Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 115/ШШ2023/0003

 

 

Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд би нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлээр******* аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хянаад

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “***” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэхдээ: “***” ХХК нь******* аймаг,******* сумын нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газраас олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Олборлосон хагас антрацит нүүрсийг******* нуур нүүрсний уурхайгаас*******,******* сумдын хил хүртэл 8 км, сумдын хилээс Тавантолгойн орд руу чиглэсэн концессын зарчмаар баригдах авто зам хүртэл 61.8 км нийт 69,8 км шороон замаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал үүссэн.

Иймд говийн бүс нутгийн экосистемийг хамгаалах, хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэлтийн улмаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг бууруулах, хамгаалах зорилгоор 69.8 км шороон замыг хатуу хучилттай авто замыг компанийн өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулах хүсэлтийг******* аймаг болон Авто замын газар гаргаж байсан.

Үүний дагуу 2012 оны 07 сарын 09-ны өдөр Авто замын газартай 108/12 дугаартай “Монгол Улсын Зам, Тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Авто замын газар болон *** ХХК-ийн хооронд байгуулсан “Мандахнуур – Ханги чиглэлд хатуу хучилттай авто зам барих, ашиглах, шилжүүлэх гэрээ”-г байгуулсан.

Мөн******* аймгийн Засаг даргын 2012 оны 10 сарын 01-ний өдрийн А/534 дугаартай “Орон нутгийн чанартай авто замын чиглэл тогтоох тухай” захирамжийн 1-т “...******* сумын Алхан тээг багийн нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн******* нуур нүүрсний уурхайгаас*******,******* сумдын хил хүртэл 8 км, сумдын хилээс Тавантолгойн орд руу чиглэсэн концессын зарчмаар баригдах авто зам хүртэл 61,8 км хатуу хучилттай авто замыг тус тус өөрийн хөрөнгөөр барихыг “***” ХХК-д зөвшөөрсөн.”

Гэвч “***” ХХК-ийн******* нуур нүүрсний уурхай тогтвортой үйл ажиллагаа явуулаагүй, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас 69,8 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн барих боломжгүй нөхцөл байдалтай өнөөдрийг хүрсэн.  Энэхүү нөхцөл байдал хувийн хэвшилд төдийгүй төрийн байгууллагад учирдаг нь сумдын хилээс Тавантолгойн орд руу чиглэсэн концессын зарчмаар баригдах авто зам өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй нь үүний нотолгоо юм. 

2012 оны А/534 дугаартай захирамжид хатуу хучилттай авто замыг барих хугацааг зааж өгөөгүйн зэрэгцээ компанийн үйл ажиллагаа тогтвортой явагдаагүй, санхүүжилтгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа гэдгийг мэдсээр байж 2022 оны 08 сарын 15-ны өдөр******* аймгийн Засаг дарга А/537 дугаартай захирамж гаргаж  69,8 км хатуу хучилттай авто зам бариагүй, захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх шалтгаанаар 2012 оны “Орон нутгийн чанартай авто замын чиглэл батлах тухай” А/534 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Үүний улмаас “***” ХХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаа бүрэн зогссоны зэрэгцээ орон нутгийн чанартай авто замыг хатуу хучилттай тусгай зориулалтын авто зам болгох санхүүжилт босгох ажиллагаа зогсонги байдалд орж, хатуу хучилттай авто зам барьтал шороон замын арчлалтыг хариуцах эзэнгүй болох зэрэг нөхцөл байдал үүсч нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна.

Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 08 сарын 15-ны өдрийн А/537 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1. Захиргааны Ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” , 26.2 “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”

Өөрөөр хэлбэл 2022 оны А/537 дугаартай захирамжаар 2012 оны А/534 дугаартай захирамжийг хүчингүй болгосноор уг захирамжинд дурьдсан “***” ХХК-ийн эрх ашиг шууд утгаар хөндөгдөх тул захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулан сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй байтал мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”;  28.1.2 “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”; гэсэн заалтуудыг үндэслэн сонсох ажиллагаа явуулалгүйгээр 2022 оны А/537 дугаартай захирамжийг гаргасан.

Захиргааны Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй.” гэж заасан.

Гэтэл******* аймгийн Засаг даргын 2012 оны А/534 дугаар захирамжинд дурьдсан “***” ХХК нь 69,8 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр барьж гүйцэтгээгүй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийг ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан нийтийн ашиг сонирхлыг  хэрхэн зөрчсөн тодорхойгүй буюу ямар нөхцөл байдлыг хамааруулж шийдвэрээ гаргасан эсэх, уг нөхцөл байдал нь тогтоогдсон эсэхэд дүгнэлт өгсөн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн 2022 оны А/537 дугаар захирамжид дурдсан 28.1.2. “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”; гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн байх хэдий ч “***” ХХК-ийн хатуу хучилттай авто зам бариагүй эс үйлдэхүй нь ямар гарцаагүй нөхцөл байдал үүсгэсний улмаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан сонсох ажиллагаа явуулаагүй эсэх нь тодорхойгүй байна.

2. Аймгийн Засаг даргын 2012 оны 10 сарын 01-ний өдрийн А/534 дугаартай захирамжийн  1 дэх хэсэгт “... 61,8 км хатуу хучилттай авто замыг тус тус өөрийн хөрөнгөөр барихыг “***” ХХК-д зөвшөөрсүгэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл уг захирамжаар өөрийн хөрөнгөөр орон нутгийн чанартай авто замыг хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэж болохыг зөвшөөрсөн утга бүхий агуулгатай бөгөөд заавал барих үүрэг оноосон утгыг агуулаагүй юм. Гэтэл 2022 оны А/537 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт “.... зам бариагүй, захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дурдаж байгаа нь захирамж үндэслэлтэй эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

            Шийдвэр гаргах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй эс үйлдэхүйгээ******* аймгийн Засаг дарга тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28.1.1, 28.1.2-д заасан заалтыг иш татаад нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж хариу тайлбар өгч байна. Ямар байдлаар яаж нийтийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа мөн нийтийн ашиг сонирхол зөрчигдөх гэдэг асуудал Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохоос биш тухайлсан зохицуулалттай хууль буюу Авто замын тухай хуульд заасан авто замыг өөрийн хөрөнгөөр бариагүй гэсэн үндэслэлээр  шийдвэр гаргах ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэхгүй байх няцаах үндэслэл огт болохгүй гэж үзэж байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д ... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох-оор, 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэхээр гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд хариуцагч******* аймгийн Засаг дарга нь  тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Авто замын тухай хуулийн дагуу хатуу хучилттай авто замыг өөрийн санхүүжилтээр бариагүй нь нийтийн ашиг сонирхол болон хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэх үйл ажиллагаанд хяналт тавих замаар захирамж цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг шалган тогтоож, нотолсны үндсэн дээр авто замыг хучилттай болгох  зөвшөөрөл цуцлагдах үндэслэл болох дүгнэлтийг гаргах үүрэгтэй байна.

            Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд******* аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/537 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж нь Захиргааны Ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1. “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”. 40 дүгээр зүйлийн 40.4. “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана.” гэж заасныг зөрчиж бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйн зэрэгцээ бодит нөхцөл байдлыг огт дурдаагүй байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1 “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэсэн үндэслэлээр******* аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/537 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээр******* аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “***” ХХК-ийн томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***нь нэхэмжлэгчээс түүнд олгосон эрх (хавтаст хэргийн 9, 145 дахь тал)-ийн хүрээнд,

“***” ХХК нь******* аймгийн Засаг дарга /цаашид “хариуцагч” гэх/-ын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/537 тоот “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т зааснаар сонсох ажиллагаа явуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх  ашиг зөрчигдөж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.1-д заасны дагуу захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоолгож 2022 оны А/537 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг үүсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ. “***” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 69/22 дугаартай албан бичгээр ***надад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2-т заасан эрхүүдийг олгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзах” эрхээ эдэлж 2022 оны 09 сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэснээр,

Нэхэмжлэгч “***” ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа өөрийн томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн дээрх тайлбараар шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлээр******* аймгийн Засаг даргад холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зүйлд зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ЦЭНД