| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 313/2025/0065/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/72 |
| Огноо | 2025-04-29 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/72
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-******* даргалж, шүүгч Р.Уранчимэг, шүүгч Б.Володя нарын бүрэлдэхүүнтэй,
Иргэдийн төлөөлөгч М.Батбуян,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ө.*******, өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ийн *******д холбогдох .............тоот нэг хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..................... тоотод оршин суух,
у.........................................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-07-ны өдөр шилжих шөнийн 03-06 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын ........ дугаар багийн ******* гэр хорооллын ...........тоотод байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******-*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, улмаар хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн цээжин тус газар нь болон баруун гуя хэсэгт нь тус тус хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 06-ны орой хэдэн цаг болж байсныг сайн санахгүй байна. *******тэй утсаар яриад *******ын 8-21 тоотод Магсар гэх хүнийд уулзахаар болсон. Тухайн айлд Магсар, эхнэр хүүхдийн хамт *******тэй байж байсан. Би тухайн үед 0,75 литрийн хараа нэртэй архи, хэдэн лаазтай пивотой очсон байсан. Намайг очиход ******* 0,5 литрийн архи уугаад сууж байсан. Бид хоёр *******гийн ууж байсан архийг ууж дуусгачхаад миний авч очсон 0,75 литрийн архийг талд нь ортол уусан. Тэгээд ******* бид хоёр Цэцэгээ гэх эгчийнд золгож ирэхээр Магсар ахын гэрээс явсан. Тэгээд Цэцэгээ эгчийнхээс нэлээд орой болтол байсан. Буцаад Магсар ахынд такси дуудаад очсон. Магсар ахынд очоод үлдээсэн тал шилтэй архиа ******* бид хоёр хувааж ууж байгаад бага зэрэг маргалдаад байж байхад Магсар ах амар гээд ор хийж өгсөн. Тэгтэл ******* явна гээд байхаар нь би тэгвэл явъя гээд босоод иртэл араас миний суганы доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би яаж байна гээд зууралдаад автал дахиад баруун гуяны доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгтэл Магсар ах яаж байна гээд босож ирээд салгасан. Тэгээд түргэн дуусан. Миний хохирлыг барагдуулсан байгаа. Эмчилгээтэй холбоотой 3,000,000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн, гомдол, санал байхгүй...” гэжээ. /хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч М.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,571,141 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан тул уг хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэжээ. /хавтаст хэргийн 39 дэх тал/
Гэрч М. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2025 оны 03 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэртээ 00 цаг болж байхад амарсан. Тэгсэн Т.*******-*******, Ж.******* гэх хоёр хүн манайд 03 цагийн үед ирсэн. Ирэхдээ нэлээд уусан согтуу байсан. Ирэхээр нь цагаан сарын үлдэгдэл архи байсан тэрийг өгсөн. Манайд ирээд *******-*******, ******* хоёр юунаас болсон нь мэдэхгүй би чиний найз, би ч чамайг хүндэлдэг гээд маргалдаад байхаар нь нөхөр бид хоёр боль гэсэн. Тухайн үед бас нэлээд маргалдаад байх шиг байсан. Маргалдааны үед ******* бэлэн гаргаад *******-Эрдэнийг нэг цохиод авахад зөрүүлээд нэг цохиод авч байсан. Тэгээд би гэрт битгий маргалдаад бай гэхэд *******-******* *******г гаръя гээд эргэтэл араас нь цээжний зүүн хэсэгт хутгалаад хөлийн доод хэсэгт хутгалчихаар нь нөхөртөө хэлээд хутгыг нь авхуулсан...” гэжээ. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Гэрч Ө. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн *******-******* унтъя гээд байсан. Тэгсэн *******-******* босоод ирэх шиг болсон. Гэнэт хутгалчихлаа гээд тэгэхээр нь хартал *******гийн гарт хутга байсан. Тэгээд би булааж аваад тухайн хутгыг нь шидчихсэн...” гэжээ. /хавтаст хэргийн 41-43 дахь тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,
Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 15-22 дахь тал/,
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Ө.*******гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ. /хавтаст хэргийн 125-126 дахь тал/
******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ............ дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Т.*******-Эрдэнийн биед цээжний зүүн хэсэг дэх зүсэгдэж хатгагдсан шарх хэвлийн хөндий рүү нэвтэрч, дэлүү, бүдүүн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх, баруун гуяны хутгалагдсан шарх гэмтлүүд үүсжээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14 заалтаар амь насанд аюултай хохирлын хүнд зэрэгт хамаарна” гэжээ. /хавтаст хэргийн 58-60 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 143 дахь тал/
Жолоочийн лавлагаа /хавтаст хэргийн 144 дэх тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 145 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 146 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 147 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 148 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 149 дэх тал/
Шүүгдэгч Ө.*******гийн ******* аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 167 дахь тал/
Яллагдагчид оногдуулах ялын төрөл хэмжээний тухай санал /хавтаст хэргийн 179-180 дахь тал/
Т.*******-Эрдэнийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан тухай зардлын задаргаа болох баримт /хавтаст хэргийн 162 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:
Шүүгдэгч Ө.******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ........ дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 177-178 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож хэргийг шүүхэд шилжүүлсэн байх ба хүсэлтийг сайн дураар гаргасан, түүнд эрүү, шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хэргийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.******* нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Ө.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.******* нь 2025 оны 02 дугаар сарын 06-07-ны өдөр шилжих шөнийн 03-06 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар багийн ******* гэр хорооллын 8-21 тоотод байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.*******-*******тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан маргалдаж, хүйтэн зэвсэг болох хутга хэрэглэн цээжин тус газарт болон баруун гуя хэсэгт тус тус хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал/, иргэний нэхэмжлэгч М.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч М.ийн мэдүүлэг/хавтаст хэргийн 41-43 дахь тал/, гэрч Ө.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 41-43 дахь тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хавтаст хэргийн 9-13 дахь тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хавтаст хэргийн 15-22 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 0725/087 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/, ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 141 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно” гэж тайлбарласан ба шүүгдэгч Ө.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Ө.*******г зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.*******-Эрдэнийн эрүүл мэндэд цээжний зүүн хэсэг дэх зүсэгдэж хатгагдсан шарх хэвлийн хөндий рүү нэвтэрч, дэлүү, бүдүүн гэдэсний чацархайг гэмтээсэн шарх, баруун гуяны хутгалагдсан шарх гэмтлүүд бүхий хүнд хохирол учирсан болох нь ******* аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ..... дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-60 дахь тал//-аар тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “ Хүний биед мэс хүргэж хохирол учруулсан байгаа учраас гэм буруутай гэж үзэж байна гэх санал гаргасан ба иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтад тулгуурлаж гаргасан санал гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Ө.******* нь зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлаж, үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг бий болгосон ба энэ үйлдлээ хүсч үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.******* нь хохирогч Т.*******-*******тэй маргалдан улмаар зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж буй үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хутга хэрэглэн бусдын эрх чөлөөнд халдах нь хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хор уршиг учирсан үр дагаврыг зориуд бий болгосон төдийгүй өөрийн үйлдлээ ухамсарлаж үйлдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.*******гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан “...Ө.******* миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маргахгүй байна, цаашид мөрдөн шалгах ажиллагаанд идэвхтэй оролцож, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна. Мөн хохирогчоос уучлалт гуйж сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирогчийн эмчилгээний хохирол төлбөрт 3,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 3,571,741 төгрөгийг тус тус нөхөн төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй болсон гэх хүсэлт /хавтаст хэргийн 167 дахь тал/-аар шүүгдэгч Ө.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.******* нь прокуророос санал болгосон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай ялын төрөл, хэмжээний саналтай танилцан өмгөөлөгчийн хамт гарын үсэг зурж, ялын талаар хэн аль нь тусгайлан санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч Ө.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нар танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Ө.*******гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хүнд хохирол, Эрүүл мэндийн даатгалын санд 3,571,141 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-Эрдэнийн “...Миний хохирлыг барагдуулсан байгаа. Эмчилгээтэй холбоотой 3,000,000 төгрөг өгсөн. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй, Сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28, 31 дэх тал/,
Иргэний нэхэмжлэгч М.*******ийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3,571,141 төгрөгийн тусламж үйлчилгээ хохирогч авсан тул уг хохирлыг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-*******д 3,000,000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд буюу иргэний нэхэмжлэгч М.*******т 3,571,141 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 195-196 дахь тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирол төлбөрийн тухайд маргаангүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ө.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ө.******* х.......................зэргээр тодорхойлогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.*******г “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.*******д 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгч Ө.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-*******д эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын сан буюу иргэний нэхэмжлэгч М.*******т 3,571,741 төгрөгийг тус тус төлсөн, хохирлын талаар маргаангүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 7 см, бариул хэсгийн урт 9 см, нийт 16 см бор хүрэн өнгийн эвхдэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байгаа учраас улсын яллагчийн саналын хүрээнд ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.******* хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх ялын санал, дүгнэлтийг шүүгдэгч Ө.*******гийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар ажлын хэсгийн урт 7 см, бариул хэсгийн урт 9 см, нийт 16 см бор хүрэн өнгийн эвхдэг хутга хураагдан ирсэн бөгөөд дээрх хутгийг буцаан авах хүсэлтийг оролцогчдын зүгээс гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэжээ.
Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Т.*******-*******д эмчилгээний зардалд 3,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй гэх хүсэлтийг хэрэгт гаргасан байх боловч шүүх хохирогч Т.*******-*******д учирсан гэмтэл нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн, амь насанд аюултай хүнд гэмтлийг зэвсэг хэрэглэж учруулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо дээрх хуулийн дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ө.*******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ө.*******д 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.
4. Шүүгдэгч Ө.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-*******д эмчилгээний зардалд 3,000,000 /гурван сая/ төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд буюу иргэний нэхэмжлэгч М.*******т 3,571,141 /гурван сая таван зуун далан нэгэн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийг тус тус төлсөн, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт 7 см, бариул хэсгийн урт 9 см, нийт 16 см бор хүрэн өнгийн эвхдэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг ******* аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******-******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ө.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Б.ВОЛОДЯ
Р.УРАНЧИМЭГ