| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/57 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Хохирогч: И.Э,
Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Наранбаяр,
Иргэний нэхэмжлэгч: И.А,
Шүүгдэгч: Г.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г-н Мд холбогдох эрүүгийн 2427002240021 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""" төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт """""""""""""""""" тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд З""""""""""""""""""""" шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, """"""" регистрийн дугаартай, А овогт Г-н М.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр """"""""""" нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх авто замд """""""" улсын дугаартай, “Норд Бенз /North Benz/” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас И.Эын жолоодон явсан """""""" улсын дугаартай, “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч И.Аын эрүүл мэндэд тархи доргилт, бүтэн биеийн доргилт, баруун гар, баруун хөлд, цус хуралт бүхий хөнгөн, жолооч И.Эын эрүүл мэндэд хүзүүний С4-С5 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал /миелопати/, хүзүү СЗ-С6 түвшинд жийргэвчний усны бүтцээ алдсан цүлхийсэн, нугасны хөндийн болон гарах мэдрэлийн язгуурын нүх бага зэрэг нарийссан гэмтэл буюу хүнд гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын газар дээрх схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/,
Хохирогч И.Э мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотоос """" улсын дугаартай Бонго-3 маркийн машин жолоодоод """""""" сум руу явж байсан юм. Тэгээд """""""""" сумын 6 дугаар багийн нутагт явж байхад """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгсэл миний араас мөргөсөн. Тэгээд хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн байсан. Ослын улмаас миний биед нугасны бяцрал үүссэн, тархинд хаван үүссэн, нурууны ясанд цууралт үүссэн. Би осол болох үед машиндаа 1 зорчигчтой явж байсан. Би тухайн машины жолоочоос сэтгэл санааны хохирол, урсгал зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Тухайн үед нь тэр жолооч надад учруулсан бүх хохирлоо барагдуулна гээд нотариатаар орж, хэлцэл хийсэн учраас Цагдаагийн байгууллагад хандаагүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
“...Тэгээд """""""" сум руу орох гээд явж байхад өгсүүр зам дээр ачаатай байсан болохоор 2 дугаар араагаараа өгсөж байхад толинд машины гэрэл тусаад хойноос машин ирээд мөргөсөн чинь машины жолоодлого алдаад машины жолооч талаараа буюу зүүн гар талаараа ойчсон. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан ба эгч миний нүүр рүү алгадаад сэрээсэн гэсэн, би тэр талаар сайн санахгүй байгаа. Тэгээд машинаас гарч байсан талаараа санаж байна. Тэгээд миний ухаан хэсэг балартаад юу ч санахгүй байж байгаад гайгүй болоод нар мандаж байхад юу болсон талаараа санаж эхэлсэн. Тухайн үед толгой их өвдөөд байсан. Тэгээд хэсэг гадаа сууж байгаад даараад байсан болохоор нөгөө бид хоёрыг мөргөсөн залуу манай машинд орж сууя гээд бид гурав ороод сууж байхад хүн ирээд яасан? юу болсон бэ? юугаар туслах вэ? гэж асуухад нь манай эгч цагдаа дуудаад өгөөрэй гэхэд нь за гээд яваад өгсөн. Тэгээд миний толгой эргээд өвдөөд байсан учраас нарийн санахгүй байна. Эгч А болохоор замын унаанд суугаад Хархорин сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эгч А """ аймаг руу дүү нар луугаа утсаар ярьсан байсан. Тэгээд """ аймгаас дүү нар ирээд намайг аваад намайг аваад Хархорин суманд ирж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байхад цагдаа ирсэн, хэмжилт хийх гээд дуудаад байна гэхээр нь А эгч бид хоёр буцаж очсон чинь манай машиныг мөргөсөн залуу миний 100 хувь буруу юм байна, би хүний их жимс ачсан явж байгаа болохоор боломжгүй байна, хоорондоо тохиролцъё, би та хоёрын хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Тэгээд нотариат дээр ирээд би тухайн жолооч Мд чи ахдаа 17.000.000 /арван долоон сая/ төгрөг өчих, тэгээд энэ машиныг ав, тэгээд хохиролгүй болъё гэж ярьсан. Харин эмчилгээний зардлыг чи дагаж яваад төлчих гэж ярьсан. Тэгээд бид гурав нотариат ороод бид хоёрыг мөргөсөн жолооч М баталгаа бичээд бид гурав баталгаажуулсан. Тэгээд тухайн машины жолооч М 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод уулзъя гэж тохирсон. Тэгээд ачаагаа яах вэ гэж байсан чинь манай нутгийн машин тааралдаад тал ачааг нь ачаад үлдсэн ачааг нь М өөрийнхөө машин дээр ачаад хүргэж өгсөн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод бид гурав уулзаад М бид хоёрыг эмнэлгээр явж үзүүлж, эм тариа авч өгсөн. Намайг болохоор нуруу нугасны гэмтэлтэй байна, хэвтэн эмчлүүл гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эм, тариа, эмчилгээний зардлыг М өгсөн. Эгч А бид хоёрын эмчилгээний зардалд 4.214.760 төгрөг зарцуулж, М төлсөн байсан. Миний тээврийн хэрэгслийг хаана, яаж хэдэн төгрөгөөр янзлуулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд М над руу гар утсаар залгаад машин засвараас гарлаа гэхээр нь одоо ах нь рамыг нь дурандуулна гэсэн чинь та тэр газраа олчих тэгээд уулзъя гээд тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор хүүхэд А, дүү Т нарыг явуулсан. Тэгээд Баянзүрх дүүрэгт байх засварын газарт очиж үзүүлэхэд нарийн дуран байхгүй гээд засварчин нь үзээд зүгээр гэж байна гээд хүүхэд, дүү хоёр хэлэхээр нь зургийг нь явуулчих гээд зургийг нь харсан чинь машины хойд тэвшний хаалтын зүүн доод буланг янзлуулаагүй байсан. Тэгээд би тухайн машины өнгө зөрүүтэй, рамыг нь дурандуулаагүй, хойд тэвшний хаалтыг янзлуулаагүй байсан болохоор ах нь авахгүй, эсвэл зараад борлуулаад өг гэсэн чинь хариу хэлэлгүй утсаа тасалсан. Тэгээд удалгүй эхнэр нь гар утсаар залгаад та машинаа авахгүй гэсэн юм уу гэхээр нь би Мд хэлсэн үгээ хэлсэн. Тэгсэн чинь энэнээс илүү машиныг чинь янзлуулж чадахгүй, эмчлүүлж чадахгүй. Та шүүхдээ өг, бид хоёр машиныг чинь айлын хашаанд хучаад орхиод явлаа гэж хэлээд утсаа таслаад дахиж холбоо бариагүй. """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн авто машин бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн машин гээд 19 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. 2013 онд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн. Миний машины араас мөргөсөн машин ногоон өнгийн толгойтой, цагаан өнгийн амбаартай, """"""" улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед Мэс архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тухайн үед миний машин дээр 25 кг-ийн шуудайтай 80 ширхэг хивэг, 2 урт цаасан хайрцагтай, 2 метр урттай, 5-6 ширхэг төмөр ачсан байсан. Би ослоос үүдэн хоёр дал, хүзүү хэсэг рүү хөшиж өвдөх, хүзүү, толгой өвдөх, зарим зүйлсийг мартаж санах, тээврийн хэрэгсэлд сууж явах үед айдастай болсон. Би сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгоно. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. М тухайн үед бол эхний ээлжийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Давтан үзлэг, эм, тарианы, эмчилгээний мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Баримтыг гаргаж өгнө. Надад төлж барагдуулаагүй хохирлын баримт нийт 5.424.430 төгрөг, үүнээс 1.424.430 эмчилгээ болон цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирэх, гомдол гаргах, мэдүүлэг өгөхөөр ирэхдээ тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн шатахууны зардал, 4.000.000 төгрөг нь намайг эмчилгээтэй байх хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл 2 сарын хугацаанд үхэр, адуу нийт 500 гаруй толгой малыг маллах малчны ажлын хөлс, малчин Б.Стай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2 сарын хөлс болох 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн зардлыг нэхэмжилж байна. Миний машинд урд салхины шил, жолооч талын буюу зүүн гар талын хаалга, цонх, хаалганы хойд талын багана, зүүн гар талын тэвшний хаалт, хойд талын тэвшний хаалт, тэвшний зүүн булан хэсэг нь 40 см орчим хуйларсан, нэмж суурилуулсан тэвшний бүхээгийн рам мурийж гажсан, бүхээгийн хучлага зүүн урд хэсгээрээ урагдсан, зүүн гар талын хойд гэрэл хагарсан, тээврийн хэрэгслийн хойд хэсгийн рам хэсэг гулзайсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Би хэргийн талаар мэдүүлэг өгчихсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. Хохирол төлбөрийн хувьд манай өмгөөлөгч дэлгэрэнгүй ярих байх гэв.
Хохирогч И.А мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би төрсөн дүү И.Эын хамт Улаанбаатар хотоос """ аймгийн Тариат сумын чиглэлд """" улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай явж байсан юм. Тэгээд Хархорин сумын 6 дугаар багийн нутагт явж байхад """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгсэл машины араас мөргөж, замын хажуу тал руу шидэгдэн, замаас гарсан. Тэгээд манай дүү ухаан алдчихсан байхаар нь хоёр хацар руу нь алгадаж сэрээсэн. Тэгээд тусламж дуудаж орилсон чинь Норд машины жолооч ирж машинаас гаргасан. Тэгээд Норд машины жолооч би буруугүй юм чинь замаас машинаа холдуулъя гээд байхаар нь би “Үгүй ээ, биднийг явж байхад араас ирээд мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь чимээгүй болсон. Тухайн үед гар, хөл хөхөрсөн толботой байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь битүү доргилттой байна, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Тухайн үед """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан ба би хамгаалах бүс зүүгээгүй, жолооч И.Э хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би шинжээч эмчид үзүүлнэ. Тухайн ослоос болоод сэтгэл санааны хохирол, урсгал зардлын талаар """""" улсын дугаартай, “Норд Бенз / Nord Benz/ маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч И.А мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох гээд явж байхад өгсүүр зам дээр ачаатай байсан болохоор их удаан явж байхад хойноос машин ирээд мөргөсөн чинь машин жолооч талаараа буюу зүүн гар тал руугаа ойчсон. Тэгээд би хүн байна уу гээд орилсон. Манай дүү Э тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд удалгүй нэг залуу баруун гар талын дээшээ харсан хаалгыг онгойлгоод би та хоёрыг мөргөчихлөө нэг залуу байсан. Тэгээд би түрүүлж баруун гар талын дээшээ харсан хаалгаар гараад дүү Эыг ухаан оруулаад дараа нь гаргасан. Тэгээд хэсэг сууж байгаад даараад байсан учраас нөгөө биднийг мөргөсөн залуугийн машинд орж суусан. Тэгээд байж байтал жижиг, цагаан машинтай хүн ирээд яасан, юу болсон бэ? юугаар туслах вэ гэхээр нь цагдаад дуудаад өгөөрэй гэсэн чинь за гээд яваад өгсөн. Тэгээд миний толгой эргээд өвдөөд байсан болохоор замын машинд суугаад Хархорин сумын эмнэлэг дээр ирээд үзүүлж байх хоорондоо """ аймаг руу дүү нар луугаа болсон асуудлын талаар хэлээд ирсэн. Тэгээд """ аймгаас ирсэн дүү нар осол болсон газар очиж Эыг авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн, хэмжилт хийх гээд байна гэхээр нь Э бид хоёр буцаж очсон чинь манай машиныг мөргөсөн залуу миний 100 хувь буруу юм байна, хоорондоо тохиролцъё, би хүний их жимс ачсан явж байгаа учраас боломжгүй байна. Би та хоёрын хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тэгээд бид гурав нотариат ороод бид хоёрыг мөргөсөн жолооч М баталгаа бичиж өгөөд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод уулзъя гэж тохирсон. Тэгээд ачаагаа яах вэ гэж байсан чинь манай нутгийн машин тааралдаад тал ачааг нь ачаад үлдсэн ачааг нь М өөрийнхөө машин дээр ачаад хүргэж өгсөн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод бид уулзаад М бид хоёрыг эмнэлгээр явж үзүүлж, эм тариа авч өгсөн. Тэгээд намайг гайгүй байна гээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Эыг болохоор нуруу нугасны гэмтэлтэй гээд хэвтэн эмчлүүл гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эм тариа, эмчилгээний зардлыг М өгсөн, хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний дүү Эын эзэмшлийн машин, харин араас мөргөсөн машин нь ногоон өнгийн толгойтой, цагаан өнгийн амбаартай байсан. Марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн үед Мэс архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тухайн үед манай машин дээр 25 кг-ийн шуудайтай 80 ширхэг хивэг, дулаалгын материал 2 урт цаасан хайрцагтай байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин дараа нь Э бид хоёр руу залгаад бие нь яаж байна гээд асууж болдоггүй л юм байхдаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
Би Мөнгөн гүүр эмнэлэгт мэдрэлийн эмчид үзүүлээд 40,000 төгрөгийг өөрөө төлсөн. Өчигдөр оройны байдлаар 200,000 төгрөгөөр буудалд хоносон. Тэгээд 240,000 төгрөг нэхэмжилж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...И.Э нь нийт 115,100 /нэг зуун арван таван мянга нэг зуу/ төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. ...И.А нь нийт 243,235 /хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин таван/ төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Уг төлбөрийг буруутай хүн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Б.С мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Э ахынд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд """ аймгийн """""" суманд очиж малыг нь маллаж байсан. Би тохирсон хугацаагаараа ажиллаж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад 2.000.000 төгрөгөөр малыг нь маллахаар тохиролцож, 2 сар ажиллаад 4.000.000 төгрөгийг дансаар авсан. Э ах ах нь зам тээврийн осолд орчихлоо, 2 сар мал маллаад өгөөч ах нь цалин хөлсийг нь өгье гэсэн юм. Намайг малыг нь маллаж байх хугацаанд Э ах өөрөө Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/,
""""""""""" төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Аын биед тархи доргилт, бүтэн биеийн доргилт, баруун гар, баруун хөлд, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,
"""""""""""""" төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Эын биед хүзүүний С4-С5 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал /миелопати/, хүзүү СЗ-С6 түвшинд жийргэвчний усны бүтцээ алдсан цүлхийсэн, нугасны хөндийн болон гарах мэдрэлийн язгуурын нүх бага зэрэг нарийссан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед эсэргүүцлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. /Хүзүү хэсгээрээ урагшаа хойшоо хүчтэй савагдах хөдөлгөөний үед гэх мэт/ Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.8-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,
Хохирогч И.Э /РД:"""""""/-ын Мед Траума болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн, эмчид үзүүлсэн хуудас, АШУҮИС-ийн төв эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмнэлгээс гарах үеийн эпикриз, шинжилгээний хариу болон өвчний түүхийн хуулбар, гавал ясны рентген зургийн хариу /хавтаст хэргийн 53-60 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч И.А /РД:"""""/-ын Мед Траума болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн, эмчид үзүүлсэн хуудас, өвчний түүхийн хуулбар, сээр, нурууны рентген зургийн хариу /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
"""" улсын дугаартай, Киа Бонго-3 тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын болон засварлах хөлсний үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49600/ДД№32581424 дугаартай “"""""""""" улсын дугаартай Киа бонго авто машины эвдрэлийн үнэлгээг 5,146,400 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 67-71 дүгээр хуудас/,
2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/,
Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48-03/54 дугаартай дүгнэлтэд: “""""""" улсын дугаартай машины жолооч Г.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/,
"""""""""""""" төвийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Эын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын улмаас шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвал илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/,
Хохирогч И.Эын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч И.Аын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/,
""" аймгийн Тариат сумын Хорго багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/,
Хохирогч И.Эын малчин Б.Стай мал маллах тухай байгуулсан гэрээ, цалин шилжүүлсэн гэх дансны хуулга /хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/,
Хохирлын болон зардлын баримтууд /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/,
Хохирогч И.Э /РД:"""""""/, иргэний нэхэмжлэгч И.А /РД:"""""/ нарын иргэний үнэмлэхийн лавлагаа,
Зам тээврийн ослын талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 111-117 дугаар хуудас/,
Г.М, И.Э нарын байгуулсан хэлцэл хавтаст хэргийн 120-123 дугаар хуудас/,
Зам тээврийн осолтой холбоотой зардлын хүснэгт, дансны гүйлгээний зурган үзүүлэлтүүд, """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 124-138 дугаар хуудас/,
"""""""""""" 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4/04 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/,
Яллагдагч Г.М ХААН банкин дахь """"""""" тоот дансны хуулга /хавтаст хэргийн 142-150 дугаар хуудас/,
Г.М урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаах лавлагаа, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/,
Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас/,
Г.М жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудас/,
Г.М яллагдагч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өмгөөлөгч авч байж мэдүүлэг өгнө. Энэ удаад мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 189 дүгээр хуудас/,
Г.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 60 цагийн хурдтай явж байсан. Тухайн машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ дутуу гүйцэж түрүүлж тухайн """" улсын дугаартай цагаан өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хойд тал буюу зүүн гар талын хойд хэсэг рүү өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай ногоон өнгийн Фусо маркийн тээврийн хэрэгслийн жолооч талаараа буюу баруун гар талаараа мөргөсөн чинь тухайн Бонго 3 маркийн тээврийн хэрэгсэл замаас гараад замын хажуу талын шороон дээр жолооч талаараа буюу зүүн гар талаараа ойчсон. Би 2-3 метр орчим урагшаа яваад зогссон. Тэгээд би машинаас буугаад тухайн тээврийн хэрэгсэл дээр очсон чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэгээд дээшээ харсан байсан байруун гар талын хаалгыг онгойлгоод тэр хоёр хүнээс гайгүй юу гайгүй гайгүй гээд би эхлээд эмэгтэйг нь гаргаад дараа нь тэр эмэгтэйн хамт нөгөө эрэгтэйг гаргасан. ...Тэгээд Э ах, А эгч хоёрыг эмнэлгээр орж үзүүлсэн. Эм, тариа, эмчилгээний мөнгө нийт 4,458,710 төгрөг болж, би төлсөн. """" улсын дугаартай цагаан өнгийн Бонго 3 маркийн тээврийн хэрэгслийг янзлуулах, засвар үйлчилгээ, эд ангийг сольж өгсөн, нийт 3,991,000 төгрөг болсон. ...Би өөрийн болгоомжгүй байдлаас болж зам тээврийн осол гарлаа, учирсан хохирлыг барагдуулна, өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 191-192 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.М 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр """"""""" нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх авто замд """""" улсын дугаартай, “Норд Бенз /North Benz/” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас И.Эын жолоодон явсан """" улсын дугаартай, “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч И.Аын эрүүл мэндэд тархи доргилт, бүтэн биеийн доргилт, баруун гар, баруун хөлд, цус хуралт бүхий хөнгөн, жолооч И.Эын эрүүл мэндэд хүзүүний С4-С5 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал /миелопати/, хүзүү СЗ-С6 түвшинд жийргэвчний усны бүтцээ алдсан цүлхийсэн, нугасны хөндийн болон гарах мэдрэлийн язгуурын нүх бага зэрэг нарийссан гэмтэл буюу хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, ослын газар дээрх схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас/, хохирогч И.Эын “...2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би Улаанбаатар хотоос """" улсын дугаартай Бонго-3 маркийн машин жолоодоод """ аймгийн Тариат сум руу явж байсан юм. Тэгээд Хархорин сумын 6 дугаар багийн нутагт явж байхад """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгсэл миний араас мөргөсөн. Тэгээд хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэсэн байсан. Ослын улмаас миний биед нугасны бяцрал үүссэн, тархинд хаван үүссэн, нурууны ясанд цууралт үүссэн. Би осол болох үед машиндаа 1 зорчигчтой явж байсан. Би тухайн машины жолоочоос сэтгэл санааны хохирол, урсгал зардал, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжилнэ. Тухайн үед нь тэр жолооч надад учруулсан бүх хохирлоо барагдуулна гээд нотариатаар орж, хэлцэл хийсэн учраас Цагдаагийн байгууллагад хандаагүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,“...Тэгээд Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орох гээд явж байхад өгсүүр зам дээр ачаатай байсан болохоор 2 дугаар араагаараа өгсөж байхад толинд машины гэрэл тусаад хойноос машин ирээд мөргөсөн чинь машины жолоодлого алдаад машины жолооч талаараа буюу зүүн гар талаараа ойчсон. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан ба эгч миний нүүр рүү алгадаад сэрээсэн гэсэн, би тэр талаар сайн санахгүй байгаа. Тэгээд машинаас гарч байсан талаараа санаж байна. Тэгээд миний ухаан хэсэг балартаад юу ч санахгүй байж байгаад гайгүй болоод нар мандаж байхад юу болсон талаараа санаж эхэлсэн. Тухайн үед толгой их өвдөөд байсан. Тэгээд хэсэг гадаа сууж байгаад даараад байсан болохоор нөгөө бид хоёрыг мөргөсөн залуу манай машинд орж сууя гээд бид гурав ороод сууж байхад хүн ирээд яасан? юу болсон бэ? юугаар туслах вэ? гэж асуухад нь манай эгч цагдаа дуудаад өгөөрэй гэхэд нь за гээд яваад өгсөн. Тэгээд миний толгой эргээд өвдөөд байсан учраас нарийн санахгүй байна. Эгч А болохоор замын унаанд суугаад """""""""" сумын эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эгч А """ аймаг руу дүү нар луугаа утсаар ярьсан байсан. Тэгээд """ аймгаас дүү нар ирээд намайг аваад намайг аваад Хархорин суманд ирж эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр байж байхад цагдаа ирсэн, хэмжилт хийх гээд дуудаад байна гэхээр нь А эгч бид хоёр буцаж очсон чинь манай машиныг мөргөсөн залуу миний 100 хувь буруу юм байна, би хүний их жимс ачсан явж байгаа болохоор боломжгүй байна, хоорондоо тохиролцъё, би та хоёрын хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн. Тэгээд нотариат дээр ирээд би тухайн жолооч Мд чи ахдаа 17.000.000 /арван долоон сая/ төгрөг өчих, тэгээд энэ машиныг ав, тэгээд хохиролгүй болъё гэж ярьсан. Харин эмчилгээний зардлыг чи дагаж яваад төлчих гэж ярьсан. Тэгээд бид гурав нотариат ороод бид хоёрыг мөргөсөн жолооч М баталгаа бичээд бид гурав баталгаажуулсан. Тэгээд тухайн машины жолооч М 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод уулзъя гэж тохирсон. Тэгээд ачаагаа яах вэ гэж байсан чинь манай нутгийн машин тааралдаад тал ачааг нь ачаад үлдсэн ачааг нь М өөрийнхөө машин дээр ачаад хүргэж өгсөн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод бид гурав уулзаад М бид хоёрыг эмнэлгээр явж үзүүлж, эм тариа авч өгсөн. Намайг болохоор нуруу нугасны гэмтэлтэй байна, хэвтэн эмчлүүл гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эм, тариа, эмчилгээний зардлыг М өгсөн. Эгч А бид хоёрын эмчилгээний зардалд 4.214.760 төгрөг зарцуулж, М төлсөн байсан. Миний тээврийн хэрэгслийг хаана, яаж хэдэн төгрөгөөр янзлуулсан талаар мэдэхгүй байна. Тэгээд М над руу гар утсаар залгаад машин засвараас гарлаа гэхээр нь одоо ах нь рамыг нь дурандуулна гэсэн чинь та тэр газраа олчих тэгээд уулзъя гээд тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан болохоор хүүхэд А, дүү Т нарыг явуулсан. Тэгээд Баянзүрх дүүрэгт байх засварын газарт очиж үзүүлэхэд нарийн дуран байхгүй гээд засварчин нь үзээд зүгээр гэж байна гээд хүүхэд, дүү хоёр хэлэхээр нь зургийг нь явуулчих гээд зургийг нь харсан чинь машины хойд тэвшний хаалтын зүүн доод буланг янзлуулаагүй байсан. Тэгээд би тухайн машины өнгө зөрүүтэй, рамыг нь дурандуулаагүй, хойд тэвшний хаалтыг янзлуулаагүй байсан болохоор ах нь авахгүй, эсвэл зараад борлуулаад өг гэсэн чинь хариу хэлэлгүй утсаа тасалсан. Тэгээд удалгүй эхнэр нь гар утсаар залгаад та машинаа авахгүй гэсэн юм уу гэхээр нь би Мд хэлсэн үгээ хэлсэн. Тэгсэн чинь энэнээс илүү машиныг чинь янзлуулж чадахгүй, эмчлүүлж чадахгүй. Та шүүхдээ өг, бид хоёр машиныг чинь айлын хашаанд хучаад орхиод явлаа гэж хэлээд утсаа таслаад дахиж холбоо бариагүй. """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн авто машин бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр орж ирсэн машин гээд 19 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. 2013 онд Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн. Миний машины араас мөргөсөн машин ногоон өнгийн толгойтой, цагаан өнгийн амбаартай, """"""" улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгсэл байсан. Тухайн үед Мэс архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тухайн үед миний машин дээр 25 кг-ийн шуудайтай 80 ширхэг хивэг, 2 урт цаасан хайрцагтай, 2 метр урттай, 5-6 ширхэг төмөр ачсан байсан. Би ослоос үүдэн хоёр дал, хүзүү хэсэг рүү хөшиж өвдөх, хүзүү, толгой өвдөх, зарим зүйлсийг мартаж санах, тээврийн хэрэгсэлд сууж явах үед айдастай болсон. Би сэтгэцэд учирсан хохирлын зэргээ тогтоолгоно. Тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. М тухайн үед бол эхний ээлжийн эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Давтан үзлэг, эм, тарианы, эмчилгээний мөнгийг төлж барагдуулаагүй байгаа. Баримтыг гаргаж өгнө. Надад төлж барагдуулаагүй хохирлын баримт нийт 5.424.430 төгрөг, үүнээс 1.424.430 эмчилгээ болон цагдаагийн байгууллагад хүрэлцэн ирэх, гомдол гаргах, мэдүүлэг өгөхөөр ирэхдээ тээврийн хэрэгсэлд хэрэглэсэн шатахууны зардал, 4.000.000 төгрөг нь намайг эмчилгээтэй байх хугацаанд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ныг хүртэл 2 сарын хугацаанд үхэр, адуу нийт 500 гаруй толгой малыг маллах малчны ажлын хөлс, малчин Б.Стай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, 2 сарын хөлс болох 4.000.000 төгрөгийг шилжүүлсэн зардлыг нэхэмжилж байна. Миний машинд урд салхины шил, жолооч талын буюу зүүн гар талын хаалга, цонх, хаалганы хойд талын багана, зүүн гар талын тэвшний хаалт, хойд талын тэвшний хаалт, тэвшний зүүн булан хэсэг нь 40 см орчим хуйларсан, нэмж суурилуулсан тэвшний бүхээгийн рам мурийж гажсан, бүхээгийн хучлага зүүн урд хэсгээрээ урагдсан, зүүн гар талын хойд гэрэл хагарсан, тээврийн хэрэгслийн хойд хэсгийн рам хэсэг гулзайсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/, хохирогч И.Аын “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би төрсөн дүү И.Эын хамт Улаанбаатар хотоос """ аймгийн"""""""""""" сумын чиглэлд """" улсын дугаартай Бонго-3 маркийн машинтай явж байсан юм. Тэгээд ........... нутагт явж байхад """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгсэл машины араас мөргөж, замын хажуу тал руу шидэгдэн, замаас гарсан. Тэгээд манай дүү ухаан алдчихсан байхаар нь хоёр хацар руу нь алгадаж сэрээсэн. Тэгээд тусламж дуудаж орилсон чинь Норд машины жолооч ирж машинаас гаргасан. Тэгээд Норд машины жолооч би буруугүй юм чинь замаас машинаа холдуулъя гээд байхаар нь би “Үгүй ээ, биднийг явж байхад араас ирээд мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь чимээгүй болсон. Тухайн үед гар, хөл хөхөрсөн толботой байсан. Тэгээд эмнэлэгт үзүүлсэн чинь битүү доргилттой байна, зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн. Тухайн үед """""" улсын дугаартай, “Норд Бенз /Nord Benz/” маркийн тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан ба би хамгаалах бүс зүүгээгүй, жолооч И.Э хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би шинжээч эмчид үзүүлнэ. Тухайн ослоос болоод сэтгэл санааны хохирол, урсгал зардлын талаар """""" улсын дугаартай, “Норд Бенз / Nord Benz/ маркийн тээврийн хэрэгслийн жолоочоос нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч И.Аын “...Тэгээд """"""""""" руу орох гээд явж байхад өгсүүр зам дээр ачаатай байсан болохоор их удаан явж байхад хойноос машин ирээд мөргөсөн чинь машин жолооч талаараа буюу зүүн гар тал руугаа ойчсон. Тэгээд би хүн байна уу гээд орилсон. Манай дүү Э тухайн үед ухаан алдсан байсан. Тэгээд удалгүй нэг залуу баруун гар талын дээшээ харсан хаалгыг онгойлгоод би та хоёрыг мөргөчихлөө нэг залуу байсан. Тэгээд би түрүүлж баруун гар талын дээшээ харсан хаалгаар гараад дүү Эыг ухаан оруулаад дараа нь гаргасан. Тэгээд хэсэг сууж байгаад даараад байсан учраас нөгөө биднийг мөргөсөн залуугийн машинд орж суусан. Тэгээд байж байтал жижиг, цагаан машинтай хүн ирээд яасан, юу болсон бэ? юугаар туслах вэ гэхээр нь цагдаад дуудаад өгөөрэй гэсэн чинь за гээд яваад өгсөн. Тэгээд миний толгой эргээд өвдөөд байсан болохоор замын машинд суугаад Хархорин сумын эмнэлэг дээр ирээд үзүүлж байх хоорондоо """ аймаг руу дүү нар луугаа болсон асуудлын талаар хэлээд ирсэн. Тэгээд """ аймгаас ирсэн дүү нар осол болсон газар очиж Эыг авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд эмнэлэг дээр байхад цагдаа нар ирсэн, хэмжилт хийх гээд байна гэхээр нь Э бид хоёр буцаж очсон чинь манай машиныг мөргөсөн залуу миний 100 хувь буруу юм байна, хоорондоо тохиролцъё, би хүний их жимс ачсан явж байгаа учраас боломжгүй байна. Би та хоёрын хохирлыг барагдуулна гэж хэлсэн. Тэгээд бид гурав нотариат ороод бид хоёрыг мөргөсөн жолооч М баталгаа бичиж өгөөд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод уулзъя гэж тохирсон. Тэгээд ачаагаа яах вэ гэж байсан чинь манай нутгийн машин тааралдаад тал ачааг нь ачаад үлдсэн ачааг нь М өөрийнхөө машин дээр ачаад хүргэж өгсөн. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод бид уулзаад М бид хоёрыг эмнэлгээр явж үзүүлж, эм тариа авч өгсөн. Тэгээд намайг гайгүй байна гээд гэрээрээ эмчилгээ хийлгэсэн. Эыг болохоор нуруу нугасны гэмтэлтэй гээд хэвтэн эмчлүүл гээд Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн эм тариа, эмчилгээний зардлыг М өгсөн, хэдэн төгрөг гэдгийг нь мэдэхгүй байна. """" улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний дүү Эын эзэмшлийн машин, харин араас мөргөсөн машин нь ногоон өнгийн толгойтой, цагаан өнгийн амбаартай байсан. Марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн үед Мэс архи, согтууруулах ундааны зүйл үнэртээгүй. Тухайн үед манай машин дээр 25 кг-ийн шуудайтай 80 ширхэг хивэг, дулаалгын материал 2 урт цаасан хайрцагтай байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин дараа нь Э бид хоёр руу залгаад бие нь яаж байна гээд асууж болдоггүй л юм байхдаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Г.Ггийн “...И.Э нь нийт 115,100 /нэг зуун арван таван мянга нэг зуу/ төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. ...И.А нь нийт 243,235 /хоёр зуун дөчин гурван мянга хоёр зуун гучин таван/ төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Уг төлбөрийг буруутай хүн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.Сгийн: “...Би Э ахынд 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд """ аймгийн Тариат суманд очиж малыг нь маллаж байсан. Би тохирсон хугацаагаараа ажиллаж 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад 2.000.000 төгрөгөөр малыг нь маллахаар тохиролцож, 2 сар ажиллаад 4.000.000 төгрөгийг дансаар авсан. Э ах ах нь зам тээврийн осолд орчихлоо, 2 сар мал маллаад өгөөч ах нь цалин хөлсийг нь өгье гэсэн юм. Намайг малыг нь маллаж байх хугацаанд Э ах өөрөө Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Эхнэр нь хүүхдүүдийнхээ хамт гэртээ байж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Аын биед тархи доргилт, бүтэн биеийн доргилт, баруун гар, баруун хөлд, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Эын биед хүзүүний С4-С5 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал /миелопати/, хүзүү СЗ-С6 түвшинд жийргэвчний усны бүтцээ алдсан цүлхийсэн, нугасны хөндийн болон гарах мэдрэлийн язгуурын нүх бага зэрэг нарийссан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед эсэргүүцлийн хүчний үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой. /Хүзүү хэсгээрээ урагшаа хойшоо хүчтэй савагдах хөдөлгөөний үед гэх мэт/ Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.8-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, хохирогч И.Э /РД:"""""""/-ын Мед Траума болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн, эмчид үзүүлсэн хуудас, АШУҮИС-ийн төв эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэг, Мөнгөн гүүр эмнэлгийн эмнэлгээс гарах үеийн эпикриз, шинжилгээний хариу болон өвчний түүхийн хуулбар, гавал ясны рентген зургийн хариу /хавтаст хэргийн 53-60 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч И.А /РД:"""""/-ын Мед Траума болон Гэмтэл согог судлалын үндэсний төвд шинжилгээ өгсөн, эмчид үзүүлсэн хуудас, өвчний түүхийн хуулбар, сээр, нурууны рентген зургийн хариу /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/, """" улсын дугаартай, Киа Бонго-3 тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын болон засварлах хөлсний үнэлгээг тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 49600/ДД№32581424 дугаартай “"""" улсын дугаартай Киа бонго авто машины эвдрэлийн үнэлгээг 5,146,400 төгрөг” гэх үнэлгээ /хавтаст хэргийн 67-71 дүгээр хуудас/, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас/, Зам тээврийн ослын талаарх шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48-03/54 дугаартай дүгнэлтэд: “""""""" улсын дугаартай машины жолооч Г.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 86-88 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “И.Эын сэтгэцэд 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зам тээврийн ослын улмаас шалтгаалан гэмтлийн дараах стрессийн хариу урвал илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас/, хохирогч И.Эын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний нэхэмжлэгч И.Аын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/, """ аймгийн """""" сумын """""""" даргын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 157 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/, Хохирогч И.Эын малчин Б.Стай мал маллах тухай байгуулсан гэрээ, цалин шилжүүлсэн гэх дансны хуулга /хавтаст хэргийн 105-107 дугаар хуудас/, Хохирлын болон зардлын баримтууд /хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас/, хохирогч И.Э /РД:"""""""/, иргэний нэхэмжлэгч И.А /РД:"""""/ нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, Зам тээврийн ослын талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 111-117 дугаар хуудас/, Г.М, И.Э нарын байгуулсан хэлцэл хавтаст хэргийн 120-123 дугаар хуудас/, Зам тээврийн осолтой холбоотой зардлын хүснэгт, дансны гүйлгээний зурган үзүүлэлтүүд, """" улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 124-138 дугаар хуудас/, ............ даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 4/04 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/, Яллагдагч Г.М ХААН банкин дахь """""" тоот дансны хуулга /хавтаст хэргийн 142-150 дугаар хуудас/, Г.М урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаах лавлагаа, жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 152 дугаар хуудас/, """"""""""""" шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас/, Г.М жолоочийн үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 158-161 дүгээр хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Г.М нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж И.Эын эрүүл мэндэд хүнд, И.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 10, 12 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Мд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.М-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн үйл баримтад маргаагүй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч И.Эт 11,898,500 төгрөгийн хохирол /хх-ийн 21-23-р хуудас/ учирсан байна.
Хохирогч И.Эт гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаарт шинжээчийн дүгнэлтэд ...гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэгт хамаарч байх тул хүчин төгөлдөр үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (660,000 төгрөг)-г 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн, хохирогч И.Эт сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг нийт 6,600,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч нийт 8,786,500 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байгаа тул нэмж нэхэмжилнэ гэдэг.
Иргэний нэхэмжлэгч Г.Ггийн нэхэмжилсэн төлбөр төлөгдсөн байдаг.
Иргэний нэхэмжлэгч И.Аын нэхэмжилсэн мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсний төлбөр 40,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн буудлын зардал 200,000 төгрөг зэргийг нэхэмжилсэн байдаг.
Үүнээс шүүгдэгч Т.М нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр 2,112,830 төгрөгийн хохирол төлсөн баримт ирүүлсэн байна.
Хохирлын 5,058,500 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаснаас 2,112,830 хасч үлдэх 2,945,670 төгрөгийг хохирогч И.Эт олгохоор нэхэмжлэлийн шаардлагаас 3,728,000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангаагүй байна.
Иргэний нэхэмжлэгч И.А нь буудлын зардал болох 200,000 төгрөг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсний төлбөр 40,000 төгрөгийг шүүх хэлэлцүүлгийн шатанд төлж барагдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэлийн шаардлагаас хохирогч И.Э нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, сарын 2,000,000 төгрөгөөр цалинжуулан мал маллуулсны төлбөр болох 4,000,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогч И.Эт үзүүлсэн эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 115,100 төгрөг, иргэний нэхэмжлэгч И.Ад үзүүлсэн эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал болох 243,235 төгрөг, нийт 358,335 төгрөгийг шүүгдэгч Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн болохыг дурдав.
Шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг барагдуулсан болох нь хохирогч И.Э “...хохирогч И.Э, иргэний нэхэмжлэгч И.А бид Г.Мэс хохиролд 11,898,500 төгрөгийн хохирлоо хүлээж авлаа. Цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй мөн болгоомжгүйгээр бидэнд хохирол учруулсан тул Г.М-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүхээс шүүгдэгч Г.М 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр """"""""" нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх авто замд """""" улсын дугаартай, “Норд Бенз /North Benz/” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас И.Эын жолоодон явсан """" улсын дугаартай, “Киа Бонго” маркийн тээврийн хэрэгслийг араас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч И.Аын эрүүл мэндэд тархи доргилт, бүтэн биеийн доргилт, баруун гар, баруун хөлд, цус хуралт бүхий хөнгөн, жолооч И.Эын эрүүл мэндэд хүзүүний С4-С5 дугаар нугалмын түвшинд нугасны няцрал /миелопати/, хүзүү СЗ-С6 түвшинд жийргэвчний усны бүтцээ алдсан цүлхийсэн, нугасны хөндийн болон гарах мэдрэлийн язгуурын нүх бага зэрэг нарийссан гэмтэл буюу хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд түүнчлэн шүүхийн шатанд хэлэлцүүлсэн баримтуудаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол гэж тодотгож зааж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол дээрх төрлийн гэмт хэргийг хүндрүүлж үзэхээр хуульд тодорхойлон зааж өгсөн байгаа. Энэ гэмт хэргийн улмаас И.Эын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, И.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Түүнчлэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр уг осол нь жолооч Г.М буруутай үйл ажиллагааны улмаас буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан дүрмийг жолооч Г.М зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болсон нь тогтоогдсон байна. Энэ шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч тал болон хохирогч тал аль аль нь маргаангүй хүлээн зөвшөөрсөн. Дээрээс нь шүүгдэгч Г.М тухайд болон түүний өмгөөлөгч Г.Гандөш нарын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргахгүй талаараа илэрхийлсэн байгаа. Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс асуулт асууж тодруулж байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргах уу гэдэг асуултад маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа гэсэн хариултыг өгсөн. Тиймээс энэ асуултаар давхар тогтоогдож байна гэж үзэж байгаа. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр уг үйл явдал, үйл баримт нь зам тээврийн осол мөн болохыг тогтоогоод, Г.М буруутай үйл ажиллагааны улмаас осол болсон гэдгийг нь тогтоогоод гаргачихсан байж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад жолооч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг туйлын тодорхой тайлбарлаж зааж өгсөн байна. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоочийн дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж хөтөлж яваа хүнийг ойлгохоор заасан тул дээрх хуулийн тайлбарт нийцэж байгаа. Тодруулж хэлбэл уг гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн тухайд Г.М тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан эсэхээс үл шалтгаалаад дээрх гэмт хэргийн субъект байх бүрэн боломжтой гэдэг нь нотлогдож байгаа. Хохирол төлбөрийн тухайд сая талууд мэтгэлцэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Эын зүгээс эрүүл мэндэд учирсан хохирол мөн өөр орон нутагт энэ үйл баримттай холбоотойгоор зорчихтой холбогдуулан 1,424,430 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн, мөн туслах малчинтай холбоотой 4,000,000 төгрөгийг нэхэмжилсэн тохиолдол байгаа. Улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлтийг үйлдэхдээ хуульд нийцүүлэн өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд зааснаар туслах малчны хөлс нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзээгүйн улмаас дээрх 4,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхих нь зүйтэй гэдэг үүднээс хохиролд оруулан тооцож яллах дүгнэлтэд тусгаагүй болно. Өөрөөр хэлбэл хохирогчоос нэхэмжилсэн төлбөр нийтдээ 2,112,830 төгрөг төлөгдөөгүй байна гэж дүгнэсэн. Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч нарын зүгээс яллах дүгнэлтэд дурдагдсан мөнгөн төлбөрүүдийг төлсөн талаар баримтыг гаргаж өгсөн байгаа. Ингээд нийтэд нь дүгнээд үзэхэд шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байна гэж дүгнэж байна” гэв.
Шүүгдэгч Г.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”,
Мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” гэж,
Шүүгдэгч Г.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалт нь санкцын хувьд “...эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заасан.
Иймээс шүүх, шүүгдэгч Г.М гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1-т “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж тус тус шийдвэрлэв.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч Г.М нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА