| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0632/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/761 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | С.Ууганбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/761
2025 3 25 2025/ШЦТ/761
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч С.Ууганбаяр,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч н.Жамъян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Гын Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102 00145 0350 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зурагчин мэргэжилтэй, “Н” компанид үйлчилгээний зөвлөх ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн ......................... тоотод оршин суух хаягтай, Хан-Уул дүүргийн ...................... тоотод хадмындаа түр оршин суух, Урьд
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 730 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Т овогт Г-ын Б /РД:............../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 2 давхар нийтийн байр байх ба... шүүгээний баруун буланд Fuze tea rэх бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй сав байх ба савны буланд цоолж, цоорхойд 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн байх ба... гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав. Цонхны тавцан дээр шар өнгийн хулдаас тавьсан байх ба хулдаас дор улаан өнгийн асаагуурын бие хэсэг дээр шавар мэт зүйл байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав...” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх-ийн 40-43 дахь тал/
П.Х-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд: “... ТНС хэсгийн С.Т түвшинд 2 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэснээр /1 хх-ийн 44-45 дахь тал/,
Б.Оийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд: “...THC хэсгийн С. Т түвшинд 2 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэснээр /1 хх-ийн 48-51 дэх тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О ийн өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х бид хоёр Дэнжийн 1000-д манай гэрт байсан. Тэгээд Б “уулзъя шивээс хийлгэж өгье” гэж хэлсэн. Тэгээд Б Дэнжийн 1000-с такситай ирж авсан. Улмаар Х бид гурав У........гийн гэрт очиж У........г аваад Бэс “шивээс хийх хүнээ яасан юм бэ” гэж асуухад “Сансарт миний түрээслэсэн байранд шивээс хийнэ” гэсэн. Тэгээд бид дөрөв Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо ...........эсрэг талын саарал өнгөтэй нийтийн байранд очсон. Тэгээд шивээс хийх хүн нь Х гэж байсан “юм олоод өгчихвөл шивээсийг чинь хийж өгнө” гэж хэлсэн. Тэгээд би “юмыг чинь олоод өгье” гэж хэлээд “100 айл ороод ирье” гээд гараад удахгүй 30 минутын дараа ирсэн. Тэгээд Х тэй яриад “за за болчихсон шүү, одоо хүрээд ир” гээд Х тэй ярихад “одоо очлоо” гэсэн. Тэгээд Бд ууттай нунтаг цайны идээ шиг зүйл байсан. Би барьж үзээд “наадах чинь цайны идээ юм биш үү” гэж хэлэхэд “за за шааж үзээд мэднэ дээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн байранд байхдаа ундааны сав, цаасан мөнгө, шоколадны гялгар цаас ашиглаад ороогоод намайг “хаалгаа түгжээд гэрлээ унтраачих” гэж хэлсэн. Тэгээд хэрэглэсэн. Х бид хоёрыг “хэрэглэж үзэх үү” гэхэд эхлээд “үгүй” гэж хэлээд сонирхол төрөөд хэрэглэж үзээд Х бид хоёр, хоёр удаа сорсон. Тэгээд байж байтал Б “Х ирчихлээ, найз нь гараад аваад ирье” гэж хэлээд гарсан. Тэгтэл цагдаа нар гаднаас орж ирсэн. Хэрэглэж байсан ундааны саванд жижиг нүх гаргачихсан хуйлсан мөнгө хийсэн байсан. Тэгээд “мөнгөнөөсөө сор” гэсэн. Тэгээд бид хоёр сорсон. Тэгээд намайг хэвтэж байхад Б юм аа цэвэрлээд байсан, цонхоор хаясан байх. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирсэн. ...Б мөн шавар гэх зүйлийг асаагуур дээр наагаад явж байдаг юм билээ, би харж байсан...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 57-61 дэх тал/
Гэрч П.Х-ийн өгсөн: “... Тухайн шавар гэх нэршилтэй мансууруулах бодис нь Б-х байгаа юм. ... Уг шавар гэх нэршилтэй мансууруулах бодис нь бид нартай уулзах үед өөрийнх нь биед байсан. Б тухайн өдөр нийтийн байрандаа ороод халааснаасаа гаргаж ирсэн. Тэгээд Чук Гек нэртэй чихрийн дотор талын мөнгөлөг цаасан дээр тавиад амаараа сорж хэрэглээд байсан. Тэгээд Б “сороод үзчих” гэхээр нь О бид хоёр сорж хэрэглэж үзсэн. ...Б бид нарт шивээс хийлгэх гэж байсан Х гэх залууг “автобусны буудлаас тосно” гэж гарсан. Тэгээд тэр хооронд нь цагдаа нар ирсэн. Сүүлд хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, Бтэй уулзахад “би хэргээ задлах гээд таныг цагдаад барьж өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1 хх-ийн 67 дахь тал/
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1279 дүгээр шинжээчийн
“... Шинжилгээнд ирүүлсэн эвдэрхий улаан өнгийн асаагуурын хажуу хэсэгт наалдсан шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahidrocannabinol/ илэрсэн. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahidrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 82-84 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1277 дугаар шинжээчийн
“... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “П ХР.............. ” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 87-89 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1278 дугаар шинжээчийн
“... Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б О.................. ” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, /1 хх-ийн 92-94 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 649 дүгээр
“...******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна... “ гэх дүгнэлт, /1 хх-ийн 190-191 дэх тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3560 дугаар
“... Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйлийн улаан өнгийн эвдэрхий асаагууртай жин нь 2,5164 грамм, цэвэр жин нь 0,0003 грамм болов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 192-194 дэх тал/,
Гэрч П.Э-гийн өгсөн: “... Миний эзэмшлийн Баянзүрх дүүргийн ...................... тоот гэх саарал ягаан өнгийн нийтийн байранд тухайн үед 127 тоот 1 өрөөг Гын Б гэх өндөр туранхай том нүдтэй залуу сарын 200,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан...” гэх мэдүүлэг / 3 хх-ийн 4 дэх тал/,
Гэрч С.У-ийн өгсөн: “...Би 2021 оны 2 дугаар сарын 20-ны орой гэртээ байж байхад О, Х эгч нар намайг “гэрээс ирж аваад хальт гадуур явах уу” гэж дагуулж гарсан юм. Гараад очиход О эгч, Х эгч, Б нар байсан. Намайг гарангуут таксинд суулгаад аваад явсан. Сансарын ............... байрны эсрэг талд Б-ийн түрээсэлдэг гэж нийтийн байранд очсон. Яг хэдэн тоот хаалга байсныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид хэд Б-ийн нийтийн байранд очоод, юм яриад пиво ууцгааж байсан. Би тухайн үед насанд хүрээгүй байсан учир нээх их пиво уугаагүй. ...Б нь Фүзти цай гэх нэртэй ундааны савтай байх өвс шиг зүйл байх шиг байсан. Тэгээд цонхон дээр зогсож байгаад тэр өвсөө татаж хэрэглээд байх шиг байсан. О, Х эгч нарт “сорох уу” гээд сонирхуулаад хэрэглүүлээд байх шиг байсан. Би нээх сонирхоогүй, яаж хэрэглэж байгааг ч тодорхой сайн хараагүй. Тэгээд тэр хэд хэрэглэж дуусаад Б гэрээсээ гараад явсан. Араас нь удалгүй цагдаа нар орж ирсэн юм. Цагдаа нар нь хэлтэс дээрээ авчраад О, Х эгч нарыг шээлгэж тестлээд байсан. Надаас ч гэсэн тест авсан. Миний шээснээс юу ч гараагүй учраас намайг явуулсан юм. Тухайн үед ээж намайг ирж авсан юм. О, Х эгч нарын шээснээс юм гарсан юм. Тухайн үед цагдаа нар Б-ийн гэрт үзлэг хийгээд ундааны савтай зүйл болон бусад өвс шавар шиг зүйлүүдийг хурааж авсан байсан юм...” гэх мэдүүлэг /3 хх-ийн 8 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугааp сарын 26-ны өдрийн 4843 дугаар
“... Шинжилгээнд ирүүлсэн “*******.................., 2023.10.03” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд “*******..............., 2023.10.03” гэж хаягласан шээснээс метамфетамин /Methamphetamine/ илрэв. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /3 хх-ийн 14-16 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Нийслэлийн Прокурорын газраас ******* нь 2021 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 11 жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын бодисын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.0003 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож, дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэх
Шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: Өсвөр насандаа хэд хэдэн хэрэгт холбогдсон. Зарим хэрэгт нь ял шийтгэл авч өршөөгдсөн. Өнөөдрийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож байна. Б-ийн хувьд Ц гэх охинтой үерхэж М гэх 1 сартай хүүтэй болсон байна. Хан-Уул дүүрэгт хадмын гэрт амьдарч байна. Н үйлчилгээний зөвлөхөөр 1,600,000 төгрөгөөр цалинжин ажилладаг” гэв
Шүүгдэгч ******* нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 11 жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын бодисын агууламжтай, “шавар” гэх нэршилтэй, 0.0003 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, 2 давхар нийтийн байр байх ба... шүүгээний баруун буланд Фүзти rэх бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй сав байх ба савны буланд цоолж, цоорхойд 50 төгрөгийн дэвсгэрт хуйлж хийсэн байх ба... гэрэл зургийн аргаар бэхжүүлж эд мөрийн баримтаар хураан авав. Цонхны тавцан дээр шар өнгийн хулдаас тавьсан байх ба хулдаас дор улаан өнгийн асаагуурын бие хэсэг дээр шавар мэт зүйл байх тул гэрэл зургийн аргаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав...” гэснээр, гэрэл зургийн үзүүлэлт, /1 хх 40-43/
П.Х-гийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд: “... ТНС хэсгийн С.Т түвшинд 2 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэснээр /1 хх 44-45/,
Б.О-ийн биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тухай тэмдэглэлд: “...THC хэсгийн С. Т түвшинд 2 улаан зураас эерэг /илэрсэн/...” гэснээр /1 хх 48-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.О-ийн өгсөн: “Тэгээд Б-д ууттай нунтаг цайны идээ шиг зүйл байсан. Би барьж үзээд “наадах чинь цайны идээ юм биш үү” гэж хэлэхэд “за за шааж үзээд мэднэ дээ” гэж хэлсэн. Тэгээд тухайн байранд байхдаа ундааны сав, цаасан мөнгө, шоколадны гялгар цаас ашиглаад ороогоод намайг “хаалгаа түгжээд, гэрлээ унтраачих” гэж хэлсэн. Тэгээд хэрэглэсэн. Хбид хоёрыг “хэрэглэж үзэх үү” гэхэд эхлээд “үгүй” гэж хэлээд сонирхол төрөөд хэрэглэж үзээд Хбид хоёр, хоёр удаа сорсон.” гэх мэдүүлэг, /1 хх 57-61/
Гэрч П.Х-гийн өгсөн: “... Тухайн шавар гэх нэршилтэй мансууруулах бодис нь Бийх байгаа юм. ... Уг шавар гэх нэршилтэй мансууруулах бодис нь Б бид нартай уулзах үед өөрийнх нь биед байсан. Б тухайн өдөр нийтийн байрандаа ороод халааснаасаа гаргаж ирсэн. Тэгээд Чук Гек нэртэй чихрийн дотор талын мөнгөлөг цаасан дээр тавиад амаараа сорж хэрэглээд байсан” гэх мэдүүлэг, /1 хх 67/
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1279 дүгээр шинжээчийн дүгнэлт, /1 хх 82-84/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1277 дугаар шинжээчийн дүгнэлт, /1 хх 87-89/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 1278 дугаар шинжээчийн дүгнэлт, /1 хх 92-94/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 649 дүгээр шинжээчийн дүгнэлт, /1 хх 190-191/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3560 дугаар дүгнэлт /1 хх 192-194/,
Гэрч П.Э-гийн өгсөн: “Баянзүрх дүүргийн .... дугаар хороо....................... тоот гэх саарал ягаан өнгийн нийтийн байранд тухайн үед 127 тоот 1 өрөөг Гын Б гэх өндөр, туранхай, том нүдтэй залуу, сарын 200,000 төгрөгөөр түрээслэн амьдарч байсан...” гэх мэдүүлэг / 3хх 4/,
Гэрч С.У-ийн өгсөн: “Б нь Фүзти цай гэх нэртэй ундааны савтай байх өвс шиг зүйл байх шиг байсан. Тэгээд цонхон дээр зогсож байгаад тэр өвсөө татаж хэрэглээд байх шиг байсан. О, Х эгч нарт “сорох уу” гээд сонирхуулаад хэрэглүүлээд байх шиг байсан” гэх мэдүүлэг /3 хх 8/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугааp сарын 26-ны өдрийн 4843 дугаар дүгнэлт /3 хх 14-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг улаан асаагуурын хэсэг, Fuzetea гэх бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Komix гэсэн бичиглэлтэй шар өнгийн, эмийн уут 15 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар даалгах, 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргах, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоногыг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ял шийтгэлийн хувьд 20.7 дугаар зүйлд хорих ял, зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар заасан байдаг. Өмгөөлөгч миний зүгээс 1 жилийн хорих ял оноож тэнсэж өгнө үү. Цаг зүүхэд асуудалтай. Тоног төхөөрөмжийн хувьд эвдэрч гэмтэж байдаг тул 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.
Энэ гэмт хэргийн хувьд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг. Хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн нийгмийн хор аюул нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан 1 жил хорих ял оногдуулж,нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг 2021 оны 2 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө үйлдсэн, энэ нь 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт заасан “2021 оны 6 сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа боловч түүний үйлдлийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Коронавируст халдвар/ /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор гэж тусгайлан заасан бөгөөд хууль батлан гаргах үеийн нөхцөл байдал, / КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор заасан байна. Тухайн үеийн нөхцөл байдал буюу /КОВИД-19/-ын нөхцөл байдал арилсан энэ цаг хугацаанд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэсэн ойлголт үгүй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг улаан асаагуурын хэсэг, Fuzetea гэх бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, хуйлсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Komix гэсэн бичиглэлтэй шар өнгийн, эмийн уут 15 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар даалгаж, 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 29 хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Гын Бд хориглосон, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ийн цагдан хоригдсон 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 1 ширхэг улаан асаагуурын хэсэг, Fuzetea гэх бичиглэлтэй 0,5 литрийн хэмжээтэй хуванцар сав 1 ширхэг, хуульсан 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Komix гэсэн бичиглэлтэй шар өнгийн, 15 ширхэг эмийн уут зэргийг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА