Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Б.Т,

Шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Н,

Шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Б.Э,

Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Б, М.Ө нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. ....

2...

3...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн ... үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн ... үхэр нийт ... үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

Шүүгдэгч Т.Г нь: “Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Шүүгдэгч Д.Г: “Манай өвөлжөөнд үхрээ авч ирж өгсөн. Хулгайн үхэр гэдгийг мэдээгүй. Үхэрийг очиж авсан зүйл байхгүй.” гэв. 

Шүүгдэгч Л.Н: “Утсаар Т.Гтой ярихдаа үхрүүдээ аваад ир гэх зүйл хэлээгүй. Хулгайн үхэр гэдгийг мэдээгүй байсан.” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хх-ийн 1 тал/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 2-9 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-11 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-14 тал/,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 15 тал/,

 “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/188 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 74-90 тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 21-22 тал/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 23 тал/,

-Моринд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 24 тал/,

-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/187 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 53-62 тал/,

-2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /2-р хх-ийн 95 тал/,

-2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 123-131 тал/,

-2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 16 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 132-134 тал/,

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-ийн 22-27 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 53-58 тал/,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай “Яллагдагчид холбогдох хэргийн зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол /3-р хх-ийн 59-61 тал/,

холбоотой. 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Нямсамбуу надруу утсаар яриад надад ...............................

 

...... зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Л.Н, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь “бусдын малыг хулгайлсан идвэхитэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас бусдын өмчлөх эрхэд хохирол учирсан байхыг шаардахгүй бөгөөд бусдын малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах болмж бүрдсэнээр гэмт хэрэг төгсөнө” гэж обьектив талын үндсэн шинжийг нь тодорхойлжээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Н, Д.Г нарыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147Б дугаартай яллах дүгнэлтээр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 2-9 дүгээр тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14 дүгээр тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /3хх-ийн 22-27 дугаар тал/, хохирогч Ш.Ш мэдүүлэг /1хх-ийн 18-20 дугаар тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ний үнэлгээний тайлан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/188 дугаатай дүгнэлт /1хх-ийн 74-90 дүгээр тал/, хохирогч П.Бгийн мэдүүлэг /2хх-ийн 17-18 дугаар тал/, “Эй жэй жэй эм” ХХК-ний үнэлгээний тайлан 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/187 дугаатай дүгнэлт /2хх-ийн 53-62 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Х.Т мэдүүлэг /1хх-ийн 23 дугаар тал/, гэрч Д.Сын мэдүүлэг /1хх-ийн 29 дүгээр тал/,  гэрч Б.Ч мэдүүлэг /1хх-ийн 31-32 дугаар тал/, гэрч Ж.Бн мэдүүлэг /1хх-ийн 34 дүгээр тал/,  гэрч З.Ө мэдүүлэг /1хх-ийн 41-42 дугаар тал/, гэрч С.Н мэдүүлэг /3хх-ийн 15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нарыг бүлэглэн “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах талын нотлох баримтаа болгосон байна.

  Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.Н, Д.Г нарт холбогдох Эрүүгийн ... дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт заасан “...эргэлзээ гарвал....шүүгдэгчид ...ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т заасан шүүгдэгч Л.Н, Д.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн, өөрчилж зүйлчлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Учир нь:

Хэрэгт авагдсан үйл баримтыг сэргээн тогтооход

 

2021 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хохирогч Ш.Ш ... үхрээ алдсан гэж Төв аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж /1хх-ийн 01 дүгээр тал/ 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мөрдөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасанг /1хх-ийн 113, 127-129 дүгээр тал/ 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж,

Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн ... үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн ... үхэр нийт ... үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж дээр дурдсан яллах талын нотлох баримт болох хохирогч, гэр нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Л.Н, Д.Г нарыг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй.

Тодруулбал:

..... малын гарал үүслийн бичиг гаргуулан авч махыг нь тээвэрлэн Улаанбаатар хотод аваачин худалдалдан борлуулсан үйл баримт тогтоогддог.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Н, Д.Г нарын дээрх үйлдэл нь шүүгдэгч Т.Гийн ... үхрийг хулгайлан, өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсны дараа буюу хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа нь  Л.Нгийн цагаан өнгийн “М” маркийн автомашинтай ирж тосож авч уг машинаа орхин явганаар Т.Гийн хамт үхрүүдийг туун “Хавцгайтын эх” буюу “Хөтөл” гэх газарт Д.Гд хүргэж өгч, Д.Г нь уг үхрүүдийг туун явж хашаанд оруулан хашиж, улмаар Д.Г, Л.Н нар нь өөрсдийн эхнэрүүдийн хамт дээрхи үхрүүдээс 3 тооны үхрийг нядлаж, Д.Г нь “Шүүхийн шийдвэрийн дагуу зээл төлөх гэж байгаа” гэж хэлэн Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын тамгын газрын мэргэжилтэн Ч.Г малын гарал үүслийн бичиг гаргуулан авч махыг нь тээвэрлэн Улаанбаатар хотод аваачин худалдалдан борлуулсан нь “Мөнгө угаах” гэмт хэргийг шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн.

 

Мөнгө угаах гэмт хэргийн обьеквтив талын шинж нь “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсгэврийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй байна.

 

Иймд Л.Н, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүгдэгч Т.Г нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг “49-н карьер” гэх газраас иргэн Ш.Шийн өмчлөлийн ... үхэр, иргэн П.Бгийн өмчлөлийн ... үхэр нийт ... үхрийг буюу бусдын олон тооны малыг хулгайлж, бусдад нийт 18.446.200 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Г болон түүний өмгөөлөгч Б.Э нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргадаггүй болно.

 

Шүүгдэгч Л.Н, Д.Г нарын өмгөөлөгч ..... нараас “шүүгдэгч Л.Н, Д.Г нарыг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй байх тул тэднийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг харгалзаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт зааснаар тухайн ялыг хорих ялын доод хэмжээгээр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын саналтай байна. Шүүгдэгч Л.Н, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Тус хэрэгт битүүмжлэгдсэн морь, тээврийн хэрэгслийг улсын орлого болгох мөн шүүгдэгч Т.Гийн 243 хоногийг 1 жилийн хорих ялаас хасаж, шүүгдэгч Л.Н, Т.Г нарын цагдан хоригдсон 100 хоногийг хорих ялаас хасаж, шүүгдэгч Т.Гт авсан ...төгрөгийг барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүний барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний ...төгрөгийг буцаан олгох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтий,

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч Б.Э: “Миний үйлчлүүлэгч мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас зөвшөөрсөн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлсөн, өөрийгөө илчилсэн. 3-16 насны 4 охин эхнэрийн хамтаар  амьдардаг. Улсын яллагчтай санал нэг байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Ж.Н: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэмт хэрэг үйлдсэний дараагаар хохирогчид 3.000.000 төгрөг төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Сонгох санкцтай хэрэг учир 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” Гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч М.Ө: “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял оногдуулах хүсэлтэй байна.” гэх дүгнэлтийг, 

Шүүгдэгч Д.Гы өмгөөлөгч Б.Б: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 хэрэглэж боломжгүй бол хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлбөргүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тэдний хувийн байдлыг Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.Г, Л.Н, Д.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангилалын гэмт хэрэг хэрэгт хамаарах бөгөөд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бол, гэм буруугаа хүлээн зөвгщшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүл эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Л.Н, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 6 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Н, Т.Г, Д.Г нар нь хохирол төлбөрөө төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Эрүүгийн ... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг DVD, 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, Т.Гийн цагдан хоригдсон 243 хоногийг, шүүгдэгч Л.Н, Д.Г нарын цагдан хоригдсон 100 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Т.Гт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 664 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар “барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээ авч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн сан ....дугаартай дансанд ...төгрөгний барьцаа байршуулсанг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Гт буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Н, Д.Г нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Л.Н, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Т.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  4. Шүүгдэгч Л.Н, Д.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрээс тус тус гарахгүй байхаар тогтоосугай.  
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  6. Шүүгдэгч Л.Н, Д.Г нарт тус бүрт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
  7. Шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь энэ хэрэгтээ 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрийн хооронд, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хооронд тус бүр нийт 100 хоног цагдан хоригдсон тул нийт эдлэх ялаас 8 цагийг 1 хоногоор тооцон нийт зорчих эрх хязгаарлах ялыг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногоор тогтоосугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гийн цагдан хоригдсон нийт 243 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг “DVD”, 1 ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Т.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч Х.Т эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай 807.500 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морины үнийг шүүгдэгч Т.Гоос гаргуулж улсын орлогод оруулсугай.  
  11. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний нэхэмжлэгч Г.З эзэмшлийн “...” маркийн “...” улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэний нэхэмжлэгч Х.Т эзэмшлийн Цэцэгт тамган тамгатай хээр зүсмийн морийг тус тус битүүмжилсэн 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 11 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
  12. Шүүгдэгч Т.Гт барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан Төрийн сангийн № дугаартай дансанд байршуулсан ...төгрөгийг шүүгдэгчид  Т.Гт буцаан олгосугай.
  13. Эрүүгийн ... дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч шүүгдэгч Л.Н, Д.Г нар нь энэ хэрэгт мөрдөн шалган ажиллагааны явцад шүүхийн зөвшөөрөлгүй тус тус 100 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  14. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Н, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээлр үлдээж, шүүгдэгч Т.Гт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслах сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний ял эдлэх хугацааг 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтоосугай.
  15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

16.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н, Д.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Т.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН