| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 307/2025/0115/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/174 |
| Огноо | 2025-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/174
2025 04 07 2025/ШЦТ/174
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0115/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод түр оршин суудаг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, 1******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******
******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шөнийн 01-02 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын *******,******* тоотод гэртээ ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргалдаж улмаар ******* зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн бугалгад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1, 2/,
Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3, 4/,
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэмцээнд оролцохоор найз охин ******* хамт 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу 23 цаг 40 минутад галт тэргэнд суусан. тус тэмцээний шүүгч хийх байсан юм. Ингээд 01 дүгээр сарын 19-ний өдөр тэмцээн дуусаад Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу галт тэргэнд суусан. Замд явж байхад Баруунхараа гэх газрын ойролцоо ирэхэд ******* ээж нь руу “наад гөлгөө зайлуул, яагаад дагаад золбинтоод яваад байгаа юм” гээд чат бичсэн байхаар нь айсандаа ээж рүү нь залгахад сүлжээ унаад ярьж болохгүй байсан. Бид 2 шөнө хэрүүл болох юм байна гээд би гэрээсээ очиж хувцсаа аваад бид 2 хэсэг эгчийнд байхаар болоод эгчтэй холбогдоод 00 цаг 40 минутад эгч бид 2-ыг вокзалаас тосож авсан. Ингээд гэр лүү очоод гэрийнхээ үүдэнд г эгчтэй хамт машинд нь үлдээгээд би түрүүлээд гэр лүү ороод хувцсаа бэлдээд байж байхад ах орж ирээд хаана байна гэхээр нь би гадаа машинд эгчтэй хамт байгаа гэхэд гарч явахаар нь би араас нь гартал г машинаас буулгаад хашаа руу оруулаад алгадаад чирээд арын гэр лүү оруулаад хаалгаа гаднаас нь цоожлоод буцаад манай гэр лүү хүрч ирснээ намайг та 2 одоо хувцсаа бэлдээд зайлах гэж байна уу гээд бөмбөг авч шидээд, хоолой боогоод нүд ам руу цохисон, боож унагаагаад хатуу түлшний нүүрсээр толгой руу цохиод байсан, тэгээд шүүгээ рүү очоод хөргөгчин дээр байсан бор иштэй хутгыг аваад над руу бүлэх гээд дайрсан, эхний бүлэлтээр нь зүүн гарын булчин хэсэг рүү хатгаад орчихсон. Манай гэрийн хутга, би өөрөө найз охин ******* хамт хуучин Дарханы 5 дугаар багт байдаг 20/4 байрны хажууд байрлах гэр ахуйн барааны дэлгүүрээс 2024 оны 12 сард худалдан авч байсан . Гэрт байгаа байх, би гэртээ очилгүй 3 хонож байна. намайг хутгалчхаад буцаагаад хутганы ком руу хутгаа тухайн үед хийсэн, ...2024 оны 12 дугаар сарын дундуур найз охин бид 2 тэмцээнд яваад 2 хоноод ирсэн чинь хүүхэд дагуулж тэнэж хэл сураггүй алга боллоо гээд намайг алгадаж байсан, өс хонзон өглөг авлагын асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... нь миний том хүү, ...хүүг явснаас хойш нэг орой манай эхнэр рүү 90-тай нэг дугаар залгаад ******* ээж бололтой эмэгтэй хүн хашхираад, танай хүү хүүхэд аваад явчихлаа гээд харааж, зүхээд эхлэхээр нь би наад 2-ын асуудлыг нь би мэдэхгүй байна, гэхдээ эцэг хүний хувьд хараалын үг сонсоод баймааргүй байна гээд уулзаад тусад нь гаргаж өгөх талаар ярьсан гээд ээжтэй нь ярилцаад салгасан. Ингээд өчигдөр буюу 01 дүгээр сарын 20-ны өдрийн өглөө хүү Хонгор над руу яриад аав та тайван байгаарай, ах хутгалуулсан байна гэхээр нь би юу болоод яагаад хутгалуулдаг юм гэхэд тэр эмэгтэйгийнх нь ах дүү нь хутгалсан гэж байна гэсэн. Ингээд би Баянхонгор аймгийнхаа төв руу орж ирээд Хонгортой ярихад ах эмнэлэгт боолт хийлгэж байна гэсэн гэхээр нь би том хүү тай ярихад боолтоо хийлгэсэн, цагдаад мэдэгдсэн. эгчийнд байна гэхээр нь би намайг очтол наад айлдаа байж бай, гэрээсээ гаралгүй байж бай гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 01 цаг өнгөрч байхад г найз залуу той нь цуг аваад танайд хэд хонож болох уу гээд надаас гуйсан тэгэхээр нь би тэг тэг гэсэн, тэгээд хувцас хунараа авна гээд амьдарч байсан гэр лүү нь бид 3 явсан, гэрийнх нь гадна очоод ганцаараа ороод хувцас хунараа аваад ирье гээд орсон, машин дотор бид 2 үлдсэн, удалгүй хашаан дотроос нэг залуу гарч ирээд араас нь уйлчихсан гарч ирсэн түрүүлж гарч ирсэн залуу машины хаалга онгойлгоод чи наашаа буугаад ир гээд г машинаас буулгаад тэр 3 хашаа руу орсон, 30 орчим минутын дараа гүйж гарч ирээд араас нь нөгөө залуу гарч ирээд хаачсан гээд машины хаалга татаад байхаар нь би гарч ирээгүй гэж хэлсэн тэгээд миний хажууд суугаад хурдан хөдлөөрэй эгчээ, би хутгалуулчихлаа хурдан эмнэлэг ормоор байна гэхээр нь шууд эмнэлэг рүү ирсэн. Эмнэлэг рүү явж байх замдаа би сая ******* ахад зодуулаад хутгалуулчихлаа гэхээр нь саяны залуу ******* ах юм уу гэсэн чинь тиймээ төрсөн ах нь гэсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлээд оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20/,
Гэрч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би найз залуу ийн хамт Улаанбаатар хотоос Дархан луу галт тэргээр ирж байсан, замд гэрээс ээж, ах залгахаар нь би утсаа аваагүй тэгээд над руу утсаа аваач ээ хаагуур яваад байдаг юм гээд ээж ах хоёроос мессэж ирсэн өмнө нь манай гэрийнхэн намайг оос сал гэж хэлж байсан тэгээд бид 2 ажлынхаа эгчийг дуудаад бид хоёрыг ирээд авчих гэж хэлсэн. 2025 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө галт тэрэгнээс буугаад эгчтэй гэрээс хувцас авах гээд гэрийн гадна ирээд түрүүлж орсон, удалгүй миний төрсөн ах гарч ирээд намайг гэр лүү ор утсаа авахгүй алга болчих юм хүний санаа зовоогоод гээд намайг байшин луугаа оруулсан тэгээд ах над руу утсаа авахгүй алга боллоо гэж уурлаж байгаад гараад явсан. Би 00 орох гээд гарсан чинь хашаанаас гараад явж байсан урд гэрээс ах гарч ирээд намайг хаана байна, гээд орилохоор нь би 00-д байна ахаа гэсэн тэгээд ахын гэрт ороод ах унт гээд орон дээр унтаж байхад удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуухад би ахын гэрт байсан болохоор юу болсон талаар мэдэхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирээд ийг чи одоо яв г ажилд явуулаад өөрөө гэртээ унтаад гэж хөөж уурласан тэрнээс хойш 10 гаран хоногийн дараа хүү над руу залгаад хоёр алга байна гэж хэлсэн утас руу залгахад аль аль нь утсаа авахгүй байсан би ыг наад хоёр чинь шөнө ирээд хувцас хунараа авна шүү чи анаад байж байгаарай гэж хэлсэн тэгээд хүү руу залгаад цаад хоёр чинь ирсэн үү гэсэн чинь ирсэн гээд юм ярихгүй байсан цаанаас нь бэр утсыг нь аваад ид гар хүрсэн тэгээд цаадах нь цагдаад өгсөн гэж надад хэлсэн”’гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24, 25/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн Шүүх Шинжилгээний төвийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129 дугаартай: “... Э.-н биед зүүн бугалгад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3 1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч *******ын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт хүргэж болохыг мэдсэн атлаа зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Э.ид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, ирж очсон зардал, гэрт нь байгаа хувцсаа авмаар байна” гэж мэдэгдсэн боловч нэхэмжлэл гаргаагүй, эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас гэм хортой холбогдох зардлаа баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД