| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 194/2025/0071/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1121 |
| Огноо | 2025-05-02 |
| Зүйл хэсэг | 22.5.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1121
2025 5 02 2025/ШЦТ/1121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн Ц.Ган-Эрдэнэ,
улсын яллагч Б.Оюунцэцэг,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овогт Г-ийн гийн Бт яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2402 00000 0428 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1970 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “.................. ” ТӨҮГ-ын ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн ....................... тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй.
Ц овогт Г-ийн гийн Б, /РД:................/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “..................” ТӨҮГ-ын .....................хэсэгт даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/А3-1592 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт ... Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 55........... дугаартай данс руу *******.......ийн эзэмшлийн Хаан банкин дахь 50.......... тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар / хх-ийн 9-29 дэх тал/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 52, 53 дахь тал/
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх-ийн 63, 64 дэх тал/,
Төрийн худалдан авах ажиллагааны газрын Сургалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолт /хх-ийн 64-66 дахь тал/.
Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30-38, 189 дэх тал/
Гэрч Б.Б-ы өгсөн: “... Манай ээжийн төрсөн дүү Э.Д эгч надад чиний данс руу чинь мөнгө оруулаад аваадахъя гэж хэлсэн юм... Э.Д эгч намайг 55........... дугаарын данс нээснээс хойш буюу 2021 оны 1 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа мөнгө оруулж авсан, яг хэчнээн төгрөг хэдэн удаа, хаанаас авсан гэдгээ би санахгүй байн” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 117 дахь тал/,
Хаан банкин дахь Б.Б-ы эзэмшлийн 55........... дугаартай дансны хуулганы хуулбар /хх-ийн 123 дахь тал/,
Гэрч Ц.Бын өгсөн: “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу С сайд сургалтыг зохион байгуулах журмыг баталсан байгаа. Энэ журамд С яаманд хүсэлт гаргаж, журамд заасан шаардлага хангасан этгээдэд сургалт зохион байгуулах, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, энэ хүрээнд сургалтыг зохион байгуулдаг. Төрийн худалдан авах ажиллагааны газар нь журамд заасны дагуу шалгалт авдаг, сургалт зохион байгуулсан газраас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн шалгалтыг зохион байгуулдаг ба шалгалтад тэнцсэн суралцагчид гэрчилгээ эзэмших эрхтэй болж, Үнэлгээний хорооны гишүүнээр орж ажиллах боломжтой болдог юм. Мөн цахимаар сургаалыг зохион байгуулж болдог ба энэ нь ямар нэгэн төлбөргүйгээр, багшгүйгээр өөрөө бие даан суралцаж, бас шалгалт өгөх эрхтэй болдог юм. Харин хичээлийг бол ............... яамнаас олгосон сургагч багшийн гэрчилгээтэй багш заадаг журамтай. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд сургалт зохион байгуулах тухай бүрд сургалтын байгууллага зар оруулдаг ба зарын дагуу сонирхогч, суралцагч тухайн байгууллага руу холбогдож сургалтад бүртгүүлээд энэ сургалтад хамрагдаж байгаа иргэдийн мэдээллийг сургалтын байгууллага цахим системд бүртгэж явдаг бөгөөд энэ системд бүртгэгдсэн иргэд шалгалтад орох эрх үүсдэг юм. Тэгээд шалгалтын өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газраас шалгалт хариуцсан мэргэжилтэн шалгалтын тов тогтоож, товлосон цагт танхим болон цахимаар авч байгаа. Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, Сургалт судалгааны хэлтсийн мэргэжилтэн Ө.О, С.Ч гэж хоёр хүн авдаг юм. С сайдын тушаалаар бол сургалтын төлбөрийн талаар тусгайлан тогтоосон дүн байхгүй. Харин сургалтыг зохион байгуулахад гарах зардалд үндэслэн сургалтын төлбөрийг санамж бичиг байгуулсан байгууллага өөрөө тогтоодог. Миний мэдэж байгаагаар нэг хүнээс сургалтын төлбөр 90,000-110,000 төгрөгийн төлбөр авдаг, төлбөрийг байгууллагын дансаар авдаг байх гэж бодож байна. Тэгээд шалгалттай холбоотой бол ямар нэгэн төлбөр авдаггүй. Цахим систем дээр бүртгэл хөтөлж байгаа учраас ямар этгээд хэзээ, хаана болсон шалгалтад хэрхэн оролцсон талаарх мэдээллийг гаргах боломжтой, мөн үүнийг дагаад сургалт зохион байгуулсан сургалтын байгууллага гараад ирнэ. Миний мэдэж байгаагаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тийм үйл ажиллагаа явуулах эрхтэй хүн байхгүй” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 128, 129 дэх тал/,
Гэрч А.Оын өгсөн: “...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтын шалгалтыг үнэ төлбөргүй авдаг юм. ...Төрийн худалдан авах ажиллагааны газар нь 2020 онд байгуулагдахдаа Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалтан шалгалтыг авахаар зааж өгсөн байсан. Тэгээд тухайн ажилтны үндсэн чиг үүрэгт ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хэлтсийн дарга нь хяналт тавих ёстой. Мөн манай шалгалт цахимаар явдаг учраас шалгалт дуусах товчийг дарснаас тэнцсэн тэнцээгүй гэсэн хариу гарч ирдэг. Тэгээд Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем буюу tender.gov.mn системийн сургалт цэсийн сертификат хэсэгт шалгалтад тэнцсэн этгээдийн нэр, мэдээллийг оруулж бүртгэж өгдөг ба энэ процессыг сургалт хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэж байсан... сургалтын байгууллагад бүртгүүлээгүй, шалгалтад ороогүй этгээдийг тэнцүүлсэн мэтээр цахим системд бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм” гэх мэдүүлэг /хх-ийн 131, 132 дахь тал/,
Прокурорын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2202007160050/45/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 13-14дэх тал/,
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202007160050/301/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 165-170 дахь тал/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Дгийн “... энэ үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. АЗ гэрчилгээг гаргах эрх надад байхгүй. Ч-ыг гуйж гэрчилгээ гаргуулсан. 200,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг нь Ч-ад өгсөн. Энэ хүнийг сургалтад хамрагдсан үгүйг мэдэхгүй байна. Сургалтад хамрагдаагүй болоод намайг гуйж гэрчилгээ гаргуулсан байгаа. Зөвхөн Чыг гуйж гэрчилгээ гаргуулсан. Чад нэрийг өгөөд гуйгаад гаргуулсан. Ч-ын гэрчилгээг яаж гаргадгийг мэдэхгүй байна. Б гэдэг хүнийг танихгүй болохоор миний таньдаг нэг хүнээр л дамжуулж надаар гуйлгасан байх, ямар хүнээр гэдгийг одоо бол санахгүй байна. Бы дансыг би ашигладаг байсан. Тухай мөнгийг би ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн ..... дүгээр хороонд байрлах Засгийн газрын ..... дүгээр байран дээр байхдаа Бы дансаар дамжуулан хүлээн авсан. Үүнээс 100,000 төгрөгийг ажил дээрээ бэлнээр Ч-ад өгсөн” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 181 дэх тал/,
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202007160050/300/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх-ийн 174-178 дахь тал/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан С.Чын “... би тухайн үйлдлийг сайн санахгүй байна. Д надад ямар ч л гэсэн мөнгө, төгрөг бэлнээр өгдөг байсан. Би одоо яг Б гэх хүний нэр дээр гэрчилгээ гаргаж өгсөн талаар санахгүй байна. Тухайн үед Д надаас гуйгаад гэрчилгээ гаргуулсан байх. Хэрвээ Б гэдэг хүн тухайн үед биеэр ирж шалгалт өгөх юм бол очиж тусалдаг ба аль эсхүл онлайн шалгалт өгөхөд дэлгэцээр хянах программаар зааж өгөх тохиолдол байгаа байх. Б.Д-гээс 50,000 төгрөг, 100,000 төгрөг бэлнээр авдаг байсан ба бэлэн мөнгийг Баянзүрх дүүргийн Бөхийн өргөөний замын хойд талд байрлалтай хуучин Хөдөө аж ахуйн яамны байр буюу Засгийн газрын 9 дүгээр байранд авдаг байсан” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 173 дахь тал/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн www.tender.gov.mn цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 183-187 дахь тал/,
“......................” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/6596 дугаартай “Ажилтан Г-гийн Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 95 дахь тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч: “Шүүгдэгч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “..............” ТӨҮГ-ын А.........хэсэгт даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/А3-1592 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт ... Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Б-ы эзэмшлийн Хаан банкин дахь 55........... дугаартай данс руу *******.......ийн эзэмшлийн Хаан банкин дахь 50.......... тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа ба Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарантуяа шүүгдэгчийн гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “..............” ТӨҮГ-ын А.........хэсэгт даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/А3-1592 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт ... Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.Д-гийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Х-гийн хүү Б.Бы эзэмшлийн Хаан банкин дахь 55........... дугаартай данс руу *******.......ийн эзэмшлийн Хаан банкин дахь 50.......... тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Б нь нийтийн албан тушаалтан буюу “..............” ТӨҮГ-ын А.........хэсэгт даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2 дахь хэсэгт “Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага сургалтад хамрагдсан иргэнээс шалгалт авч, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтны гэрчилгээ олгоно” гэснийг зөрчиж, худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад зохих журмын дагуу хамрагдаагүй, Төрийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулдаг шалгалтад хамрагдаж тэнцээгүй, Уг шалгалтад тэнцсэн мэтээр 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2022/А3-1592 дугаартай гэрчилгээг гаргуулан авч, байгууллагаас зохион байгуулдаг худалдан авах ажиллагааны үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж өөртөө давуу байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Д, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн сургалт хариуцсан мэргэжилтэн С.Ч нарт ... Худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтын шалгалтыг цахим хэлбэрээр авах.”, “худалдан авах ажиллагааны мэргэшүүлэх сургалтад тэнцсэн иргэд, албан хаагчдын мэргэжил, ур чадвар болон бусад холбогдох мэдээлэлд дүн шинжилгээ хийх” зэрэг албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3.Дгийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Хгийн хүү Б.Бы эзэмшлийн Хаан банк дахь 55........... дугаартай данс руу *******.......ийн эзэмшлийн Хаан банкин дахь 50.......... тоот данснаас 200,000 төгрөгийг шилжүүлэн хахууль өгсөн болох нь Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн эрүүгийн хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон бичгийн баримтуудын хуулбар / хх 9-29/,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх 52, 53/
Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Б/01 дугаартай “Алба хаагчдыг албан тушаалд томилох, цалингийн хэмжээг тогтоох тухай” тушаал болон хавсралтын хуулбар /хх 63, 64/,
Мөрдөгчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 30-38, 189/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бы өгсөн: “... Манай ээжийн төрсөн дүү Э.Д эгч надад чиний данс руу чинь мөнгө оруулаад аваадахъя гэж хэлсэн юм... Э.Д эгч намайг 55........... дугаарын данс нээснээс хойш буюу 2021 оны 1 дүгээр сараас хойш нэлээн хэдэн удаа мөнгө оруулж авсан, яг хэчнээн төгрөг хэдэн удаа, хаанаас авсан гэдгээ би санахгүй байна” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх 117/,
Хаан банкин дахь Б.Б-ы эзэмшлийн 55........... дугаар дансны хуулганы хуулбар / хх 123/,
Гэрч Ц.Б-ын өгсөн мэдүүлгийн хуулбар /хх 128, 129/,
Гэрч А.О-ын өгсөн мэдүүлэг /хх 131, 132/,
Прокурорын 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 2202007160050/45/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх 13-14/,
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202007160050/301/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх 165-170/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан Э.Д-гийн “Чыг гуйж гэрчилгээ гаргуулсан, 200,000 төгрөгөөс 100,000 төгрөгийг нь Ч-д өгсөн. Б гэдэг хүнийг танихгүй болохоор миний таньдаг нэг хүнээр л дамжуулж надаар гуйлгасан байх, ямар хүнээр гэдгийг одоо бол санахгүй байна. Бы дансыг би ашигладаг байсан” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх 181/,
Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2202007160050/300/ дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбар /хх 174-178/,
Эрүүгийн 2202007160050 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдсан С.Ч-ын “...Б.Д-гээс 50,000 төгрөг, 100,000 төгрөг бэлнээр авдаг байсан ба бэлэн мөнгийг Баянзүрх дүүргийн .................. замын хойд талд байрлалтай хуучин Х яамны байр буюу Засгийн газрын ..... дүгээр байранд авдаг байсан” гэх мэдүүлгийн тэмдэглэлийн хуулбар /хх 173/,
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн www.tender.gov.mn цахим сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 183-187/,
“..............” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/6596 дугаар “Ажилтан Г-ийнгийн Бтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах тухай” тушаалын хуулбар /хх 95/ зэрэг нотлох баримтаар шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.
Хахууль өгөх гэмт хэрэг гэж өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлтэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэм аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч: “Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 5400 нэгж буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Ялын дээрх саналыг гаргахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, яллагдагчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардал байхгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй бөгөөд түүнд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн дагуу хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд үргэлжлүүлэх саналтай байна” гэх.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчаас хүндрүүлэх нөхцөл байдлыг хэлж байгаа тул 2 жилийн эрх хасах, 5,400 нэгжийг хүлээн зөвшөөрч байна. Үүнийг 3 жилийн хугацаагаар төлж барагдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан
Шүүх шүүгдэгч *******т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөлт байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг хөнгөрүүлэн үзэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
1. Шүүгдэгч Ц овогт Г-ийнгийн Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА