Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 47

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, мөн шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх  хуралдаанд:

  Улсын яллагч                           Б.Нямдэлэг

  Шүүгдэгчийн өмгөөлөгч         А.Ариунзаяа           

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Урангоо нар оролцов.

     Сэлэнгэ аймгийн прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тайж нар овгийн Төмөрпүрэвийн Буянбатад холбогдох 201718000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1980 оны 08 сарын 08-нд Дархан-Уул аймагт төрсөн, хүйс эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн Дархан-Уул аймаг Дархан сумын 13-р багийн 128-5 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Тайж нар овогт Төмөрпүрэвийн Буянбатад /РД: ТВ80080938/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Буянбат нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ дахь Алтанбулаг хилийн боомтоор виферон /мазе/ 8 хайрцаг, виферон /гель/ 10 хайрцаг, гордокс 10 хайрцаг, Де нол 3 хайрцаг, тетрациклин 12 хайрцаг, нурофен 3 хайрцаг, кетотифен  3 хайрцаг эм, хорсе форсе тос 5 хайрцаг зэргийг зохих зөвшөөрөлгүйгээр  15-29 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр импортлосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 1.Шүүгдэгч Т.Буянбатын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн”... 2017 оны 01 дүгээр сарын 21-нд Хиагтаас Улаан-Үүд рүү 3 хүн аваад явсан. Тэгээд Улаан-Үүдэд очоод гэр бүлийн хэрэгцээндээ эм авсан. Тэгээд Монгол улсын хилээр нэвтэрч байхад гаалийн байцаагч тортой эмийг маань хараад үнэлгээ тогтоож 240.000 төгрөгөөс дээш төгрөгний эм байна гээд цагдаад мэдэгдсэн ....гэх мэдүүлэг

          2.Хохирогч Т.Мөнхзаяагийн 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Дархан хотын иргэн Т.Буянбат гэх хүн улсын хилээр зохих зөвшөөрөлгүй виферон /мазе/, виферон /гель/, гордокс, Де нол, тетрациклин, нурофен, кетотифен, хорсе форсе тос зэрэг 8-н төрлийн эмийг хууль бусаар нэвтрүүлсэн байна. Улсын хилээр иргэн эмийн зүйл их хэмжээгээр нэвтрүүлж болохгүй, өөрийн хэрэгцээний эмийг зохих журмын дагуу авч явах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хилээр амийн зүйлийг импортолго.  Миний хувьд уг хэрэгтэй холбоотой хэлж яриад байх зүйл алга байна. Миний хувьд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл алга байна. Учир нь улсын хилээр оруулж ирээд иргэдэд зарж борлуулсан зүйл байхгүй, уг эмээс болж хэн нэгэн хүн хордож хохироогүй байна. Зохих хуулийн дагуу шийдвэрлэнэ байх гэж бодож байна ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

  3.Иргэний нэхэмжлэгч  Б.Хонгорзулын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Манай нөхөр Т.Буянбат нь 2017 оны 02 сарын 22-ны өдөр Алтанбулаг боомтоор эм оруулж саатуулагдсан. Ингэхдээ миний эзэмшлийн 15-92 ДАХ субару порестер маркийн автомишинтай явсан. Миний бие машинаа нэхэмжилж байна....” гэх  мэдүүлэг

/хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/

4.Гэрч Д.Дашдондовын 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 01 сарын 22-ны өдөр ОХУ-аас Монгол улсын гаалиар орж ирсэн ногоон өнгөтэй субару порестер маркийн 15-29 ДАХ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийхэд жолоочоос гадна 3 эрэгтэй зорчигч явсан. Уг 3 зорчигч гаалийн хяанлт шалгалтанд хамрагдаж, тээврийн хэрэгслийг жолоочийг хамруулан үзлэг хийхэд тээврийн хэрэгслийн арын багаажинд шар тортой хүнс бараан дотор 8 төрлийн эм байсныг илрүүлсэн. Жолоочоос эм хэнийх болохыг асуухад “..би авч яваа юм, хүний дайвар юм байгаа..” гэдгийг хэлсэн. Ингээд эмэнд үзлэг хийж үзэхэд шаргал өнгийн хайрцагтай хорсе форсе тос 5 хайрцаг Дурын хайрцагийг задлаж үзэхэд хуванцар савтай, цагаан өнгийн өтгөн шингэнтэй, 500мл савлагаатай, виферон /мазе/ 8 хайрцаг, 1 ширхэг нь 12г савлагаатай, виферон /гель/ 10 хайрцаг бөгөөд 1 ширхэг нь 12г савлагаатай,  гордокс 20 ширхэг 10ми савлагаатай, Де нол 3 хайрцаг, 1 хайрцаг дотроо 14 шихэг таблеттай,  тетрациклин 12 ширхэг, 5г савлагаатай, нурофен 3 ширхэг, 1хайрцаг дотроо 2 таблеттай, 200мг савлагаатай кетотифен  3 хайрцаг эмүүдийг хураасан. Бусад зорчигч нараас эмийн талаар асуухад мэдэхгүй байсан.  ....” гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 22 дугаар хуудас/

5.Гэрч Д.Батхуягийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Хиагт руу хувийн ажлаар яваад тэндээсээ Дархан хот руу явах ногоон өнгөтэй субару пористер маркийн 15-29 ДАХ улёын дугаартай таксинд суугаад 2017 оны 1 сарын  22-ны өдрийн 22 цаг орчим гаалийн улсын байцаагчийн үзлэг шалгалтаар жолооч залуу эм авч яваад хураагдсан. Улаан-Үүд хот руу найз Энхболдын хамтаар замын унаагаар яваад тэндээсээ Дархан хот руу явах ногоон ангийн субару порестор маркийн 15-29 ДАХ улсын дугаартай таксинд суугаад 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 22 цаг орчим Алтанбулаг боомт дээр гаалийн улсын байцаагчийн үзлэг шалгалтаар жолооч залуу эм авч яваад хураагдсан өөр мэдэх зүйлгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

6.Гэрч Х.Отгондаваагийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....У2017 оны 01 сарын 21-ний өдөр ОХУ-ын Улаан-Үүд хот руу найз Энхболдын хамтаар замын унаагаар яваад тэндээсээ Дархан хот руу явах ногоон ангийн субару порестор маркийн 15-29 ДАХ улсын дугаартай таксинд суугаад 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 22 цаг орчим Алтанбулаг боомт дээр гаалийн улсын байцаагчийн үзлэг шалгалтаар жолооч залуу эм авч яваад хураагдсан өөр мэдэх зүйлгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/

7.Гэрч Д.Энхболдын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын Улаан-Үүд хот руу найз Х.Отгондаваагийн хамтаар замын унаагаар яваад тэндээсээ Дархан хот руу явах ногоон ангийн субару порестор маркийн 15-29 ДАХ улсын дугаартай таксинд суугаад 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 22 цаг орчим Алтанбулаг боомт дээр гаалийн улсын байцаагчийн үзлэг шалгалтаар жолооч залуу эм авч яваад хураагдсан өөр мэдэх зүйлгүй....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 25 дугаар хуудас/

8.Шинжээчийн 2017 оны 1 сарын 23-ны өдрийн дүгнэлт:

Хариулт 1.Гаалийн тариф, татварын тухай хуулийн 7.1 мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдар бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно. Иймээс иргэн Т.Буянбатын эмүүдийн үнэлгээг Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15.2.2.4 нийтэд зарласан интернет үнээр тогтоох боломжтой.

Хариулт 2. Виферон /мазе/, виферон /гель/, гордокс, Де нол, тетрациклин, нурофен, кетотифен, хорсе форсе тос нэртэй эмийн зүйлийг улсын хилээр зохих зөвшөөрлийн дагуу нэьрүүлэхэд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Тухайн эмийн гаалийн нэгж үнээс бодож гаалийн татвар 5 хувь% НӨАТ 10 хувийн татварыг ногдуулна. Гаалийн тариц, татварын тухай хуулийн 15.2.2.4-р зүлйийг үндэслэж дээрх барааны гаалийн нэгж знийг тодорхойлсон. Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан эмэнд ногдох татварыг тооцоолж үзэхэд: нийт үнэ /рубль/ 24332.40, гаалийн татавар /төг/ 50757.38, НӨАТ /төг/ 118299.87, нийт татварын дүн /төг/ 169057.25 /2017 оны 1 сарын 22-ны өдрийн ханш 1 рубль 41.72 төгрөг/

Хариулт 3.Монгол улсад эмийн бүтээгдэхүүн импортолоход “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” 2001 оны хуулийн 15.12.4 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрөл шаардашдана. Харин 2010 оны 05 сарын 27-ны “Эм , эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн 7 дугаар зүйлд “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэгцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж заасан. Тус хуулийн 15 дугаар зүйлд “эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь эм, энэлгийн хэрэгсэл импортлоход эмийн асуудла эрхэлсэн төрийн захиргааны төв байшууллага болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллагаас лиценз авна” гэж заасан байгаа. Тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн нь Монгол улсад эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахыг хуулиар хориглосон байдаг. Гаалийн тухай хуулийн 227.3 дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана” гэж заасан байдаг....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/

9.Шинжээч О.Энхтуяагийн 2017 оны 12 дугаар сарын 21-ий өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Иргэн Т.Буянбатад холбогдох материалд үндэслэн 8 төрлийн эмийн үнэлгээ тогтоосон. Гаалийн тариф, татварын тухай хуулийн 15.2.4-д үндэслэн интернетээр нийтэд зардагдсан үнийн дүгээр тооцож үнэлдэг. Эмийг улсын хилээр оруулж ирэхийг хориглоно. Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламжийн 7 хоногийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардашдар чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, ДОХ зэрэгт хрэглэх эм багтана. /эмчийн бичигтэй байх ёстой/ Дээрхи эмийн зүйл нь хязгаарлах бараа бүтээгдэхүүнд хамаарна. Учир нь: тусгай зөвшөөрөл шаардана....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/

10.Шинжээчийн 2017 оны 1 сарын 24-ний өдрийн №18-03-002/ 05 тоот:

Хариулт 1. Horse forse 500мл Лошадная сила бальзам-гель 500мг тос нь эмийн зүйлд хамаарахгүй болно.

2. Виферон /мазе/ нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.

 3. Виферон /гель/ нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.

 4. Гордокс 10 мл хайрцаггүй ил задгай байгаа учраас тодорхойлолт гаргах боломжгүй.

5. Де нол нь 120мг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна.

6. Тетрациклин 1%-5г нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй.

7. Нурофен 200мг Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна.

Хариулт 2. 1.Horse forse 500мл Лошадная ёила бальзам-гель 500мг тос нь эмийн зүйлд хамаарахгүй болно.

2.Виферон /мазе/-ийг арьс болон салст бүрхүүл дээр гарсан хомхойдох өвчний үед гадуур түрхэж хэрэглэнэ.

3. Виферон /гель/ нь ханиадны үед ханиадаас урьдчилан сэргийлэх зорилгоор түрхэж хэрэглэнэ.

4. Гордокс 10мл хайрцаггүй ил задгай байгаа учраас тодорхойлолт гаргах боломжгүй.

5.Де нол нь 120 мг-ийг ходоодны болон 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед хеликобактерийн үед хеликобактериас үүдэлтэй ходоодны архаг үрэвсэлт өвчний үед ууж хэрэглэнэ.

6.Тетрациклин 1%-5г –ийг хламидийн гаралтай нүдний өвчний өвчин, шүд өвдөх, нүд нуухтах өвчин, өвдөг гарсан үед түрхэж хэрэглэнэ.

7.Нурофен 200мг-г, толгой өвдөх, толгой таллаж өвдөх, шүд өвдөх, сарын тэмдэг өвчтэй ирэх үед нуруугаар өвдөх, булчингийн өвдөлтийн үед, хэрх өвчний гаралтай үе мөчөөр өвдөх, ханиадаас үүдэлтэй харуурах өвчний үед ууж хэрэглэнэ.

8.Кетотифен 1мг-ийг бронхиальная астма, харшлын гаралтай ринит, харшлийн гаралтай нүдний үрэвслийн үед ууж хэрэглэнэ.  

Хариулт 3. Дээрхи эмүүдийг Монгол улсад хэрэглэж байгаа болно.

Хариулт 4. 1.Нorse forse 500мл Лошадная ёила бальзам-гель 500мг тос нь эмийн зүйлд хамаарахгүй болно.

2.Виферон /мазе/-ийг арьс болон салст бүрхүүл дээр гарсан хомхойдох өвчний үед гадуур түрхэж хэрэглэнэ.

3. Виферон /гель/ нь ханиадны үед ханиадаас урьдчилан сэргийлэх зорилгоор түрхэж хэрэглэнэ.

4. Гордокс 10мл хайрцаггүй ил задгай байгаа учраас тодорхойлолт гаргах боломжгүй.

5.Де нол нь 120 мг-ийг ходоодны болон 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед хеликобактерийн үед хеликобактериас үүдэлтэй ходоодны архаг үрэвсэлт өвчний үед ууж хэрэглэнэ.

6.Тетрациклин 1%-5г –ийг хламидийн гаралтай нүдний өвчний өвчин, шүд өвдөх, нүд нуухтах өвчин, өвдөг гарсан үед түрхэж хэрэглэнэ.

7.Нурофен 200мг-г, толгой өвдөх, толгой таллаж өвдөх, шүд өвдөх, сарын тэмдэг өвчтэй ирэх үед нуруугаар өвдөх, булчингийн өвдөлтийн үед, хэрх өвчний гаралтай үе мөчөөр өвдөх, ханиадаас үүдэлтэй харуурах өвчний үед ууж хэрэглэнэ.

8.Кетотифен 1мг-ийг бронхиальная астма, харшлын гаралтай ринит, харшлийн гаралтай нүдний үрэвслийн үед ууж хэрэглэнэ.....гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/

         11.Шинжээч Д.Энхтуяагийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн .... хорсе форсe нь эмийн зүйлд болон эмийн нэмэлт бүтээгдэхүүнд хамаарахгүй. Виферон /мазе/, виферон /гель/, тетрациклин, кетотифен нь Монгол улсын эмийн жагсаалтанд бүртгэгдээгүй. Гордокс нэртэй шингэн зүйл нь хайрцаггүй ил задгай учраас эмийн жагсаалтанд бүртгэлтэй эсэх, ямар төрлийн өвчин эмгэгт зориулсан болохыг гаргах боломжгүй. Өөрөөр хэлбэл эм мөн эсэх, юу гэдгийг мэдэх боломжгүй байна.  Де нол, Нурофен  төрлийн эмнүүд нь эмийн жагсаалтанд бүртгэгдсэн. Эдгээр эмүүдийг Монгол улсад хэрэглэж, эмийн сангуудад зарж борлуулж болно....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 52 дугаар хуудас/

12.2017 оны  оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Шинжээчийн №16/03/025 тоот:

1. Гордокс 10 мл ампул, тоо 20 ширхэг, Герман улсын Годеон Рихтер үйлдвэрт үйлдвэрлэсэн, улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй, 2021 оны 10 сард хугацаа дуусах, Нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн хагалгаа, өвөрмөц бус паротит зэрэгт хэрэглэнэ, Нойр булчирхайн шүүрлийг багасгах бэлдмэлд хамаарна.

2.Иргэн нь Монгол улсын эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. ...гэх дүгнэлт

/хавтаст хэргийн 57 дугаар хуудас/

13.Шинжээч Л.Ариунцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Шинжилгээнд ирүүлсэн Гордокс  Герман улсад үйлдвэрлэсэн, нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн хагалгаа, өвөрмөц бус паротит зэрэгт хэрэглэнэ. Ийм учраас эм эмийн хэрэгсэлд хамаарагданаХайрцаг сав шаардлагатай гэж үзээгүй. Гордокс  нь  өөрөө Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, эмийн сангуудад зарагддаг. Эмийн шил саван дээр эмийн дуусах хугацаа, сери нь тодорхой байсан.....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 58 дугаар хуудас/

14.Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №02 тоот:

 

Эмийн нэр

хэлбэр

Тоо

Үйлдвэр

Аль улс

Улсын бүргэлтэй эсэх

Дуусах хугацаа

Хэрэглэх заавар

1.

Денол 120 мг

уп

112 таб

Астеллас фарм

Нидерланд бүртгэлтэй

бүртгэлтэй

2020.06

Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хурцдал, суулгах шинжээр илрэх гэдэдс цочролын үед

2.

Виферон 36000 ме/г

тюб

1хайр

Ферон

ОХУ

Бүртгэлтэй

2017.12

Хүүхдийн янз бүрийн халдварт үрэвсэл, вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл, дархлаа сайжруулах

3.

Виферон 40000 ме/г

тюб

1хайр

Ферон

ОХУ

Бүртгэлтэй

2017.12

Хүүхдийн янз бүрийн халдварт үрэвсэл, вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл, дархлаа сайжруулах

4.

Кетотифен 1мг

уп

1

Ирбитский химфарм завод

ОХУ

Бүртгэлтэй

2019.08

Бронхийн багтраа өвчний өвчин хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, харшлын бронхит, ринит, дерматоз зэрэгт хэрэглэнэ.

5.

Тетрациклин

тюб

1хайр

Татхифарм препараты

ОХУ

Бүртгэлтэй

2019.11

Тетра нүдний тосон түрхэцийг бэлдмэлд мэдрэг бактераар үүсгэгдсэн гүдний өнгөц халдварын хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ.

6.

Бальзам гел  релаксирующий

фл

1хайр

ДИНА

ОХУ

бүртгэлгүй

2018.08

Үе мөч өвдөлт намдаах

7.

Гордокс 10000 КИЕ/мл

ам

1

Гедеон Риктер

Герман

Бүртгэлтэй

2021.10

Норй булчирхайн цочмог архаг үрэвсэл, нойр булчирхайн хагалгаанд хэрэглэнэ.

8.

Нурофен 200мг

уп

1

HEALT-HYGIENE

Англи

Бүртгэлтэй

2019.09

Өвдөлт намдаах халуун бууруулах

/хавтаст хэргийн 98-97 дугаар хуудас/

15.Шинжээч Л.Ариунцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн”.... Эм эмнэлгийн итухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар эм нь хүний болон мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх, дархлаажуулах гэх мэт тодорхой хэлбэрт оруулан, зохих тун хэмжээгээр хэрэглэдэг бэлдмэлийг эм гэж заасан. Иймд дээрх нэр төрлийн Денол, Виферон, Кетотифен, Тетрациклин, Бальзам гель, Гордокс, Нурофен эм юм. Хорсе порсе нь эмийн зүйлд хамаарахгүй. Дээрхи эмнүүдийг зөвхөн хүн хэрэглэнэ. Ямар өдчин эмгэгэт хэрэглэх талаар дүгнэлтэнд тусгасан байгаа...гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 98 дугаар хуудас/

16.Шүүгдэгч Т.Буянбатын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн...2017 оны 01 дүгээр сарын 21-ний шөнө ОХУ-ын Улаан-Үдэ хот руу эхнэрийн 15-29 ДАХ улсын дугаартай Субару простер маркийн автомашинаар явуулын 3 хүн аваад явсан. Өчигдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө буцаад Дархан хот руу явуулын 3 хүн авч явахдаа Алтанбулаг хилийн боомтонд гаалийн улсын байцаагчид саатуулагдсан. Улаан-Үдэ хотын эмийн сангаас хямдхан өөрийн хэрэглээндээ зориулж, шаргал өнгийн хайрцагтай хорсе форсе тос 5 хайрцаг Дурын хайрцагийг задлаж үзэхэд хуванцар савтай, цагаан өнгийн өтгөн шингэнтэй, 500мл савлагаатай, виферон /мазе/ 8 хайрцаг, 1 ширхэг нь 12г савлагаатай, виферон /гель/ 10 хайрцаг бөгөөд 1 ширхэг нь 12г савлагаатай,  гордокс 20 ширхэг 10ми савлагаатай, Де нол 3 хайрцаг, 1 хайрцаг дотроо 14 шихэг таблеттай,  тетрациклин 12 ширхэг, 5г савлагаатай, нурофен 3 ширхэг, 1хайрцаг дотроо 2 таблеттай, 200мг савлагаатай, кетотифен  3 хайрцаг 3 ширхэг таблеттай, 1мг савлагаатай эмнүүдийг тус тус худалдан авч арын багаж хэсэгт тавьсан байсныг гаалийн байцаагч хурааж аваад саатуулсан. Тухайн үед тухайн үед би юу гэж хэлэхээ мэдэхгүй хүний дайвар эмнүүд байгаа юм гэж хэлсэн.  Дээрхи эмнүүд миний өөрийн эмнүүд байгаа .....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

17.Шүүгдэгч Т.Буянбатын 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар  өгсөн... 2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө буцаад Дархан хот руу явуулын 3 хүн авч явахдаа Алтанбулаг хилийн боомтонд гаалийн улсын байцаагчид саатуулагдсан. Яагаад гэхээр машины арын багажинд 8 төрлийн эмийн зүйлсийг авч явсан. Гаалийн байцаагч тухайн үед надаас хэний болох талаар асуухад нь би “.. хүний дайвар..” гэж хэдлээ хэлсэн. Үнэндээ эдгээр эмнүүд бол миний эмнүүд байгаа юм ....гэх мэдүүлэг

/хавтаст хэргийн  дугаар хуудас/

18.Бараа тээврийн хэрэгслийг саатуулах хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/

19.Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/

20.Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/

21.Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/

22.“Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас/

23.Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүсжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/

24.Шүүгшдэгч Т.Буянбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 81, 89-94 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад

                         үндэслэн Шүүх дараахи дүгнэлт хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Буянбатыг  2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь дахь Алтанбулаг хилийн боомтоор “виферон /мазе/ 8 хайрцаг”, “виферон /гель/ 10 хайрцаг”, “гордокс 10 хайрцаг”, “Де нол 3 хайрцаг”, “тетрациклин 12 хайрцаг”, “нурофен 3 хайрцаг”, “кетотифен  3 хайрцаг”, “хорсе форсе тос 5 хайрцаг” зэрэг 8 нэр төрлийн эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр   нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

       Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн хэлэлцсэн бөгөөд дараахи нотлох баримтуудыг шүүх ач холбогдол бүхий баримт сэлтүүд мөн гэж үзсэн тул нотолгооны эх сурвалжаа болголоо.

Үүнд; Хохирогч Т.Мөнхзаяагийн /хх19/, иргэний нэхэмжлэгч Б.Хонгорзул /хх 20-21/, гэрч Д.Дашдондов /хх 22/,  Д.Батхуяг /хх 23/, Х.Отгондаваа /хх 24/, Д.Энхболд /хх 25/ нарын мэдүүлгүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-10 /, эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тухай тэмдэглэл /хх 13-14/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол,  /хх 14/, “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 61-63/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүсжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 78-80/, шүүгдэгч Т.Буянбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх- 81, 89-94/ шинжээчийн дүгнэлтүүд /хх 37-39, 49-51, 57, 96-97/, шинжээч О.Энхтуяа /хх 45-46/, Д.Энхтуяа /хх 52/, Л.Ариунцэцэг /хх 58, 98/ нарын мэдүүлгүүд зэрэг болно. 

            Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3-т заасан шаардлагыг хангасан байна.            

            Баримтуудаас харахад: Шүүгдэгч Т.Буянбат нь 2017 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь дахь Алтанбулаг хилийн боомтоор “виферон /мазе/ 8 хайрцаг”, “виферон /гель/ 10 хайрцаг”, “гордокс 10 хайрцаг”, “Де нол 3 хайрцаг”, “тетрациклин 12 хайрцаг”, “нурофен 3 хайрцаг”, “кетотифен  3 хайрцаг”, “хорсе форсе тос 5 хайрцаг” зэрэг 8 нэр төрлийн эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр   нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-т заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хангалттай нотлогдож байна.  

           Иймээс шүүгдэгч Т.Буянбатыг тухайн хуулийн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч Т.Буянбатын гэм буруутай үйлдэлд шүүхээс ял шийтгэл буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дугаар зүйлийн 54.2-т заасан  нөхцөл байдлуудыг харгалзан үзлээ. 

           Шүүгдэгч Т.Буянбат нь бусдад төлөх төлбөргүй, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрх хязгаарласан бусад арга хэмжээ авагдаагүй байна. 

         Шинжээч О.Энхтуяа нь уг эмнүүдийн үнийг Гаалийн тарифийн татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2.4 дэх хэсгийн заалтыг үндэслэн, интернет үнэлгээг ашиглан тогтоосон ба шүүгдэгч Т.Буянбатын импортлосон 8 төрлийн эмийг нэг бүрчлэн үнэлбэл “Horse forse’’ 5 хайрцаг, 3195 рубль,  “Виферон /маз/” 8 хайрцаг, 1408 рубль, “Виферон /гель/” 10 хайрцаг, 1810 рубль, “Гордокс” 4 хайрцаг, 13.660 рубль, “Де-Нол” 3 хайрцаг, 2694 рубль, “Тетрациклин” 12 хайрцаг, 732 рубль, “Нурофен” 3 хайрцаг, 536 рубль, 40 коппейк, “Кетотифен” 3 хайрцаг, 297 рубль, нийт 22.332 рубль, 40 коппейкийн үнэ бүхий эмийн зүйлийг 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 1.0151.147.72 төгрөг болсон, эдгээр эмийн зүйлсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэхээс гадна Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, зохих журмын дагуу оруулж ирээгүй, түүнчлэн уг эмийн зүйлийн найрлага бүтэцэд шинжилгээ хийж эмчилгээ үйлчилгээний шаардлага хангах талаар шинжээчийн дүгнэлт гараагүй эмүүд тул улсын орлогод авалгүйгээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоох нь зүйтэй.

           Шүүгдэгч Т.Буянбат нь өөрийн эхнэр Б.Хонгорзулын эзэмшлийн тээврийн хэрэгслээр нийтийн зорчигч тээврийн журмаар Дархан хот руу 3 зорчигч тээвэрлэж явахдаа эмийн зүйлийг арын багажиндаа нууж оруулсан байна. Иймээс уг тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн буюу ашигласан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураах ялд хамаарахгүй гэж үзлээ.  

         Иймд Б.Хонгорзулын эзэмшлийн 15-29 улсын дугаартай “Субору порестер” маркийн тээврийн хэрэгслийг мөрдөн байцаалтын шатанд “эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжилснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч Батсүхийн Хонгорзулын эзэмшилд буцаан олгох нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283,  284,  286. 290 дүгээр зүйлийн  290.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 д зааснаар Тайж нар овгийн Төмөрпүрэвийн Буянбатад мөн хуулийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д  заасан “Зохих зөвшөөрөлгүй этгээд эм импортлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн тусгай ангийн 198 дугаар зүйлийн 198.2-д зааснаар Төмөрпүрэвийн Буянбатыг 03 /жил/, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар  Т.Буянбатад оногдуулсан 03 /жил/, 01 /нэг/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан   8 нэр төрлийн 22.332 рубль, 40 коппейкийн үнэ бүхий эмийн зүйлийг буюу 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол төгрөгийн ханшаар бодоход 1.0151.147.72 төгрөгийн үнэтэй эмүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгалд оруулахаар тогтоосугай.

5.Энэ хэргийн улмаас шүүгдэгч Т.Буянбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрх хязгаарласан ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус  дурьдсугай.

6.Гэмт хэргийн улмаас 15-29 ДАХ улсын дугаартай, “субару порестер” маркийн тээврийн хэрэгслийг эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар битүүмжилснийг хүчингүй болгож, эзэмшигч Дархан-Уул аймгийн Дархан сум 13 –р баг, 28-5 тоотод оршин суугч Хөвд овогт Батсүхийн Хонгорзул /РД:ТЗ81104030/-д  буцаан олгосугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Тайж нар овгийн Төмөрпүрэвийн Буянбатад оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хянан харгалзсугай .

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар  Т.Буянбатад оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

9.Шүүгдэгч Т.Буянбатад урд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 т зааснаар  шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурьдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл тогтоолын хувийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

      

                                                            ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                       Б.НАЦАГДОРЖ