| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 197/2025/0150/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 22.5.1., 22.5.3., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амуундарь,
шүүгдэгч М ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч болоод шүүгдэгч Д.Б, өмгөөлөгч С.Дэлгэрмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М Б овогт Дын Быг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт “М” ХХК-ийг тус тус холбогдуулан дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь Хххххдүүргийн 21 дүгээр хороонд барьсан ххххх, 1 блок, хххххорон сууцны зориулалтай байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Ххххх хэлтсийн дарга О.Од албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Хххххдүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хххханд байрлах Хххх тамгын газрын байранд байх албан өрөөнд бэлнээр 6,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч “М” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нь Хххххдүүргийн 21 дүгээр хороонд барьсан ххххх, 1 блок, хххххорон сууцны зориулалтай байгууламжийг ашиглалтад оруулах зорилгоор Ххххх хэлтсийн дарга ажилтай О.Оын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Хххххдүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хххханд байрлах Хххх тамгын газрын байранд байх түүний албан өрөөнд бэлнээр 6,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, М ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн холбогдох эрүүгийн хххх дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:
шүүгдэгч Д.Б нь Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч “М” ХХК-нь Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө үйлдсэн болох нь:
Яллагдагч О.Оын мөрдөн байцаалтад өгсөн:
... бүх хэрэг нэг цаг хугацаанд гарсан учраас нэг тогтоолоор яллагдагчаар татуулах хүсэлтэй байна. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй, маш их харамсаж байгаа. М ХХК-ийн Баас авсан гэх 6 сая төгрөгийг зарцуулаагүй, тус мөнгийг танай байгууллагаас хураасан байгаа. Хураагдсан мөнгөнөөс 6.000.000 төгрөг төлнө. Захирал Баас хясан боогдуулах болон албан тушаалын байдлаа ашиглаж мөнгө нэхсэн зүйл байхгүй, энэ хүн надтай ирж уулзаад өрөөнөөс гарч явахдаа хажуу сандал дээр мөнгө үлдээгээд явсан байсан. Үүнийг авсан нь миний буруу... гэх мэдүүлэг /1 хх-ийн 37/,
Гэрч Ө.Ххххын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
”... Ер нь бол захирал Б түр тооцоогоор буюу ноогдол ашгаасаа гээд компаниас мөнгө авдаг. Тэрийгээ юунд зарцуулж байгааг би мэдэх боломж байхгүй, мэдэх ч шаардлага байхгүй. Ерөнхий захирал Д. Б нь дараа тооцоогоор буюу буцааж өгөхөөр хххх өдөр “М” ХХК- ийн Хххх банкны хххх тоот данснаас өөрийнхөө Хххх банкны хххх тоот данс руу 25 сая төгрөг, ххх өдөр 20 сая төгрөгийг шилжүүлж авсан байна. Мөн хххх өдөр 2,800,000 төгрөг, хххх өдөр “М” ХХК-ийн Хххх банкны хххх дугаартай данснаас бэлнээр 10 сая төгрөг авсан байна. Харин захирал Бын нэр дээр ххх банкнаас авсан зээлийн төлбөр болох 15,020,000 төгрөгийг “М” ХХК-ийн хххх дугаартай данснаас ххх банкны хххх дугаартай данс руу ххх сард шилжүүлсэн. Уг төлбөрийг сар болгон банк руу шилжүүлдэг. “М” ХХК-ийн Хххх банкны хххх дугаартай данснаас хххх өдөр 76 сая төгрөгийг бэлнээр аваад гүйцэтгэх захирал А.Ггийн Хххх банкны хххх дугаартай данс руу шилжүүлсэн. Яагаад уг мөнгийг бэлнээр авахаар болсон гэхээр дотор засал хийсэн компанитай шүүхээр маргаантай байсан тул өмгөөлөгч данс хааж магадгүй мөнгөө гаргаж ав гэж хэлсэн тул 76 сая төгрөгийг бэлнээр гаргаж аваад гүйцэтгэх захирал А.Ггийн данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг барилгын материал авах, өрлөгийн ажил, заслын ажлын хөлс, төмөр хийцийн ажпын хөлс, агааржуулалтын ажлын хөлс, сантехникийн ажпын төлбөр, салхивч агааржуулалтын төлбөр, цахилгааны материалын төлбөр, гадна пасадын төлбөр зэрэгт зарцуулсан. Дээрх мөнгийг зарцуулсан талаарх баримтууд нь бүгд байгаа. Захирал Б ххх сард компаниас өөр мөнгө авсан зүйл байхгүй байна. Мөнгө авахдаа юунд ашиглах гэж байгаа талаараа хэлдэггүй. Би мөнгө авлаа шүү гээд л авдаг... гэх мэдүүлэг /1 хх-ийн 76-77/,
Гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
’’... ххх сарын үед Б нь над руу утсаар яриад ах нь чамтай уулзаж нэг юм тайлбарлах гэсэн юм гэсэн. Тэгээд миний явдаг центр байх фитнест дээр ирж надтай уулзсан. Тухайн үедээ Хххххдүүрэгт орон сууцны блок бариад ашиглалтад өгөх гэсэн юм, та нийслэлд ажиллаж оайснаараа О гэх хүнийг таних юм шиг байна, би холбогдож чадахгүй байна, та Од уулзалтын цаг өгөөч гээд хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би зайн танихгүй гэж хэлээд ямар ч байсан залгаад үзье гээд хажууд нь залгасан чинь утсаа аваагүй. Тэгээд маргааш нь билүү нөгөөдөр нь дахиад над руу Б нь залгаад О дарга ажил дээрээ байна, хүн хүлээн авахгүй байна, та уулзалтын цаг өгөөч гээд хэлээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь би О руу залгаад 5и нийслэлд байсан Ба байна, таньж байна уу, тантай нэг хүн уулзах гээд элон хоноод байгаа юм байна, та уулзалтын цаг аг болох уу гэж хэлсэн. Тэгсэн О юу гэж хэлсэн талаар сайн санахгүй байна, бодвол тэгье л гэсэн байх. Тэгээд аль аль нь эргэж надтай холбогдоогүй....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,
М ХХК-ийн оффист үзлэг хийж:
1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хххх дугаартай улсын комиссын дүгнэлт /3 хуудас, эх хувь/,
2. Хххххдүүргийн 21 дүгээр хороо, М ХХК-ийн захиалгатай, ххххх, 1 блок үйлчилгээтэй хххххорон сууцны зориулалтай барилгыг ашиглалтад оруулах комиссын ххх өдрийн хуралдааны тэмдэглэл /5 хуудас, эх хувь/,
3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас /30 хуудас, хуулбар/,
4. М ХХК-ийн хххх сарын Хххх банкны хххх дугаартай дансны харилцахын баримт гэх цэнхэр өнгийн хавтастай, нийт 244 хуудас баримт, мөн Хххх банкны хххх дугаартай дансны хххх сарын 01-ний өдрөөс хххх сарын 30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга,
5. М ХХК-ийн ххх сарын Хххх банкны хххх дугаартай дансны харилцахын баримт гэх цэнхэр өнгийн хавтастай, нийт 127 хуудас баримт, мөн Хххх банкны хххх дугаартай дансны ххх өдрөөс ххх өдрийн дэлгэрэнгүй хуулга,
6. М ХХК-ийн хххсарын Хххх банкны хххх дугаартай дансны харилцахын баримт гэх цэнхэр өнгийн хавтастай, нийт 297 хуудас баримт, мөн Хххх банкны хххх дугаартай дансны ххх өдрөөс хххх сарын 31-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга,
Ногоон өнгийн хавтастай, ххх хуудас, орон сууц захиалгын гэрээнүүд
8. Бичгийн цаасны ууданд хийсэн ххх сарын бэлэн мөнгөний кассын эаримт гэх 29 хуудаас баримт
9. Ерөнхий журналын тайлан гэх 1 хуудас баримт, мөн М ХХК-ийн Хххх эанкны хххх дугаартай Хххх банкны ххх өдрийн дансны хуулга 12 хуудас/
Үүрэг даалгаврын биелэлтийн зурган тайлан гэх нийт 49 хуудас баримт зэрэг...-г, Хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 83-85/,
М ХХК-ийн дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулгууд, санхүүгийн баримтуудын хуулбар /1 хх-ийн 87-151/,
Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисстой холбоотой баримтуудын хуулбар /1 хх-ийн 152-190/,
Улсын комиссын үүрэг даалгаварын биелэлттэй холбоотой баримтуудын хуулбар /1 хх-ийн 191-240/,
Шүүгдэгч хуулийн этгээд М ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
М ХХК-ийг би өөрөө үүсгэн байгуулсан 100% хувьцаа эзэмшигч юм. Тус компани барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн прокурорын газрын ххх өдрийн ххх дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэх зүйл байхгүй. Хэргээ хялбаршуулах хүсэлтэй байгаа... /1 хх-ийн 49/,
Шүүгдэгч Д.Баас мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:
Нийслэлийн прокурорын газрын ххх дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэх зүйл байхгүй. Өмнө үнэн зөв мэдүүлсэн. ...хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Би асуудал чирэгдэл учруулахгүйгээр комиссын актад гарын үсэг зурсан учраас баяралсандаа сандал дээр нь бэлнээр 6.000.000 төгрөг өгсөн. 20.000 төгрөгийн дэвсгэртээр 3 боодол байсан /1 хх-ийн 56/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
Нийслэлийн прокурорын газрын ххх дугаартай М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэл, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, тэдгээртэй адилтгах мэдээллийг өөрчлөхгүй байх, улсын бүртгэлээс хасахгүй байх зорилго бүхий “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл /1 хх-ийн 71-72/,
Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн талаарх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 242-243, 2 хх-ийн 140-144/,
Шүүгдэгч хххх регистрийн дугаартай М ХХК-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийиг шалгах хуудас, хуулийн этгээдтэй холбогдох баримтуудын хуулбар /1 хх-ийн 244, 2 хх-ийн 148-221/,
Шүүгдэгч М ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч Д.Бын “... миний бие М ХХК-н төлөөлөгчийн хувиар, тус хэргийн яллагдагчийн хувиар Эрүүгийн хуулийн 22.5-1, 22.5-3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р бүлэгт зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” /3 хх-ийн 79/ гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохИ байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь Хххххдүүргийн 21 дүгээр хороонд барьсан ххххх, 1 блок, хххххорон сууцны зориулалтай байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлтийг гаргуулж өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс Ххххх хэлтсийн дарга О.Од албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Хххххдүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хххханд байрлах Хххх тамгын газрын байранд байх албан өрөөнд бэлнээр 6,000,000 төгрөгийн хахууль өгсөн,
Шүүгдэгч “М” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б нь Хххххдүүргийн 21 дүгээр хороонд барьсан ххххх, 1 блок, хххххорон сууцны зориулалтай байгууламжийг ашиглалтад оруулах зорилгоор Ххххх хэлтсийн дарга ажилтай О.Оын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хххх өдөр Хххххдүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хххханд байрлах Хххх тамгын газрын байранд байх түүний албан өрөөнд бэлнээр 6,000,000 төгрөгийн хахууль өгсөн үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1-д “...хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хуулийн этгээдийг төлөөлөх хүн нь тухайн хэргийн яллагдагч бол” хуулийн этгээдийг төлөөлж болохгүй байхаар, мөн Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт “...хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компаний гүйцэтгэх захирал байна...”, хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “...Компаний төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно...” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч М ХХК-ий хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар шүүгдэгч Д.Батбаябр нь улсын бүртгэлд бүртгэгдэж томилогдсон баримт хэрэгт авагдсан байх ба шүүгдэгч Д.Батбаябр нь М ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Ххххх хэлтсийн дарга О.Од албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Бын дээр дурдсан үйлдэл нь зайлшгүй хахууль өгөгчийн оролцоотойгоор хийгдсэнээр төгссөн байхыг шаардах бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Б, М ХХК нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хахууль өгөх”, мөн зүйлийн 3 дах хэсэгт заасан “хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Д.Б, шүүгдэгч М ХХК-н төлөөлөгч, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа нараас “... гэмт хэрэг, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй...гэх,
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.Б, М ХХК нарын дээр дурдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч” Хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч М ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.
“Хахууль өгөх” гэмт хэрэг нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэрэгтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулж, яллагдагч зөвшөөрснөөр шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд шүүгдэгч Д.Б, М ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.
Шүүгдэгч Д.Б болон М ХХК-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирох учиртай.
Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч М ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 125.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэх,
Шүүгдэгч, шүүгдэгч хуулийн этгээдийн төлөөлөгч болон өмгөөлөгч С.Дэлгэрмаагаас: “Шүүгдэгч Д.Б болон М ХХК-ийн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байна. Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлэн өөрийн гэм бурууг сайн дураар хүлээн зөвшөөрч ухамсарласан байна. Иймд прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Мөн “М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Б тогтоогдсон байх тул хэргийг прокурортой ял тохиролцсон хүрээнд шийдвэрлэж өгнө үү.” дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан дээрх эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж торгох ял, нийтийн албанд ажиллах эрхийг хасах ял, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ялуудыг улсын яллагчийн саналын дагуу оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу шүүгдэгч Д.Бт оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох, шүүгдэгч М ХХК-д оногдуулсан эрх хасан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг дурдаж, хэрэгт хураагдсан сидиг хэрэгт хавсаргаж хадгалах, шүүгдэгч Д.Бт урьд хэрэглэсэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч М ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэл, зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл, тэдгээртэй адилтгах мэдээллийг өөрчлөхгүй байх, улсын бүртгэлээс хасахгүй байх зорилго бүхий “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дын Быг өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгч хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч М ХХК-г хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая төгрөгийн торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ХХК-ийг худалдааны зуучлалын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 125.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг зуун хорин таван сая төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг,
шүүгдэгч М ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 125.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 125.000.000 төгрөгийн торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бт оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн еөрөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж, шүүгдэгч М ХХК-нд оногдуулсан худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг хассан нэмэгдэл ялын хэрэгжилтэнд хяналт тавихыг Улсын бүртгэлийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хураагдсан үйл ажиллагааны тэмдэглэл бүхий бичлэгтэй сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хадгалуулахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ