Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 0351

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                 

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: И.Буманбаяр

улсын яллагч: И.Ариунсанаа

шүүгдэгч нарын     өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: З.Очбаатар, Ө.Самдандорж  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн    прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181  дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5  дах хэсэгт заасан гэмт хэрэгт Бэйс овогт Зоригтын Очбаатар, Боржигон овогт Өлзийжаргалын Самдандорж нарт   холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201725011153  дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын  12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Бэйс овогт Зоригтын Очбаатар,1992  оны  6 дугаар сарын 18-ны  өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3а-134  тоотод оршин суудаг бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 1 жил 6 сарын хугаццагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, РД:УШ92061814

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Өлзийжаргалын Самдандорж,1990  оны  6 дугаар сарын 28-ны  өдөр Архангай  аймгийн Цэцэрлэг  суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд   боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх,  дүү нарын  хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо  1 дүгээр хэсэг 817  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  РД:АН900628                                                         15,

Холбогдсон хэргийн талаар:

           З.Очбаатар, Ө.Самдандорж нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн Г.Эрдэнэсүхэд хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  З.Очбаатар    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

     Шүүгдэгч  Ө.Самдандорж    шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөн нэмж тайлбарлах зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв гэв.

           Шүүгдэгч З.Очбаатар    мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны зүүн тийш явах талын автобусны буудал дээр зүс таних Эрдэнэсүхтэй тааралдсан. Тухайн үед би тус буудал дээр Самдандоржтой цуг байж байсан. Эрдэнэсүх тэрүүгээр явж л байсан. Тэгэхээр нь би очоод Эрдэнэсүхийн шанаа хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгэхэд тэнд халтуур хийдэг жолооч нар салгасан. Би тэгээд Самдандоржийн хамт харьсан. Би тухайн үед Эрдэнэсүхтэй тааралдаад шууд очоод зодсон. Эрдэнэсүх нь манай танил дүү Даваанямыг тэр өдөр дээрлэхсэн байсан юм. Би согтуу байсан болохоор шууд очоод зодсон. Эрдэнэсүх ч мөн согтуу байсан. Би Эрдэнэсүхийн шанаа хавьд хоёр удаа л цохисон. Самдандорж яаж цохисон талаар би мэдээгүй гэжээ. /хх-ийн 43/

     Шүүгдэгч  Ө.Самдандорж     мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр найз Очбаатарын хамт Улиастайд миний машинд 3 ширхэг том пиво уусан. Тухайн үед машинаа Даваанямаар бариулаад Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны зүүн тийш явах талын автобусны буудал дээр ойролцоогоор орой 23.00 цагийн орчимд очсон. Тэгээд цааш юу болсон эсэхийг санахгүй байна. Би пиво их уусан болохоор тасарчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд шөнө гэрийнхээ гадаа ирсэн байсан бөгөөд гэрлүүгээ орж амарсан.  Манай гэрт Давааням хүргэж ирсэн. Би гэртээ яг хэдэн цагт орсон эсэхээ мэдэхгүй байгаа юм. Би ямар шалтгаанаар Эрдэнэсүхийг цохиж зодсоныг санахгүй байгаа юм. Би тухайн үед Очбаатарыг өмөөрч очсон байх. Надад хүн зодсон асуудал байхгүй. Тухайн үед Очбаатар, Давааням, Эрдэнэсүх нар байсан. Эрдэнэсүх мөн согтуу байсан гэжээ. /хх-ийн 46/

     Г.Эрдэнэсүхийн Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна./хх-н 1, 3,/

    Г.Эрдэнэсүх, З.Очбаатар,Ө.Самдандорж,Д.Давааням нараас асууж авюсан тайлбарууд /хх-н 4-8/

         Хохирогч Г.Эрдэнэсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр офицерүүдийн ордны автобусны буудал дээр найз Бат-Эрдэнийн хамт таньдаг жолооч ахтай гар бариад зогсож байтал зүс таних Бакуунаа буюу Очбаатар гэх залуу гүйж ирээд шууд нүүр лүү гараараа цохисон.Тэгээд би унаад цусаа арчаад босоод иртэл нөгөө Саамкаа буюу Сампандорж гэгч нь миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ахиад унаад босож ирсэн чинь тэр хоёр яваад өгсөн. Би Самдандорж, Очбаатар гэх нэрийг нь дараа нь мэдэж авсан. Би тэр хоёрыг Саамкаа, Бакуунаа гэдгээр нь л зүс танина. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Би хүнтэй гар бариад зогсож байтал Очбаатар гүйж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гараад цусаа арчаад зогсож байтал Самдандорж ирээд миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон. Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тухайн үед мөн согтуу байсан гэжээ.  /хх-н 9-12/

           Гэрч Д.Давааням мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Би 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танил Самдандорж, Очбаатар нартай Улиастайд уулзсан. Тэгээд Очбаатар, Самдандорж нар машин дотор пиво уугаад би машиныг барьсан. Тухайн өдрийн орой буюу 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө 00.00 цагийн үед офицерүүдийн ордны автобусны буудал дээр ирсэн. Би машиныхаа гадаа зогсож байтал нэг эрээн цамцтай миний үеийн залуу намайг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь хартал тэр залуу согтуу байсан ба Очбаатартай зодолдоод унахаар нь би очиж салгасан. Тухайн үед намайг очиход Самдандоржийг цаана нь үл таних хэдэн жолооч нар бариад зогсож байсан. Нөгөө залуу Баянзүрх дүүрэг чиглээд яваад өгсөн. Би Очбаатар, Самдандорж нарыг аваад Хаанчлал буудал руу явсан. Намайг харахад Самдандорж зодоонд оролцоогүй цаана нь хүмүүс барьчихсан байсан. Очбаатар тухайн Эрдэнэсүх гэгчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Нөгөөдөх нь өөдөөс нь мөн сарвалзаад л байх шиг байсан гэжээ. /хх-н 13-14/

              Гэрч Б.Өлзийбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын буудал дээр өөрийн 1102УБП улсын дугаартай Тоёота Приус 20 маркын автомашинтайгаа Улиастай руу хүн тээвэрлэхээр зогсож байтал 23.00 цагийн орчимд Эрдэнээ буюу Эрдэнэсүх гэх банди Баагий гэх найзтайгаа, Сайхнаа гэх нэг залуутай хамт ирсэн. Тэгээд Эрдэнээ нь согтуу тухайн буудал дээр байсан нэг жолооч залуутай маргалдаад байсан. Би тэр залуугийн овог нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн залуу Эрдэнэсүхийг зодож цохисон зүйл байхгүй. Эрдэнэсүхэд ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Харин Эрдэнэсүх нь өөрөө тэр хүн рүү дайраад байсан. Би тухайн үед халтууранд явж байсан. Тэгээд намайг явсаны дараа Эрдэнэсүх, Бакуунаа, Самка гэж зүс харж байсан залуучууд зодолдсон гэсэн гэжээ.  /хх-н 15-16/

          Гэрч Ц.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:   Би 2017 оны 3 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр Сайханаа ахын машинтай дотор нь сууж байтал гадаа бужигнаад явчихсан. Тэгэхээр нь буугаад хартал манай найз Эрдэнэсүх зодуулсан байдалтай хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд цусыг нь арчаад машинд суулгаад байж байгаад гэрлүүгээ харьцгаасан. Эрдэнэсүхийг Бакуунаа, Саамкаа хоёр зодсон гэсэн би өөрөө машин дотор сууж байсан болохоор хараагүй. Юунаас болж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Эрдэнэсүх бид хоёр нэг том савтай пиво хувааж уусан байсан юм. Эрдэнэсүхийн хамраас цус гарсан байснаас өөрөөр гэмтсэн юм харагдаагүй гэжээ.  /хх-н 17-18/

             Гэрч М.Бямбадаш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө ойролцоогоор 23.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр байж байтал Очбаатар, Эрдэнээ хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Би Очбаатарыг аваад холдуулсан чинь Самдандорж Эрдэнээтэй зууралдчихсан зодолдож байсан. Би   Очбаатарыг бариад зогсож байсан чинь тэнд байсан хүмүүс Самдандорж, Эрдэнэсүх хоёрыг салгасан. Тэгээд Эрдэнэ яваад өгсөн. Эрдэнэсүх, Очбаатар хоёр юунаас болоод зодолдсоныг би мэдээгүй. Би машин дотор сууж байсан юм. Самдандорж, Эрдэнээ хоёр харилцан бие биенийхээ нүүр лүү л цохиод байсан гэжээ.  /хх-н 19-20/

Гэрч Г.Өнөрсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2017 оны 03 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө ойролцоогоор 00.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр өөрийн 16-60 УНЦ улсын дугаартай автомашин дотроо байж байтал Бат-Эрдэнэ гэх манай танил дүү ирээд ахаа Эрдэнээг зодчихлоо гэсэн. Тэгээд би буугаад очтол Эрдэнээ хамраа барьчихсан газар сууж байсан. Тэгээд би хэн зодсон юм гэж асуухад Бакуунаа цохичихлоо гэсэн. Би Бакуунаатай уулзахаар очтол Бакуунаа байгаагүй. Тэгээд ерөнхийдөө тарцгаасан. Эрдэнэсүхийг Очбаатар цохисон гэсэн. Би яг цохисоныг нь хараагүй. Тухайн үед би машин дотроо байсан юм. Намайг очиход зодоон болоод дууссан байсан. Хэрэг болсоны дараа намайг очиход Эрдэнээгийн хамраас цус гарсан байдалтай байсан, харин Самдандорж, Очбаатар хоёрт ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Эрдэнэсүх, Очбаатар хоёр согтуу байсан. Самдандорж тухайн үед надтай тааралдаагүй гэжээ.   /хх-н 21-22/

Гэрч Н.Золбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Өлзийсайхан овогтой Самдандорж манай аавын ахынх нь хүүхэд байгаа юм. Самдандорж 1990 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн. Айлын хоёр дахь хүүхэд байгаа юм. Ө.Самдандорж нь 8 дугаар ангиа Архангай аймагт суралцан төгсөж Улаанбаатар хотод орж ирээд барилгын коллеж төгссөн. Тэрээр бүрэн дунд боловсролтой, эхнэр хүүхэдгүй, Одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрхан 817 тоотод аав, ээж, дүүгийн хамт амьдардаг юм. Самдандоржийг Саамкаа гэж дууддаг юм. Ө.Самдандорж даруухан зан ааштай, дөлгөөн, хүний үг авдаг ажилд махруу сайн, хүнд их тусархуу хүн байгаа юм. Самдандорж архи уудаг эсэхийг би мэдэхгүй надтай архи уусан байдалтай тааралдаж байгаагүй гэжээ.  /хх-н 23-24/

Гэрч Б.Батцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:Зоригт овогтой Очбаатар манай нөхөр байгаа юм. З.Очбаатар 1992 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод айлын 3 дахь хүүхэд болж төрсөн.  Дээрээ хоёр ахтай доороо 2 дүүтэй. З.Очбаатар нь Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Улиастайн 87 дугаар сургуулийг 2009 онд төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. З.Очбаатар одоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3-а хэсэг 134 тоотод хашаан дотроо тусдаа байшинд миний бие Батцэцэгийн хамт амьдардаг юм. Хажуу байшинд Очбаатарын аав Зоригт, ээж Галсмаа, дүү Очгэрэл, Отгонбаатар нар нь амьдардаг юм. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй байгаа. Гэхдээ би одоо жирэмсэн байгаа. Очбаатарыг Бакуунаа гэж дууддаг юм. Очбаатар даруу төлөв зантай, үг дуу цөөтэй, найрсаг, хүнд тусархуу зантай хүн байгаа юм. Хүнтэй нэг их юм яриад байдаггүй юм гэжээ.  /хх-н 27-28/

Шинжилгээ хийх шинжээч томилох тухай тогтоол /хх-н 30/

      Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн  4298 дугаар дүгнэлтэд:

        1.Эрдэнэсүхийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо

        2..5.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

        3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 31/

Шинжээчийн дүгнэлтийг оролцогчдод танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 32-34/

З.Очбаатарыг П.Золжаргал, Ж.Цэндсугар нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 35-37/

    Ө.Самдандоржийг Н.Золбаяр, Г.Бүдбазар  нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх-н 38-40/

З.Очбаатарыг сэжигтнээр тооцох тогтоол,  байцаасан  тэмдэглэл/хх-н41-43/, яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл/ хх-н 47-49/

 Ө.Самдандоржийг сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл/хх-н 44-46/ ,яллагдагчаар татах тогтоол, байцаасан тэмдэглэл/ хх-н 50-52/

З.Очбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 3 дугаар хэсэг Улиастайн 134 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 53/урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/, шийтгэх тогтоолын хуулбар/ хх-н 70-73/

Ө.Самдандоржийн  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56/, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 1 дүгээр  хэсэг Баатархайрханы 817  тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 58/,

Хохирогч Г.Эрлэнэсүхийн хохирлоо барагдуулсан тул гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 65/ зэрэг болно.

    З.Очбаатар, Ө.Самдандорж нар нь 2017 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо офицеруудын ордны автобусны буудал дээр Г.Эрдэнэсүхэд хүч хэрэглэн бие махбодид нь хөнгөн хохирол  учруулан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

          Хохирогч Эрдэнэсүхийн биед зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээчийн дүгнэлт

          Хохирогч Г.Эрдэнэсүх мөрдөн байцаалтад өгсөн … зүс таних Бакуунаа буюу Очбаатар гэх залуу гүйж ирээд шууд нүүр лүү гараараа цохисон.Тэгээд би унаад цусаа арчаад босоод иртэл нөгөө Саамкаа буюу Сампандорж гэгч нь миний нүүр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд би ахиад унаад босож ирсэн чинь тэр хоёр яваад өгсөн. Би Самдандорж, Очбаатар гэх нэрийг нь дараа нь мэдэж авсан….. Намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон.Тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би тухайн үед мөн согтуу байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 11/

           Гэрч Д.Даваанямын  мөрдөн байцаалтад өгсөн … Улиастайд уулзсан. Тэгээд Очбаатар, Самдандорж нар машин дотор пиво уугаад би машиныг барьсан. Тухайн өдрийн орой буюу 3 дугаар сарын 22-с 23-нд шилжих шөнө 00.00 цагийн үед офицерүүдийн ордны автобусны буудал дээр ирсэн. Би машиныхаа гадаа зогсож байтал нэг эрээн цамцтай миний үеийн залуу намайг мөрлөөд гарсан. Тэгэхээр нь хартал тэр залуу согтуу байсан ба Очбаатартай зодолдоод унахаар нь би очиж салгасан. Тухайн үед намайг очиход Самдандоржийг цаана нь үл таних хэдэн жолооч нар бариад зогсож байсан. Очбаатар тухайн Эрдэнэсүх гэгчийн нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж байсан. Нөгөөдөх нь өөдөөс нь мөн сарвалзаад л байх шиг байсан гэсэн мэдүүлэг  /хх-н 13-14/

         Гэрч Ц.Бат-Эрдэнийн  мөрдөн байцаалтад  өгсөн …манай найз Эрдэнэсүх зодуулсан байдалтай хамраас нь цус гарчихсан байж байсан. Тэгээд цусыг нь арчаад машинд суулгаад байж байгаад гэрлүүгээ харьцгаасан. Эрдэнэсүхийг Бакуунаа, Саамкаа хоёр зодсон гэсэн би өөрөө машин дотор сууж байсан болохоор хараагүй. Юунаас болж зодсон эсэхийг мэдэхгүй байна. Эрдэнэсүх бид хоёр нэг том савтай пиво хувааж уусан байсан юм. Эрдэнэсүхийн хамраас цус гарсан байснаас өөрөөр гэмтсэн юм харагдаагүй гэсэн мэдүүлэг   /хх-н 17-18

           Гэрч М.Бямбадашийн  мөрдөн байцаалтад өгсөн …Баянзүрх дүүргийн офицерүүдийн ордны урд талын автобусны буудал дээр байж байтал Очбаатар, Эрдэнээ хоёр заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод салгасан. Би Очбаатарыг аваад холдуулсан чинь Самдандорж Эрдэнээтэй зууралдчихсан зодолдож байсан. Би   Очбаатарыг бариад зогсож байсан чинь тэнд байсан хүмүүс Самдандорж, Эрдэнэсүх хоёрыг салгасан. Тэгээд Эрдэнэ яваад өгсөн. Эрдэнэсүх, Очбаатар хоёр юунаас болоод зодолдсоныг би мэдээгүй. Би машин дотор сууж байсан юм. Самдандорж, Эрдэнээ хоёр харилцан бие биенийхээ нүүр лүү л цохиод байсан гэсэн мэдүүлэг   /хх-н 19-20/

  Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.

  З.Очбаатар,Ө.Самдандорж нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг тус бүр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэргийг бүлэглэн  үйлдсэн   гэм буруутайд тооцох нь зүйтэй.

        З.Очбаатар, Ө.Самдандорж нар нь гэм буруугаа хүлээсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

        2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэхүй, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасан заалтыг үндэслэн З.Очбаатар,Ө.Самдандорж нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

            З.Очбаатар, Ө.Самдандорж нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-36.10 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. З.Очбаатар, Ө.Самдандорж нарт прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. З.Очбаатар,Ө.Самдандорж нарыг тус бүр олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах  гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн   гэм буруутай болохыг  тогтоосугай.

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар З.Очбаатар, Ө.Самдандорж нарыг тус бүр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

4..Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй З.Очбаатар, Ө.Самдандорж  нар нь  бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй   болохыг  тус тус дурьдсугай.

5. З.Очбаатар, Ө.Самдандорж нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ                               С.ПҮРЭВСҮРЭН