| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0143/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Улаанаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
2025 04 01 2025/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0143/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Улсын яллагч Э.Улаанаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000122 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 4/1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2003 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 04 сар, 08 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 212,500 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 147 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, *******
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэр, 11 дүгээр байрны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас ******* маргалдан улмаар гараараа удаа дараа нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдан зодож ******* эрүүл мэндэд баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун дээд, доод, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уурхайгаас ирээд гэх хамт ажилладаг дүүтэйгээ уусан. Би өглөө тай хамт Хүслэн дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй архи авсан. Тухайн үед би өөрийнхөө дугаартай Тоёота филдэр машин дотроо архи ууж эхэлсэн. Машин дотроо архи ууж байхад гадаа бүрэнхий болсон байсан учраас найз дуудаад машинаа бариулсан. Тэгээд би гэрийнхээ гадаа буюу 16 дугаар баг, 11 дүгээр байрны гадаа байрлах хогийн цэгийн хажууд машинаа тавьсан. ...манай охин хараад ээжийгээ дуудсан байсан. Манай эхнэр гарч ирээд намайг зодсон гээд цагдаад дуудлага өгсөн байсан ...Би хүүхэд байх цагаасаа эхлэн таньдаг болсон. Тэр цагаас хойш ер нь найзалж байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...20 цаг өнгөрч байхад гараад одоо харьцгаа гэж хэлэхэд сүүлд суусан залуу надад хонох газар байхгүй гээд байхаар юу яриад байгаа юм бэ гэртээ харь гэж хэлсэн. Тэгэхэд , хоёр тоглоод маргалдах гээд байгаа бололтой байж байгаад гараад барилдчихъя гээд ноцолдоод байхаар нь би буугаад за зодолдчихвий гээд гийн утас газар унаад дуугарахаар би авахад гийн хүү ярихаар би ирж аавыгаа аваарай ...Од сургуулийн хажууд гэж хэлээд д утсыг өгсөн. Тэгээд би нөхөрыг оръё гэхэд байж бай гээд машинд суусан. Тэгээд би ...гэртээ ороод охин г чи аавыгаа аваад ир үгэнд орохгүй байна гээд гаргасан. Тэгсэн охин залгаад аав бараг үхсэн байна гээд орилоод залгахаар би гүйгээд гарахад манай охин цагдаа руу залгасан зогсож байсан. г хүү нь салгаад 15 дугаар байрны буланд сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18/,
“...Намайг хогоо хаячхаад гэр рүүгээ орохдоо нөхөрыг хамт оръё гэсэн чинь байж бай гээд байсан. Тэгээд намайг байхад , хоёр барилдахаар болоод машинаас буугаад ирсэн. Тэгээд нөгөө хоёр чинь барилдаад ноцолдоод газар өнхөрч байгаад босож ирээд машиндаа суусан. Тэгээдыг оръё гээд орохгүй болохоор нь би гэр рүүгээ орсон. Тэгээд 10 орчим минутын дараа буцаж гарч ирээд авах гэсэн чинь цусандаа холилдсон хэвтэж байсан. Тухайн үед намайг найз цохичихлоо сүртэй юм болоогүй манай найз асуудалтай байгаа гэж хэлж байсан. ... байрны тийшээ алхаад явж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн өдөр томилгоот хуваарийн дагуу Хонгор-174 чиглэлд буюу шинэ Дархан талдаа Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Төв цагдаа жижүүрээс өгсөн дуудлага мэдээллийн дагуу очиход дуудлага мэдээлэл өгсөн ,, нар байсан бөгөөд гэх хүний толгой нүүрний зүүн талын нүүр цус болсон, зүүн нүд хавдсан байдалтай байсан. Тэгээдыг хамт байсан найз зодсон гэж байсан бөгөөд манай найз ялтай байгаа, би найздаа гай болмооргүй байна гээд согтолттой байгаад байхаар нь эхнэргийнх нь утсаар хамт явсан ын эхнэрийн утас руу залгуулахад найз нөхөд учир зүйгээ олчих байлгүй дээ, гээд хамт нийлээд уучхаад гээд тасалсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...эргүүлийн цагдааг дэд ахлагч хамт Дархан сумын 13, 14, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт шөнийн явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд 21 цаг 15 минутын орчим ерөнхий жижүүрээс Дархан сумын 16 дугаар баг, 12 дугаар байрны гадаа хүнд зодуулсан гэх хүн байна яаралтай очоод шалгаарай гэж мэдээлэл ирсний дагуу шалгахаар очиход “нүүр ам нь цус болсон” эрэгтэй хүн байсан. Тэгээд юу болсныг тодруулахад нөгөө залуу “би найз хамт архи ууж байгаад зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд зодсон гэх найз чинь хаана байна гэхэд эхнэр гээд хүн ирээд аваад явсан. Тэгээд зодсон гэх хүний талаар лавлаж асуухад овогтой гэх хүн гээд 21 дүгээр байрны 2 орцны 3 давхарт байдаг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Улаанбаатар хотод найзуудтайгаа хамт хоноод 24-ний өдрийн өглөө Дархан руу унаанд суугаад ирсэн. ... ахтай утсаар яриад уулзсан. ахтай уулзаад архи уусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/, ...Тухайн өдөр би өөрөө архи уугаад тасарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-36/,
Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 159 дугаартай: “... ******* биед баруун дээд, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, баруун хацарт зулгаралт, баруун дээд, доод, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэгтогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41/,
Яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 42-43/,
Яллагдагч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн өзвшөөрч байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Д.од шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчийн эрүүл мэндийн туслалцаа авахтай холбоотой зардлыг төлсөн буюу “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдэгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД