2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар    2025/ШЦТ/1109

 

 

 

 

 

2025           04        30                                      2025/ШЦТ/1109

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

      Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Л.Төвхүү, шүүгдэгч  Д.Э /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 194/2025/0941/Э индекстэй хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                   

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, ххх тоот оршин суудаг гэх,

   урьд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 7 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 29 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, уг ялыг бүрэн эдэлж суллагдсан, Д. Э,

Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12 цагийн орчимд ххх дүүргийн 11 дүгээр хороо, "ххх" дэлгүүрийн авто машины зогсоолд байрлуулан тавьсан "ххх" ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн зүүн талын цонхыг онгорхой орхисныг далимдуулан тухайн машинаас бар код уншигч, саарал өнгийн цүнх 1 ширхэг, халуунаа барьдаг нэг хүний аяга 1 ширхэг, хар өнгийн USB залгуур 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 861.760 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                 

           Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Д.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..гэм буруугаа хүлээж байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн болохоор санахгүй байна гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  2.1. Иргэн Б.С цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хх-ийн 10 дугаар тал/,

   2.2. Д.Э хулгайн үйлдэл бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 22-25 дугаар тал/,

   2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Сын:...би “ххх” ХХК-д түгээлтийн жолооч ажил хийдэг. Би 2024 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 12 цагийн үед ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “хх” дэлгүүрийн 100 айлын гадна зогсоолд өөрийнхөө түгээлт хийдэг ххх улсын дугаартай цагаан өнгийн “Хьюандай үйлдвэрийн Эйч-Ди-35” /HD-35/ загварын тээврийн хэрэгслийг байрлуулаад машинаасаа буугаад ххх айлын дэлгүүр орчихоод 2 цаг гаран болчихоод хоол унд идчихээд машин дээрээ ирээд үргэлжлүүлээд түгээлтээ хийгээд явсан. Тус өдрийнхөө 17 цагийн үед ажил дээрээ очоод өөрийнхөө ашигладаг Андройд бар кодны төхөөрөмж мөн түүнийг хийсэн байсан саарал өнгийн хоёр үүргэвчтэй цүнх, ажлын бичиг баримт болон халуунаа барьдаг аяга, зэрэг зүйлс алдагдсан байсныг мэдээд удирдлагуудад утсаар ярьж мэдэгдээд 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “ххх” дэлгүүрийн гаднах хяналтын камерыг шүүж үзэхэд өчигдөр, намайг салбарлуу орсон хойгуур машины цонхоор гараа оруулаад дотроос нь миний саарал үүргэвчтэй эд зүйлсийг авсан байсан. Жолооч талын цонх бараг бүтэн шахуу онгорхой байсан. Өмнө нь онгорхой орхиод буухад зүгээр байдаг байсан болохоор дасал болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

2.4. Хулгайд алдагдсан эд зүйлсийг 861.760 төгрөгөөр үнэлсэн тухай “ххх” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн СБ2-24-323 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 28-31 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлуулна гэв.

          3.2. Шүүгдэгч хавтас хэргээс: шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

           Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго болох талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заан тодорхойлжээ.

            Энэ зорилтыг хангах хүрээнд дээрх хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

            Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагддаг тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” хэмээн тодорхой заажээ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

      Шүүгдэгч Д.Э нь согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 12:00 цагийн орчимд ххх дүүргийн хххдүгээр хороо, "ххх дэлгүүрийн авто машины зогсоолд байрлуулан тавьсан "ххх" ХХК-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийн зүүн талын цонхыг онгорхой орхисныг далимдуулан тухайн машинаас бар код уншигч, саарал өнгийн цүнх 1 ширхэг, халуунаа барьдаг нэг хүний аяга 1 ширхэг, хар өнгийн USB залгуур 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 861.760 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

   - Иргэн Б.С цагдаагийн байгууллагад хандаж гаргасан гомдол /хх-ийн 10 дугаар тал/,

   - Д.Эхулгайн үйлдэл бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 22-25 дугаар тал/,

   - хохирогч Б.Сын:...би “ххх” ХХК-д түгээлтийн жолооч ажил хийдэг. Би 2024 оны 3 дугаар сарн 09-ний өдрийн 12:00 цагийн үед ххх дүүргийн ххх дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ххх” дэлгүүрийн ххх  айлын гадна зогсоолд өөрийнхөө түгээлт хийдэг ххх улсын дугаартай цагаан өнгийн “Хьюандай” үйлдвэрийн Эйч-Ди-35 /HD-35/ загварын тээврийн хэрэгслийг байрлуулаад машинаасаа буугаад ххх айлын дэлгүүр орчихоод 2 цаг гаран болчихоод хоол унд идчихээд машин дээрээ ирээд үргэлжлүүлээд түгээлтээ хийгээд явсан. Тус өдрийнхөө 17 цагийн үед ажил дээрээ очоод өөрийнхөө ашигладаг Андройд бар кодны төхөөрөмж мөн түүнийг хийсэн байсан саарал өнгийн хоёр үүргэвчтэй цүнх, ажлын бичиг баримт болон халуунаа барьдаг аяга, зэрэг зүйлс алдагдсан байсныг мэдээд удирдлагуудад утсаар ярьж мэдэгдээд 2024 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “ххх” дэлгүүрийн гаднах хяналтын камерыг шүүж үзэхэд өчигдөр, намайг салбарлуу орсон хойгуур машины цонхоор гараа оруулаад дотроос нь миний саарал үүргэвчтэй эд зүйлсийг авсан байсан. Жолооч талын цонх бараг бүтэн шахуу онгорхой байсан. Өмнө нь онгорхой орхиод буухад зүгээр байдаг байсан болохоор дасал болчихсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар тал/,

- Хулгайд алдагдсан эд зүйлсийг 861.760 төгрөгөөр үнэлсэн тухай “ххх” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн СБ2-24-323 дугаартай үнэлгээний тайлан. /хх-ийн 28-31 дугаар тал/, болон шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч  эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч нь хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль  бусаар хулгайлж байгаа Д.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

         Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Эг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Д.Эд нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх үзлээ.

Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов. 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад  хохирогч Б.Ст 861.760 төгрөгний хохирлыг ар гэрийнхэн төлж барагдуулсан талаархи баримтыг тус шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан  байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Эг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг  8 цагаар тооцож 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын хасаж, шүүгдэгч Д.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг 324 цагаар тогтоож, Д.Э цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

      2. Шүүгдэгч Д.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э цагдан хоригдсон 22 хоногийн нэг хоногийг  8 цагаар тооцож нийт 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасаж, шүүгдэгчийн биеэр эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 324 цагаар тогтоосугай.     

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.             

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдсугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргасугай.

           8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан  таслан сэргийлэх арга хэмжээг авсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ