2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/952

 

   

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Билгүүн,  

Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Мягмарсүрэн,

Шүүгдэгч Г.А  , түүний өмгөөлөгч Д.Одонтунгалаг нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Г.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302005790475 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Г.А   нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. ”өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “...  эмнэлгийн эмч Д.Э г “...” ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 01 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Д.Э ”-г “...” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Улмаар Г.А   нь З.Т аар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 02- ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

 

2. Шүүгдэгч Г.Э  нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. ”өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, яллагдагч Г.А  тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “...” ХХК-ийн захирал З.Т аас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “...Шүүгдэгч Г.А   нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “...  эмнэлгийн эмч Д.Э г “...” ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 01 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Д.Э ”-г “...” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Улмаар Г.А   нь З.Т аар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 02- ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

Шүүгдэгч Г.Э  нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагчаар ажиллаж байхдаа яллагдагч Г.А  тай үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн “...” ХХК-ийн захирал З.Т аас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоогдлоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 4/897 дугаартай:

“...Иргэн Д.Э гээс гаргасан “...Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох зорилгоор зүс таних хүнд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...” гэх Г-6154 дугаартай гэмт хэргийн талаарх гомдолд Мөрдөн шалгах ажиллагаа явуулах харьяаллыг өөрчлөн, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалтах хэлтэст тогтоосугай...” гэсэн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 75-76 дугаар тал/,

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” акт:

“... хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2020/002 тоот албан хүсэлтийн дагуу тус байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан болон санхүүгийн баримтыг хянан шалгав.

Шалгалтаар тус ажил олгогч нь эмч Д.Э , туслах ажилтан Г.М , Ц.С нарт олгосон 2014 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар дуусталх хугацааны 79,680,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй орхигдуулж, Монгол Улс “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 15, 16, 17 дугаар зүйл, 32 дугаар зүйлийн 1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн нь санхүүгийн баримтаар нотлогдож байна.

1. Даатгуулагчид олгосон 79,680,000 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ноогдох 15,984,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдох 7,992,000 төгрөгийн алданги ногдуулсугай.

2. Шимтгэл, алданги нийт 23,976,000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улаанбаатар хотын банк дахь ...  тоот харилцах дансанд 2020 оны 3 дугаар сарын 31-ний дотор шилжүүлэхийг ... хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Т т хариуцуулсугай. ...акт тогтоосон ...улсын байцаагч Г.А  ...” гэсэн акт /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

 

“...” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014 оны нөхөн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 50-61 дүгээр тал/,

 

Гэрч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэл, 2023 оны 10 дугаар сараас одоог хүртэл Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Хяналт шалгалт, дотоод аудитын тасгийн даргаар ажиллаж байна. ...Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мэдээлэл, баримт бичиг гаргуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 06/17720 дугаартай бичгийн дагуу манай хэлтсээс 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 684 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Уг албан бичгийг би боловсруулж, мэдээлэл баримт бичгийг бэлдсэн. “...” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн “хүсэлт гаргах тухай” албан бичиг нь манай хэлтэст албан ёсны дагуу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бүртгэгдсэн байна.

Манай хэлтсийн бичиг хэргээс тус компанийн дээрх албан бичгийг 2020 оны 3 дугаар сарын 03- ны өдөр хүлээн авч, дарга Н.А нь орлого, шимтгэлийн тасгийн дарга Г.А  д “Нөхөн шимтгэл төлөх үндэслэлгүй байна. Сайн шалгах” гэсэн цохолт хийж шилжүүлсэн байсан. Г.А   нь тус компанийн хүсэлтийг хүлээн аваад хүсэлтийг шийдвэрлэх явцын тэмдэглэл хөтлөөгүй, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутад “Албан тоот хүсэлтийн дагуу шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.17-ийн 2-т заасны дагуу торгоод тайланг хүлээж авахаар шийдвэрлэв” гэж шийдвэрлэж хаасан байгаа юм.

Г.А дарга “...” ХХК-ийн хүсэлтийг хүлээн аваад нийгмийн даатгалын байцаагчид цохолт хийж, цохолтын дагуу хүлээн авсан байцаагч нь хяналт, шалгалт явуулах ёсттой. Дээрх “...” ХХК-ийн хүсэлтийн хувьд бол “2014, 2018, 2019 онд ажиллаж байсан Г.М , Ц.С , Д.Э  гэх ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй, ажилласан жилийг алдагдуулсан тул нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, ажилласан жил тооцуулах тухай” хүсэлт байсан.

Аж ахуйн нэгжүүд ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцооны алдаа гаргаснаас дутуу төлсөн, илүү төлсөн, төрөл код буруу тайлагнаснаас шимтгэлийн зөрүү үүссэн гэсэн тохиолдлуудад Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу улсын байцаагчийн акт бичиж зөрчлийг арилгуулдаг. Харин аж ахуйн нэгжүүд ажилтнуудын нийгмийн даатгалын шимтгэлийг огт тайлагнаагүй, хугацаандаа тайлагнаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд зааснаар гомдол мэдээллийн бүртгэлд оруулж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, материал бүрдүүлэн, дүүргийн прокурорын газрын хяналтад оруулж, шийдвэрлэдэг. ...Ер нь бол аж ахуйн нэгжүүдээс огт ажиллаж байгаагүй хүнийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болгож, нийгмийн даатгалын мэдээллийн санд оруулах хүсэлттэй байдаг бөгөөд ингэж ажилласан жилийг нь нэмэгдүүлэх зорилготойгоор нөхөн тайлан бүрдүүлж өгдөг. Дээрх “...” ХХК-ийн байдлаар ...хүсэлтийг гаргасан байсан бөгөөд энэ тохиолдолд нийгмийн даатгалын байцаагч нь зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, тухайн аж ахуйн нэгжээс нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх гэж байгаа ажилтнуудын тухайн аж ахуйн нэгжээс тус ажилтныг тухайн аж ахуйн нэгжид ажиллаж байсныг нотлох анхан шатны нотлох баримт болох цалин авч байсан дансны хуулга, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, тухайн оныхоо татварын тайланд хүн амын орлогын албан татвар тайлагнасан эсэх баримтуудыг гаргуулан авч тухайн ажилтнууд нь үнэхээр тус байгууллагаас цалин авч ажиллаж байсан эсэхийг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасны аль нэг хэсгээр шийдвэрлэх юм.

Гэтэл Г.А дарга нь уг хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутад “Албан тоот хүсэлтийн дагуу шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.17-ийн 2-т заасны дагуу торгоод тайланг хүлээн авахаар шийдвэрлэв" гэж шийдвэрлэсэн боловч манай хэлтэст “...” ХХК-ийн хүсэлтийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материал байхгүй, ямар шийтгэл ноогдуулсан зөрчлийн шийтгэврийн хуудас байхгүй, “зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан бүртгэл байхгүй, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу улсын байцаагчийн акт тогтоосон баримт байхгүй, дээр мэдүүлсэнчлэн “...” ХХК-д ямар нэг байдлаар торгууль тавьсан, акт тавьсан, алданги, торгууль тавьсан баримт мэдээлэл манай хэлтэст байхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дугаар тал/,

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 684 дугаартай албан бичиг болон хавсралт материал /1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал/,

 

Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал/,

 

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 689 дугаартай:

“Тус хэлтэс нь 2020 онд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаас шийдвэрлэсэн бүртгэлээс “...” ХХК тай холбоотой баримт шүүж үзэхэд 2300063 тоот улсын байцаагчийн акт бүртгэлд байхгүй байна.

Мөн 2020 онд 2300001-2300148 тоот улсын байцаагчийн акт тогтоож 7 ширхэг хадгаламжийн нэгж үүсгэн бүртгэлжүүлсэн болно. Иймд 2020 оны улсын байцаагчийн актын бүртгэлийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 145-152 дугаар тал/,

 

Гэрч Н.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллагад ирүүлсэн Г.А  , Г.Э  нарын “...” ХХК-д тавьсан акт бол манай байгууллагаас гараагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын удирдлага, бичиг хэрэг дээр тавьдаг. Төрийн байгууллагууд И-Док систем хэрэглэдэг болсон учир удирдлагын заалтаар нэгжүүдийн дараг нарт хуваарилагдаад доошоо улсын байцаагч нарт цохогддог. Миний өөрийн заалтын хувьд нөхөн тооцох үндэслэлгүй байна гэвэл энэ нь эцсийн болдог буюу үүрэг даалгавар биш. Удирдлага танилцах бөгөөд улсын байцаагч хянан шалган тогтооно, шаардлагатай бол санхүүгийн анхан шатны баримтууд дээр ажиллаж улсын байцаагчийн акт гаргах эсхүл зөрчлийн хэрэг үүсгэх, прокурор хянаад хэрхэн шийдвэрлэхийг тухайн улсын байцаагчийн чиг үүрэг хуваарь нь байдаг. Миний хувьд өргөдөл орж ирээд нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байсан бөгөөд би сайтар шалгаад эцэслэн шийдвэрлэ гээд шилжүүлдэг. Анхан шатны баримтыг шалган тогтоох нь улсын байцаагчийн эрх үүрэг. Удирдлагын заалтаар сайн нягтлан шалгаарай гэдэг бөгөөд өргөдлийг шууд үндэслэлгүй тул нөхөн тооц гэх зүйл байхгүй. Өдөрт олон өргөдөл ирдэг бөгөөд тэр болгоныг хэлтсийн даргадаа би энэ асуудлыг шийдвэрлэлээ гэж мэдээлэх үүрэггүй. Шалгаж, тогтоож, хянаад холбогдох байцаагч нар тамга тэмдгээ дарж асуудлыг хаагаад шийдвэрлэдэг. Хаахдаа программд хэрхэн хааснаа буюу улсын байцаагчийн актаар эсхүл зөрчлийн хэрэг үүсгэж шийдвэрлэдэг процессын ажиллагааг тодорхой бичиж хаадаг байгаа. Өргөдлийг хяналт шалгалтын нэгжийн даргаар ажиллаж байсан А д шилжүүлээд тухайн нэгжийн дарга өөрт хамааралгүйгээр орлого, залруулга, кодтой хамаарал бүхий асуудлыг орлого руу, нөхөн тооцуулахтай холбоотой асуудлыг байцаагч руу шилжүүлэх нэгжийн тасгийн дарга нарын эрх, үүрэгтэй. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч байцаагч 663 тоот акт байна уу? гэж асуусан, манайд 663 акт байхгүй талаар хариу өгсөн. Холбогдох хүмүүсээ дуудаад шалгахад 63 тоот акт гэж байсан бөгөөд 63 тоот акт бичигдсэн байна гэж албан тоотоор хүргүүлсэн. Тухайн үед ажиллаж байсан Гэрэлтунгалаг гэх хүнээр шүүлгээд 063 улсын байцаагчийн акт бичигдээд явсан гэх тайлбар өгсөн. Манай байгууллагын хариу миний гарын үсгээр явдаг. Гэрэлтунгалаг гэх хүн асуудал шалгагдах үед хяналт шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан, эсхүл хяналт шалгалтын байцаагч байсан байх. Холбогдох хүмүүсээс тайлбар авахад анхан шатны санхүүгийн баримтуудыг шалгаад улсын байцаагчийн актыг тогтоож, төлбөрийг төл гээд явуулсан боловч ажил олгогч маань актаа авч яваад өөрсдөө тамга, гарын үсэг зурж байж баталгааждаг боловч тэр зүйлээ авч ирж өгөөгүй бөгөөд авч ирээгүй тул программ дээр нөхөн төлөлт хийх боломжгүй. Нөхөж оруулснаар ноцтой зөрчил буюу Нийгмийн даатгалын санд хохирол учирна гэж үздэг. Нөгөө байгууллага маань нөхөн төлөлтийг ч төлөөгүй, баталгаажуулаагүй, эргэж авч ирж өгөөгүй тул программд ороогүй. Тухайн үед ажиллаж байсан нэгжийн дарга нэхэж авч ирж шийдвэрлэх ёстой байсан. Би 2019 оноос хойш Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар ажилласан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг акт болон актад холбогдох хяналт шалгалт явуулсан баримт, Д.Э , Г.М , Ц.С нарыг тус компанид ажиллаж байсныг нотлох баримт манай хэлтэст байхгүй байна. Би архивын ажилтнаар хайлгасан, өөрөө хайсан. ...Уг акт болон холбогдох баримтууд нь олдоогүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 193 дугаар тал/,

 

Гэрч Н.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ах З.Т  нь бие муутай болохоор 2020 онд намайг дуудаад 2 компьютер нийгмийн даатгал дээр аваачиж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд би машинтайгаа очоод 2 компьютерыг аваад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс буюу Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тэнд байдаг газарт очоод 2 давхарт нь гараад баруун эргээд шилэн өрөөнд оруулж өгсөн. Би яг одоо нарийн он, сар, өдрийг нь бол санахгүй байна. Би тэр 2 компьютерыг хэнд ямар зорилгоор өгснийг нь бол мэдэхгүй, ахыг хүргээд өг гэхээр нь л очоод хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал/,

 

Гэрч З.Т ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримтыг би А  мөрдөгчид гаргаж өгсөн. ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгсөн гэх 2 ширхэг компьютерыг худалдаж авсан баримт нь миний гаргаж өгсөн “... ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримт мөн. Би он, сар, өдрүүдийг нь яг тодорхой санахгүй байна. Би анх Э  эмчтэй нийгмийн даатгалыг нь өндрөөр төлж, тэтгэвэрт гарахад нь тэтгэврийн хэмжээг нь өндөр тогтоолгох талаар ярьчхаад энэ асуудлыг зохицуулах гээд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн А  гэдэг хүнтэй өрөөнд нь орж уулзсан. А  гэдэг хүнийг тэгж уулзахаас өмнө таньдаггүй байсан юм. Тэгээд өрөөнд нь ороод “...” ХХК-иас явж байна, манай эмч байгаа юм, энэ эмчийг нийгмийн даатгалын тайланд нөхөж оруулах шаардлагатай байгаа юм, ингэж болох уу гэж асуусан чинь А  нь болохгүй юм байхгүй, болгож болно, түүний хариуд хэдэн төгрөг өгөх шаардлагатай гэхээр нь би тэгвэл мөнгө нь хэдэн төгрөг болох вэ гэж асуухад А  нь 15 сая төгрөг шаардлагатай гэсэн. Тэгээд нээх олон юм яриагүй, би мөнгөө бэлдчихээд ирье гээд явсан. Энэ талаар Э  эмчид хэлээд би мөнгөө өгөх шаардлагатай гэж хэлсэн. Мөнгө бэлдэж байх хооронд А тай өрөөнд нь очиж уулзсан. Тэгэхэд эмчийгээ нийгмийн даатгал төлсөн гээд нөхөж тайлан бүрдүүлээд аваад ир, нийгмийн даатгалын шалгалтад орно гэж хэлсэн. Тэгээд би Э  эмчийн нэрийг “...” ХХК-д ажилласан гэж оруулаад нийгмийн даатгалын нөхөн тайлан бүрдүүлээд, санхүүгийн баримт бичгийн хамт Э гэдэг байцаагчид өгсөн.

Э гэдэг байцаагч нь за авлаа гээд л авсан. Э тэй олон юм яриагүй. Түүний дараа над руу Э нь утсаар “танай компанийн шалгалтын акт гарчихсан шүү” гэж ярьсан. Тэгээд би очоод А тай өрөөнд нь орж уулзахад 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23000663 дугаартай улсын байцаагчийн актыг өгөөд нийгмийн даатгалын нөхөн шимтгэлд 15,984,000 төгрөг, торгуульд 7,992,000 төгрөг төлөх ёстой гэж хэлэхээр нь би Э  эмчийн нийгмийн даатгал төлөлт орсон уу гэхэд наад торгуулиа төлж байж орно гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тийм юм гэж юу байдаг юм бэ, анхнаасаа ингэж яриагүй биз дээ, анх ярьсан мөнгийг чинь бэлдчихсэн байгаа шүү дээ” гэхэд өөр арга байхгүй, заавал актад дурдсан мөнгийг төлж байж нийгмийн даатгалын санд Э гийн нийгмийн даатгалын төлөлтийн мэдээлэл орно гэсэн. Тэгээд актад дурдсан мөнгийг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Үүний дараа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би Э  эмчээс 10,000,000 төгрөгийг авсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би А тай өрөөнд нь очиж уулзаад “манай компанид актад дурдсан торгуулийг төлөх мөнгө байхгүй байна, таны хэлснээр тайланг засчихсан, шалгалтад орчихсон, ер нь бол би төлнө, цувуулаад ч болтугай төлнө, тантай анх уулзахдаа тохирсон 10,000,000 төгрөгийг чинь бэлдчихсэн, гэхдээ Э  эмчийн нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг оруулах шаардлагатай байна” гэж хэлэхэд “тэрийг болгож болно, харин хүүхэд сургуульд явах гээд гэсэн билүү ирчихсэн гэсэн билүү, мөн ажилд хэрэгтэй байгаа учраас үзүүлэлт сайтай 2 ширхэг компьютер эхний ээлжид яаралтай авчраад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Computer Mall гэх дэлгүүрээс сүүлийн үеийн 2 ширхэг компьютер 5,400,000 төгрөгөөр аваад А гийн өрөөнд нь оруулаад өгсөн. Компьютер оруулж өгөхөд Э байцаагч бас байсан. Би бол А гаас “би актад дурдсан төлбөрийг бол цувуулаад төлөөд дуусгана, сар болгон нийгмийн даатгалын шимтгэл дээрээ бага багаар төлөөд дуусгачихна, Э  эмчийн мэдээллийг нийгмийн даатгалын санд оруулаад өгчих” л гэж гуйгаад байсан. А  бол эхлээд “Э гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг мэдээллийн санд оруулж болно” гэж компьютер авчхаад болгоно гэж хэлээд яваад л удаад байсан. Сүүлдээ надтай уулзахаа ч больсон. Тэгээд Э  эмч уурлаад энэ цагдаагийн асуудал үүссэн. Э  эмчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг өндрөөр манай компанид төлсөн мэт нөхөн тайлан бүрдүүлж мэдээллийн санд өндөр дүнгээр оруулах ажлыг А  хийж өгнө, түүний хариуд 15 сая төгрөгийн хахууль өгнө гэж ярьсан юм. А тай ярьсан үндсэн асуудал бол ийм л юм байсан. Э тэй нарийн зүйл яриагүй. А тай л 15 сая төгрөгийг тохирсон. 2 компьютерыг ч гэсэн А  нэхсэн. Э компьютер аваачиж өгөхөд бол хамт байсан. Э  эмчид би “таныг өөрийнхөө компанид ажилласан гэж нийгмийн даатгалын тайлан өгөөд л болоо” гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй. Хахууль өгөх талаар бол Э  эмч мэдээгүй, тэгж ойлгоо ч үгүй.

Би тэр 2 компьютерыг өргөж дийлэхгүй байсан тул төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э бид хамт өрөөнд оруулж өгсөн. А д хоёр компьютер өгснийг бол төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э нар мэдэж байгаа. ...Төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э нар мэдээгүй, миний заавраар л энийг өргөөд ийшээ оруул гээд л явж байгаа юм. А тай би уулзахдаа 15 сая төгрөг бэлэн байгаа шүү гэдгийг байнга хэлж байсан. Тэгээд Э  эмчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг оруулаад өгөөч. тэгээд мөнгөө өгье гэж тохирсон байсан юм. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал/,

 

Гэрч Ч.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримтыг менежер А үйлдэж, “... ” ХХК-д “Dell Optiplex 3070 desktop” загварын компьютерыг худалдсан байна. “... ” ХХК-д худалдсан “Dell Optiplex 3070” загварын компьютер нь сүүлийн үеийн үзүүлэлттэй байсан. Тухайн үеийн ханшаар нь л худалдсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээ хавтаст хэргийн 92 дугаар тал/,

 

Гэрч Н.О ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний ажилладаг “...” ХХК нь манай ах З.Т ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж юм. Манай компанийн данс өр, зээл барилттай үе байдаг. Тэр үед нь компанитай холбоотой гүйлгээнүүд миний дансаар орж гарах тохиолдол байдаг юм. Дээрх гүйлгээний хувьд бол манай ах З.Т  надад мөнгө орно шүү гэж хэлээд орлогын гүйлгээ орж ирсэн, орж ирсэн мөнгөнүүдийг нь З.Т  ахын хэлсний дагуу өөрийнх нь Капитрон банкны данс руу шилжүүлсэн. Өөр бусад зүйлийн талаар би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал/,

 

Гэрч П.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр 2020 онд 2 компьютер нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгөх гэж байгаа юм гээд аваад явсан. Би яг очиход нь бол хамт байгаагүй, манай нөхөр ажил дээрээс аваад гарсан. Тэгэхэд нь би ямар учиртай 2 компьютер хэнд өгөөд байгаа юм бэ гэхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгнө гэж хэлсэн. Өөр бусад зүйлийн талаар бол би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

 

“... ” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

 

З.Т ын Капитрон банкны ...  дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Г.А   мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...З.Т , түүний эхнэр Э нарыг бол би танина. Намайг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байхад З.Т ын гурав ч билүү аж ахуйн нэгж манай хэлтэст бүртгэлтэй, нэлээд өр ширтэй байдаг байсан. Өр авлагаа нэхээд л асуухаар З.Т  нь өвчтэй, байсхийгээд л эмнэлэгт хэвтчихдэг байсан харилцагч байгууллагуудын маань л нэг байгаа юм. Тэгсэн чинь нэг өдөр З.Т  нь “манай эмч байгаа юм, нийгмийн даатгалын шимтгэлийг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна, би туслахгүй бол болохгүй” гэхээр нь би “анхан шатны нотлох баримтуудаа шаардсан чинь анхан шатны нотлох баримт байхгүй гээд авчирч өгөхгүй нэлээд удаж байгаад акт тавьсан. Бодвол анхан шатны нотлох баримтуудыг нь үндэслээд улсын байцаагчийн акт тавьсан байгаа. Мэдээж актыг бол хугацаатай тавьсан. Тэгээд хугацаандаа юмыг төлөөгүй л юм байгаа юм. Энэ явдал 2020 оны асуудал одоогоос 4 жилийн өмнөх асуудал учраас би энэ талаар сайн санахгүй байна. Би З.Т аас 15,000,000 төгрөг нэхээгүй, 2 ширхэг компьютер аваагүй. ...” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 168-169 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Би тухайн үед хяналт шалгалтын тасгийн дарга хийж байсан. Хяналт шалгалтын хэлтсийн дарга хийж байх үед аж ахуйн нэгжээс албан бичгүүд ирдэг байсан. Би өөрөө албан хүсэлт бичээд өгчих гэдэг утгатай юм ярьж байна. Гэвч бид аж ахуйн нэгжүүд рүү тийм зүйл хэлдэггүй. Танайх хүнээ орхигдуулсан бол албан хүсэлтээ өгөөд даргаар дамжуулж аль тасагт очих эсэх нь цохогдоод ирдэг. Би огт танихгүй хүнээс 10,000,000 төгрөг авъя гэдэг нэг ч үг яриагүй, тийм үг төрийн албан хаагч нарт байхгүй. Актын төлбөрийг төл гэсэн зүйл байгаа, мэдүүлэгтээ өөрөө нэлээд ташуу буруу өгсөн. Актын төлбөр төлнө гэж тохироогүй ч гэх шиг. Мэдүүлэгтээ янз бүр байсан бөгөөд тэр аж ахуйн нэгжээс мөнгө авъя гэж хэлэх үндэслэлгүй. Бид анхан шатны баримтыг үндэслэж акт бичдэг. Би байцаагчдаа цохож өгөөд байцаагч маань анхан шатны баримтуудыг үзээд шаардлагатай бол тасгийн дарга хүн хүч байхгүй тохиолдолд акт дээр суух тохиолдолд гардаг. Нэлээд зузаан материалыг бүрдүүлж авч ирж өгөөд хоёр акт үйлдсэн. Тэр актыг гарын үсэг зураад, тамга дараад ир гээд явуулсан байдаг. Компьютерын тухайд 5 дугаар сарын 12-ны өдөр дэлгүүрээс авсан болохоос биш манайд хэзээ авч ирж өгсөн нь тодорхойгүй болохоор тэр өдөр гэж ярьж байгаа байх. Тэрнээс компьютерын хувьд байгууллага руу тэр хэмжээний зүйл орох боломжгүй, өдөр өдөртөө хийсэн ажлаа байцаагч нар тайлагнадаг. Компьютер авсан гэдэг нь үндэслэлгүй, авлига авахыг шаардсан нь үнэхээр үндэслэлгүй гүтгэж байна. Энэ бүхэнд гомдолтой байна. ...” гэж /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүгдэгч Г.Э  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар: “...Би угаасаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэдгээр хүмүүс намайг таньдаг, дуудаж уулзсан гэсэн байдаг. Би 26 жилийн хугацаанд энэ ажилд ажиллаж байгаа учраас тэдгээр хүмүүс намайг таньдаг байж магадгүй. Мөн Г.А   дарга надад ийм дүнгээр акт бичээд хэвлээд ир гээд үүрэг өгөхөд би Г.А   даргын үүргийг биелүүлэхээс өөр аргагүй шүү дээ. Харин компьютер авсан гэдэг асуудлыг бол би мэдэхгүй, компьютер авахад нь намайг байсан гэж мэдүүлсэн хүмүүс бол намайг гүтгэсэн байна. Цагдаагаас энэ асуудал дээр намайг дуудаад уулзсан. Түүний дараа би Г.А  тай холбогдоод “энэ ямар учиртай акт юм бэ, энэ акт бүртгэлд ороогүй байна, би архиваас хайгаад олохгүй” байна гэхэд Г.А   нь “харин нөгөө компани нь тамгаа дараад аваад ирье гээд аваад явсан чинь авчирч өгөөгүй, тэгээд бүртгэлд оруулж чадаагүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: “...Намайг Г.А  тай үгсэн хуйвалдаж бусдаас шан харамж авахын тулд хууль бус үндэслэлээр хуурамч акт тогтоосон гэсэн үндэслэл, хоёрдугаарт, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр компьютер ландаас хоёр компьютер авч Г.А  гийн өрөөнд оруулж өгөхөд хамт байлцсан гэж илтээр гүтгэсэн. Энэ явдалд хуурамч акт гэдэгт юу гэдгийг тайлбарлах гэж байна. Авлигатай Тэмцэх газрын мөрдөн байцаагч М  Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тодруулгаар 23000663 тоот улсын байцаагчийн акт танай хэлтсээс гарсан уу, бүртгэлд байна уу гэж тодруулга авсан. Манай хэлтсийн дарга 663 тоот акт манай хэлтэст байхгүй, бүртгэлгүй тул ийм акт манай хэлтсээс гараагүй гэх тайлбар өгсөн байсан. Энэ акт нь 2300063 тоот гэх акт байсан бөгөөд Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын баталсан улсын хэвлэмэлд хуудас болгоны доор хэвлэмэл дугаартай улсын байцаагчийн актыг Ерөнхий газраас манай бичиг хэрэг аваад архив, нярав, холбогдох нэгжийн дарга нарт тоо ёсоор нь өгсөн зарлагын падаантай баримтуудыг хавсаргаж өгсөн. Хуулийн этгээдийн үндэслэлгүй хүсэлт гэж юу хэлэхийг би хувьдаа ойлгохгүй байна. Нийгмийн даатгалын хэлтэст би 27 жил тасралтгүй ажилласан. Улсын байцаагчийн актыг анх удаа бичээгүй, өдөрт 4-5 хүсэлт орж ирэхэд тэрний дагуу шалгаж үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд улсын байцаагчийн актыг бичдэг. Байгууллагаа төлөөлсөн гүйцэтгэх захирал З.Т  гэж хүн өөрөө удаан хугацаагаар өвчтэй байсан буюу 2-3 удаа нягтлан солигдсон, ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан эмч Э , инженер М , туслах ажилтан С  гэж 3 хүний асуудал дээр бид өөрсдийн алдааг засъя, энэ 3 хүний нийгмийн даатгалыг нөхөн хийе, торгууль алданги, зөрчлөө төлье гэх хүсэлт байсныг бид үндэслэлгүй гэж үзэх эрх байхгүй. Тухайн компани тамга тэмдгээ дараад гарын үсэг зураад, тэр хүмүүст олгосон цалингийн зарлага, баримтууд, тэр хүмүүсийн хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал, татварын тайлан зэрэг баримтуудыг бидний зүгээс хуурамч гэж үзэх үндэслэлгүй. Ирсэн баримтуудыг үндэслэж тооцоо, судалгаа гаргадаг бөгөөд энэ хүн хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байсан байна, хэдэн төгрөгийн цалин авч байсан байна гэдэг дээр үндэслэж бид улсын байцаагчийн актыг бичдэг. Улсын байцаагчийн актыг хуурамчаар бичих үндэслэлгүй. Авсан тоо, баримтаар, актаараа тооцоо хийдэг тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй юм. 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр компьютер аваачиж өгсөн гэж байна. Тэр үед манай оронд Корона вирусийн цар тахал гарчихсан байсан бөгөөд манай хэлтсийн даргын гаргасан тушаал буюу хагас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан. Цахим шуудангаар даатгуулагчаас ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, ажлын байр дээр үйлчлүүлэгчийн цонхоор ирсэн хүмүүсийн бичиг баримтыг гялгар уутанд хийлгээд ариутгалын дэг журмыг барьж хүлээн авч байсан. Бүх байцаагч нар болон хэлтсийн дарга нар өдөр бүр хариуцлагатай жижүүр хийж байсан. Энэ тохиолдолд хоёр компьютерыг 3 хүн өргөөд оруулах боломжгүй, дээшээ нэвтрүүлэхгүй, намайг эрс гүтгэсэн байна. Хоёр давхар луу гардаг хаалганд кодтой байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш 13 цагаас 17 цаг хүртэл би ажил гүйцэтгээд явсан. Энэ нь цагийн бүртгэлээр батлагддаг байх тул гомдолтой, санал нийлэхгүй байна. ...” гэж тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.А   нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Орлого, шимтгэлийн тасгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. ”өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж,

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “...  эмнэлгийн эмч Д.Э г “...” ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 01 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Д.Э ”-г “...” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Улмаар Г.А   нь З.Т аар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 02- ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

Шүүгдэгч Г.Э  нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагчаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6 “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэг “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2. ”өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг тус тус зөрчиж, яллагдагч Г.А  тай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн “...” ХХК-ийн захирал З.Т аас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. ...Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй байна. ...” гэсэн дүгнэлтийг;

 

            Шүүгдэгч Г.А  гийн өмгөөлөгч Д.Одонтунгалаас: “...Миний үйлчлүүлэгч огт гэмт хэрэг үйлдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж өгнө үү. Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1.15 дугаар заалтаар гэм буруугүйд тооцох зарчим, хавтаст хэрэгт нотлох баримт хангалттай бүрдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлт, шүүгдэгч нарын байр суурь, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлах явцад Т  гэх хүн анхнаасаа Э  гэх хүнээс 15,000,000 төгрөгийг хоёр удаагийн үйлдлээр авсан үйл баримт тогтоогддог. Энэ нь Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлж байгаа. Э  гомдол гаргаад залилсан гэх үндэслэлээр гомдол гаргаад албан тушаалын хэрэгт наалдуулах гэсэн боловч  энэ хэрэг холбогдолгүй гэх зохиолыг бичсэн Т  ба түүний нөхдүүд байна. Хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Э гийн гомдол байгаа. Э гийн гомдлоор 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр З.Т т 5,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний үйлчлүүлэгчийн гаргаж буй актыг улсын яллагчийн яллах дүгнэлтэд хууль бус акт гэж дүгнээд байдаг. Хууль бус акт гэж дүгнэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ акт нь анхнаасаа дугаараар авагдсан акт мөн. Г.А   ба Г.Э  нарын үйл баримтаар шүүх хуралдааны явцад энэ хоёр үйлдсэн нь үнэн бөгөөд бүртгэлд ороогүй нь гэрч А ээр нотлогдож байгаа. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд хууль бус акт үйлдэж авлига авсан гэж нотлогдохгүй байгаа. 15,000,000 төгрөг шаардсаны дагуу 3 дугаар сарын 09-ний өдөр акт үйлдсэн. Акт үйлдсэний дараагаар З.Т  хэрэгт шалгагдах үед Э гээс авсан мөнгөө авлига өгсөн гэж зохиол бичиж эхэлдэг. Т ын удаа дараагийн 3-4 мэдүүлэг байгаа бөгөөд хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан зарчим үйлчилнэ. Хууль ёсны нотлох баримт бүрдсэн үү, азаар энэ хоёр нь шалгагдаж байгаа ч мөрдөгч, прокурор нотолбол зохих буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолж чадаагүй. Гэмт хэрэг гарсан өдрийг 5 дугаар сарын 12-ны өдөр гэж үзээд байна. Энэ 5 дугаар сарын 12-ны өдөр авлига өгсөн гэх үйл баримт яаж нотлогдож байна вэ. Т  өрөөнд нь аваачиж өгсөн гэх үйл баримт А  болон жижүүрийн протоколоор үгүйсгэгдэж байна. Хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэх гэж байгаа бол мөрдөгч, прокурор мэдүүлгийн эх сурвалжийг зааж шалгах, нүүрэлдүүлэн байцаах ч эрхтэй. Огт энэ ажиллагаа явагдаагүй. Ямар учраас хүнд гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оруулж ирж байна вэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдал 5 дугаар сарын 12-ны өдөр гэмт хэрэг гарсан үйл баримт нь З.Т , түүний эхнэр, түүний дүү хоёрын мэдүүлгээр няцаагддаг. Ажлын өрөөнд нь яаж аваачиж өгсөн бэ. Энэ хүнийг ямар өрөөнд аваачсан эсэхийг тогтоогоогүй ч 5 дугаар сарын 12-ны өдөр компьютер аваачиж өгсөн гэдэг. Уг үйл баримтыг хүний үгээр үг хийж энэ гэмт хэргийг хийсэн гэж үздэг. Энэ хоёр хүний нэг нь тэтгэвэрт гарсан, нэг нь тэтгэврээ тогтоолгож чадахгүй байгаа. М  байцаагчид өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад үндэслэлгүйгээр хүн гүтгэж байна гэж хэлсэн. Анх гэмт хэрэг гарсан цаг хугацааг яаж тооцож байна вэ. 3 дугаар сарын 01-ний өдөр гэж тооцоолж байна уу, эсхүл Э гээс авсан мэдүүлгээр тооцоолж байна уу. Энэ хоёр байцаагчийн 3 дугаар сарын 09-ний өдрийн акт хууль ёсны акт мөн. Энэ баримтад хууль бус акт гэж дүгнэхийг А  Нийгмийн даатгалын хуулиараа нийгмийн даатгалын байцаагч хүчингүй болгоно гэж хэлсэн. Хууль бус акт гэж дүгнэсэн дүгнэлт хэргийн материалд байхгүй, хууль бус акт гэж Захиргааны хэргийн шүүх эсхүл дээд шатны байгууллага дүгнэнэ. Ажлын байрны чиг үүргийг гүйцэтгэсэн ч үүнийг огт судлаагүй. Ямар чиг үүрэгтэй хүн бэ? Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд юу гэж заасан бэ? Та үүнийг мэдэж яллах ёстой. Ажлын байрны чиг үүргийн дагуу хүсэлт өгсний дагуу цохогдсон учраас акт үйлдсэн үү? энэ акт хууль ёсных мөн үү? З.Т ын баримт хууль бус эсэх дээр прокурор дүгнэх ёстой байсан ч прокурор ямар ажиллагаа хийгээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Г.А  г цагаатгах бүрэн үндэслэл байна. Энэ мэдүүлэг З.Т ын зохиолоор бичигдсэн тул өөрөө унаж байгаа. Худал ярьж буй, хүнийг гүтгэсэн мэдүүлэг удаа дараа зөрүүтэй байгаа. Үүнийг байцаагч М  магадлан шинжилж байцаалтад дандаа мад тавьж байгаа. Энийг улсын яллагч яллах дүгнэлтэд дурдсан. Авлига авсан, Э гийн өгсөн мөнгийг З.Т  ямар үйл ажиллагаанд зарцуулсныг данснаас дансны хооронд хийсэн үйл баримтаар нотлогдож байгаа. Г.А  гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамжигч, гүйцэтгэгчээр оролцсон шинж байхгүй байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар гэм буруугүйд тооцох үндэслэл тогтоогдож байна. Иймд гэм буруугүйд тооцох зарчмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар цагаатгах хууль зүйн үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Б.Ганбаатараас: “...Хэргийн материалтай бүрэн танилцсаны хувьд дараах дүгнэлтийг хийе. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг энэ хэрэгт нотолж чадаагүй. Анхнаасаа Э  гэх хүн Т т залилуулсан гэх өргөдөл өгсөн. Т ыг шалгах ёстой болохоос биш компьютер өгсөн үйлдлийг шалгаж болно. Хэргийн өнгийг олохгүй гэрчийн мэдүүлэгт хөтлөгдсөн бөгөөд гэрч ямар зорилгоор хэнд өгөх талаар мэдүүлсэн. Зохион байгуулагч нь хэн бэ? Гүйцэтгэгч нь хэн бэ? Тэр хүн тэтгэврийн асуудлыг өндрөөр тогтоолгох хүсэлтэй ч арга нь өөрөө хууль бус байсан. Эцэст нь шалгаж байгаад сүүлд нь гэрчээр байцаасан Т  нь  хэргийн зохион байгуулагч байсан байна гээд шалгах гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 15,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн мөнгө. 10,000,000 төгрөгийг 3 сард өгсөн бөгөөд энэ хоёр мөнгөний зориулалт, хаана зарцуулсанд прокурор дүгнэлт хийх ёстой. 10,000,000 төгрөгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан, 5.000.000 төгрөгийг компани авч өгсөн гэдэг. Тэгж үзэж байгаа бол яллагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулахдаа яллагдагчийн хуулиар олгосон эрхийг хязгаарласан. Энэ асуудлаар шүүхэд хүсэлт өгөөд олон улсын гэрээний дагуу энэ хүн ямар хэрэгт холбогдоод мэдүүлэг, тайлбар өгөх эрхийг нь та нар хязгаарласан. Шүүх байгаа байдлаар шийдэх бөгөөд зөрчлийн асуудал прокурорын хүрээнд байгаа байх. 5,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өгсөн үйлдэл, 10,000,000 төгрөгийг өгсөн үйлдэл нэг гэж үзэж байвал 2019 оны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар зүйлчлэлээр зүйлчлэх вэ? Хуулийг буцаан хэрэглэхгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийг баримталж байгаа нь аль үйлдэлтэй холбоотой байна вэ? гэдгийг ялгаж тайлбарлаж өгөх эрхийг нь эдлүүлэх байсан. Прокурорын ойлгосноор хэргийн зохион байгуулсан хүмүүсийг хасаж гэрч болгож мэдүүлэг аваад, оролцоог нь сүүлд нь мэдэж хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж байгаа нь мэдэхгүй эсхүл мэдсээр байгаад хийсэн нь анхаарал татаж байна. Ямар ч мөрдөн байцаагч хэрэгт хэн хэн холбогдож байгааг мэднэ. 5,400,000 төгрөгөөр авсан баримтын эх үүсвэр хаана байгааг нотлох баримтаар судлуулсан. Нэхэмжлэлийг хаанаас ч олно, тэр компанийн санхүүгийн тайлан блансад эх үүсвэрийг тусгасан байх ёстой. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд өргөдөл өгсөн байсан бөгөөд санхүүгийн бичгийг шалгаад өгөөч гэж. Энэ компани ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? гэхэд худалдаа хийж байгаагүй, программ хангамжийн талаар зөвлөгөө өгдөг, засвар хийдэг. Ийм компаниас худалдаж авсан баримтыг гаргачхаад хүнийг яллаж болох уу? Нотлох баримт нь эргэлзээгүй байх ёстой. Эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. Гэрчүүдийн мэдүүлгүүд зөрж байна. Ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг мэдүүлэг өгүүлчхээд, эхнэр нь би Нийгмийн даатгалын газар очоогүй гэдэг, дүү нь очсон гэсэн мөртлөө хэнд оруулж өгсөн гэдгийг ахынхаа үгээр хэлдэг. Энэ эргэлзээг тайлах үүрэг мөрдөгч, прокурорт байгаа тул эргэлзээтэй зүйлээр хүнийг яллаж болохгүй. Энэ акт үндэслэлтэй эсэх дээр эргэлзээ байна. Хэргийн материалд өгсөн байгаа эх хувь, хавсралтаар өгсөн нөхөн тайлангуудыг хаанаас олж өгсөн бэ? Гэрчээс авч өгсөн. Гэрч тийм үүрэгтэй юу? Нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй юу? Нийгмийн даатгалд байхгүй байсан бөгөөд хавсралтад нөхөн тайлан гаргасан нийгмийн даатгалын байцаагч гарын үсэг зурах ёстой ч зураагүй байдаг. Зурагдаагүйг харчхаад та нар хууль бус баримт гэж өнөөдөр ярьж байна. Тэр баримтыг Т  гаргаж өгсөн бөгөөд Т  энэ үйлдэлд тодорхой холбоотой, эдгээр хүмүүст харуулсан баримтаа өгөөгүй. Хөлсөөр ажиллах гэрээтэй, цалин авч байсан, ажлаас чөлөөлсөн баримтаа гаргаж өгөөгүй. Энэ үйлдлийг ойлгоход амар бөгөөд  яллагдагчийн мэдүүлгийг уншаад зөрүүлээд баримт гаргах ёстой бөгөөд энэ үйлдлийг хийгээгүй. Үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид 2 буюу түүнээс дээш хүн гэж байгаа. Бүлэглэж үйлдсэн бол бүгд санаатай буюу мэдэж, хүсэж үйлддэг бөгөөд болгоомжгүй үйлдсэн зүйл байхгүй. Үйлдлээрээ санаатай нэгдсэн бол тус тусдаа бие даасан үйлдэл. Хэрэв миний үйлчлүүлэгчийг хамжигч гэж үзэж байвал ямар нөхцөлөөр хамжигчаар орсныг нотлох ёстой. Улсын байцаагч нөхөн олговрыг олгохын тулд улсын байцаагчийн эрх байгаа тул Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйл буюу хуулийн хүрээнд олгосон эрхийнхээ дагуу гаргасан акт байна. Тэр баримт бичиг нь хуурамч эсэх нь тусдаа ойлголт. Хэнийг хуурч мэхэлснийг шалгаж тогтоох ёстой байсан. Гэрчид давуу байдал байхгүй, яллагдагчаар татсан тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байх тул эргэлзээгүй нотолж чадаагүй учир цагаатгах үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Мягмарсүрэнгээс: “...Хэргийн материалтай танилцахад мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн байсан. Улсын байцаагчийн актыг буруу асууна гэж байхгүй, хүнийг гэм буруутайд тооцох бол энэ нь маш нарийн асуудал. Энэ хүний амьдрал, үр хүүхэд, гэр бүл нь явж байна. Улсын байцаагчийн актыг 3 удаа асууж тайлбар авсан байдаг. Мэдээж 23000663 тоот танайд байна уу? гэхэд байхгүй гэнэ. Тэр улсын байцаагчийн актыг үзүүлээгүй, тэр хүмүүс хэргийн материалтай танилцаагүй тул ийм акт бичсэн гэж ойлгоно. Гэрчүүдийн мэдүүлэг нь буюу эхнэр, дүү нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. З.Т  нь би компьютер аваачиж өгөхөд Г.Э  байсан гэж мэдүүлдэг ч өөрөө очоогүй, бие хаа муутай учир дүү нь аваачиж өгсөн байдаг. Ийм мэдүүлгээр үйлчлүүлэгчийг маань компьютер өгөхөд байлцсан гэдэг нь байж боломгүй тул энэ хүмүүсийг нүүрэлдүүлж Э байсан уу? гэх асуудлыг шийдье гэсэн. Хуурамч акт уу, хууль ёсны акт эсэх дээр санхүүгээс хүлээж авсан хэвлэмэл баримт дээр үйлдэгдсэн эсэхийг дутуу шалгасан. Энэ ажиллагааг үндсэндээ би өөрөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар Нийгмийн даатгалын газрын даргад хэлж нотлох баримтуудыг гаргаж хавтаст хэрэгт тусгуулъя гэж хэлсэн. Энэ тал дээр гомдол гаргаж шат шатны прокуроруудад хандсан. Нотлох баримтууд тус бүр дээр ярьсан тул давхардуулж ярихгүй. “... ” ХХК-ийн компьютерын 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын баримт нь дангаараа компьютер авсан гэж нотлохгүй. “... ” ХХК-ийн захирал А гаас мэдүүлэг авсан бөгөөд А  нь тухайн үед буюу 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тухайн компанийн гүйцэтгэх захирал хийж байгаагүй, сүүлд авсан баримтаар 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн хүн байдаг. Энэ хүнээс мэдүүлэг авсан бөгөөд мөрдөгч нь тухайн хүнээс мэдүүлэг авахдаа та захирал мөн үү? улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг асуугаагүй, ном журмаар ажиллагааг хийгээгүй байхад хүнийг гэм буруутай гэж үзэх нь байж боломгүй асуудал юм. А гийн мэдүүлэг нь нэг ашиг сонирхолтой гэрч Т , Т ын дүү, Т ын эхнэр нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.А  гийн ажлын байр болон орон гэрт үзлэг хийхэд, хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэргийн 206-210 зэргээс үзэхэд Г.Э ийг бусдаас компьютер авахад хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь эргэлзээтэй бөгөөд үндэслэлгүй байна. Т  нь Э тэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Э гээс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхэлж 15,000,000 төгрөгийг өөртөө шилжүүлж авч 5 жилийн хугацаанд ашигласан. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байна. Энэ гэмт хэргээ нуун далдлахын тулд шүүгдэгч Г.А  , Г.Э  нарыг гүтгэсэн гэж үзэж байна. Хохирогч Э гээс авсан мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Түүн дээр З.Т ын үг буюу “чи надад 15,000,000 төгрөг өгчих, 15,000,000 төгрөг нь нөхөн даатгалын шимтгэлийн мөнгө гээд ойлгочих, 8,000,000 төгрөг нь алданги гэж бодох хэрэгтэй. Нийт 23,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг нь төлчих, би 8,000,000 төгрөгийг төлье” гээд Э гээс анхнаасаа мөнгө авахын тулд энэ үйлдлээ хийж эхэлсэн байна. Энэ хэрэгт гэм буруугүй байх тул шүүгдэгч Г.Э ийг цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 Эрх зүйн дүгнэлт:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Г.А   нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар “...Орлого шимтгэлийн тасгийн даргаар...”,

Шүүгдэгч Г.Э  нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/134 дугаар тушаалаар “...Хяналт шалгалтын байцаагчаар...” тус тус томилогдон ажиллаж байсан байна.

 Уг албан тушаал нь  Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан албан тушаалтанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.А  , Г.Э  нар нь нь дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан” юм.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Г.А   нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдөр “...” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, “...түүний өөрт нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлсэн “...  эмнэлгийн эмч Д.Э г “...” ХХК-д 2014 оноос 2019 оны хооронд 01 сарын 1,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан мэтээр нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох...” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор “Д.Э ”-г “...” ХХК-д ажилласан байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд бүртгэж өгнө гэж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан,

Улмаар Г.А   нь З.Т аар дамжуулан 2020 оны 3 дугаар сарын 02- ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” хууль бус хүсэлтийг гаргуулан, хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт, шалгалтын байцаагч Г.Э тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гаргаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийснийхээ хариуд З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон;

Шүүгдэгч Г.Э  нь Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган, дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, улмаар З.Т аас 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажлын байрандаа 5,400,000 төгрөгийн үнэ бүхий Делл /Dell OptiPlex 3070 desktop/ загварын 2 ширхэг суурин компьютерыг хахуульд авсан байна.  

Энэ нь хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Г.А  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус буруутгасан нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.А  гийн өмгөөлөгч Д.Одонтунгалагаас: “...Миний үйлчлүүлэгчийн гаргаж буй актыг улсын яллагчийн яллах дүгнэлтэд хууль бус акт гэж дүгнээд байдаг. Хууль бус акт гэж дүгнэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй.  ...Т ын удаа дараагийн 3-4 мэдүүлэг байгаа бөгөөд хоорондоо зөрүүтэй. Мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сурвалжийг заагаагүй тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй ...Т  өрөөнд нь аваачиж өгсөн гэх үйл баримт А  болон жижүүрийн протоколоор үгүйсгэгдэж байна. ...Ажлын өрөөнд нь яаж аваачиж өгсөн бэ. Энэ хүнийг ямар өрөөнд аваачсан эсэхийг тогтоогоогүй ч 5 дугаар сарын 12-ны өдөр компьютер аваачиж өгсөн гэдэг. Уг үйл баримтыг хүний үгээр үг хийж энэ гэмт хэргийг хийсэн гэж үздэг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Г.А  г цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Б.Ганбаатараас: “...Гэрчүүдийн мэдүүлгүүд зөрж байна. Ашиг сонирхол нэгтэй хүмүүсийг мэдүүлэг өгүүлчхээд, эхнэр нь би Нийгмийн даатгалын газар очоогүй гэдэг, дүү нь очсон гэсэн мөртлөө хэнд оруулж өгсөн гэдгийг ахынхаа үгээр хэлдэг. ...Миний үйлчлүүлэгчийг хамжигч гэж үзэж байвал ямар нөхцөлөөр хамжигчаар орсныг нотлох ёстой...” гэх агуулга бүхий дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Мягмарсүрэнгээс: “...З.Т  нь би компьютер аваачиж өгөхөд Г.Э  байсан гэж мэдүүлдэг ч өөрөө очоогүй, бие хаа муутай учир дүү нь аваачиж өгсөн байдаг. Ийм мэдүүлгээр үйлчлүүлэгчийг маань компьютер өгөхөд байлцсан гэдэг нь байж боломгүй тул энэ хүмүүсийг нүүрэлдүүлж Э байсан уу? гэх асуудлыг шийдье гэсэн. ...А гийн мэдүүлэг нь нэг ашиг сонирхолтой гэрч Т , Т ын дүү, Т ын эхнэр нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.А  гийн ажлын байр болон орон гэрт үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй. Мөрдөгчийн тэмдэглэл хавтаст хэргийн 206-210 зэргээс үзэхэд Г.Э ийг бусдаас компьютер авахад хамжигчаар оролцсон гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь эргэлзээтэй бөгөөд үндэслэлгүй байна. ...Энэ хэрэгт гэм буруугүй байх тул шүүгдэгч Г.Э ийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж дүгнэлт хийсэн ба дараах нотлох баримтуудаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын дүгнэлт няцаагдаж байна.

Тухайлбал: Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” акт:

 “...” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2014 оны нөхөн тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 50-61 дүгээр тал/,

Гэрч Т.Г ийн: “...Манай хэлтсийн бичиг хэргээс тус компанийн дээрх албан бичгийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, дарга Н.А нь орлого, шимтгэлийн тасгийн дарга Г.А  д “Нөхөн шимтгэл төлөх үндэслэлгүй байна. Сайн шалгах” гэсэн цохолт хийж шилжүүлсэн байсан. ...Г.А   дарга “...” ХХК-ийн хүсэлтийг хүлээн аваад нийгмийн даатгалын байцаагчид цохолт хийж, цохолтын дагуу хүлээн авсан байцаагч нь хяналт, шалгалт явуулах ёсттой. ...Гэтэл Г.А   дарга нь уг хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 20 минутад “Албан тоот хүсэлтийн дагуу шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.17-ийн 2-т заасны дагуу торгоод тайланг хүлээн авахаар шийдвэрлэв” гэж шийдвэрлэсэн боловч манай хэлтэст “...” ХХК-ийн хүсэлтийн зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан материал байхгүй, ямар шийтгэл ноогдуулсан зөрчлийн шийтгэврийн хуудас байхгүй, “зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан бүртгэл байхгүй, мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу улсын байцаагчийн акт тогтоосон баримт байхгүй, дээр мэдүүлсэнчлэн “...” ХХК-д ямар нэг байдлаар торгууль тавьсан, акт тавьсан, алданги, торгууль тавьсан баримт мэдээлэл манай хэлтэст байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 118-120 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 684 дугаартай албан бичиг болон хавсралт материал /1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр тал/,

Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт /1 дүгээр хавтаст хэргийн 122 дугаар тал/,

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 689 дугаартай:

“Тус хэлтэс нь 2020 онд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаас шийдвэрлэсэн бүртгэлээс “...” ХХК тай холбоотой баримт шүүж үзэхэд 2300063 тоот улсын байцаагчийн акт бүртгэлд байхгүй байна.

Мөн 2020 онд 2300001-2300148 тоот улсын байцаагчийн акт тогтоож 7 ширхэг хадгаламжийн нэгж үүсгэн бүртгэлжүүлсэн болно. Иймд 2020 оны улсын байцаагчийн актын бүртгэлийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв...” гэсэн албан бичиг /1 дүгээр хавтаст хэргийн 145-152 дугаар тал/,

Гэрч Н.А гийн: “...Манай байгууллагад ирүүлсэн Г.А  , Г.Э  нарын “...” ХХК-д тавьсан акт бол манай байгууллагаас гараагүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

Гэрч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уг акт болон актад холбогдох хяналт шалгалт явуулсан баримт, Д.Э , Г.М , Ц.С нарыг тус компанид ажиллаж байсныг нотлох баримт манай хэлтэст байхгүй байна. Би архивын ажилтнаар хайлгасан, өөрөө хайсан. ...Уг акт болон холбогдох баримтууд нь олдоогүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 193 дугаар тал/,

Гэрч Н.Т ын: “...Манай ах З.Т  нь бие муутай болохоор 2020 онд намайг дуудаад 2 компьютер нийгмийн даатгал дээр аваачиж өгөх хэрэгтэй байна гэж хэлээд би машинтайгаа очоод 2 компьютерыг аваад Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс буюу Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн тэнд байдаг газарт очоод 2 давхарт нь гараад баруун эргээд шилэн өрөөнд оруулж өгсөн. Би яг одоо нарийн он, сар, өдрийг нь бол санахгүй байна. Би тэр 2 компьютерыг хэнд ямар зорилгоор өгснийг нь бол мэдэхгүй, ахыг хүргээд өг гэхээр нь л очоод хүргэж өгсөн. ...” гэх мэдүүлэг  /1 дүгээр хавтаст хэргийн 88 дугаар тал/,

Гэрч З.Т ын: “...... ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримтыг би А  мөрдөгчид гаргаж өгсөн. ...Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгсөн гэх 2 ширхэг компьютерыг худалдаж авсан баримт нь миний гаргаж өгсөн “... ” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримт мөн. Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн А  гэдэг хүнтэй өрөөнд нь орж уулзсан. А  гэдэг хүнийг тэгж уулзахаас өмнө таньдаггүй байсан юм. Тэгээд өрөөнд нь ороод “...” ХХК-иас явж байна, манай эмч байгаа юм, энэ эмчийг нийгмийн даатгалын тайланд нөхөж оруулах шаардлагатай байгаа юм, ингэж болох уу гэж асуусан чинь А  нь болохгүй юм байхгүй, болгож болно, түүний хариуд хэдэн төгрөг өгөх шаардлагатай гэхээр нь би тэгвэл мөнгө нь хэдэн төгрөг болох вэ гэж асуухад А  нь 15 сая төгрөг шаардлагатай гэсэн. Тэгээд нээх олон юм яриагүй, би мөнгөө бэлдчихээд ирье гээд явсан. Энэ талаар Э  эмчид хэлээд би мөнгөө өгөх шаардлагатай гэж хэлсэн. Мөнгө бэлдэж байх хооронд А тай өрөөнд нь очиж уулзсан. Тэгэхэд эмчийгээ нийгмийн даатгал төлсөн гээд нөхөж тайлан бүрдүүлээд аваад ир, нийгмийн даатгалын шалгалтад орно гэж хэлсэн. Тэгээд би Э  эмчийн нэрийг “...” ХХК-д ажилласан гэж оруулаад нийгмийн даатгалын нөхөн тайлан бүрдүүлээд, санхүүгийн баримт бичгийн хамт Э гэдэг байцаагчид өгсөн. Э гэдэг байцаагч нь за авлаа гээд л авсан. ...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 23000663 дугаартай улсын байцаагчийн актыг өгөөд нийгмийн даатгалын нөхөн шимтгэлд 15,984,000 төгрөг, торгуульд 7,992,000 төгрөг төлөх ёстой гэж хэлэхээр нь би Э  эмчийн нийгмийн даатгал төлөлт орсон уу гэхэд наад торгуулиа төлж байж орно гэж хэлсэн. ...Тэгээд актад дурдсан мөнгийг төлөхөөс өөр аргагүй байдалд орсон. Үүний дараа 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би Э  эмчээс 10,000,000 төгрөгийг авсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би А тай өрөөнд нь очиж уулзаад “манай компанид актад дурдсан торгуулийг төлөх мөнгө байхгүй байна, таны хэлснээр тайланг засчихсан, шалгалтад орчихсон, ер нь бол би төлнө, цувуулаад ч болтугай төлнө, тантай анх уулзахдаа тохирсон 10,000,000 төгрөгийг чинь бэлдчихсэн, гэхдээ Э  эмчийн нийгмийн даатгал төлөлтийн мэдээллийг оруулах шаардлагатай байна” гэж хэлэхэд “тэрийг болгож болно, харин хүүхэд сургуульд явах гээд гэсэн билүү ирчихсэн гэсэн билүү, мөн ажилд хэрэгтэй байгаа учраас үзүүлэлт сайтай 2 ширхэг компьютер эхний ээлжид яаралтай авчраад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Computer Mall гэх дэлгүүрээс сүүлийн үеийн 2 ширхэг компьютер 5,400,000 төгрөгөөр аваад А гийн өрөөнд нь оруулаад өгсөн. Компьютер оруулж өгөхөд Э байцаагч бас байсан. Би бол А гаас “би актад дурдсан төлбөрийг бол цувуулаад төлөөд дуусгана, сар болгон нийгмийн даатгалын шимтгэл дээрээ бага багаар төлөөд дуусгачихна, Э  эмчийн мэдээллийг нийгмийн даатгалын санд оруулаад өгчих” л гэж гуйгаад байсан. А  бол эхлээд “Э гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг мэдээллийн санд оруулж болно” гэж компьютер авчхаад болгоно гэж хэлээд яваад л удаад байсан. Сүүлдээ надтай уулзахаа ч больсон. Тэгээд Э  эмч уурлаад энэ цагдаагийн асуудал үүссэн. Э  эмчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг өндрөөр манай компанид төлсөн мэт нөхөн тайлан бүрдүүлж мэдээллийн санд өндөр дүнгээр оруулах ажлыг А  хийж өгнө, түүний хариуд 15 сая төгрөгийн хахууль өгнө гэж ярьсан юм. А тай ярьсан үндсэн асуудал бол ийм л юм байсан. Э тэй нарийн зүйл яриагүй. А тай л 15 сая төгрөгийг тохирсон. 2 компьютерыг ч гэсэн А  нэхсэн. Э компьютер аваачиж өгөхөд бол хамт байсан. Э  эмчид би “таныг өөрийнхөө компанид ажилласан гэж нийгмийн даатгалын тайлан өгөөд л болоо” гэж хэлсэн. Өөр зүйл бол хэлээгүй. Хахууль өгөх талаар бол Э  эмч мэдээгүй, тэгж ойлгоо ч үгүй. Би тэр 2 компьютерыг өргөж дийлэхгүй байсан тул төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э бид хамт өрөөнд оруулж өгсөн. А д хоёр компьютер өгснийг бол төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э нар мэдэж байгаа. ...Төрсөн дүү Н.Т , манай эхнэр П.Э нар мэдээгүй, миний заавраар л энийг өргөөд ийшээ оруул гээд л явж байгаа юм. А тай би уулзахдаа 15 сая төгрөг бэлэн байгаа шүү гэдгийг байнга хэлж байсан. Тэгээд Э  эмчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг оруулаад өгөөч. тэгээд мөнгөө өгье гэж тохирсон байсан юм. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар тал/,

Гэрч Ч.А гийн: “...... ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримтыг менежер А үйлдэж, “... ” ХХК-д “Dell Optiplex 3070 desktop” загварын компьютерыг худалдсан байна. “... ” ХХК-д худалдсан “Dell Optiplex 3070” загварын компьютер нь сүүлийн үеийн үзүүлэлттэй байсан. Тухайн үеийн ханшаар нь л худалдсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээ хавтаст хэргийн 92 дугаар тал/,

Гэрч Н.О ийн: “...Миний ажилладаг “...” ХХК нь манай ах З.Т ын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгж юм. Манай компанийн данс өр, зээл барилттай үе байдаг. Тэр үед нь компанитай холбоотой гүйлгээнүүд миний дансаар орж гарах тохиолдол байдаг юм. Дээрх гүйлгээний хувьд бол манай ах З.Т  надад мөнгө орно шүү гэж хэлээд орлогын гүйлгээ орж ирсэн, орж ирсэн мөнгөнүүдийг нь З.Т  ахын хэлсний дагуу өөрийнх нь Капитрон банкны данс руу шилжүүлсэн. Өөр бусад зүйлийн талаар би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал/,

Гэрч П.Э ийн: “...Манай нөхөр 2020 онд 2 компьютер нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгөх гэж байгаа юм гээд аваад явсан. Би яг очиход нь бол хамт байгаагүй, манай нөхөр ажил дээрээс аваад гарсан. Тэгэхэд нь би ямар учиртай 2 компьютер хэнд өгөөд байгаа юм бэ гэхэд Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст аваачиж өгнө гэж хэлсэн. Өөр бусад зүйлийн талаар бол би мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр тал/,

“... ” ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2 ширхэг компьютер худалдсан зарлагын баримт /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр тал/,

З.Т ын Капитрон банкны ...  дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд гэрч Н.Т , З.Т , Ч.А  нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй байх бөгөөд бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон, дээрх мэдүүлгүүдийг үгүйсгэх, тэдгээрийг нотлох баримтаар тооцохгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хахууль өгөх гэмт хэрэг гэж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл “...шууд болон бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан...” үйлдэл хийсэн буюу шүүгдэгч Г.А   нь ...“...” ХХК-ийн захирал З.Т тай уулзаж, “...нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, тэтгэврийн хэмжээг өндрөөр тогтоолгох” гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор З.Т аас 15,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан үйлдэл хийснээр төгссөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...” гэж заасан ба шүүгдэгч Г.Э  нь “...” ХХК-ийн захирал З.Т аас 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...... ХХК-ийн нэр дээр Д.Э г тус компанид ажилласан байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нөхөн бүртгүүлэх...” гэсэн хууль бус хүсэлт гаргасныг хүлээн авч, ...улсын байцаагчийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2300063 дугаартай “Дутуу тооцсон шимтгэлийг нөхөн төлүүлж алданги тооцох тухай” хууль бус, хуурамч актыг гарган дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, ...эд зүйл авах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон...” үйл баримт нотлогдсон гэж шүүх үзэж гэм буруутайд тооцсон болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.А  г “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, хийсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд;

Шүүгдэгч Г.Э ийг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.А  , Г.Э  нар нь тус гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.А  , Г.Э  нар нь гэм буруу дээр мэтгэлцэх байр суурьтай оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Г.А  д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх;

Шүүгдэгч Г.Э ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэв шүүхээс торгуулийн ял оногдуулж, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх 15 нэгжийг нэг өдрийн хорих ялаар солихыг шүүгдэгч нарт танилцуулах нь зүйтэй байна. Хэрэгт шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Г.А  гийн өмгөөлөгч Д.Одонтунгалагаас: “...Шүүхээс торгуулийн ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Г.А  гийн өмгөөлөгч Б.Ганбаатараас: “...Шүүх гэм буруутайд тооцсон тул дараах саналыг хэлье. Миний үйлчлүүлэгч Г.Э  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Энэ хүн тэтгэврийн эх үүсвэртэй, нөгөө талаар бага насны хүүхэд асардаг амьдралын хүндрэлтэй нөхцөлүүд байгаа зэргийг харгалзан торгуулийн хамгийн бага ялыг оногдуулж, төлөх хугацааг 3 жилээс дээш тогтоож өгнө үү. Тэтгэврийн 1,600,000 төгрөг орчим санхүүгийн эх үүсвэртэй хүн байна. Ийм нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь яллагдагчийн Үндсэн хуулиар олгогдсон эрх байна. Хэргийн материалд эргэлзээтэй нотлох баримтууд байх тул үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж хуульд заасан боломжийг эдлэхийн тулд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн бага торгуулийн ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч Г.Э ийн өмгөөлөгч Д.Мягмарсүрэнгээс: “...Өмгөөлөгч Б.Ганбаатартай санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Г.А  , Г.Э  нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А  гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 236 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 233 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 245 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх-ийн 246 дугаар тал/; бакалаврын дипломын хуулбар /1хх-ийн 247-248 дугаар тал/, ажил байдлын тодорхойлолт /1хх-ийн 249-250, 2хх-ийн 1-2 дугаар тал/,

 

Шүүгдэгч Г.Э ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 15 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 234 дүгээр тал/, хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 4-12 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2хх-ийн 16 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 17 дугаар тал/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /2хх-ийн 18, 20 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2хх-ийн 19 дүгээр тал/, Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2хх-ийн 21 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, тэдний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.А  , Г.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.А  , Г.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.А  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар;

Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  , Г.Э  нарт оногдуулсан торгох ялыг 03 жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г ын А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үргэлжилсэн үйлдлээр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд, хийсний хариуд хахууль өгөхийг шаардаж, авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон” гэм буруутайд;

Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хахууль авсан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч Г.А  г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар;

Шүүгдэгч Г.Э ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А  , Г.Э  нарт оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А  , Г.Э  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.