Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/153

 

 

 

 

 

 

 

  2025       05         13                                        2025/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бы Нд холбогдох эрүүгийн 2538000000133 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т овогт Бы Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2024 оны 10 дугаар 02-ны өдөр Хөвсгөл аймгийн ******* сумын ****** дугаар багийн ************  тоотод  оршин суух П.Мын хашаанд үлдээсэн хохирогч П.Мийн эзэмшлийн мутсанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8-р хуудас),

Шүүгдэгч Б.Ны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Мотоциклийг буцаан хүлээлгэн өгсөн...Сд 1,500,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байна...”  мэдүүлэг,

Хохирогч П.Мийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мутсанг-5 маркийн ногоон өнгийн мотоциклио унаад Хөвсгөл аймгийн Мөрөн суманд орж ирсэн юм. Тухайн үед ******** аймгийн ********** сум руу самранд явах ажилтай байсан тул мотоциклио ******** сумын ********* дугаар багт байх танил эгч П.Мын хашаан дотор үлдээсэн. П.М эгчид би хашаанд чинь үлдээчих үү гэхэд өөрөө зөвшөөрөөд тэг тэг гэсэн болохоор би үлдээсэн. Би самранд явчхаад 2024 оны 10 дугаар сарын сүүлээр буцаж ирээд мотоциклоо авах гэтэл           байхгүй болчихсон байсан. Би П.М эгчээс мотоциклио авах гэтэл байхгүй болчихсон байсан. Би П.М эгчээс мотоцикль яасан юм бэ гэж асуухад *** дүгээр хорооны *****дэлгүүр дээр барьцаанд тавьчихсан гэж ярьж байсан. Би ******* дэлгүүр дээр очоод уулзахад Н гэх хүн өөрийнхөө мотоцикль гэж хэлээд манайд барьцаанд тавьж мөнгө аваад явсан. Авсан мөнгөө эргүүлж төлөөгүй байгаа учир мотоциклийг өгөхгүй ээ грашид одоо байгаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ****** сумын ****** дүгээр багийн ******* тоотод байх ******* дэлгүүрийн эзэмшигч юм. Намайг хэдэн жилийн өмнө дэлгүүрээ ажиллуулдаг байх үед Н гэх залуу орж гарч үйлчлүүлдэг байсан болохоор зүс таньдаг болсон. Одоо манай дэлгүүрт хүргэн Д түр хугацаанд худалдагчаар ажиллаж байгаа. 2024 оны 10 дугаар сард байсан шиг санагдаж байна. Н над руу утсаар яриад “мөнгө хэрэг болоод мотоциклио танай дэлгүүр дээр тавья, самраас ирээд мотоциклио авна” гэсэн зүил ярихаар нь би итгээд түүнд 1,200,000 төгрөг өгөөд мустанг-5 маркийн мотоциклийг хашааныхаа грашид хийлгүүлсэн юм...Одоо 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Гэрч П.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай хашаанд 4-5 хоног л байсан байх, тэр хугацаанд 3-4 удаа Н ойр зуур юманд явахдаа тэр мотоциклийг унаад байсан. Тэгснээ 10 дугаар сарын 02-ны өдөр Н эхлээд миний цагаан өнгиин **** маркийн машиныг унаж гарсан. Үдээс хойш нь хашаанд байсан мотоциклийг Н унаад явчихсан байсан. Шөнийн 04 цагийн үед над руу утсаар залгаад “****” зочид буудалд байна хүрээд ир” гэхээр нь яваад очиход Н найзуудтайгаа хамт архи уучихсан сууж байсан. Би Н-аас мотоциклийг яасан юм бэ гэж асуухад ******* дэлгүүр дээр барьцаанд тавьчихсан гэсэн зүйлийг ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),

***************** ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-925-11945 дугаартай: “Бидэнд ирүүлсэн мэдээлэл, өөрсдийн судалгааны үндсэн дээр Мустанг-5 маркийн ногоон өнгийн мотоциклийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 03 дугаар сарын байдлаар 2,200,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-26-р хуудас),

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 31-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.Н нь хохирогч П.Мийн эд хөрөнгөд 2,200,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгчид 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 31-р хуудас)-д хохирогч П.М нь мотоциклоо хүлээн авсан тул шүүгдэгч Б.Ныг хохирогч П.Мд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Б.С нь шүүгдэгчээс 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол 1,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Наас 1,500,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Н нь хүлээн зөвшөөрсөн 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, түүнд оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв ХХК-д эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2538000000133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч П.Мд төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Бы Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бы Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 300 (гурван зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Мөрөн хот тохижилт үйлчилгээний төв” ХХК-д эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих

ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Наас 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

6. Эрүүгийн 2438004260066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч П.Мд төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                        

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.УУГАНБАЯР