| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 194/2005/0907/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1108 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1108
2025 04 30 2025/ШЦТ/1108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Л.Наранхүү, шүүгдэгч Г.А /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ад холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2005/0907/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан. Г.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь "ххх" ХХК-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “ххх” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ххх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан “самсунг” загварын 9ш гар утас, делл загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд завшиж бусдад 34.133.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Э.Цс 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл. /хх-ийн 5-8 дугаар тал/
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Цийн:... манай “ххх” ХХК-ийн гар утас, цахилгаан бараа худалдан борлуулах чиглэлээр ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ххх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагын худалдааны зөвлөх Г.А нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 18-нд амраад, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч ажилдаа ирээгүй эмээ нь бурхан болсон гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш утас нь холбогдохгүй сураггүй болсон. 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө сүлжээгүй байна гэдгээ хэлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр холбогдож уулзах талаар хэлсэн боловч энэ өдрөөс хойш утсаа авахгүй хариу өгөхгүй алга болсон бид ажилтандаа итгэж бүтэн нэг сарын хугацаанд хүлээгээд цаашид дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүрч 2024 оны 9 сарын 27-ны өдөр сэйфээ онгойлгож бараа бүтээгдэхүүний тооллого хийж үзэх үед үнэ бүхий дараах утаснууд дутсан. 1.Samsung galaxy S23 black 512gb new-1 ширхэг, 2,800,000 төгрөг, Samsung galaxy S23 green 512gb new-1 ширхэг, 2,800,000 төгрөг, Samsung galaxy S23 purple 512gb new-1 ширхэг, 3,500,000 төгрөг, Samsung galaxy S23 green wihte 512gb new-1 ширхэг, 3,500,000 төгрөг, Samsung galaxy S23 altra green wihte 512gb new-1 ширхэг, 4,509,000 төгрөг, Samsung galaxy S24 cobalt vidlet 256gb new-1 ширхэг, 3,290,000 төгрөг, Samsung galaxy S24 ultra violet 256gb new-1 ширхэг, 3,999,000 төгрөг, Samsung galaxy Zfold 4 blak 256gb new-1 ширхэг, 4,950,000 төгрөг, Samsung galaxy Zfold 5 blak 512gb new-1 ширхэг, 5,300,000 төгрөг Dell notebook /ажлын компьютер/ зэрэг эд зүйл хулгайд алдагдсан манайх 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Атой тооллого хийх үед тухайн эд зүйл бүгд байсан худалдааны зөвлөх байхгүй гээд сэйф онгойлгохгүй байж байгаад аргагүйн эрхэнд онгойлгосон. Нийт 36,139,000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Цийн:... А 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүд болон 11 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын төвийн оффис дээр ирж хохирлын 1 ширхэг нөүтбүүк болон лацтай 4 ширхэг гар утас хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дансаар 15,000,000 орчим төгрөгийн төлж манай ххх байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан. Серийн дугаар нь өөр байсан боловч өнгө, загвар, багтаамж зэрэг нь яг адилхан тул манай байгууллага тус утаснуудыг ярилцан тохирч хүлээн авсан. Манай байгууллагын зүгээс хохирлоо шуурхай, бүрэн дүүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 78 дугаар тал/,
2.4. Хөрөнгийн үнэлгээний “ххх” ХХК-ийн үнэлгээ 2025 оны 01 дугаар сарын 07-ний өдрийн дүгнэлтэнд “шинжилгээний объектын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 34,133,000 /гучин дөрвөн сая нэг зуун гучин гурван мянган төгрөг/-р үнэлэгдэв гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 38 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судлана гэв.
3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.
Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Г.А нь "ххх" ХХК-ийн ххх дүүргийн ххх дүгээр хороо, “ххх” худалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ххх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан “Самсунг” загварын 9ш гар утас, делл загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд завшиж бусдад 34.133.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Э.Цс 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл. /хх-ийн 5-8 дугаар тал/,
- хохирогч Э.Цийн:... манай “ххх” ХХК-ийн гар утас, цахилгаан бараа худалдан борлуулах чиглэлээр ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагын худалдааны зөвлөх Г.А нь 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 18-нд амраад, 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч ажилдаа ирээгүй эмээ нь бурхан болсон гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш утас нь холбогдохгүй сураггүй болсон 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө сүлжээгүй байна гэдгээ хэлсэн. 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр холбогдож уулзах талаар хэлсэн боловч энэ өдрөөс хойш утсаа авахгүй хариу өгөхгүй алга болсон бид ажилтандаа итгэж бүтэн нэг сарын хугацаанд хүлээгээд цаашид дэлгүүрийн үйл ажиллагааг хэвийн явуулах боломжгүйд хүрч 2024 оны 9 сарын 27-ны өдөр сэйфээ онгойлгож бараа бүтээгдэхүүний тооллого хийж үзэх үед үнэ бүхий дараах утаснууд дутсан. 1.Samsung galaxy S23 black 512gb new-1 ширхэг, 2,800,000 төгрөг, Samsung galaxy S23 green 512gb new-1 ширхэг, 2,800,000 төгрөг, Samsung galaxy S23 purple 512gb new-1 ширхэг, 3,500,000 төгрөг, Samsung galaxy S23 green wihte 512gb new-1 ширхэг, 3,500,000 төгрөг, Samsung galaxy S23 altra green wihte 512gb new-1 ширхэг, 4,509,000 төгрөг, Samsung galaxy S24 cobalt vidlet 256gb new-1 ширхэг, 3,290,000 төгрөг, Samsung galaxy S24 ultra violet 256gb new-1 ширхэг, 3,999,000 төгрөг, Samsung galaxy Zfold 4 blak 256gb new-1 ширхэг, 4,950,000 төгрөг, Samsung galaxy Zfold 5 blak 512gb new-1 ширхэг, 5,300,000 төгрөг Dell notebook /ажлын компьютер/ зэрэг эд зүйл хулгайд алдагдсан манайх 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Г.Атой тооллого хийх үед тухайн эд зүйл бүгд байсан худалдааны зөвлөх байхгүй гээд сэйф онгойлгохгүй байж байгаад аргагүй эрхэнд онгойлгосон. Нийт 36,139,000 төгрөгийн хохирол учруулсан гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29 дүгээр тал/,
- хохирогч Э.Цийн:... А 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүд болон 11 дүгээр сарын 06-ны өдөр манай байгууллагын төвийн оффис дээр ирж хохирлын 1 ширхэг нөүтбүүк болон лацтай 4 ширхэг гар утас хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдсэн. 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дансаар 15,000,000 орчим төгрөгийг төлж манай “ххх” байгууллагын хохирлыг бүрэн барагдуулсан. Серийн дугаар нь өөр байсан боловч өнгө, загвар, багтаамж зэрэг нь яг адилхан тул манай байгууллага тус утаснуудыг ярилцан тохирч хүлээн авсан. Манай байгууллагын зүгээс хохирлоо шуурхай, бүрэн дүүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 78 дугаар тал/,
- Хөрөнгийн үнэпгээний “ххх” ХХК-ийн 2025 оны 01 дугаар сарын 07-ний өдрийн дүгнэлтэнд “Шинжилгээний объектын 2024 оны 12 сарын 24-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 34,133,000 /гучин дөрвөн сая нэг зуун гучин гурван мянган төгрөг/-р үнэлэгдэв гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 38 дугаар тал/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, үнэлгээний компанийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөнөөс завшиж бусдад хохирол учруулсан талаар хохирогч, шүүгдэгч аль аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь "ххх" ХХК-ийн ххх дүүргийн ххх дүгээр хороо ххх хуалдааны төвийн 2 дугаар давхарт үйл ажиллагаа явуулдаг ххх нэртэй дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажиллаж байхдаа түүнд итгэмжлэн хариуцуулсан самсунг загварын 9ш гар утас, делл загварын 1 ширхэг зөөврийн компьютерыг 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд завшиж бусдад 34.133.000 төгрөгийн хохирол учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Г.Агийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэдэг. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн байцаалтын шатанд цугларсан бүхий л нотлох баримтыг шүүхийн аман хэлэлцүүлгээр шинжлэн, нэг бүрчлэн судалсны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Г.Аг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршигийн талаар:
Хохирогч “ххх” ХХК-ийн захирал Б.С нь Г.А нь манай байгууллагад учруулсан хохирол 34.133.000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй, шүүх хуралд оролцохгүй гэж тус шүүхэд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 25/09 тоот албан бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацааны дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдав.
Шүүгдэгч Г.Аг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ