| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 152/2021/00388/И |
| Дугаар | 152/ШШ2022/00211 |
| Огноо | 2022-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 152/ШШ2022/00211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä õèéñýí иргэний хэргийн шүүх õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байранд байрлах, улсын бүртгэлийн 9069001044, регистрийн 6528627 дугаартай, ХХААХҮЯ ХААДСАА,
Хариуцагч: БСЗДТГ,
Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Э /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХААХҮЯ ХААДСАА нь хариуцагч БСЗДТГ холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 150,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. БСЗДТГ нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр БОТ/2016-103 гэрээтэй 20 /ширхэг/ Бага оврын ГТ-250 трактор 100.000.000, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлөх гэрээний нөхцөлтөйгөөр тухайн үеийн сумын Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч нар гэрээ байгуулан авсан байна. Гэвч өнөөг хүртэл зээл эргэн төлөлт, трактор иргэдэд олгогдсон гэрээнүүд байхгүй 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 100.000.000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээнд заасан 5.1 дахь заалт 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөр тасалбар болгон алданги тооцоход БОТ/2016-103 тоот гэрээний үлдэгдэл 100.000.000 төгрөг, 0,1%-ийн алданги 50.000.000 төгрөг, нийт 150.000.000 төгрөг болж байна. Иймд дээрх төлбөрийг БСЗДТГ-аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх нийт 150,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлэхэд манай программ дээр 23,120,000 үлдэгдэлтэй, бусад төлбөрийг төлсөн гэдэг нь төлөвтэй байна. Одоо үлдэгдэл 23,120,000 төгрөг, түүний алданги 50 хувь буюу 11,560,000 төгрөг нийт 34,680,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
2. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
2.1. Тус сум нь Хүнс Хөдөө Аж Ахуйн яамтай байгуулсан гэрээний дагуу 23 тракторыг авч сумын хадлан эрхлэгчдэд гэрээгээр олгосон. Иймд Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гаргасан нэхэмжпэл болох БОТ /2016-103/ тоот гэрээний үлдэгдэл 100,000,000 төгрөг, 0,1%-ийн алданги 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийн нэхэмжпэлийг манай байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийт 23 ширхэг тракторын 116,200,000 төгрөгөөс 61,190,000 төгрөгийн төлөлт хийж 55,010,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зарим иргэд төлбөрөө төлсөн боловч баримт гээгдүүлсэн тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хууль, Эрсдэл, Өрийн удирдлагын газрын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байна. Иймд нэхэмжлэлийн хугацааг хойшлуулж өгөхийг хүсье гэж тайлбарлав.
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талтай тооцоо нийлсэн. Нэхэмжилж байгаа 23,120,000 төгрөгийн үнийн дүнг зөвшөөрч байгаа. Манай тамгын газар нийт 20 трактор аваад 19-ийг эхэлж иргэдэд тарааж өгөөд 1 трактор үлдсэнийг нэг иргэнд 2018 онд 2022 оны 12 дугаар сард төлж дуусгахаар гэрээ байгуулсан нь 2,800,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Сая холбогдоход энэ 6 сардаа багтаж төлнө гэж байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд ХААДСААны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, FT-250 маркын 20 ширхэг трактор зээлээр худалдах, худалдан авах гэрээ, FT-250 маркын 20 ширхэг трактор хүлээлгэн өгсөн зарлагын баримт, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоолын хуулбар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хөдөө аж ахуйг дэмжих сангаас трактор авсан иргэдийн төлөлт хийсэн талаарх судалгаа, FT-250 маркын 20 ширхэг тракторыг иргэдэд худалдсан гэрээнүүд болон хөдөө аж ахуйг дэмжих санд төлбөрийг тушаасан баримтууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ХААДСАА-ны хариуцагч БСЗДТГ-аас 150,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 23,120,000 төгрөг, алданги 11,560,000 төгрөг нийт 34,680,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 115,320,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ХААДСАА нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Анх нийт 150,000,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцоо нийлэхэд манай программ дээр 23,120,000 үлдэгдэлтэй, бусад төлбөрийг төлсөн гэдэг төлөвтэй байна. Одоо үлдэгдэл 23,120,000 төгрөг, түүний алданги 50 хувь буюу 11,560,000 төгрөг нийт 34,680,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарлав.
3. Хариуцагч БСЗДТГ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: “...Зарим иргэд төлбөрөө төлсөн боловч баримтаа гээгдүүлсэн тул Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хууль, Эрсдэл, Өрийн удирдлагын газрын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж байгаа. Нэхэмжлэгч талтай тооцоо нийлснээс 23,120,000 төгрөгийн үнийн дүнг зөвшөөрч байна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь БСЗДТГтай 2015 онд нэг бүрийн 5,000,000 /таван сая/ төгрөгийн FT-250 маркын 20 ширхэг тракторын үнийг 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нийт үнийн дүнгийн 20 хувийг, 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 30 хувийг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 25 хувийг, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр үнийн дүнгийн 25 хувийг тус тус төлөхөөр, хэрэв энэхүү төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлээр худалдах, худалдан авах тухай нэртэй 02 дугаартай гэрээ байгуулжээ. Талууд гэрээ байгуулсан болон тракторыг хүлээн авсан гэх үйл баримтад маргаагүй.
5. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн А/99 дугаар тушаалын дагуу зохигчдын хооронд байгуулсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн нэг бүрийн 5,000,000 төгрөгийн 20 ширхэг FT-250 маркын бага оврын дугуйт тракторыг зээлээр, хүүгүй худалдахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1.-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна гэж дүгнэлээ.
Тодруулбал, талууд шилжүүлсэн эд хөрөнгийн төлбөрийг нэн даруй бус тодорхой хугацааны дараа төлөхөөр тохиролцсон нь зөвхөн худалдах үеийн үнийг хожим төлөхөөр зөвшөөрсөн байгаагаас гадна хариуцагч нь зээлээр худалдан авч байгаа бол нэмж төлөх хүүгийн талаар тусгайлан тохироогүй, гэрээний зүйлийн үнэ “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжийг агуулаагүй байх тул дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
6. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн эрх ХААДСАА-нд шилжсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “ХААДСАА байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай” 16 дугаартай тогтоол, ХААДСААны улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” А-134 дугаартай тушаал зэрэг баримтаар нотлогдож байх тул ХААДСАА нь гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /х.х-ийн 9-10 хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1., 35.2.-т зааснаар хэргийн оролцогчоор хуулийн этгээд оролцож байгаа тохиолдолд түүнийг эрх бүхий иргэн төлөөлнө. Хуулийн этгээдийн хэлбэр, төрлөөс хамаарч түүнийг удирдах албан тушаалтан, эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө гэж заасан.
Нэхэмжлэгч ХААДСАА-ны захирлаар О.С-нг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх эрхийг У.Дд иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг бууруулахаас бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэхээр итгэмжлэл олгосон байна. /х.х-ийн 3, 4 хуудас/
Хэдийгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Дд нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхийг итгэмжлэлээр олгоогүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас төлбөрийн зарим хэсгийг төлсөн талаарх баримтыг гаргаж өгснөөр нэхэмжлэгч болон хариуцагч нар нь тооцоо нийлсэн бөгөөд гэрээний үнийн дүнгийн 100,000,000 төгрөгөөс үлдэгдэл төлбөр 23,120,000 төгрөгийг төлөөгүй болох нь баримтаар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.
7. Гэрээний хугацаа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч БСЗДТГ гэрээний үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч ХААДСАА нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 23,120,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний алдангийг тооцохдоо үндсэн төлбөрийн үлдэгдэл 23,120,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангийг 11,560,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
Учир нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.-д зааснаар “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба хариуцагч БСЗДТГ нь гэрээний төлбөрийг тохирсон хугацаанд нь заавал төлөх үүрэгтэй бөгөөд хэрэв төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.
Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж, мөн хуулийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж тус тус заасан бөгөөд дээрх гэрээнд хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувиар алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6.-д заасан зохицуулалтад нийсэн байна.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 23,120,000 төгрөгийн 0,1 хувьтай тэнцэх алданги хоног тутамд 23,120 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 740 хоногийн алдангийг тооцож үзэхэд 17,108,800 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 23,120,000 төгрөгийн 50 хувь 11,560,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дүгээр зүйлийн 232.4., 232.6.-д зааснаар хариуцагч БСЗДТГ-аас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 23,120,000 төгрөг, алданги 11,560,000 төгрөг нийт 34,680,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААДСААнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115,320,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч ХААДСАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу хариуцагч БСЗДТГ-аас нэхэмжлэл хангагдсан нийт 34,680,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 331,350 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч БСЗДТГ-аас худалдах худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 23,210,000 /хорин гурван сая хоёр зуун арван мянга/ төгрөг, алданги 11,560,000 /арван нэгэн сая таван зуун жаран мянга/ төгрөг нийт 34,680,000 /гучин дөрвөн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААДСААнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115,320,000 /нэг зуун арван таван сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч ХААДСАА нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу хариуцагч БСЗДТГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 331,350 төгрөг гаргуулж Увс аймгийн төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3.-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 120 äóãààð ç¿éëèéí 120.2.-ò çààñíààð çîõèã÷, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч øèéäâýðèéã ýñ çºâøººðâºë ãàðäàн àâñнаас õîéø 14 õîíîãèéí äîòîð Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ãîìäîë ãàðãàõ ýðõòýй.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× О.БАТДОРЖ