Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 46

 

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг мөн шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

  Улсын яллагч                           А.Энхтуяа

  Шүүгдэгчийн өмгөөлөгч         Р.Атарцэцэг

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нарыг оролцуулав.

     Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “Зохих зөрвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдэхийг завдсанаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Хатагин овогт Шаравын Ганцэцэгт холбогдох 201718000045 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимс ногоочин мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум Партизаны талбайд оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Хатиган овогт Шаравын Ганцэцэг, /РД:МА-73041924/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Ганцэцэг нь шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.11.4-т зааснаар тусгай зөвшөөрөлтэй импортлох эмийг зохих зөвшөөрөлгүйгээр, “Монгол улсын малын эмийн улсын бүртгэлийн жагсаалт”-ын 363, 558-д тус тус бүртгэгдсэн Гамавит, АСД-2ф нэртэй малын эмийг хүүхдийн гутлын түрий, жижиг цүнхэнд болон хайрцагтай цавууны доод хэсэгт нууж, улсын хилээр хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            1.Шүүгдэгч Ш.Ганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... : 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Хиагтын эмийн сангаас хөдөө байдаг малтай дүү нартаа малын эм тариа авсан. Их хэмжээний малын эм оруулж ирж болохгүй гэж мэдээгүй. Болсон асуудалд гэмшиж байна ...гэх мэдүүлэг

          2.Хохирогч Т.Мөнхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Алтанбулаг сумын иргэн Ш.Ганцэцэг нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улсын хилээр зохих зөвшөөрөлгүй Гамавит, АСД-2ф нэртэй малын эмийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улсын хилээр иргэн эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй, өөрийн хэрэгцээний эмийг зохих журмын дагуу авч явах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хилээр амийн зүйлийг импортолго.  Миний хувьд уг хэрэгтэй холбоотой хэлж яриад байх зүйл алга байна. Миний хувьд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Учир нь улсын хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, уг эмээс болж хэн нэгэн хүн хордож хохироогүй байна. Зохих хуулийн дагуу шийдвэрлэнэ байх гэж бодож байна ....” гэх мэдүүлэг

3.Шинжээчийн 2017 оны 1 сарын 31-ны өдрийн №18-02-010/ тоот:

Хариулт 1. Монгол улсын малын эмийын бүртгэлийн жагсаалтын 558 дугаарт АСД-2ф 100 мл, 363 дугаарт Гамавит, шингэн тус тус бүртгэгдсэн байна.

Хариулт 2. Гамавит шингэн нь малын дархлаа тонгтолцоог дэмжих, ядарч туйлдсан малд матир тэнхээ оруулах зорилгоор хэрэглэдэг. Гаммаглобулин хэмээх уургийн бэлдмэл агуулсан эмийн бодис юм. АСД-2ф бэлдмэл нь 10%-ийн амоны давс, карбоны хүчил, амин хүчил, дипид агуулсан хүрэн бор өнгөтэй амьтны эдийн гаралтай эмийн бэлдмэл юм. Энэхүү бэлдмэл нь хоол бодосруулар эрхтэн, шээс ялгаруулах эрхтний эмгэг, амьсгалын эрхтэн тогтолцоо, бодиссолилцлийн хямрал, төв мэдрэлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөл малын өсөлтийг сайжруулах, тахианы өндөглөлтийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ. Амаар олгоход ходоодны ферментийн идэвхийг нэмэгдүүлж, АТФ /Аденозин Три Фосфат/ нийлэгжилтийг дэмжснээр бодисын солилцоог эрчимжүүлнэ. Мөн үрэвсэл эсэргүүцэх үйлчилгээтэй эдийн нөхөн төлжилтийг түргэсгэдэг, бүх төрлийн мал амьтан болон бүх насанд хэрэглэнэ. Яр гарханд 15-20%-ийн уусмал хэлбэрээр гадуур түрхэж хэрэглэнэ. Мөн дотуур устай найруулж уулгана. Эмийн зааварт заасан хүснэгтийн дагуу мал амьтны төрөл бүрээр хэрэглэх тун доз өөр өөр байна.

Хариулт 3. Одоогоор мал эмнэлгийн практикт хэрэглэж байна.

Хариулт 4. Гамавит нь дархлаа тогтолцоог нэмэгдүүлэх АСД-2ф нь бодисын солилцоог нэмэгдүүлж, бүх төрлийн эрхтэн тогтолцооны өвчний үед эмчилгээний журмаар гадуур түрхлэг  хэлбэрээр болон дотуур олгоно.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/

4.Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дүгнэлт:

1.Гаалийн тариф, татварын тухай хуулийн 7.1 мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдар бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно. Иймээс иргэн Ш.Ганцэцэгийн Алтанбулаг хилийн боомтоор оруулж ирсэн “Гамавит” 5 флакон, “АСД-2ф” 100мл  зэрэг эм, эмийн зүйлийн  үнэлгээг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15.2.2.4 нийтэд зарласан интернетийн үнийн хамгийн бага сонгон үнэлсэн болно.

Тусгай зөвшөөрлгүй хуулийн этгээд иргэн нь Монгол улсад ам, эмийн зүйлулсын хилээр нэвтрүүлэх боломжгүй. Гаалийн тарицийн тухай хуулийн 4 болон 5 дугаар зүйлд заасны дагуу тухайн эм, эмийн зүйлийн гарал үүслээс шалтгаалан татвар, тарифийн хувь хэмжээг тооцно. Уг барааны гарал үүслийын нотлох баримт  бичигт “Гарал үүслийн гэрчилгээ” байхгүй тохиолдолд гаалийн татавар 10%, НӨАТ 10%, ногдуулж нийт 20% татвар ногдуулна. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эмэнд ногдох татварыг тооцоолж үзэхэд: суурь үнэлгээ /төг/ 1050059.15, гаалийн татавар /төг/ 105005.92, НӨАТ /төг/ 115506.507, нийт татварын дүн /төг/ 220512.422 /2017 оны 1 сарын 30-ны өдрийн ханш 1 рубль 40.93 төгрөг/

3.Монгол улсын Гаалийн тухай хуулийн 226.1.3 хууль тогтоомжид заасан тоо хэмжээ, үнийн дүнд багтаж буй гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх эд зүйл, гаалийн ерөнхий газрын даргын 2008 онд батлагдсан 468 дугаар тушаалаар батлагдсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам” 3.3.1-д Зорчигчийн аялалын хугацаанд эмчилгээнд хэрэглэх эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ гэж үндэслэн нэвтрүүлэх боломжтой. Дээрх бараа нь зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журамд заасан хэмжээнээс хэтэрсэн буюу заагдаагүй арилжааны зорилгоор гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг хязгаарласан аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл шаарддаг лифензийн хязгаарлалттай бараа юм. Иймд арилжааны зорилгоор хувь хүн хилээр нэвтрүүлэх боломжгүй.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/

5.Шүүгдэгч Ш.Ганцэцэгийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...Би Алтанбулаг боомтоор өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр хүн бараа зөөж хэдэн төгрөг олдог. Өөрөөр хэлбэл ОХУ руу хилээр гарч байгаа иргэдийг машиндаа суулгаад 1 хүнээс 8000 төгрөг авдаг. Буцаж Монгол улсын хил рүү орохдоо мөн иадил хүн машиндаа суулгаж хэдэн төгрөг олдог. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын Хиагт руу өдөр 12 цагийн үед гарч хүнээ буулгаад буцахдаа Хиагтын эмийн сангаас АСД-2ф нэртэй эм, 10 мл савлагаатай 11 хайрцаг, Гамавит нэртэй 40 хайрцагэм байх бөгөөд 1 хайрцаг нь дотроо 5 ширхэг шилэн 10мл савлагаатай эмнүүдийг худалдан авч орой 22 цагийн үед Алтанбулаг боомтоор машиныхаа арын багаажинд хийгээд явж байхдаа гаалийн улсын байцаагчид саатуулагдсан .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 27 дугаар хуудас/

6.Шүүгдэгч Ш.Ганцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн” ... Монгол улсын хил рүү орохдоо мөн иадил хүн машиндаа суулгаж хэдэн төгрөг олдог. 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын Хиагт руу өдөр 12 цагийн үед гарч хүнээ буулгаад буцахдаа Хиагтын эмийн сангаас АСД-2ф нэртэй эм, 10 мл савлагаатай 11 хайрцаг, Гамавит нэртэй 40 хайрцагэм байх бөгөөд 1 хайрцаг нь дотроо 5 ширхэг шилэн 10мл савлагаатай эмнүүдийг худалдан авч орой 22 цагийн үед Алтанбулаг боомтоор машиныхаа арын багаажинд хийгээд явж байхдаа гаалийн улсын байцаагчид саатуулагдсан....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

7.Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

8.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,  /хавтаст хэргийн 05-12 дугаар хуудас/

9.Эд зүйлд үзлэг хийж, хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

10.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол  /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

11.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/

12.Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссийн акт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/

13.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

                         үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Ганцэцэг нь шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 30-ны орой 21 цагийн үед Оросын Холбооны улсаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор “аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 15.11.4-т зааснаар тусгай зөвшөөрөлтэй импортлох эмийг зохих зөвшөөрөлгүйгээр, “Монгол улсын малын эмийн улсын бүртгэлийн жагсаалт”-ын 363, 558-д тус тус бүртгэгдсэн Гамавит, АСД-2ф нэртэй малын эмийг хүүхдийн гутлын түрий, жижиг цүнхэнд болон хайрцагтай цавууны доод хэсэгт нууж, улсын хилээр хууль бусаар импортолсон гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.

 Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх 22/ гэрч Ж.Батцэнгэл /хх 23/, Р.Отгонбаяр /хх 24/ нарын мэдүүлгүүд, бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хх-ийн 4 дүгээр тал/, .Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт,  /хавтаст хэргийн 05-12 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийж, хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол  /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумын үнэлгээ тогтоох комиссийн акт /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт  /хх 33-34, 43-44/ зэрэг болно. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрхи нотлох баримтуудыг шүүх хуулийн шаардлага хангасан, хуульд нийцсэн гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болголоо. Өөрөөр хэлбэл эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т заасан шаардлагыг хангасан баримтууд мөн  гэж үзэв.            

            Баримтуудаас харахад: Шүүгдэгч Ш.Ганцэцэг нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ОХУ-ын Хиагт хотын захын ойролцоох эмийн сангаас өөрийн хэрэгцээндээ зориулан “АСД-2ф” нэртэй 100 мг-аар савлагдсан 11 хайрцаг эм, “Гамавит” нэртэй 10 мг-аар савлагдсан, 1 хайрцагандаа  5 ширхэгээр багцалсан, 40 хайрцаг эмийг тээврийн хэрэгслийн арын багажинд байсан хүүхдийн гутлын түрий, жижиг цүнхэнд болон хайрцагтай цавууны доод хэсэгт нууж, орой 23 цагийн үед Монгол улсын хилээр нэвтрэхийн өмнө гаалийн байцаагчид саатуулагдснаар “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэг үйлдсэнээр мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж, Прокурорын хяналтаар улмаар шүүхэд шилжсэн нь тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Ш.Ганцэцэг нь Гаалийн байгууллагын зүгээс зорчигчид хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэн их хэмжээний эм импортлосон, зохих зөвшөөрөлгүй атлаа хязгаарласан эмийн зүйл хил нэвтрүүлсэн нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс захиргааны зөрчлийн шинжтэй гэж үзэж байгаа нь хуулинд нийцэхгүй байна.   

           Иймээс хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Ш.Ганцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлд гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Ш.Ганцэцэгийн дээрхи гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дугаар зүйлийн 54.2-т заасан  нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. 

           Шүүгдэгч Ш.Ганцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, өөрийн эзэмшлийн 54-49 СЭҮ улсын дугаартай, “Марк-2” тээврийн хэрэгслийг битүүмжилсэн, “АСД-2ф” 11 хайрцаг, “Гамавит” 40 хайрцаг зэрэг 2 нэр төрлийн эмүүдийг эд мөрийн баримтаар хураасан, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй байна. 

           Хавтаст хэргийн 33 дугаар хуудсанд шинжээч Х.Бейбет уг эмнүүдийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүх төрлийн мал амьтанд, бүх насны малд хэрэглэж байгаа, одоогоор мал эмнэлгийн практикт эмчилгээний журмаар хэрэглэж байгаа талаар  дүгнэлт гаргасан байх ба шинжээч Б.Тунгалаг хавтаст хэргийн 43 дугаар хуудсанд авагдсан дүгнэлтэндээ: Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.4 дэх хэсгийн заалт, интэрнэтээр нийтэд зориулан тараасан экспортын үнийн жагсаалтыг үндэслэн шүүгдэгч Ш.Ганцэцэгийн хууль бусаар импортлосон “АСД-2ф” нэртэй 100 мг-аар савлагдсан 11 хайрцаг эм, “Гамавит” нэртэй 10 мг-аар савлагдсан, 1 хайрцагандаа  5 ширхэгээр багцалсан, 40 хайрцаг нийт 23.400 рублийн үнэ бүхий эмийн зүйлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 1.050. 059 төгрөг болсон, эдгээр эмийн зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл мөн боловч мал амьтанд хэрэглэх боломжтой, Монгол улсын малын эмийн жагсаалтанд бүртгэгдсэн эм тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж улсын орлогод авах ба цааш уг эмийг худалдан борлуулах замаар олсон орлогыг орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.    

           Шүүгдэгч Ш.Ганцэцэг нь эмийн бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсийг ашигласан боловч уг тээврийн хэрэгслээр иргэд зорчигч тээвэрлэж хилээр нэвтэрдэг тул уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэх зориулалт бүхий зорилгоор ашигласан гэж үзэх боломжгүй байгаа тул тээврийн хэрэгслийг буюу түүний үнийг гаргуулах, улсын орлогод авах шаардлагагүй гэж үзсэн болно. Гэмт хэргийн улмаас 54-49 СЭҮ улсын дугаартай, “Марк-2” тээврийн хэрэгслийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар битүүмжилснийг хүчингүй болгож, эзэмшигч Ш.Ганцэцэгт буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.

 Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286, 290 дүгээр зүйлийн  290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Хатагин овгийн Шаравын Ганцэцэгийг мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд хууль бусаар эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Хатагин овгийн  Шаравын Ганцэцэгт 03 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  Ш.Ганцэцэгт оногдуулсан 03 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан “АСД-2ф” нэртэй 100 мг-аар савлагдсан 11 хайрцаг эм, “Гамавит” нэртэй 10 мг-аар савлагдсан, 1 хайрцагандаа  5 ширхэгээр багцалсан, 40 хайрцаг нийт 23.400 рублийн үнэ бүхий эмийн зүйлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 1.050. 059   төгрөгийн үнэтэй эмүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ш.Ганцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хил нэвтрэх эрх хязгаарласан арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Гэмт хэргийн улмаас 54-49 СЭҮ улсын дугаартай, “Марк-2” тээврийн хэрэгслийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар битүүмжилснийг хүчингүй болгож, эзэмшигч Ш.Ганцэцэгт буцаан олгохоор тогтоосугай.  

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Хатагин овгийн Шаравын Ганцэцэгт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  Ш.Ганцэцэгт оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Ш.Ганцэцэгт урд бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  тогтоолыг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                          Б.НАЦАГДОРЖ