Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 0357

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: С.Баттамир

шүүгдэгчийн    өмгөөлөгч: Д.Бум-Аюуш

шүүгдэгч:  Г.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Цогнууд овогт Гүррагчаагийн Нямдоржид холбогдуулж яллагдагчаар татах тогтоол  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725011192  дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991  оны  12 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн  суманд төрсөн, 26 настай, эрэгтэй,  бүрэн дунд боловсролтой, сүүн технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 3 , ээж, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн  6 дугаар гудамжны 173 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 4-274 тоотод амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорихх ялаар шийтгүүлж уг хорих ялыг биеэр эдлэж байгаад 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, РД:РЭ91120837,

Холбогдсон хэргийн талаар:

          Г.Нямдорж нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-309 тоот хашаанд Б.Нямбаатарын эзэмшилийн 00.87 УБЯ дугаартай хар хөх өнгийн Ауди маркийн автомашины эд ангийг хулгайлсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:    

     Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч  Г.Нямдорж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. 2017 оны 03 дугаар сарын 20 өдөр Баянзүрх дүүргийн сэлбийн хуучин эцэст хохирогчийн хашааг түрээсэлж байсан. Би гэрээс гарч явж байхдаа мотор авна гэсэн зар бичсэн байхаар нь очиж уулзсан. Манай хашаанд хохирогчийн “Ауди” маркийн хуучин машин байгаа болохоор тэр машины моторыг зарах санаа төрөөд тухайн машины моторыг авах гэж оролдож байтал хажуу талын айлын хүн ирээд юу болоод байгаа талаар асуусан. Би хохирогчтой машины талаар ярьсан гэж хэлтэл тэр хажуу талын хүн хохирогчийн гар утас руу болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд хохирогч цагдаа дагуулж ирээд ийм асуудал үүссэн гэв.

Шүүгдэгч Г.Нямдорж хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Би 2017 оны 2 дугаар сарын орчим хоёр дахь түүхий эд авах цэг дээр очиж манайх ах Эрдэнэ-Очирын амьдардаг Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-309 тоот хашаанд байх АUDI  маркийн машиныг зарья гэж бодоод асуухад бүтэн машиныг 160.000 төгрөгөөр авна гэхээр нь би үнэ тохироогүй яваад өгсөн юм. Дараа нь мөнгөний хэрэг болоод 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Пүрэвсүрэн манай гэрт намайг унтаж байхад 10.00 цагийн орчим ирээд гарья гээд бид 2 хамт Сансар луу явж байгаад хоёр дагч түүхий эд авна, мотор кроп авна гэсэн цэг рүү очоод би түүхий эд авдаг 60 орчим насны эмэгтэйтэй уулзаад машины мотор хорп задалж авах уу гэж асуухад манай хүргэн хажуу талын хашаанд машин задалж байгаа тэр хүнтэй уулз гэхээр нь би Ц.Пүрэвсүрэнг дагуулаад машины эд анги хаягдал төмрөнд авдаг гэх залуу дээр очоод би АUDI маркийн машины мотор хроп  очиж задлаад авах уу гэхэд аваад ир гэхээр нь би бид 2 задалж чадахгүй байгаа юмаа гэхэд за тэгвэл очиж үзий надад үнэ хөлс өгөх юм уу гэхээр нь би очиж байгаад ярилций гэсэн. Тэгээд нөгөө залуугийн машин дээр багажнуудыг нь ачаад хашаандаа ирсэн. Нөгөө залуу энэ машин хэнийх юм бэ гэхээр нь би манай хойт аавын машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд машиныг задлаад зарим эд ангиудыг нь авсан. Мөн машиныг хажуу тийш нь харуулж байгаад тасдагчаар тасалсан. Ингэхдээ ажил дээрээсээ 2 залуу нэмж авч ирсэн. Тэгээд бид 5-уулаа машиныг хажуу тийш нь болгосон. Тэгж байтал хашааны хойд талын хашаанаас нэг эрэгтэй хүн та нар хүний машин задлаад байгаа юм биш үү хашааны эзэн нь байгаа юм уу гэсэн. Тэгээд нөгөө хүн энэ хашааны эзэн нь ирж байна гэнээ гэсэн. Би тэгэхээр нь нөгөө машин задалж байсан хүнд энэ машины эзэн нь ирж байна гэнээ гэхэд чи яасан сонин хүн бэ хүний ажил баллаад гэсэн.  /хх-н /

Хохирогч Б.Нямбаатар  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би өөрийн ажил дээрээ 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байж байтал манай ээжийн эзэмшлийн хашааны ар талд байх хашааны залуу 98114342, 98119937 дугаарын утаснаас залгаад машиныг чинь хажуу тийш нь харуулаад тавьчихсан яндан эд ангийг нь таслагчаар тасдаад байна хүрээд ир гэхээр нь би итгэхгүй юу яриад байгаа юм бэ гэж хэлээд засварынхаа газраас гараад ээжийн хашаа руу ороход таслаж байсан гэх хүмүүс хашаанд байхгүй манай ээжийн хашаа байшинд амьдардаг гэх 25 орчим насны залуу эхнэр хүүхдийнхээ хамт хашаанд зогсож байсан. Би ороод яаж байгаа юм бэ гэж асуусан чинь уучлаарай төмрөнд тушаах гэж байгаа юм гэхээр нь би тэр залууд хүний өмч эд хөрөнгөнд ингэж дураараа хандаж болдог юм уу гээд ээжийгээ дууд гэхэд тэр залуугийн ээж гэх эмэгтэй 1 цагийн дараа ирээд уулзсан. Би ээжийн хашаа байшинг хараад амьдардаг залууг танихгүй. Анх удаа тухайн өдөр харсан. Ээжийн хашаанд хүн гуйж байлгасан хүн нь ээжийн танил хөгшин гэсэн. Манай ээжийн хашаанд 26-30 орчим насны залуу Эрдэнэ-Очир гэгч хашааг нь харж амьдраад одоо 1 жил орчим болж байгаа юм. Хашаанд ямар нэгэн төлбөр төлөхгүй амьдардаг юм. Миний машины явах эд анги буюу мотор, ком цээж, утас тормозны систем, үрүүлийн систем, тосолны шаланкууд, яндан зэргийг таслагчаар салгаад ерөнхийдөө авахад бэлдсэн байсан. Намайг хашаанд очих үед машиныг хэвтүүлсэн эд ангиудыг нь салгаж бэлдээд авч яваагүй байсан. Би тухайн өдөр хашаандаа байгаагүй. Манай арын хашааны залуу миний гар утас руу залгаад чиний машиныг чинь хүмүүс таслагчаар тасдаад салгаад байна гэхээр нь би хашаандаа очиход манай ээжийн хашаанд үл таних залуу зогсож байсан юм. Би Аудио 200 маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн 2003 онд Монгол улсад хилээр орж ирсэн машиныг 2013 онд хүнээс нийт 7.000.000 төгрөгөөр худалдаж аваад шууд ээжийн хашаанд тоноглож янзалж байгаад унана гээд байрлуулсан байсан юм. Машиныг 2008 оноос хойш оношлогоонд оруулаагүй юм. Уг машин нь хэвийн хөдөлгөөнд оролцох боломжтой байсан юм. Дээрх хашааны эзэн нь манай ээж Р.Батдулам юм. Тэрээр БНСУ-д амьдарч байгаа. Миний машины эд ангийг таслаж байсан залуугийн ах нь гэх залуу манай ээжийн хашаанд 1 жилийн өмнөөс амьдарч байгаа юм. Би ээжийн хашаанд байрлуулаад орхисон байсан машинаа 2016 оны 12 дугаар сард очиж харахад бүтэн байсан. Машиныг хамгийн сүүлд хэзээ асааснаа санахгүй байна. Би машинаа 8.720.000 төгрөгөөр үнэлүүлсэн. Үнэлгээний 70.000 төгрөгийг авахгүй гэжээ.   /хх-43-45, 100/    

Б.Нямбаатар, М.Батмөнх, Г.Нямдаваа, Б.Баяржаргал, Ц.Пүрэвсүрэн, Б.Баттөмөр  нараас асууж авсан тайлбарууд /хх-н 6-20/

Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн Б.Нямбаатарын гарсган өргөдөлийн дагуу  2017.04.08-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. /хх-н 5,/

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд / хх-н 22-25/

          Хохирол үнэлгээний тайлан /хх-н 28-37

Гэрч Ц.Пүрэвсүрэн  хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 9.00 цагийн орчим найз Г.Нямдоржийн амьдардаг гэх Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-309 тоотод байх байшинд нь очиход Нямдорж найз охин болон 1 настай хүүхдийн хамт байсан. Тэгээд намайг хамт гарчихаад ирий гэхээр нь би түүнийг дагаад явж байхад тэрээр замдаа хашаанд байгаа машины мотор, хорпыг зарнаа гэсэн. Тэгээд машин авна гэсэн цэг рүү 10.00 цагийн орчим очсон. Би хашааных нь гадаа байсан Нямдорж хашаа руу ороод өмнө нь ярьж байсан бололтой миний яриад байсан машины мотор хропийг очоод салгаад авчих гэхэд түүхий эд авах цэгийн хүн би ажилтай байна даа гэж байгаад Нямдоржийг дагаад өөрийнхөө простер маркийн машинд багажнуудаа хийгээд тэд нар явсан. Намайг явах уу гэхээр нь би явахгүй гээд ломбард орохоор явсан. Намайг гэртээ 15.00 цагийн орчим байж байхад Нямдорж яриад хаана байна хүрээд ирээч гэхээр нь би очиход тэдний хашаанд байсан хар өнгийн машиныг хажуу тийш нь харуулаад данхраадчихсан байсан. Хашаан дотор Г.Нямдорж болон түүхий эд авах цэг дээр байсан үл таних 3 эрэгтэй хүн байсан. Удаагүй байж байтал хашааны хойд талын хашаанаас эрэгтэй хүн гарч ирээд та нар юун хүмүүс бэ гэхэд Нямдорж тэр хүнтэй хашааны наана  цаанаас  тулж уулзахаар нь би байшин руу яваад орчихсон. Гэтэл Г.Нямдорж араас орж ирээд машины эзэн рүү ярьчихжээ ирж байна гэнэ гэхээр нь би юун эзэн гэхэд энэ машин чинь минийх биш юмаа гэсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гараад хашааны үүдэн дээр очтол нэг эрэгтэй хүн хаалган дээр ирээд яагаад хүний эд хөрөнгөнд халдаад байгаа юм бэ гээд уурласан. Г.Нямдорж миний мэдэхээр цагаан сарын өмнө 2017 оны 12 дугаар сараас эхлэн дээрх тоот хашаанд ах Эрдэнэ-Очирын хамт амьдарч байгаа юм. Нямдорж машин задлуулж байхдаа манай аавын машин гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд нөгөө улсууд нь машины эзэн ирж байна гэсэн чинь хаяад яваад өгсөн юм байна лээ. Би Г.Нямдоржтой 2013 онд Улаанбаатар хотод Хамаг Монгол коллежид сурч байхдаа танилцсан. Сурч байхдаа дээрмийн хэргээр шийтгүүлээд би хорих дээр очиж уулзаж байсан юм гэжээ.   /хх-н 46-47/

Гэрч Д.Оюунцэцэг хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Г.Нямдорж нь ээж дүүгийнхээ хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд айлын хашаанд амьдарч байгаа. Г.Нямдорж эрхэлсэн тодорхой ажилгүй саяхнаас эхнэр хүүхэдтэй болсон гэжээ.  /хх-н 48/

Гэрч Ж.Отгонбаяр хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Би 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Нямдоржтой утсаар ярьж байгаад Говь-Сүмбэр аймгаас орж ирээд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-309 тоотод байх хашаа байшинд хамт амьдарч байсан юм. Г.Нямдорж уг хашаа байшинг хамаатныхаа эгчийн хашаа байшин гэж байсан. Нямдоржийг өглөө унтаж байхад найз Пүрэвсүрэн нь орж ирээд хамт гэрээс гарцгаасан. Би хаашаа явах гэж байгаа талаар нь асуугаагүй. Удалгүй Нямдорж хашаанд үл таних эрэгтэй хүнийг дагуулж орж ирээд хашаанд байдаг хар өнгийн машиныг харж байгаад данхраадсан. Намайг данхраад тавиад өг гэхээр нь би тавьж өгчихөөд гэрлүүгээ орсон. Тэд нар машиныг тасдаж байтал Пүрэвсүрэн орж ирсэн. Тэгээд нөгөө хүмүүсээс 1 нь гараад явчихсан хоёр хүн нь байж байтал удалгүй дахиад л нөгөө 2 хүн нь гаргаад явчихсан. Пүрэвсүрэн, Нямдорж хоёр гэрт орж ирээд байж байтал Пүрэвсүрэн явлаа гээд гарсан гэтэл Нямдорж намайг гялс гарий гэж хэлээд бид хоёр гарах гэж байтал нэг ах орж ирсэн. Тэгээд тэр хүн уурласан. Би Нямдоржоос машиныг яагаад таслаад байгаа талаар асуугаагүй гэжээ.  /хх-н 49-50/

Гэрч С.Цэрэнжав хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 18-ний өдөр 12.00 цагийн орчим 20-25 насны 2 залуу ирээд онигор нүдтэй шар царайтай залуу нь манай эхнэр төрсөн байгаа идэж уух юмгүй байна манай хадам аавын машины мотор, хропийг салгаж өгөөч би чадахгүй байна та энэ хүнээрээ задлуулаад өгөөч гээд хүргэн М.Батмөнхийг гуйгаад байхаар нь би та нарын машиныг битгий хэл өөрийнхөө ажлыг хүчгэрэхгүй байна гэсэн. Гэтэл орой 21.00 цагийн орчим 2 залуу хамт ирээд манай хадам аавын машиныг задлаад өгөөч гэхээр нь би та нар яасан юм ойлгодоггүй юм бэ гэж хэлээд буцаагаад явуулсан. 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15.00 цагийн орчимд дахин нөгөө залуучууд ирээд гуйгаад байхаар нь дахиад явуулсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 20-нд нөгөө хоёр залуу дахиад ирчихсэн байсан. Би гэртээ байж байхад 16.00 цагийн орчимд манай охин Лхагвасүрэн нөгөө 2 залуу гуйсаар байгаад Батмөнхийг аваад явчихлаа гэж байсан гэжээ.  /хх-н 51-52/

Гэрч М.Батмөнх хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:2017 оны 2 дугаар сарын дундуур манайд ирж юм асууж байсан 25 орчим насны залуу ахаа манай хашаан дотор дээр үеийн  Аудио маркийн машин байгаа төмрийн хогонд хэдэн төгрөгөөр авдаг юм бэ тушаах гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед би уг залууг дагаад хашаанд нь очиж үзэхэд  хучлагаар хучсан байсан Аудио маркийн хар өнгийн улсын дугаар зүүсэн машин байхаар нь би бичиг баримт түлхүүрийг нь асуухад нөгөө гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд машиныг бүтнээр нь зарна гэхээр нь би 160.000 төгрөгөөр хогонд авья гэхэд тэр залуу бид хоёр үнэ дээрээ тохироогүй юм. 2017 оны 3 дугаар сард нөгөө залуу намайг ирж асуусан гэж хадам ээж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 20-ны 11.00  цагийн орчимд ажил дээрээ байхад нөгөө залуу ирээд та нөгөө машины мотор кропыг аваад өгөөч би авч чадахгүй байна гэсэн. Гэтэл та очоод үзээдхээч гээд байхаар нь би хашаанд нь очиж үзсэн. Тэгээд мотор кропыг нь 70.000 төгрөгөөр авахаар болоод би аав чинь хэл ам хийхгүй биз гэхэд  би арыг нь даана зүгээр гэсэн. Нөгөө залуутай хамт ирсэн залуу нь манай ажил дээрээс салаад явчихсан. Ингээд бид нар машиныг задалж эхэлсэн. Тэгээд байж байтал хойт хашаанаас нь нэг эрэгтэй хүн хөөе наад машины чинь эзэн нь байна уу гэхэд 25 орчим насны залуу нөгөө хүнтэй уулзаад би энд байгааш дээ гээд байсан. Би тэгэхээр нь чи аавын машин гэсэн биз дээ гэхэд нөгөө залуу дуугараахгүй болохоор нь би багаж хэрэгсэлээ хураагаад явсан гэжээ.   /хх-н 54-55/ 

Гэрч Б.Баяржаргал хэрэг бүртэглэтэд мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Батмөнхийн ажилладаг түүхий эд авах цэг дээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллаж байтал Батмөнх намайг 16.00 цагийн орчимд хажуу талын хашаанаас хамт яваад машин хажуулдуулаад унагаагаад өгөөч би юм таслаад авах гээд байна эзэнтэй нь ярьсан байгаа гэсэн. Тэгээд би Батмөнхийн өөрийнх нь Субару маркийн машинд суугаад Батмөнх өөрийнхөө багаж болох төмөр таслагч  болон хайрцагтай түлхүүр багажаа аваад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хуучин эцэс далан талдаа байх хашааны гадна очиход тэр залуу байшингийнхаа цонхоор уртасгагч гаргаж ирээд хашаан дотор ороод хар өнгийн машиныг хажуу талаар нь харуулах гээд Батмөнх, гэрийн эзэн гэх залуу түүний найз гэх залууг утсаар дуудаж байгаад авчирсан. Батмөнх түүхий эдийн цэг дээр түүхий эд тушааж байсан миний танихгүй залууг дагуулаад очсон байсан болохоор нийт 5 эрэгтэй хүн өргөөд дийлэхгүй дугуйг нь данхраадаад хажуу бөөрөөр нь машиныг хажуу тийш нь болгоод Батмөнх машины доод эд ангийг нь хашааны эзэн гэх залуутай хамт таслаад байсан. Тэгж байтал Батмөнхийн эхнэр утсаар залгаад Жагаа ахыг нааш нь явуул гэхээр нь би явсан. Тэгээд удаагүй байж байтал Батмөнх хүрээд ирсэн. Яасан бэ гэхэд нөгөө машин чинь хулгайн юм байсан юм шиг байна гэсэн. Тэгээд ярьж байтал цагдаагийн машин ирсэн гэжээ. /хх-н 82-83/

Гэрч Б.Эрдэнэ-Очир хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ: Би Хөвсгөл аймгаас ажил хийхээр Улаанбаатар хотод 2016 оны 9 дүгээр сард ирсэн. Тэгээд өөрийн хамаатны эгч болох Жавзандаа амьдрах хашаа байна уу гэхэд Жавзан эгч над руу яриад манай найз эмэгтэйгийн хашаа байшин байгаа гэнэ тэр хашаа байшинд гуйгаад түр байх уу өөрөө очоод эзэнтэй нь уулз гэхээр нь би Дарь эхийн хуучин эцэст Сэлбийн 13-309 тоот хашаанд очиход хашаанд ямар нэгэн хүн амьдардаггүй байшин байсан. Эзэн нь гэх 50-60 орчим насны эмэгтэй хүн чи эзэн нь болоод үнэгүй байшинд амьдраад хашаа харж байгаараа би гадагшаа явах гэж байгаа юм манай хүүхдүүд ирж очиж байна гэсэн. Тэгээд гэрийнхээ түлхүүрийг өгсөн. Ингээд би уг хашаа байшинд амьдарч байгаад 2017 оны 2 дугаар сард цагаан сараар Хөвсгөл аймагт байдаг ээж дээрээ очиж золгох болоод явахдаа эгчийн хүүхэд болох Г.Нямдоржийг хашаа байшин харж байгаарай гээд үлдээгээд явсан. Би хашаанд байсан машиныг задалсан талаар сүүлд сонссон гэжээ.  /хх-н 84-85/    

Гэрч Н.Сүнжидмаа хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:Миний нэр дээр байдаг машиныг манай нөхрийн найз Нямбаатар 2010 онд худалдаж авахаар болоод надаас авсан. Тухайн үедээ гэрээ байгуулаад авч байсан гэжээ.  /хх-н 101/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 117-118/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 119/

Г.Нямдоржийг Б.Лхагва-Очир, Д.Оюунцэцэг нарын  батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол/хх-н 81/        

Г.Нямдоржийг сэжигтнээр тооцож, байцаасан тэмдэглэлүүд /хх-н 62--65/, сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл /хх-н 103-106/

Г.Нямдоржийн иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н 90/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: 42, 66/ , шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 94-95/ зэрэг болно.

            Г.Нямдорж нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 13-309 тоот хашаанд Б.Нямбаатарын эзэмшилийн 00.87 УБЯ дугаартай хар хөх өнгийн Ауди маркийн автомашины эд ангийг хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд :

           Хохирогч Б.Нямбаатарын   хэрэг бүртгэлтэд өгсөн … манай ээжийн эзэмшлийн хашааны ар талд байх хашааны залуу 98114342, 98119937 дугаарын утаснаас залгаад машиныг чинь хажуу тийш нь харуулаад тавьчихсан яндан эд ангийг нь таслагчаар тасдаад байна хүрээд ир гэхээр нь би итгэхгүй юу яриад байгаа юм бэ гэж хэлээд засварынхаа газраас гараад ээжийн хашаа руу ороход таслаж байсан гэх хүмүүс хашаанд байхгүй манай ээжийн хашаа байшинд амьдардаг гэх 25 орчим насны залуу эхнэр хүүхдийнхээ хамт хашаанд зогсож байсан. Би ороод яаж байгаа юм бэ гэж асуусан чинь уучлаарай төмрөнд тушаах гэж байгаа юм гэсэн. Миний машины явах эд анги буюу мотор, ком цээж, утас тормозны систем, үрүүлийн систем, тосолны шаланкууд, яндан зэргийг таслагчаар салгаад ерөнхийдөө авахад бэлдсэн байсан. Намайг хашаанд очих үед машиныг хэвтүүлсэн эд ангиудыг нь салгаж бэлдээд авч яваагүй байсан. Би тухайн өдөр хашаандаа байгаагүй. Манай арын хашааны залуу миний гар утас руу залгаад чиний машиныг чинь хүмүүс таслагчаар тасдаад салгаад байна гэхээр нь би хашаандаа очиход манай ээжийн хашаанд үл таних залуу зогсож байсан юм. Би Аудио 200 маркийн 1992 онд үйлдвэрлэгдсэн 2003 онд Монгол улсад хилээр орж ирсэн машиныг 2013 онд хүнээс нийт 7.000.000 төгрөгөөр худалдаж аваад шууд ээжийн хашаанд тоноглож янзалж байгаад унана гээд байрлуулсан байсан юм. Машиныг 2008 оноос хойш оношлогоонд оруулаагүй юм. Уг машин нь хэвийн хөдөлгөөнд оролцох боломжтой байсан юм гэсэн мэдүүлэг   /хх-43-45, 100/    

Гэрч Ц.Пүрэвсүрэнгийн  хэрэг бүртгэлтэд өгсөн … би түүнийг дагаад явж байхад тэрээр замдаа хашаанд байгаа машины мотор, хорпыг зарнаа гэсэн. Тэгээд машин авна гэсэн цэг рүү 10.00 цагийн орчим очсон. Би хашааных нь гадаа байсан Нямдорж хашаа руу ороод өмнө нь ярьж байсан бололтой миний яриад байсан машины мотор кропийг очоод салгаад авчих гэхэд түүхий эд авах цэгийн хүн би ажилтай байна даа гэж байгаад Нямдоржийг дагаад өөрийнхөө простер маркийн машинд багажнуудаа хийгээд тэд нар явсан. Нямдорж машин задлуулж байхдаа манай аавын машин гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгээд нөгөө улсууд нь машины эзэн ирж байна гэсэн чинь хаяад яваад өгсөн юм байна лээ гэсэн мэдүүлэг    /хх-н 46-47/

Гэрч Ж.Отгонбаярын  хэрэг бүртгэлтэд өгсөн .. …Нямдорж хашаанд үл таних эрэгтэй хүнийг дагуулж орж ирээд хашаанд байдаг хар өнгийн машиныг харж байгаад данхраадсан. Намайг данхраад тавиад өг гэхээр нь би тавьж өгчихөөд гэрлүүгээ орсон. Тэд нар машиныг тасдаж байтал Пүрэвсүрэн орж ирсэн. Тэгээд нөгөө хүмүүсээс 1 нь гараад явчихсан хоёр хүн нь байж байтал удалгүй дахиад л нөгөө 2 хүн нь гаргаад явчихсан. Пүрэвсүрэн, Нямдорж хоёр гэрт орж ирээд байж байтал Пүрэвсүрэн явлаа гээд гарсан гэтэл Нямдорж намайг гялс гарий гэж хэлээд бид хоёр гарах гэж байтал нэг ах орж ирсэн гээнм мэдүүлэг   /хх-н 49-50/

Гэрч М.Батмөнхийн  хэрэг бүртгэлтэд өгсөн ..  Аудио маркийн машин байгаа төмрийн хогонд хэдэн төгрөгөөр авдаг юм бэ тушаах гэсэн юм гэж ярьсан. Тухайн үед би уг залууг дагаад хашаанд нь очиж үзэхэд  хучлагаар хучсан байсан Аудио маркийн хар өнгийн улсын дугаар зүүсэн машин байхаар нь би бичиг баримт түлхүүрийг нь асуухад нөгөө гэрт байгаа гэж хэлсэн. Тэгээд машиныг бүтнээр нь зарна гэхээр нь би 160.000 төгрөгөөр хогонд авья гэхэд тэр залуу бид хоёр үнэ дээрээ тохироогүй юм. …нөгөө залуу ирээд та нөгөө машины мотор кропыг аваад өгөөч би авч чадахгүй байна гэсэн. Гэтэл та очоод үзээдхээч гээд байхаар нь би хашаанд нь очиж үзсэн. Тэгээд мотор кропыг нь 70.000 төгрөгөөр авахаар болоод би аав чинь хэл ам хийхгүй биз гэхэд  би арыг нь даана зүгээр гэсэн. Нөгөө залуутай хамт ирсэн залуу нь манай ажил дээрээс салаад явчихсан. Ингээд бид нар машиныг задалж эхэлсэн. Тэгээд байж байтал хойт хашаанаас нь нэг эрэгтэй хүн хөөе наад машины чинь эзэн нь байна уу гэхэд 25 орчим насны залуу нөгөө хүнтэй уулзаад би энд байгааш дээ гээд байсан. Би тэгэхээр нь чи аавын машин гэсэн биз дээ гэхэд нөгөө залуу дуугараахгүй болохоор нь би багаж хэрэгсэлээ хураагаад явсан гэсэн мэдүүлэг    /хх-н 54-55/ 

Гэрч Б.Баяржаргалын  хэрэг бүртгэлтэд өгсөн … Батмөнх өөрийнхөө багаж болох төмөр таслагч  болон хайрцагтай түлхүүр багажаа аваад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо хуучин эцэс далан талдаа байх хашааны гадна очиход тэр залуу байшингийнхаа цонхоор уртасгагч гаргаж ирээд хашаан дотор ороод хар өнгийн машиныг хажуу талаар нь харуулах гээд Батмөнх, гэрийн эзэн гэх залуу түүний найз гэх залууг утсаар дуудаж байгаад авчирсан. Батмөнх түүхий эдийн цэг дээр түүхий эд тушааж байсан миний танихгүй залууг дагуулаад очсон байсан болохоор нийт 5 эрэгтэй хүн өргөөд дийлэхгүй дугуйг нь данхраадаад хажуу бөөрөөр нь машиныг хажуу тийш нь болгоод Батмөнх машины доод эд ангийг нь хашааны эзэн гэх залуутай хамт таслаад байсан гэсэн мэдүүлэг /хх-н 82-83/

       Шүүгдэгч Г.Нямдоржийн өгсөн …би Ц.Пүрэвсүрэнг дагуулаад машины эд анги хаягдал төмрөнд авдаг гэх залуу дээр очоод би АUDI маркийн машины мотор хроп  очиж задлаад авах уу гэхэд аваад ир гэхээр нь би бид 2 задалж чадахгүй байгаа юмаа гэхэд за тэгвэл очиж үзий надад үнэ хөлс өгөх юм уу гэхээр нь би очиж байгаад ярилций гэсэн. Тэгээд нөгөө залуугийн машин дээр багажнуудыг нь ачаад хашаандаа ирсэн. Нөгөө залуу энэ машин хэнийх юм бэ гэхээр нь би манай хойт аавын машин байгаа юм гэж хэлсэн. Тэгээд машиныг задлаад зарим эд ангиудыг нь авсан. Мөн машиныг хажуу тийш нь харуулж байгаад тасдагчаар тасалсан. Ингэхдээ ажил дээрээсээ 2 залуу нэмж авч ирсэн. Тэгээд бид 5-уулаа машиныг хажуу тийш нь болгосон. Тэгж байтал хашааны хойд талын хашаанаас нэг эрэгтэй хүн та нар хүний машин задлаад байгаа юм биш үү хашааны эзэн нь байгаа юм уу гэсэн. Тэгээд нөгөө хүн энэ хашааны эзэн нь ирж байна гэнээ гэсэн мэдүүлэг зэрэг болно.

           Г.Нямдорж нь мөнгөний хэрэг гарах үедээ өөрийнхөө амьдарч байсан хашаанд байсан Ауди маркийн машиныг хүнээр задлуулж  мотор кропыг нь зарах гэж байгаад баригдсан байна. Иймд Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. Хүний машиныг таслагчаар эвдээд салгааж байхад нь эзэн нь ирж үйлдэл таслан зогсоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүй санаатай хийсэн боловч тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол гэмт үйлдэхээр завдах гэж үзнэ гэж заасныг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй.Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд  чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч  тухайн этгээдийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгссөн завдалдт гэж үзнэ гэж заасныг дагуу Г.Нямдоржийн үйлдлийг төгссөн завдалт гэж зүйлчлэх зүйтэй гэж шүүх үзэв..

         Г.Нямдоржийг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдэхийг завдсан   гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ. Г.Нямдоржийн тухайд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдал нь дээрэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Нямдоржийн үйлдлийн улмаас хохирогч Нямбаатарт 4.390.000 төгрөгийн хохирол учруулсаныг шүүгдэгчээс гаргуулж төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Г.Нямдорж нь 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих  ялаар шийтгүүлж уг хорих ялыг биеэр эдлэж байгаад 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан ба тэнсэнгийн хугацаанд дахин шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул ялгүй болсон байна.

Энэ гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй болно..

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2-36.8, 36.10  дугаар  зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Цогнууд овогт  Гүррагчаагийн Нямдоржийг бусдын эд хөрөнгө хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдэхийг завдсан   гэм буруутай болохыг  тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар Г.Нямдоржийг 150 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар Г.Нямдорж нь  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтаны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг дурьдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Г.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг   тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 4-274 тоотод оршин суух /РД: РЭ91120837/ Г.Нямдоржоос 4.390.000 төгрөг гаргуулж Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 64-36 тоотод оршин суух /РД: ТД79052016/ Балдангийн Нямбаатарт олгосугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Нямдоржид бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН