Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2021/ДШМ/015

 

Н.Н, ******* ******* ******* ХХК-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Цагаатгагдсан этгээд Н.Н , түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/38 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор *******гийн бичсэн эсэргүүцлээр Н.Н , ******* ******* ******* ХХК-д холбогдох эрүүгийн 1914006360003 дугаар хэргийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, овогт Н.Н, 1980 оны 3 дугар сарын 30-нд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ******* нөхөрлөлийн ахлагч ажилтай, ам бүл 7, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, ******* дугаарын регистрийн дугаартай, тоног -төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулах эрхтэй, “******* ******* *******” нөхөрлөл, регистрийн дугаар *******,

“******* ******* *******” нөхөрлөл нь 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “******* толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан,

“******* ******* *******” нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.Н  нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “******* толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Н.Н т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, “******* ******* *******”  нөхөрлөлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар  зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Аймгийн прокурорын газраас ******* овогт *******гийн т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “******* толгой *******” нөхөрлөлд тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Н.Н т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож хураасан “******* ******* *******” нөхөрлөлийн Монгол улсын хуулийн этгээдийн бүртгэлийн ******* дугаартай тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх ******* дугаартай гэрчилгээ, Hovo маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн 02208422 дугаартай гэрчилгээг Н.Н  буцаан олгож, Н.Н ын эзэмшлийн ... телевизор, Hovo маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, экскаватор машиныг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Н.Н т буцаан олгож, Н.Н  нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор *******  тус шүүхэд гаргасан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 9 дүгээр эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

Хэргийн үйл баримтын тухайд шүүхийн тогтоолд дурдсанчлан “Шүүгдэгч Н.Н  нь “******* ******* *******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргатай Бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох 11/г022 дугаартай гэрээ байгуулж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******* толгой” гэх газарт ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан газраас өөр газар нөхөн сэргээх явцад ашигт малтмал олборлож, байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан” болох нь нотлогдсон.

Харин анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд “тухайн гэрээнд заагдсан газраас үргэлжлүүлэн хажууд байсан талбайг давхар нөхөн сэргээсэн” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь гэрээнд заасан газартай үргэлж биш тусдаа газар болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байхад шүүх гэрээнд заасан газраас үргэлжлүүлэн илүү гарсан мэт дүгнэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол...” гэж хуульчилсан байна. Дээрх гэмт хэргийн шинжийг хангахын тулд тусгай зөвшөөрөлгүй байх, тусгай зөвшөөрөлгүй этгээд нь эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан байх, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдснаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн нэр томьёоны утгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу ашигт малтмал гэж юу болох, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах, хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч, “бичил уурхай эрхлэх” гэсэн хууль зүйн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр байна.

Монгол Улсын Их Хурлаар 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлд заасан нэр томъёоны тодорхойлолтод дээрх нэр томьёо нэг бүрийг тодорхойлжээ. Ашигт малтмалын тухай хуулинд “хайгуулийн болон ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх олгосон баримт бичгийг, харин “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг, “Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1-д заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагаа гэж тус тус хуульчилсан байна.

Үүнээс дүгнэхэд хууль ёсоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах нь тусгай зөвшөөрлийн дагуу болон бичил уурхай явуулах байдлаар хэрэгжихээр байна. Тэгвэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод Ашигт малтмалын тухай хуулинд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олж аваагүй этгээд, мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу бичил уурхай эрхлэгч бус этгээд хамаарахаар байна.

Дээрх 2 тохиолдлоос гадна тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэх ойлголтод: Ашигт малтмалын тухай хууль болон “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу холбогдох тусгай зөвшөөрлөө авсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийн 27.1.1 дэх заалтад заасан “тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах”, мөн зүйл, хэсгийн 27.1.5 дахь заалтад заасан “уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах”,

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар хавсралтын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад заасан “бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах”, тус журмын 3 дугаар хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.1 дэх заалтад заасан “гэрээт талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах” гэсэн үүргээ зөрчиж, зөвшөөрөгдсөн талбайгаас өөр газарт болон илүү гарч ашигт малтмал хайх, ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсныг мөн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан гэж үзнэ. Уг хэргийг Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 497 дугаартай тогтоолоор “...Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг ч зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай...

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Н.Н  нь “******* ******* *******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын засаг даргатай бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох 11/г022 дугаартай гэрээ байгуулж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******* толгой гэх газар ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан газраас өөр газар нөхөн сэргээлт явуулах явцад ашигт малтмал олборлож, байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Н.Н  болоод “өндөр ******* *******” нөхөрлөлд эрүүгийн хариуцлага бус Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна” гэж дурдаж ирүүлсэн байдаг. Улмаар Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэм буруугийн хурлаар хэргийг хянан хэлэлцэж Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 497 дугаартай тогтоолыг үндэслэн хэргийг цагаатгасан болно.

Улсын дээд шүүхийн дээрх шийдвэрээр тусгай зөвшөөрөлтэй л бол зөвшөөрөгдсөн талбайгаас өөр талбайд үйл ажиллагаа явуулсныг “нийтлэг үүргээ зөрчсөн зөрчил” гэж шууд зааж ирүүлж байгаа нь энэ төрлийн ижил хэргүүдийг бүгдийг зөрчил гэж үзэх, цаашид энэ төрлийн гэмт хэргийн гаралт өсөх, зөвшөөрөл авсан нэр зүүж бусад газарт халдах, баригдсан ч зөрчлийн хуулиар торгуулаад өнгөрнө гэсэн хандлагаар хүрээлэн байгаа орчинд халдах аюул учрах бодит эрсдэл үүсч байна.

Нөгөөтээгүүр Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ижил тохиолдлыг өөрөөр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 70 дугаартай тогтоолоор “...”Харч Өөл” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргатай байгуулсан “Түүхий хөндий” гэх газрын 11.6 га талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийлгэх тухай гэрээнд зааснаас илүү 4.04 га газарт үйл ажиллагаа явуулахдаа тус сумын удирдлагатай, тухайлбал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Нямжаргал, сумын засаг дарга Т.Мөнхнасан нартай тохиролцож нөхөн сэргээлт хийх зөвшөөрлийг амаар авсан байсан эсэхийг шалган тогтоох шаардлагатай. “Энэ нь “Хар Өөл” ХХК-ийн зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүй 4.04 га газарт үйл ажиллагаа явуулсныг зөвтгөх шалтгаан болохгүй боловч гэм буруугийн хэлбэр, хэмжээ, улмаар хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээнд зүй ёсоор нөлөөлөх нөхцөл байдал юм...” гэж дүгнэсэн байна. Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэхэд Монгол Улсын дээд шүүхээс “тусгай зөвшөөрөлтэй л бол зөвшөөрөгдсөн талбайгаас өөр талбайд үйл ажиллагаа явуулсныг “нийтлэг үүргээ зөрчсөн зөрчил” гэж үзэж нэг өөрөөр шийдвэрлэсэн байхад мөн зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлд зааснаас өөр талбайд үйл ажиллагаа явуулсныг гэмт хэрэг гэж дахин өөрөөр үзэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Аливаа зөвшөөрөл нь хэрэгжих хугацаа, хэмжээ хязгаар, хамрах хүрээтэй байдаг ба зөвшөөрөл нэрийн доор хугацаа хэтрүүлэх, хэмжээ хязгаарыг зөрчих зэрэг нь зөвшөөрөгдөөгүй бусад талбай руу орж буйг анхаарах шаардлагатай.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/38 дугаартай цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Цагаатгагдсан этгээд Н.Н ын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н т, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар хуулийн этгээд ******* ******* ******* нөхөрлөлд холбогдох хэрэгт өмгөөлөгч миний бие хуульд заасан эрх эдлэн, үүрэг хүлээн өмгөөлөгчөөр оролцсон бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 38 тоот цагаатгах тогтоолыг дэмжин 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн  прокурорын 9 тоот эсэргүүцлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Шүүгдэгч Н.Н , ******* ******* ******* нөхөрлөлийг үүсгэн байгуулж тусгай зөвшөөрөл авч, Бөмбөгөр сумын Засаг даргатай 11/г022 дугаарын гэрээг албан ёсоор хийж, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 5 сарын 24-ний өдрийн 151-р журамд зааснаар Бичил уурхайгаар ашигт малтмал олдворлосон нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин Зөрчлийн тухай хуульд заасан буюу зөрчлийн хуулийн 7.11 дүгээр зүйл /ашигт малтмалын тухай хууль зөрчих/, 7.11 дүгээр зүйлийн 6-д /Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн.../ заасныг зөрчсөн болохыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 497 тоот тогтоолд дэлгэрэнгүй тайлбарлан эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх төдийгүй “Хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн үндсэн хуулийн тулгуур зарчимд нийцсэн ба гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилго зарчимд тус тус хамаарч байгаа тул 2021 оны 2 сарын 17-ны  өдрийн  прокурорын 9 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 38 тоот цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд гаргасан прокурор *******гийн эсэргүүцэл,  шүүгдэгч Н.Н ын өмгөөлөгч ******* нарын гомдолд тус тус үндэслэн  хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар   эсэргүүцэл болон гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Баянхонгор аймгийн Прокурорын газраас “******* ******* *******” нөхөрлөлийг 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “******* толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11/г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

“******* ******* *******” нэр бүхий нөхөрлөлийн ахлагч буюу хуулийн этгээдийн ахлагч Н.Н ыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2019 оны 08, 09 саруудад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “******* толгой” гэх газар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай байгуулсан 11 /г022 дугаартай гэрээнд заасан газраас өөр газар буюу хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 173.375 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус тус зүйлчилж  яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Аймгийн прокурорын газраас   Н.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, хуулийн этгээд “******* толгой *******” нөхөрлөлд мөн хуулийн  тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй, зөв байна.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т заасны дагуу  “гэмт хэргийн шинжгүй”  гэх үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгохдоо “шүүгдэгч Н.Н  нь” ******* ******* *******” нөхөрлөлийг үүсгэн байгуулж, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох 11/г 022 дугаартай гэрээ байгуулж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******* толгой” гэх газарт ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан газраас өөр газар нөхөн сэргээх явцад ашигт малтмал олборлож, байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан буюу тухайн гэрээнд заагдсан газраас үргэлжлүүлэн хажууд байсан талбайг давхар нөхөн сэргээсэн нь ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулсан талбайг хэвийн байдалд оруулах талаар хөрсийг тэгшлэх байгалийн унаган төрхөд нь оруулсан үйлдэлд шүүгдэгч Н.Н  болоод “******* ******* *******” нөхөрлөлд хариуцлага  хүлээлгэх үндэслэлгүй” гэх дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

“******* ******* *******” нөхөрлөл нь тоног төхөөрөмжийн худалдааны үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан, ******* дугаар регистрийн дугаартай,  хуулийн этгээд байх бөгөөд  ахлагч  Н.Н  нь  нөхөрлөлөө төлөөлөн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын  Засаг дарга Н.Мөнхжаргалд “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” өргөдөл гаргаж улмаар    Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “******* толгой”  гэх газарт орших 5.0 га талбайд  алт олборлохоор  хоёр тал тохиролцож    гэрээ байгуулсан боловч ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах зорилгоор, урьд нь ухагдаж эвдэгдсэн  байсан  газрын  0.08 га талбайг дахин ухаж 277677 төгрөгийн хохирол  учруулсан үйл баримт тогтоогджээ.

Дээрх үйл баримт нь  хавтаст хэрэгт авагдсан  хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдөл, нөхөрлөлийг гэрээ, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ, Нуман-Алтай ХХК-ийн шинжээчийн “...нийт 823 м2 буюу 0,08 га талбай нь урьд өмнө ухагдаж эвдэгдсэн газар байсан... байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 277677 төгрөг...” гэх дүгнэлт  болон  хэрэгт авагдсан  бусад бичмэл нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтыг Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу авч үзэхэд “******* ******* *******”  хуулийн этгээд нь Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан  нөхөрлөл хэлбэртэй, нутгийн иргэдээс бүрдсэн  бичил уурхай      байна.

Харин “******* ******* *******” нөхөрлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна” гэж заасныг болон  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багийн нутаг “******* толгой” гэх газрын 5.0 га талбайд  алт олборлохоор сумын  Засаг даргатай гэрээ байгуулсан гэрээгээ зөрчиж өмнө нь эвдэгдсэн талбайд 0.03 га талбайг хэтрүүлэн ухаж байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь нийгэмд аюултай байх гэмт хэргийн шинжгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй юм.

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 497 дугаар тогтоолоор  тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар прокурор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох эрхтэй байхад  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “...прокурор... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль ,энэ хууль, бусад хуулийг чанд сахина” гэж заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/38 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээн, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

                     Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 22.4.2,

                       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн   1.1-т заасныг тус тус  удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/38 дугаар цагаатгах тогтоолыг  хэвээр үлдээж, Прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2..Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд   нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Ч.ЭНХТӨР