Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/013

 

У.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч У.Б , түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор У.Б д холбогдох эрүүгийн 2014000000429 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт У.Б, 1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр 2110 м2 буюу 0.21 га хэмжээ бүхий газар ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 878.530 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас У.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт У.Б   тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал  олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Уранчимэгийн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан /06/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч У.Б д зургаан /06/ сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч У.Б  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч У.Б  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж,

шүүгдэгч У.Б  нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэж олсон 4.44 грамм алтыг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг алтыг Монгол банканд тушааж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаватор, усан буу зэргийг хураан авч Төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 5149 улсын дугаартай ковшийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг ковшийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч *******д буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б аас ковшны үнэ зургаан /6.000.000/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б аас экскаваторын үнэ арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөг, усан бууны үнэ таван зуун мянган /500.000/ төгрөг нийт арван нэгэн /11.000.000/ сая төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт иргэний нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн 00-25 БНХ улсын дугаартай авто машин, *******ын эзэмшлийн 2 ширхэг цахилгаан үүсгүүр мотор, ы 90-70 БНХ улсын дугаартай авто машин болон түүний 4 ширхэг астатчер, *******ын эзэмшлийн 40-42 БНХ улсын дугаартай авто машин, *******ын 68-93 УБЭ улсын дугаартай авто машин зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, дээрх авто машин техник хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч У.Б ын эзэмшлийн 42 инчийн зурагт, гар утас зэргийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч У.Б д хэрэгцээний дагуу буцаан олгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт хэргийн газрын үзлэгийг бичиж хуулбарласан СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8, 11 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхүй байгаа бөгөөд хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.

Иргэний хариуцагч *******ын мөрдөн байцаалтад өгсөн: ..2020 оны 10 дугаар сарын 09-ний үед надтай уулзаад “экскаватор трактор, усан буу төхөөрөмж, дизель мотор зэргийг түрээслэх үү” гэхээр нь би “ миний экскаватор трактор, усан буу төхөөрөмж зэргийг түрээсээр авахгүй юу даа” гээд бид 2 ярилцаж байгаад миний экскаватор тракторыг сарын 4000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Би техникүүдээ д түрээслүүлсэн юм.

Шүүгдэгч У.Б  нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ....Надад тэр газарт үйл ажиллагаа явуулахын тулд авсан ямар ч зөвшөөрөл бичиг баримт байхгүй ээ ******* гэдэг хүний экскаватор усан буу төхөөрөмж, ковш тракторыг Ариунсайхан гэх хүнээс... түрээсэлсэн талаар мэдүүлсэн бөгөөд дээрх мэдүүлгүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2 дах хэсэгт заасан нотлох баримт гэж үзэхээр байна.

Энэ утгаараа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаватор трактор, усан буу нь гэм буруутай этгээдийн өмчлөлийнх биш гэдэг нь тогтоогдож байхад улсын орлого болгосон нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болно.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаватор трактор, усан бууг ынх гэж үзэж байгаа бол яагаад иргэний нэхэмжлэгч *******т тэдгээрийн үнийг шүүгдэгч У.Б аас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдэд дүгнэлт хийхдээ У.Б  нь иргэний хариуцагч *******аас 51-49 улсын дугаартай түрэгч ковш 1 ширхэг, *******аас экскаватор 1 ширхэг, усан буу нэг ширхэг зэргийг түрээслэн авч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, газрын хэвлийг  ухаж алт олборлосон болох нь нотлогдож байна. / шийтгэх тогтоолын 8 дугаар тал/

Иймд шүүхээс иргэний нэхэмжлэгч *******ын гэх экскаватор, усан буу зэрэг нь *******ын эзэмшлийнх гэдэг нь холбогдох нотлох баримт, гэрчилгээ зэргээр нотлогдсон байх хуулийн шаардлага хангаагүй, эзэмшигчийн бичиг баримт байхгүй байгаа тул экскаватор, усан буу зэргийг хураан авч улсын орлого болгож төрийн зохих байгууллагад шилжүүлж шийдвэрлэв гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолын 8, 11 дэх заалтыг хүчингүй болгон өөрчилж экскаватор, усан бууг эзэмшигч *******т буцаан олгож өгнө үү гэжээ.

Прокурор  ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс оногдуулсан ял  тохирсон, хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан зохицуулалтыг буруу хэрэглэсэн тул  шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулна уу гэв.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн  өмгөөлөгч *******ын  давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж,  хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Шүүгдэгч У.Б  нь 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “Бумбатын ам” гэх газрын  2110 м2 буюу 0.21 га  газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 878.530 төгрөгийн      хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь  хавтаст хэргийн 132-133 дугаар талд авагдсан“ ... Надад тэр газарт үйл ажиллагаа явуулахын тулд авсан ямар ч зөвшөөрөл бичиг баримт байхгүй..... Би техникүүдийг нэг сарын хугацаагаар ажиллуулахаар түрээсээр авсан байсан. Тэр үедээ гэрээ байгуулсан..., ... тэр нуурыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би экскаватор трактороор ухуулсан юм...гэх шүүгдэгч  У.Б ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 158-159 дүгээр талд авагдсан “1.648.353 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хохирлыг Бөмбөгөр сумын Төрийн сангийн нөхөн сэргээлтийн зардлын санд төлүүлнэ....” гэх хохирогч байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.Мөнх-Очирын  мэдүүлэг,

Хэргийн 47 дугаар талд авагдсан “...******* нь манай эхнэр,  эхнэрийн эзэмшлийн машин байгаа юм...” гэх хохирогч, иргэний нэхэмжлэгч *******ын хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 174-175 дугаар талд авагдсан “...0025 БНХ дугаартай машин нь миний эзэмшлийн машин..., би шилжүүлж аваагүй байгаа юм.”... гэх иргэний нэхэмжлэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлэг

Хэргийн 177-178 дугаар талд авагдсан “...2020 оны 10 дугаар сарын 05-ний үеэр ..., ...нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохироод ковшоо өгөөд явуулсан ... юм” гэх иргэний нэхэмжлэгч *******ы мөрдөн байцаалтад өгсөн:... мэдүүлэг

Хэргийн 180-181 дүгээр талд авагдсан  “....Би д SANY маркийн экскаватор трактор, усан буу төхөөрөмж, 2 ширхэг дизель мотор зэргийг түрээслүүлсэн...”гэх иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг  /хх-ийн  180-181/,

Хэргийн 183-184 дүгээр талд авагдсан “..... Миний эзэмшлийн ...9070 БНХ дугаартай улаан өнгийн Foton маркийн ачааны машин...,... нэг сарын 3.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон...” гэх иргэний нэхэмжлэгч ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 52 дугаар талд авагдсан “...Би өчигдөр усан бууг нь хоёр цаг ажиллуулсан...” гэх  гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

Хэргийн 186 дугаар талд авагдсан “...Би ын уурхайд дизель моторыг- нь асаадаг. Мөн хааяа усан буун дээр нь ажиллаж байсан. 14, 15-ны өдөр ажилласан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн  186/

Хэргийн 74 дүгээр талд авагдсан “.... Эвдэгдсэн газрын нийт хэмжээ нь 2110 м2 буюу 0,21га хэмжээтэй байна,тухайн газарт үйл ажиллагаа явуулахдаа байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 878 530 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 328 484 төгрөг болж байна.

Тухайн газар нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан, үйл ажиллагаа явуулахдаа газрын хэвлийд 5593,5м3 хэмжээтэй нэвтэрсэн байна,. голын хамгаалалтын бүсэд ороогүй, олборлосон гэх 4,44 грамм алтыг 2020 оны 10 сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцож үзвэл 769822.74 төгрөг болох бөгөөд энэ нь тухайн иргэний байгаль орчинд учруулсан 878530 төгрөгийн хохирол дээр нэмж тооцогдох болно. Энэ нь 1 648 353 төгрөг болж байна...гэх Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ийн  шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт болон  хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн 66 дугаар талд авагдсан “ хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон металл нь  4,44 грамм жинтэй, шар өнгөтэй металл нь алт мөн байна” гэх Стандарт хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх үнэт металл сорьц тогтоох лабораторийн дүгнэлт  болон  хавтаст хэрэгт авагдсан  бусад бичгийн нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон,  анхан шатны шүүх  шүүгдэгч У.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, хорих ял оногдуулахгүйгээр  зургаан сарын хугацаагаар  тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж  шийдвэрлэсэн нь  шүүгдэгчийн  гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна.

Мөн анхан шатны шүүх 00-25 БНХ улсын дугаартай авто машин, 2 ширхэг цахилгаан үүсгүүр мотор,90-70 БНХ улсын дугаартай авто машин болон түүний 4 ширхэг астатчер, 40-42 БНХ улсын дугаартай,  68-93 УБЭ улсын дугаартай авто машинууд  зэргийг  иргэний нэхэмжлэгч нарт буцаан олгож шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдоогүй,  харин  шүүгдэгч У.Б  нь гэмт хэрэг үйлдэхдээ 51-49 улсын дугаартай түрэгч ковш, SANY маркийн экскаватор трактор,  усан буу  зэргийг ашиглаж, 0.21га   газар дахь 5593.5 м3  газрын хэвлийг ухаж  алт олборлон  байгаль орчинд  878 530 төгрөгийн хохирол учруулсан  талаар зөв дүгнэлт хийжээ.

Хавтаст хэргийн  3-5 дугаар талд авагдсан ” ... усан буу төхөөрөмж нь ажиллаж, шороо ухаж, хажууд нь ковш трактор шороо түрж байв. ...усан буу төхөөрмж дээр ирж усан бууны шлазын гадна талын тагийг нь онгойлгуулж...алтыг нь ялгуулав...” гэх мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хэргийн газарт  хийсэн үзлэгийн тэмдэглэл,  хавтаст хэргийн166,168 дугаар талд авагдсан “... SANY маркийн экскаватор трактор, 51-49 улсын дугаартай түрэгч ковшийг шүүгдэгч У.Б  нь *******, ******* нараас  түрээслэн авсан гэх  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ гэх баримтууд, хэргийн 23 дугаар талд авагдсан SANY маркийн экскаватор трактор  нь  тээврийн  хэрэгслийн улсын нэгдсэн санд бүртгэлгүй  гэх  Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн албан бичиг  зэргийг харьцуулан үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу   дээрх эд хөрөнгүүд  нь хэний өмчлөлийнх болохыг нь мөрдөн байцаалтаар бүрэн тогтоогоогүй байхад хураан  авч улсын орлого болгох нь бусдын өмчлөх эрхийг зөрчихөд хүрнэ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...  хариуцагч *******аас 51-49 улсын дугаартай түрэгч ковш 1 ширхэг, *******аас экскаватор 1 ширхэг, усан буу нэг ширхэг зэргийг түрээслэн авч гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж, газрын хэвлийг ухаж алт олборлосон болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  экскаватор, усан бууг улсын орлого болгож,  тэдгээрийн үнэ  11 000 000 төгрөгийг *******т олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т “... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл,... зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасантай нийцээгүй байх тул экскаватор болон  усан бууг  иргэний  нэхэмжлэгч *******т олгож, тэдгээрийн үнэ 11 000 000 төгрөгийг шүүгдэгч У.Б аас гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Иймд энэ талаар гомдол гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гомдол хуулийн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 2021/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн 8 дахь заалтад

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч У.Б  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаватор, усан буу зэргийг хураан авч Төрийн зохих байгууллагад шилжүүлж улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1.8-д тус тус зааснаар шүүгдэгч У.Б ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан экскаватор, усан бууны битүүмжлэлийг хүчингүй болгож, тэдгээрийг иргэний нэхэмжлэгч *******т олгосугай” гэж,

11 дэх заалтад “Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Б аас экскаваторын үнэ арван сая таван зуун мянган /10.500.000/ төгрөг, усан бууны үнэ таван зуун мянган /500.000/ төгрөг нийт арван нэгэн /11.000.000/ сая төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******т олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Б аас экскаваторын үнэ арван сая таван зуун мянган төгрөг, усан бууны үнэ таван зуун мянган төгрөг, нийт арван нэгэн  сая төгрөгийг гаргуулж  улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Ч.ЭНХТӨР