Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414004600075 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД:/,  

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн 3-30 тоот хашаанд байх Ц.Батсуурийн комиссын бараа зардаг гэх амбаараас 46,5 килограмм бүхий 2 уут ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 5,115,000 /таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:... Тухайн яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, би энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна. Би хашаа дотор агуулахаас ноолуур аваад унаж явсан мотоцикл дээрээ уяагаар дарж баглаж боогоод явсан юм, би тэр үед унаж явсан мотоциклоо хашааны гадна талд нь тавьчхаад алхаад орсон юм, тэгээд алхаж ороод ноолуурыг өргөж гарч ирээд мотоцикл дээрээ ганзагалаад явсан юм. Би хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би тухайн хэргээ түргэн шуурхай шийдүүлэх хүсэлттэй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 55-57 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээж байна гэв.

3. Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би 2024 оны 06 дугаар сарын сүүлээр байсан юм яг өдрийг нь мартсан байна гэртээ байж байтал өглөө эрт манай эхнэр босоод амбаар луугаа орсон чинь амбаарт хураалттай байсан ноолуур нурсан байдалтай байна гэсэн тул би эхнэртэйгээ ноолуураа янзлаад бүртгэж үзтэл 2 уут ноолуур дутсан бөгөөд эхнэр бид хоёрыг гайхаад байж байтал орой ******* гэдэг эмэгтэй манай ноолуурыг авч ирж өгсөн юм. Ногоон ууттай, цагаан өнгийн 30 кг, цагаан ууттай, цагаан өнгийн 16,5 кг ноолуур нийт 46,5 кг ноолуур алдсан байсныг ******* гэдэг эмэгтэй нь ногоон өнгийн ууттай, 30 кг ноолуурын авч ирж өгсөн одоо цагаан өнгийн ууттай 16,5 кг ноолуур нь дутуу байна. Манай амбаарт нийт 250-260 кг орчим, том ууттай, 4 ширхэг жижиг ууттай 5 ширхэг нийт 9 уут ноолуур байсан бөгөөд тухайн ноолуурыг авч байсан тэмдэглэл бүртгэл байгаа. Би ноолуураа тэр даруйд нь Улаанбаатар хот руу ачиж яваад зарж борлуулсан. Би нэг кг ноолуураа 150,000 төгрөгөөр тооцоод нийт 46,5 кг ноолуур нь 6,900,000 төгрөг болж байна, одоо дутуу байгаагаас 16,5 кг ноолуурыг килограммыг нь 150,000 төгрөгөөр бодоход 2,400,000 төгрөгөөр тооцож үнэлнэ. ******* ноолуурыг авч ирж өгөх үед би байгаагүй манай эхнэрт өгсөн байна лээ тэгэхдээ танай ноолуурыг манай хүүхэд авчихсан байна гэж хэлсэн. Би дутуу байгаа 16,5 кг ноолуураа бүтнээр нь авчихмаар байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг/ хх-ийн 10-12/,

...... Манай амбаарт анх 223 кг 200 грамм буюу нийт 9 ууттай ноолуур байснаас 30 килограммтай 1 уут, 16,5 кг-тай 1 уут буюу нийт 46,5 кг ноолуур алдсанаас буцааж 30 кг-тай 1 уут ноолуурыг буцааж аваад одоогоор 16,5 кг-тай 1 уут ноолуур огт сох дутаж байгаа, харин өөрийн хувийн ноолуур байсан болохоор ямар нэгэн бүртгэл хөтөлсөн зүйл огт байхгүй. Уг ноолуурууд зөвхөн манайх өөрийнхөө ямааг самнаад гаргасан ноолуур байгаа юм. Манайх ноолуураа алдсан даруйдаа Улаанбаатар хотод очиж зарж борлуулсан. Надаас өөр манай эхнэр мэдэж байгаа....гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /,

.... Миний хохирол бүрэн төлөгдсөн 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянган/ төгрөгийг *******аас гаргуулан авсан энэ талаар би баримтаа урд өмнө өгсөн байгаа надад одоо гомдол санал байхгүй. Энэ хэргийг түргэн шуурхай шийдэж өгмөөр байна...гэх мэдүүлэг / хх-ийн 21/,

.....Надад учирсан 2,160,000 төгрөгийн хохирлыг ******* бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулсан. Одоо надад цаашид гаргах санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй учир шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Алдагдсан ноолуур манай хашаанд байдаг комиссын дэлгүүр 8x4 метрийн хэмжээтэй блокон байшингийн хойд талын хаалгаар ороод доторх жижиг өрөөнд байсан.байшингийн гадна хаалга болон доторх жижиг хаалга цоожгүй, түгжээгүй байсан. Манай хашааны машин ордог гүйдэг том хаалга хаалттай мөртлөө цоожгүй, түгжээгүй байсан. Хашаа болон комиссын дэлгүүрийн ойролцоо хяналтын камер байхгүй. Ноолуур алдагдах үед манай ээж гэртээ байсан, эхнэр маань тэр үед айл руу яваад удаагүй байсан тэр хооронд алдагдсан байсан. Эхнэр маань айл руу явж ирчихээд комиссын дэлгүүрийнхээ хойд хаалгаар ороод очтол жижиг өрөөнд хураалттай байсан шуудайтай ноолуурууд нураад уначихсан байсныг нь хараад 9 шуудай ноолуур байснаас 2 шуудай ноолуур алдагдсаныг мэдсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 138-139/,

4. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би ******* гэдэг залууг нэг нутгийнх гэдэг утгаар нь танина ямар нэгэн садны холбоо байхгүй. Манайх 2024 оны 08 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна би өглөө гэрээсээ гараад амбаартаа орсон чинь манай байшингийн нэг өрөөнд хураагаад бүтээсэн байсан шуудайтай ноолуур нурсан байсан тул би нөхөртөө хэлээд энэ яагаад нурчихсан юм бол гээд бид гайхаад байж байтал үдээс хойш манай сумын ******* гэдэг хүн манайд ирээд энэ шуудайтай ноолуур танайх юм шиг байна гээд нэг ногоон өнгийн шуудайтай ноолуур аваад ирсэн тул ууттай 224 кг ноолуур байсан юм. Бид ноолуураа самнаж дуусаад шууд амбаартаа хураасан бөгөөд яг хэдэн шуудайтай, хэдэн кг ноолуур байгаа талаар тэмдэглэсэн бүртгэсэн баримт байхгүй боловч өөрсдөө хэдэн килограмм, хэдэн шуудай ноолуур байгаа талаар мэдэж байгаа бөгөөд анх ноолуураа хураахдаа болон ямаагаа самнаж дуусаад бүгдийг нь жинлээд нийт 224 килограмм байгаа гэдгээ л мэдэж байсан Манайх ямаагаа самнаж дуусаад хөдөөнөөс өөрийнхөө машинаар ачиж ирэхэд манай хүү хамт ачиж ирээд хамт хурааж мөн хамт самналцсан болохоор мэдэж байгаа байх. ******* гуай нэг ногоон өнгийн ууттай, цагаан өнгийн 30 килограмм ноолуур байсан бөгөөд одоо дахиад нэг ууттай 16,5 килограмм ноолуур дутаж байгаа юм...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34/,

5. Гэрч Ш.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... ******* нь манай том хүү байгаа юм. Би болсон явдлын талаар мэдүүлэг өгнө. Би 2024 онэ 06 дугаар сарын 21-ний орчимд байх орой 20 цаг өнгөрч байх үед гэртээ байж байтал манай сумын гэдэг эмэгтэй миний гар утас руу залгаад танай ******* чинь шуудайтай ноолуур тушаах гээд явж байна мөн согтуу байна гэсэн. Тэгэхээр нь би яваад очсон чинь манай хүү ******* намайг харчхаад мотоциклтой хөдлөөд зугтаад явсан. нэг шуудай ноолуур барьчихсан дэлгүүрийн -адаа зогсож байсан тэгээд аас юу болсон талаар асуухад ******* нэг шуудай ноолуур авч ирчхээд тушаамаар байна гээд согтуу байхаар нь би энэ хүнд шуудай ноолуур байх ёсгүйдээ гэж эргэлзээд чамд хэлж байгаа юм гээд байж байсан тул би уг ноолуурыг нь аваад дүүгийнхээ гражинд авч ирээд тавьчхаад *******гаас хаанаас авсан, эсвэл хэн нэгэн өгч явуулсан юм уу гэж болов уу гэж асуух гээд ******* хөдөө зугтаагаад явсан тул холбогдож чаддаггүй сураглаад байсан чинь маргааш орой нь ажиллаж байгаа газартаа очсон байсан тул хамт ажилладаг хүнийх нь утсаар холбогдож өөртэй нь яриад уг ноолуурыг гэдэг айлын хашааны гадна талд үүдэнд нь байхад авсан юм гэж хэлсэн тул би гээд айлд уг ноолуурыг нь авч очоод хүлээлгэж өгсөн юм. Би хүүгээсээ хэн нэгэнтэй хамтарсан эсэх талаар нь янз янзаар олон удаа асуусан боловч хүү минь би ганцаараа явж байсан л гэж хэлдэг. Ногоон өнгийн шуудайтай шуудай дүүрэн байсан хэдэг килограмм байсныг нь би хэмжиж үзээгүй тэр чигээр нь хүлээлгэж өгсөн. Манай хүү ******* Шинэжинст сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-нд хамгаалалтын ажилтан хийдэг юм...гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 /,

6. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би ******* гэдэг залууг нэг нутгийнх гэдгээр нь танина ямар нэгэн төрөл садны холбоо байхгүй. Би 2004 оны 06 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь мартсан байна гэртээ байж байтал ******* гэдэг залуу орж ирээд ноолуур авах уу гэхээр нь би хэдэн килограмм ноолуур байгаа юм бэ би харъя, авъя гэсэн чинь нэг болохоор 80 кг ноолуур гэж яриад нэг ярихдаа янз янзын зүйл яриад байсан тул би ноолуур чинь хаана байна гэхэд гарч яваад алга болсон байсан. Удалгүй манай гэрийн гал тогооны цонхоор хажуугаар шуудайтай ноолуур өнхрүүлээд явж байхаар нь гараад очсон чинь ногоон өнгийн шуудайтай ноолуур нийлээд хүнд ноолуур байсан тул би ээжийнх нь дугаарыг хүнээс асууж байгаад танай хүү ******* чинь шуудайтай ноолуур тушаах гээд явж байна танай ноолуур мөн үү гэсэн чинь манайд ноолуур байхгүй бөгөөд наад хүнд чинь ямар ч ноолуур байхгүй гэхээр нь би гадаа гараад *******г ээжийг нь иртэл саатуулаад байж байтал нэлээд хугацааны дараа ээж нь ирээд тэр хооронд ******* зугтаагаад явсан ээж нь дээр ноолуурыг аваад явсан юм. Би дээрх ноолуурын килограммыг жинлэж үзээгүй. ******* нь миний өөрийн ноолуур байгаа юм ээж өөрийнхөө юмыг өөрөө мэд гэж нэг яриад буруу зөрүү бололтой ирээд тэр хооронд ******* зугтаагаад явсан ээж нь дээр ноолуурыг аваад явсан юм. Би дээрх ноолуурын килограммыг жинлэж үзээгүй. ******* нь миний өөрийн ноолуур байгаа юм ээж өөрийнхөө юмыг өөрөө мэд гэж нэг яриад буруу зөрүү бололтой сэжигтэй санагдаад байхаар нь би энэ хүнд ийм хэмжээний ноолуур байхгүйдээ гэж хардаад ээжид нь тэр доор нь мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

7. 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 158дугаартай шинжээчийн:... Ноолуур 1кг 110.000 төгрөг, 46.5к 5.115.000 төгрөг,

Шинжилгээний объектын  нийт үнэ цэнэ 2024 оны 06 сарын 05-ний байдлаар 5.115.000 /Таван сая нэг зуун арван таван мянга / төгрөг болохыг тодорхойлов ....гэх дүгнэлт /хх-ийн 45-46/ болон зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Хохирогч  ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:... Би 2024 оны 06 дугаар сарын сүүлээр байсан юм яг өдрийг нь мартсан байна гэртээ байж байтал өглөө эрт манай эхнэр босоод амбаар луугаа орсон чинь амбаарт хураалттай байсан ноолуур нурсан байдалтай байна гэсэн тул би эхнэртэйгээ ноолуураа янзлаад бүртгэж үзтэл 2 уут ноолуур дутсан бөгөөд эхнэр бид хоёрыг гайхаад байж байтал орой ******* гэдэг эмэгтэй манай ноолуурыг авч ирж өгсөн юм. Ногоон ууттай, цагаан өнгийн 30 кг, цагаан ууттай, цагаан өнгийн 16,5 кг ноолуур нийт 46,5 кг ноолуур алдсан байсныг ******* гэдэг эмэгтэй нь ногоон өнгийн ууттай, 30 кг ноолуурын авч ирж өгсөн одоо цагаан өнгийн ууттай 16,5 кг ноолуур нь дутуу байна. Манай амбаарт нийт 250-260 кг орчим, том ууттай, 4 ширхэг жижиг ууттай 5 ширхэг нийт 9 уут ноолуур байсан бөгөөд тухайн ноолуурыг авч байсан тэмдэглэл бүртгэл байгаа. Би ноолуураа тэр даруйд нь Улаанбаатар хот руу ачиж яваад зарж борлуулсан. Би нэг кг ноолуураа 150,000 төгрөгөөр тооцоод нийт 46,5 кг ноолуур нь 6,900,000 төгрөг болж байна, одоо дутуу байгаагаас 16,5 кг ноолуурыг килограммыг нь 150,000 төгрөгөөр бодоход 2,400,000 төгрөгөөр тооцож үнэлнэ. ******* ноолуурыг авч ирж өгөх үед би байгаагүй манай эхнэрт өгсөн байна лээ тэгэхдээ танай ноолуурыг манай хүүхэд авчихсан байна гэж хэлсэн. Би дутуу байгаа 16,5 кг ноолуураа бүтнээр нь авчихмаар байна өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч *******ын “... Би 2004 оны 06 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь мартсан байна гэртээ байж байтал ******* гэдэг залуу орж ирээд ноолуур авах уу гэхээр нь би хэдэн килограмм ноолуур байгаа юм бэ би харъя, авъя гэсэн чинь нэг болохоор 80 кг ноолуур гэж яриад нэг ярихдаа янз янзын зүйл яриад байсан тул би ноолуур чинь хаана байна гэхэд гарч яваад алга болсон байсан. Удалгүй манай гэрийн гал тогооны цонхоор хажуугаар шуудайтай ноолуур өнхрүүлээд явж байхаар нь гараад очсон чинь ногоон өнгийн шуудайтай ноолуур нийлээд хүнд ноолуур байсан тул би ээжийнх нь дугаарыг хүнээс асууж байгаад танай хүү ******* чинь шуудайтай ноолуур тушаах гээд явж байна танай ноолуур мөн үү гэсэн чинь манайд ноолуур байхгүй бөгөөд наад хүнд чинь ямар ч ноолуур байхгүй гэхээр нь би гадаа гараад *******г ээжийг нь иртэл саатуулаад байж байтал нэлээд хугацааны дараа ээж нь ирээд тэр хооронд ******* зугтаагаад явсан ээж нь дээр ноолуурыг аваад явсан юм. Би дээрх ноолуурын килограммыг жинлэж үзээгүй. ******* нь миний өөрийн ноолуур байгаа юм ээж өөрийнхөө юмыг өөрөө мэд гэж нэг яриад буруу зөрүү бололтой ирээд тэр хооронд ******* зугтаагаад явсан ээж нь дээр ноолуурыг аваад явсан юм. Би дээрх ноолуурын килограммыг жинлэж үзээгүй. ******* нь миний өөрийн ноолуур байгаа юм ээж өөрийнхөө юмыг өөрөө мэд гэж нэг яриад буруу зөрүү бололтой сэжигтэй санагдаад байхаар нь би энэ хүнд ийм хэмжээний ноолуур байхгүйдээ гэж хардаад ээжид нь тэр доор нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч  ******* нь 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Шинэжинст сумын 3 дугаар багийн 3-30 тоот хашаанд байх Ц.Батсуурийн комиссын бараа зардаг гэх амбаараас 46,5 килограмм бүхий 2 уут ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, түүнд 5,115,000 /таван сая нэг зуун арван таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хөнгөн хялбар аргаар мөнгө олох шунахай сэдэлтээр уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд харин уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн унаж явсан “Хенсим” маркийн мотоциклийг ашиглаагүй гэж үзлээ.

Учир нь ноолуур хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ явганаар очиж авчирсны дараа тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийг төгссөний дараа тээврийн хэрэгсэл ашигласан нь авто машин механизм ашигласан гэж хүндрүүлэн үзэхгүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц. нь хохирлоо нөхөн төлүүлж авсан талаар илэрхийлсэн илэрхийлсэн тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй.

Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг    Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах   үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч   шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанаас бага буюу гурван сарын  хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Энэ хэргийн учир  шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн “Хенсим” маркийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр зургаан / 06 / сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн “Хенсим” маркийн мотоциклийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа эзэмшигч *******т хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                      Д.БАТЦЭНГЭЛ