зүс таних залуу байсан. Би тухайн залууд “манай эхнэр, дүү 2-т хэлээрэй, нар зодоод аваад явлаа шүү” гэж хэлсэн. Тэгээд намайг , нар өчөөд машинд суулгасан. Урд талд нар сууж байсан, хойно миний хажууд орж ирж суух үед нь би цонхоо доошлуулчихсан юм. миний хажууд орж ирээд шууд намайг зодоод эхэлсэн, хамгийн эхлээд баруун нүд рүү цохисон. Тухайн үед т хандан “хүн хараад байна, байж бай” гэж хэлсэн. Тэгээд л хөдлөөд миний машины ард ирж зогссон энэ үедээ надад хандан эцсийн буудал орж хувцсаа тайлж байгаад зодолдох уу, чи надтай зодолдож чадах уу гэх зэргийн зүйлс хэлж байсан. Энэ үед нь би яг яасан гээд намайг ингээд байгаа юм бэ гэж хэлэхэд надад хандан хурд сааруулагч тойрч гарсан, чиний эрхийг хасна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эрхээ хас, хас хурдан хасуулаад би явмаар байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн хэлтэс рүү явъя гээд миний машиныг бариад би өөрөө хажууд нь суугаад явсан. Тэгээд руу ороод намайг харанхуй коридорт чи миний мөрдсийг унагаачихлаа ол гэхээр нь би тонгойсон чинь намайг яг өшиглөх гэж байсан. Тэгэхээр нь би дахиад зодох юм байна гэж бодоод шууд зугтааж гараад хүний утсаар 126 тусгай дугаарт залгаж “Шарын гол сумын нар зодоод байна” гэж дуудлага өгсөн. Ийм зүйл болсон. Би тухайн үед архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан, намайг зогсоогоод хамгийн эхлээд тандагч багажаар үлээлгэсэн. Миний баруун нүд хөхөрсөн нүдэн дотор цус хурсан, хүзүү хөшингө байдалтай хөдлөхгүй байгаа, духны баруун хэсэгт зулгарсан, газар унасан байхад чирснээс болж өвдөг зулгарсан, дагз хэсэгт хавдсан, гартаа барьчихсан байсан “Самсунг эс23 ультра” маркийн гар утасны дэлгэц хагарсан. Би гомдолтой байна, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Гар утсаа төлүүлмээр байна... Миний биед толгойн зулай хэсэгт гурван газар хавдсан байсан тухайн гэмтлийг нь миний унаж явсан машин дотор байхад гараараа цохисон мөн сүүлд ******* машин дотор суулгаад явж байхдаа гараараа цохиж учруулсан. Мөн баруун талын нүд хавдаж хөхөрч, цус хурсан тус гэмтлийг ******* машинд суулгаад аваад явж байхдаа нь гараараа цохиж учруулсан. Дээд уруул язарсан тус гэмтлийг нь 7 дугаар байрны гадаа намайг тонгойлгож байгаад өвдөглөөд учруулсан. Баруун, зүүн гарын хуруунд шалбарч язарсан тухайн гэмтлийг намайг газар унаж байхдаа чирээд учруулсан. ... нь намайг газар унасан байхад миний толгой хэсэг рүү өвдөглөөд байсан. Миний биед халдаж учирсан гэмтлүүдийг нь учруулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 34-37/,
Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 03 дугаар сарын 30-ны оройн 22 цагт мэдээлэл хүлээн авагч, ******* дэд ы хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр ажилд гарсан. Тэгээд Шарын гол сумын Санжинт баг Шаазгайт чиглэл рүү явж байхад замд *******, төв дэлгүүрийн урд зам дээр саарал өнгийн Тоёота камри маркийн автомашины доод талд ******* улаан дохиур мод асаж байсан. Замын хажууд *******, ******* дэд той хамт үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн мөрдөгч, ******* ахлах дэслэгч Ганзориг зогсож байхаар нь “юу болсон бэ” гэж асуухад “энэ машины жолооч зугтаачихлаа, та хоёр өөдөөс нь оч доо” гэж хэлсэн. Тухайн үедээ би согтуу жолооч юм байхдаа гэж бодсон, цаашаа явж очиж байхад 7 дугаар байрны урд *******, ******* дэд той зам дээр зогсож байсан Тоёота камри автомашины жолооч барьцалдаад зогсож байсан. Тэгээд тухайн жолоочийг нэг удаа хавсарч газар унагаасан, тэгээд тухайн жолоочийг автомашин дээр нь аваачих гээд машинд суулгасан ба бид хоёр урд нь суугаад хойно тухайн автомашины жолооч болон сууж байсан. Тэгээд жолооч гийн машин дээр нь очиж тэр хоёрыг буулгаад бид хоёр цаашаа чиглэл рүүгээ явсан. Тухайн хүнд би огт гар хүрээгүй, тухайн жолоочийг өчих гэж л хүрсэн, харин жолооч г 2-3 удаа хавсарч унагаасан. бид хоёртой тааралдахаас өмнө болсон үйл явдлыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Энгэрийн камер эвдэрсэн талаар манай хэлтсийн ямар нэгэн алба хаагч надад өгч мэдэгдээгүй. Надад ямар нэгэн бүртгэл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр 20 цагийн үед *******ийн 5 дугаар байранд байдаг Ширчинсүрэн гэх найзынхаа гэрт очоод юм ярьж сууж байгаад 22 цагийн үед гэртээ харихаар найзынхаа гэрээс гарсан. Тэгээд *******т байрлах төв дэлгүүрийн урд алхаад явж байхад хоёр ******* алба хаагч нэг залуутай барьцалдаад зогсож байсан. Би хараа муутай болохоор хэн гэдэг залуу байгааг нь харж таньж чадаагүй. Тэр залуу / / над руу хараад эгчээ та зураг аваад бичлэг хийгээд өгөөч гэж надад хэлэхээр нь би зураг бичлэг хийж чадахгүй гэж хариулсан. Тэгтэл нэг ******* алба хаагч нь тухайн залууг хөлөөрөө дэгээдээд газарт унагахаар нь би тэр хоёр д хандаж наад залуу чинь согтуу биш юм бол зүгээр явуулаач аль алиных нь ажил амьдралд хэцүү шүү дээ, тавьж явуулаач гэж хэлэхэд тэр залуу // Хайрхан багийн 5 дугаар байрны зүг рүү явсан, ******* алба хаагчид машины зогсоол руу явсан. Тэгээд би гэр рүүгээ явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2024 оны 03 дугаар сарын 30-ны орой намайг Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллуулдаг “ ” хүнсний дэлгүүрээ хаагаад 22 цагийн үед гэртээ хариад байж байхад манай нөхөр машиндаа бензин хийгээд ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Удалгүй манай хадам аав над руу залгаад байна уу, манай гадаа хоёр ирсэн байна, г хүн зодоод байна гэсэн гэж тухайн хоёр хэллээ гэдгийг утсаар надад хэлсэн. Би өөрийн нөхөр гийн 88282899 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байхаар нь би гэрээсээ гараад ******* хэлтэс рүү явж байхад Тулгатай зам дээр тааралдсан. Тулга хэлэхдээ ******* хэлтэс дээр байхгүй байна гэсэн. Тэгтэл удалгүй миний утас руу танихгүй дугаараас манай нөхөр залгасан тэгэхээр нь би нөхрийгөө хаана байгаа талаар асуухад би айлын хашаанд байна гэж надад хариулсан. Улмаар би нөхрийнхөө байгаа газарт дүүгийн хамт очсон. Манай айлын хашаанаас гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад “Шарын гол сумын Сум дундын ******* хэлтсийн алба хаагч , , нар байсан. Намайг машинтай явж байхад зогсоогоод бичиг баримтыг нь шалгаад манай нөхрийг машинаасаа бууж ир гэж хэлэхээр нь машинаасаа буухгүй, би яарч яваа талаар учраа хэлэхэд ******* алба хаагч шаардлага биелүүлсэнгүй гээд манай нөхрийг цохихоор нь манай нөхөр машинаасаа буугаад 7 дугаар байрны урд манай нөхрийг араас нь хөөгөөд дахин барьж аваад дахин зодоод машинд суулгаад аваад явах үед нь зам дээр явж байсан машинд гар өргөхөд нэг машин зогсохоор нь манай дүү намайг зодоод аваад явлаа шүү гэж хэлчихээрэй гэж хэлснийг нь тухайн машинтай явж байсан хүн хэлж Тулга ******* хэлтэс рүү очсон байсан. Тэгээд нөхөртэйгөө болон Тулгатай хамт ******* хэлтэс дээр очиход юу ч болоогүй юм шиг бүгд камер шүүгээд сууж байсан. Мөн манай нөхрийн утас, машины түлхүүр зэргийг нь нь авчхаад өгөхгүй байсан. Мөн камерын бичлэгийг үзүүлэхгүй байсан. Түүнээс хойш буюу тухайн шөнөө Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар дээр ирж ёс журмын эргүүл гэх гэх хүнтэй уулзаж учир байдлаа хэлж тайлбар өгөөд нөхөр г архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэхийг шалгуулсан. Маргааш нь Шарын гол сумын Нэгдсэн эмнэлэг, Бид эмнэлэг, эмнэлэгт үзүүлсэн. Манай нөхрийн нүд хавдаж, хөхөрч, цус хурсан, дух хэсэгт нь гутлын оромтой шалбарсан, өвдөг, гар хоёр үеүүд дээрээ зулгаралт өгсөн зэрэг гэмтэлтэй байсан. Мөн үүдэн шүд нь сэтэрсэн уруул нь язарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Удалгүй *******ын зогсоон шалгаж байсан саарал өнгийн суудлын автомашины жолоочийн эсрэг талын хаалга онгойж, тухайн хаалгаар жолооч нь машинаас буугаад ирэхээр нь би *******ыг тухайн жолоочтой маргалдсан байна гэж ойлгоод өөрийн зогсоон шалгаж байсан тээврийн хэрэгслийг явуулаад *******ын зогсоон шалгаж байсан жолооч дээр очиход тухайн жолооч нь зүс таних гэх иргэн байсан. гэх иргэн дээр очоод юу болоод байгаа бэ больцгоо гэж хэлэхэд иргэн болон ******* дэд ******* нь миний үгийг сонсохгүй хоорондоо маргалдаж нэгнийгээ хорон үүгээр идэж хэрүүл маргаан үүсгэж байгаад удалгүй ******* болон иргэн нар нь хоорондоо барьцалдаад авсан. ******* болон иргэн нар нь хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнийгээ хавсарч хоёулаа мөсөн дээр унасан. Тухайн үед иргэн нь өвдөглөсөн байдалтай байхад ******* нь г хажуу тал руу нь татаад газар унагах гээд байсан. Тэгэхээр нь би очоод больцгоо гэж хэлэхэд тэр хоёр, хоёулаа босоод зогсож байхад нь миний шил хугарчихлаа гээд зогсож байхад өөрийн гар утсаар нар намайг зодоод байна гэх утгатай зүйл ярьж байгаад цаашаа алхаж байгаад яваад өгсөн. Тэр үед *******т хандан чи боль наадахаа хая, машин нь энд байгаа юм чинь наадах чинь тайвшраад буцаад хүрээд ирнэ гэхэд ******* нь миний хэлсэн үгийг тоохгүй миний хажуугаар гараад иргэн гийн араас гүйгээд яваад өгсөн. Мөн *******ыг наадхаа хаяач, ямар ядаргаатай юм гэж хэлэхэд тэр чигтээ уурлаад гүйгээд яваад өгсөн. *******, иргэн нарыг гүйгээд явсны дараа **************, ******* дэслэгч Б., мэдээлэл хүлээн авагч , ******* дэд П. нар нь машинтай өөрсдийн хариуцсан маршрут руу явж байхдаа надтай зогсож уулзахаар нь *******. иргэн нарын хооронд болсон асуудлын талаар хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад харанхуй руу яваад гүйгээд явчихлаа, та хоёр байрных нь урдуур очоод хараадах *******ыг иргэн д зодуулчих вий гэж хэлэхэд , хоёр ын араас машинтайгаа явсан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа *******, Б., П. иргэн нар ы машинтай миний анх зогсож байсан газар ирсэн. Тухайн газар ирээд иргэн нь та нар надаас юм гуйдаг биз дээ гэж чанга орилоод байсан. Мөн , , иргэн гурав хоорондоо юм ярьж байгаад нь иргэн гийн жолоодож явсан автомашиныг жолоодоод ын хажууд суугаад машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Тухайн үед би гээс энэ хоёр хаачих гэж байгаа юм гэж асуухад залуу хүмүүс учраа олчих байлгүй дээ гэх утгатай зүйл хэлээд байсан. Түүнээс хойших үйл явдлыг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-50/,
Дархан-Уул аймгийн *******т байрлах “ ” ХХК-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Цагдаагийн дэд *******, иргэн Г. нь барьцалдаж байгаа байдалтай зогсож байх ба ******* дэд П. гүйж ирж байгаа нь харагдаж байна. ...*******, ******* дэд П. нар нь иргэн Г.тай барьцалдсан байдалтай харагдаж байна. ...22:32:08 секундэд ******* дэд ******* нь иргэн өшиглөж байгаа мэт харагдаж байна. ...22:32:31 секундэд ******* дэд *******, ******* дэд П. нар нь иргэн ийн баруун зүүн талд зэрэгцэн алхаж байгаа нь харагдаж байна. ...00:14:44 секундэд ******* дэд ******* нь татан газарт унагаж байгаа мэт харагдаж байна. ...22:33:26 секундэд ******* дэд ******* нь иргэн гараараа гэдэс рүү нь цохиж байгаа мэт харагдаж байна. ...22:33:28 секундэд ******* дэд ******* нь иргэн хөлөөрөө хавсарч газарт унагаж байгаа нь харагдаж байна. ...22:35:14 секундэд иргэн зогсоол дээр байрлуулсан тээврийн хэрэгсэлд суулгаж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 59-65/,
Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Шарын гол сумын сум дундын ******* хэлтсийн теле хяналтын төвийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 66-73/,
2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаа,*******, ******* дэд *******ын албанд ашигладаг SN201907020279 сериал дугаартай энгэрийн камерт үзлэг хийсэн: “...уг камер нь нийт 9 ширхэг товчлууртай дуу хураах, зураг авах, бичлэг хийх зориулалт бүхий байв. Энгэрийн камерын асаах товч дээр 2 секунд дарахад асах ба дэлгэцийн доор байрлах ОК гэх бичигтэй товчлуурыг дарахад VIDEO, PHOTO, AUDIO гэх 3 ширхэг сонголт гарч ирэв. VIDEO гэх хэсэг рүү ороход 20240321110555_0001 .МР4 гэх бичигтэй 00:06 секундийн гудамж талбайд алхаж байгаа камерын бичлэг байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн бичлэг хийх зориулалт бүхий камерын баруун доод буланд байрлах товчлуурыг дарахад бичлэг хийгдэхгүй байх ба товчлуурыг 10 секунд дарахад бичлэг хийгдэхгүй байв. Уг товчны хажууд эд зүйлээр хөшсөн мэт мөр гарсан байв” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 74-77/,
Жижүүр эмч н.Хишигсүрэнгийн Г.д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 85/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 304 дугаартай: “... ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн сарвууны 4-р хуруу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-87/,
Хохирогч ийн эзэмшлийн гар утсанд 2024 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 143-148/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******: “...Ахлах дэслэгч хамт эргүүлд гарч байхад жолооч Г. нь орой 22 цаг өнгөрч байхад өөрийн машинаар 2 дугаар сургуулийн урд талын хурд сааруулагчаар гарахгүйгээр тойрч гараад замын хөдөлгөөнд хурдтай орж ирэхээр нь зогсоосон. Зогсоогоод шалгахад та хурд сааруулагчийг тойрч сургууль орчмын бүсэд гарч болохгүй, мөн та хамгаалах бүсээ зүүгээгүй байна. Та регистрийн дугаараа хэлээд шалгуулна уу гэхэд би шалгуулахгүй гээд регистрийн дугаараа хэлэхгүй байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гаргаж өгсөн. Чи намайг байнга торгодог, шийтгэдэг гээд хэл амаар доромжилж эхэлсэн. Юу авах гээд байгаа пизда вэ чи гээд хэрүүл маргаан хийж эхэлсэн. Торгох юм байвал торгочих, шийтгэх юм байвал шийтгэчих, би явмаар байна гээд машинаа асаагаад хөдлөөд явах гээд байхаар нь би 2-3 минут машинаасаа буучих гэж хэлсэн гэтэл буухгүй байхаар нь мөр хэсгээс нь татахад над руу эргэж хараад нүүр хэсэг рүү хөлөөрөө жийгээд жолоочийн эсрэг талын хаалгаар буусан. Машинд суучих хэлтэс оръё гэхэд машинд суухгүй яваад өгөхөөр нь ардаас нь очиж барьж аваад хэлтэс орсон”,
Хохирогч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дэлгүүрээ хаачхаад харих гээд явж байтал ээжийн бие өвдөөд Дарханд эмнэлэгт хүргэгдчихлээ гэхээр нь эхнэрээ хувцсаа өмсөж бай гэж хэлээд колонк явж байх замдаа хурд сааруулагч тойроод гарсан. Тухайн хурд сааруулагч нь стандарт байдаг эсэхийг мэдэхгүй. Машинд хүрээд байдаг. Тухайн үед цас хайлаад доогуураа мөстөөд машин тулаад байдаг байсан тул хурд сааруулагчийг тойроход эсрэг урсгал руу орж тойрсон. Тэгээд цааш явж байхад дохиод зогсоосон. Цагдаа ирэнгүүтээ үлээлгээд бичиг баримтаа үзүүлнэ үү гэсэн. Би бичиг баримтаа нөгөө машинд орхисон байна гэхэд и-монголиагаа гаргаад ир гэсэн. и-монголиа би ашиглаж мэдэхгүй, чи багажаараа шалгачих гэж хэлсэн. Тэгтэл та ямар зөрчил гаргаснаа мэдэж байна уу гэсэн. Хурд сааруулагч тойроод гарахаар 20,000 төгрөгөөр торгоно гэдгийг мэдэж байсан. Тухайн үед ээжийн бие өвдөөд дуудагдсан байсан учир гялс торгочих, яараад байна гэж хэлсэн. Чи намайг 4-5 удаа торгочихлоо, ахыгаа яагаад ингээд байдаг юм бэ, ямар учиртай ингээд торгоод байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл та буугаад ир дээ гэсэн. Ямар үндэслэлээр ахыгаа буугаад ир гээд байгаа юм бэ тэрийгээ тайлбарлачих гэсэн тэгтэл та шаардлага биелүүлнэ шүү гээд хаалга татсан. Би ямар үндэслэлээр буух ёстой гэдгээ мэдье гээд хаалгаа татахад хаалга онгойлгоод өшиглөсөн. Чи чинь яагаад байгаа юм бэ, яаж ажлаа хийгээд байгаа юм бэ гэтэл шаардлага биелүүлнэ шүү, буугаад ир гэж байхад гээд камераа унтраагаад шууд өшиглөсөн. Чи тэрийгээ тайлбарлахгүй бол би яасан гэж буух ёстой юм бэ гээд би хэлсэн. Тэгтэл намайг цохиж нүдээд байхаар нь сандлаа даваад нөгөө талынхаа хаалгаар зугтаагаад буусан. Цуг явж байсан албан хаагчид нь танай энэ хүн яаж ажлаа хийгээд байгаа юм бэ, намайг цохиж нүдээд байна гээд хэлсэн чинь чи яасан юм бэ гэсэн тэгэхээр нь би яагаа ч үгүй гэтэл яасан овоо зугтаадаг юм бэ гээд машины цаагуур тойроод хүрээд ирсэн. Намайг машинаас буугаад зугтах гэж байхад миний хөлөөс татаад байсан. Машинаас буугаад зугтааж байхад ардаас хүрч ирэхэд нь хажууд явж байсан эгчид хандан эгчээ та хараарай, би эв эрүүл саруул байгаа шүү, иргэний биед халдаж байна. Та гэрч шүү эгчээ гэтэл тэр эгч хараад зогсоод байсан чинь болиод яваад өгсөн. Би утсаараа найз руугаа залгаад тусгай дугаар асуух гээд цаашаа утсаар яриад явж байтал нөгөө эгчийг явсны дараа араас хөөгөөд хүрээд ирэхээр нь би зугтаасан. Тэгээд долоогийн тэнд очоод баригдсан. Хажуу талаас , хоёр ирээд намайг нийлээд зодоод байсан. Нүүрээ дарсан учир хэн хэдэн удаа цохисныг би мэдээгүй. Намайг авч явах гээд машин руу аваад явж байхад нь зам дээр явж байсан машины дугаарыг харахад таньдаг дугаартай машин байхаар нь гараа татаж авангуутаа намайг зодоод байна шүү, манай эхнэр, дүү хоёрт хэлээрэй гэж хэлсэн. Намайг араас хөөж ирсэн хоёр *******хаа машинд суулгаж байгаад дахиад зодсон. Тухайн үед гурван байсан. Машин дотор зодсон. Мөн намайг машин үлдээсэн газар авч очоод өшиглөж, цохиод байсан. Тэр үйл явдал бичлэгийг үзэхэд бичлэгт байхгүй байна лээ. Бичлэгийг мөрдөн шалгах ажиллагааны үед огт үзүүлээгүй. Хүн гүтгэх юм бол хуулийн хариуцлага хүлээнэ гээд байсан. Бичлэг үзүүлээгүй. Би нүүрээ дараад доошоо хараад хэвтэж байсан учир намайг хэн хэдэн удаа цохисон гэдгийг хэлж мэдэхгүй байхад тэр нь хэдэн удаа, энэ нь ийм удаа цохисон гээд үнэнийг хэл гээд хуулийн байгууллага байж иргэнийг дарамталдаг юм байна лээ. Би гомдолтой байгаа. Бичиг баримтаа авах гээд маргааш нь дээр очиход яасан шүүх эмнэлэг рүү явах гэж байна уу, намайг зайлуулсан ч гэсэн эд нар үлдэнэ гэж намайг дарамталсан. Мобикомоос лизингээр утас аваад 2-3 сар болж байсан. Утасны маань дэлгэц хагарсан, сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй мөнгөн дүнг өмгөөлөгч хэлнэ. Цагдаа таарах бүрд одоо би их айдаг болсон”,
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Хэрэгт авагдсан үйл баримтаар Цагдаагийн албаны код журмын 215.2.1 дэх хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 47-48 дугаар зүйл болон Хууль зүй дотоод хэргийн сайд Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны а224, А102 дугаартай тушаалаар баталсан биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх зааврын дагуу алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг галт зэвсэг хэрэглэж болно гэж зохицуулсан байдаг. Тухайн зааврын 2.1-т ******* алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх явцад тухайн үйл явдал өрнөж байх цаг мөчид өөрийн ойлгож үүссэн хүчин зүйлс тухайн нөхцөл байдалд тохируулан биеийн хүч хэрэглэх замаар гэмт этгээдийг хяналтдаа авах зорилгоор биеийн хүч хэрэглэж болно гэсэн байгаа. Биеийн хүч хэрэглэхдээ 2.4а хэсэгт алба хаагчтай харьцаж байгаа этгээдийн харилцаа буюу тухайн цаг мөчид алба хаагч нөхцөл байдлыг урьдчилан мэдэрсэн, бодитойгоор ухамсарлан ойлгосон байхыг шаардана. Мөн биеийн хүч хэрэглэх шаардлагатай болохыг харуулсан нөхцөл байдал, тухайн нөхцөл байдалд биеийн хүч хэрэглэхээс өөр сонголт байгаагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ. Мөн тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг зөрчлийн шинж учруулж болзошгүй хор уршиг, хохирлыг харгалзан үзэж биеийн хүч хэрэглэж болохыг зохицуулсан байдаг. Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1 дэх хэсэгт ******* алба хаагч нь бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолж биеийн хүч хэрэглэхийг хориглохоор хуульчилсан байдаг. Гэтэл шүүгдэгч *******ын хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа зөрчил гаргасан жолооч Г. буюу хохирогчийг хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэдэг шалтгаанаар түүний биед санаатайгаар халдаж буюу гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, мөн газарт хавирч унагаах зэргээр бие эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан. Үүний улмаас ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг, зүүн сарвууны 4 дүгээр хуруу, баруун сарвууны 1 дүгээр хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайнд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шат, шинжлэн судалсан баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл ******* алба хаагч нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх ийн үйлдэл нь тухайн цаг хугацаанд төгсөж тээврийн хэрэгслээ орхиод зугтаасны дараа араас нь хөөж гүйж очиж бариад бие эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан үйл баримт тогтоогддог. *******ын тухайн үйлдэл болон ийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч *******ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эмчилгээний зардал нэхэмжлэх болон гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учрах хор уршгийг нэхэмжлэх талаар баримт хэргийн материалд гаргаж өгөөгүй”,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Иргэний нэхэмжлэлийн тухайд гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын дагуу 8,573,400 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн дүнгийн задаргаа нь 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа. Хохирогч 8,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна”,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Одончимэг : “...Өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх юм бол дараах үр дагавар үүсэхээр байна. ******* ямар нэгэн байдлаар шалтгаангүйгээр энэ хүний биед халдаад гэмтэл учруулсан мэт байдал үүсэх гээд нөгөө талдаа ******* газарт буцаад оччихсон байгаа нөгөө хэргийг шүүх ингээд шийдсэн учраас гэх иргэн *******ын эсрэг ямар нэгэн үйлдэл хийгээгүй юм байна, эсхүл *******ын тавьсан шаардлага нь өөрөө хууль ёсны байсан уу, үгүй юу гэдэг асуудал дээр Г. ял завших нөхцөл байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлээд энэ хэргийг урьдчилан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Яагаад гэхээр анхнаасаа тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч хамгаалах бүс хэрэглээгүй, хоёр эгнээтэй замд урсгал сөрж хөдөлгөөнд оролцсон зөрчлийн улмаас зогсоон шалгасан гэдэгтэй хэн нь ч маргахгүй байгаа. Чухам шалгах явцад хууль зөрчсөн үү, зөрчөөгүй юу, ******* алба хаагчийн биед халдсан уу, халдаагүй юу гэдэг асуудал одоогоор тодорхой болоогүй. Энэ нөхцөл байдал нь хэрвээ тогтоогдох юм бол энэ хэргийн салшгүй нэг хэсэг гэж би үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд хууль ёсны биш ч байсан гэсэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол энэ нь өөрөө гэмт хэрэг. Хууль хэрэгжүүлэхээр төрийн өмнө үүрэг хүлээсэн хүн байхад урдаас нь хүч хэрэглэх, ямар нэгэн байдлаар хүч хэрэглэнэ шүү гэж заналхийлэх нь гэмт хэрэг болдог онцлогтой хуулийн зохицуулалтыг иргэн Г. нь зөрчсөн байж болзошгүй гэж үзэж байгаа. Цагдаагийн албаны тухай хуулийн 31.6 дахь хэсэгт ******* албан хаагчийн зогсох дохио, шалгуулах шаардлагыг биелүүлээгүй эсхүл эсэргүүцсэн бол тухайн хүнд албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гээд замын хөдөлгөөн зохицуулсан хэсэгтээ тусгайлан оруулсан байдаг. ...Өнөөдрийг хүртэл д холбогдох зөрчлийн хэрэг шийдэгдээгүй байгаа учраас яг 34.16.5 дахь хэсэгт заасныг баримтлан г яллагдагчаар татаж оруулж ирсний дараа л энэ хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж байна” гэжээ.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд Дархан-Уул аймгийн *******ийн нутаг дэвсгэрт *******аар үүрэг гүйцэтгэж байх үедээ улсын дугаартай Тоёота камри маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан иргэн эсрэг урсгалд орж хурд сааруулагчийг тойрч гарсан гэх шалтгаанаар зогсоосон, жолооч Г. жолоочийн үнэмлэхээ өөр машинд орхисон, торгуулийн арга хэмжээ хурдхан авхуулаад явмаар байна, яаралтай ажилтай явж байна гэж хэлсэн, шүүгдэгч ******* автомашин асаалттай байсан учраас машинаасаа буугаад ир гэж шаардлага тавьсан, уг шаардлагыг нь биелүүлээгүй учраас машины хаалгыг онгойлгон хувцаснаас нь татаж буулгахыг оролдсон, Г. жолоочийн эсрэг талын хаалгаар бууж зугтаасан, араас нь ******* зам хөндлөн гарч хохирогчийг хавсарч унагах гэж байгаад өөрөө унасан, хохирогч зугтааж хэсэн хугацааны дараа ******* өөр 2 ******* албан хаагчийн хамт хохирогчийг саатуулж Цагдаагийн хэлтэст аваачсан, уг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үйл баримтын талаар оролцогчдын хэн аль нь маргаагүй байна.
Шүүгдэгч ******* “хохирогч зүй ёсны шаардлагыг биелүүлэхгүй байсан учраас хүч хэрэглэсэн” гэж, хохирогч Г. “зодоод байсан учраас зугтаасан, ******* албан хаагчид зодуулсан, зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн зүйл байхгүй” гэж маргажээ.
Энэ хугацаанд *******ын энгэрийн камер ямар нэгэн бичлэг хийгээгүй байх ба, уг камерын бичлэг хийх товч ажиллагаагүй байсан эсэх нь тодорхойгүй, хожим камерт үзлэг хийхэд бичлэг хийхгүй байсан байна.
Хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний дээд, доод зовхи, нүдний алимын салст, дээд уруулын дотор салст, зүүн бугалгад цус хуралт, духны баруун дээд хэсэг. зүүн сарвууны 4-р хуруу, баруун сарвууны 1-р хуруу, зүүн өвдгөнд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Уг гэмтлийг тухайн цаг хугацаанд учирсан эсэх болон гэмтэл нь хөнгөн хохирол хамаарах эсэх талаар мөн оролцогч нар маргаагүй байна.
Шүүгдэгч *******ыг ******* албан хаагчийн хувьд Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөн гэх үндэслэлээр жолооч зогсоон шалгахдаа Цагдаагийн албаны код журам, Цагдаагийн албаны тухай хууль, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2017 оны а224, А102 дугаартай тушаалаар баталсан “Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх заавар”-т заасныг зөрчиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 4.2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж оргосон хүнийг баривчлах, эрх бүхий байгууллагад хүргэх, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг таслан зогсоох зорилгоор энэ хуульд заасан үйлдлийг аргагүй байдалд хийж тухайн хүнд халдсан нь баривчлах, таслан зогсоох хэр хэмжээнээс хэтрээгүй бол гэмт хэрэгт тооцохгүй, гэмт үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад, хууль сахиулагч хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосныг баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлсэнд тооцно” гэж хуульчилсан ба Цагдаагийн албан хаагч хууль сахиулагчид хамаарна.
Цагдаагийн албан хаагч гэмт хэрэг, зөрлийн шинжтэй үйлдлийг шалгах явцдаа тодорхой дүрэм журам, зааврыг ягштал баримтлах үүрэгтэй.
Шүүгдэгч нь хурд сааруулагчийг тойрч гарахдаа эсрэг урсгалд орсон гэх шалтгаанаар автомашиныг зогсоож, бичиг баримтаа шалгуулах талаар шаардлага тавьсан нь зөв байна.
Харин жолоочийг машинаасаа буух шаардлага тавьж уг шаардлагыг нь биелүүлсэнгүй гэж хүч хэрэглэн машинаас нь буулгах гэж татсан, зугтаалаа гэх шалтгаанаар биед нь халдаж гэмтэл учруулсан нь хохирогч ийн гаргасан зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд илт тохироогүй, зайлшгүй хохирол учруулж баривчлах шаардлагатай нөхцөл байдал үүсээгүй байхад хуульд заасан баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосон байна.
Цагдаагийн албан хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэхдээ зайлшгүй нөхцөл байдалд, биеийн хүч хэрэглэхгүйгээр гэмт этгээдийг хяналтдаа авах боломжгүй тохиолдолд л биеийн хүч хэрэглэх зааварт заасны дагуу хүч хэрэглэхээр заасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч ******* хохирогч зогсоон шалгаж байх үеийн камерын бичлэгт үзлэг хийсэн ба ямар шалтгаанаар зөрчил гаргасан гэх иргэнийг машинаасаа буух шаардлага тавьж байгаа нь ойлгомжгүй байна.
Шүүгдэгч ******* “машин асаалттай байсан учраас хөдлөөд явчихаж магадгүй” гэж тайлбарлаж байх боловч тухайн цаг хугацаанд жолооч машинаа хөдөлгөх, зугтаах оролдлого огт хийгээгүй байна.
Заавал машинаас нь буулгах шаардлага үүсээгүй байхад хэлснийх нь дагуу машинаасаа буусангүй гэх шалтгаанаар хүч хэрэглэн буулгах гэж оролдсон үеэс Цагдаагийн алба хаагчийн “зүй ёсны” шаардлага үгүйсгэгдэнэ.
Гэрч Б.гийн “... тухайн жолоочийг нэг удаа хавсарч газар унагаасан, жолооч г 2-3 удаа хавсарч унагаасан” гэх мэдүүлэг, гэрч “...нэг ******* алба хаагч нь тухайн залууг хөлөөрөө дэгээдээд газарт унагахаар нь би тэр хоёр д хандаж наад залуу чинь согтуу биш юм бол зүгээр явуулаач аль алиных нь ажил амьдралд хэцүү шүү дээ, тавьж явуулаач гэж хэлэхэд” гэх мэдүүлэг, гэрч “... гэх иргэн дээр очоод юу болоод байгаа бэ больцгоо гэж хэлэхэд иргэн болон ******* дэд ******* нь миний үгийг сонсохгүй хоорондоо маргалдаж нэгнийгээ хорон үүгээр идэж хэрүүл маргаан үүсгэж байгаад удалгүй ******* болон иргэн нар нь хоорондоо барьцалдаад авсан. ******* болон иргэн нар нь хоорондоо барьцалдаж аваад нэг нэгнийгээ хавсарч хоёулаа мөсөн дээр унасан. Тухайн үед иргэн нь өвдөглөсөн байдалтай байхад ******* нь г хажуу тал руу нь татаад газар унагах гээд байсан. ...Тэр үед *******т хандан чи боль наадахаа хая, машин нь энд байгаа юм чинь наадах чинь тайвшраад буцаад хүрээд ирнэ гэхэд ******* нь миний хэлсэн үгийг тоохгүй миний хажуугаар гараад иргэн гийн араас гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн *******т байрлах “” ХХК-ийн камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагдаагийн дэд *******, иргэн Г. нь барьцалдаж байгаа байдалтай зогсож байх ба ******* дэд П. гүйж ирж байгаа нь харагдаж байна. ... *******, ******* дэд П. нар нь иргэн Г.тай барьцалдсан байдалтай харагдаж байна. ...22:32:08 секундэд ******* дэд ******* нь иргэн өшиглөж байгаа мэт харагдаж байна, ...00:14:44 секундэд ******* дэд ******* нь татан газарт унагаж байгаа мэт харагдаж байна. ...22:33:26 секундэд ******* дэд ******* нь иргэн гараараа гэдэс рүү нь цохиж байгаа мэт харагдаж байна. гэх тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар ******* нь баривчлах, таслан зогсоох үндэслэл, журмыг зөрчин бусдад халдаж хохироосон болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон, иргэн Г. ******* албан хаагчийг эсэргүүцсэн талаарх шалгах ажиллагаа тусдаа явагдаж байгаа тул уг хэргийн энэ хэргийн хамт шийдвэрлэх ёстой тул шүүгдэгчид холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж мэтгэлцэж байх боловч хохирогч Г. ******* албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн эсэх, түүний үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг энэ хэргээс тусад нь шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Учир нь шүүх шүүгдэгч *******ын үйлдэлд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн ба хохирогч ******* албан хаагч зогсоон шалгаснаас хойш хугацаанд ******* албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд тухайн этгээдийн гэм буруутай, шууд санаатай, хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, гэм буруутай этгээдийн үйлдэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байхыг шаардах ба тухайн хэрэг маргаан болсны дараа хохирогч шүүх эмнэлэгт үзүүлсэн, тухайн өдөр хохирогчийн биед шүүгдэгч халдаж цохисон талаарх гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Улсын яллагч: “...Гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учрах хор уршгийг нэхэмжлэх талаар баримт хэргийн материалд гаргаж өгөөгүй”,
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал: “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын дагуу 8,573,400 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ мөнгөн дүнгийн задаргаа нь 660,000 төгрөгийг 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж байгаа. Хохирогч 8,000,000 төгрөг нэхэмжилнэ гэсэн тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” гэжээ.
Хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын зардал нэхэмжилнэ гэх боловч ямар аргачлалаар хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар тайлбарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар шүүгдэгч, хохирогчид танилцуулаагүй байх тул сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, өрхийн орлогын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргаж, хохирогч ийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД