Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/108

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,

Нарийн бичгийн дарга: Б.Бямбадулам,

Шүүгдэгч: Э.*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000900003 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нөмөр 7 дугаар гудамж 829 тоот айлын үүдэнд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн *******ыг газарт хавсарч унагаж, цээж хэсэгт нь өшиглөсний улмаас түүний биед цээжний зүүн дээд талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Э.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 112 /

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.******* мэдүүлэхдээ: Хэлэх зүйлгүй, гэм бурууг хүлээж байна гэв.

3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тэгээд нэлээн удаан сууж байгаад ******* бид хоёр айлаас гараад явах гэсэн чинь араас ******* гарч ирээд ******* нэг хар савхин куртик өмссөн байсан чинь ******* наадахаа тайлаад өг архинаас өгөөд ууя гэсэн чинь ******* үгүй гээд хэлсэн чинь *******, *******г зодох гээд хувцсаа тайлж шидээд би 7 жил шоронд суугаад ирсэн ална шүү пизда минь гээд ******* руу дайраад байсан би хажууд нь зогсож байгаад *******ыг болохгүй шүү гээд хэлсэн чинь гэнэт намайг барьж аваад газар хавсарч унагаад миний цээж рүү өшиглөөд авсан тэгээд би босоод ойрхон нарийн гудамж байхаар нь би алхаад зам руу гарсан чинь таньдаг такси байхаар нь намайг эмнэлэгт хүргээд өгөөч гээд гуйгаад эмнэлэг дээр ирээд үзүүлсэн чинь миний зүүн талын эгэм хугарсан байна гэсэн.....гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /,

.... ******* нь намайг зүгээр байхад татаж унагаагаад миний цээжний зүүн дээд хэсэгт хөлөөрөө 1 удаа маш хүчтэй өшиглөсөн тэгээд тас гээд явсан тэгэхээр нь босоод би зугтаагаад эмнэлэг дээр ирээд цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

4. Иргэний нэхэмжлэгч П.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 15,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/,

5. Гэрч н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би өглөө гэртээ байсан чинь манай хамтран амьдрагч ******* өглөө босоод намайг шүүх дээрээ очоод уулзчихаад араас ахын гэрт хүрээд ирээрэй гэсэн тэгээд би гэрээсээ гараад шүүх дээр ирчихээд ахын гэрт яваад очсон ах эхнэртэйгээ манай нөхөр ******* *******, гэдэг хүн наана бас ,******* гэдэг хүн байсан нэг шил архи уугаад сууж байсан тэгээд нөгөө архи нь дууссан чинь ахиж нэг архи гаргаж ирээд уусан тэгээд дуусаж байсан чинь гэдэг хүн гараад явсан одоо нэг архи авч уумаар байсан гээд ******* намайг нэг архи аваад ирэх юм уу гэсэн чинь ******* гэдэг хүн яах юм та хоёроос архи авахгүй миний савхин куртикийг зараад ууя гэсэн чинь ******* би зарахгүй зүгээр дэлгүүрт тавиад ганц юм авуул яах уу гэсэн тэгээд манай нөхөр ******* ******* ******* гурав гэрээс гараад явахаар нь би араас нь харсан чинь ******* гэдэг хүн нарийн гудамж гараад явсан ******* гэдэг хүн нь манай нөхөр ******* хоёр хамт явсан тэгсэн удалгүй манай нөхөр ******* ганцаараа хүрээд ирсэн тэгээд гэдэг айлдаа бид хоёр нэг шил архи уучихаад гэртээ ирсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

6. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Э.******* миний төрсөн дүү байгаа юм бид хоёр эхээс хоёулаа манай ээж Баянговь суманд байдаг. Миний дүү чинь хүнд тусархуу миний хувьд зөвлөгч байж чаддаг төлөв даруухан зөв сэтгэлтэй юмыг зөв талаас нь бодож надад хэлж ярьж өгдөг. Бүрэн дунд боловсролтой, ямар нэг ажлыг хийхдээ сэтгэлээсээ хийдэг. Хүнд муу юм санаад байдаггүй хүнтэй харилцаа сайтай хүн байгаа юм....гэх мэдүүлэг /хх-ийн 71/,

7. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 72 дугаартай шинжээчийн:......1. *******ын биед цээжний зүүн дээд талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй,

4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна гэх дүгнэлт / хх-ийн 76-77 /, гэх дүгнэлт  болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-ийн 37/, Э.*******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нөмөр 7 дугаар гудамж 829 тоот айлын үүдэнд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэн *******ыг газарт хавсарч унагаж, цээж хэсэгт нь өшиглөсний улмаас түүний биед цээжний зүүн дээд талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хохирогч *******ын мэдүүлэг, шинжээчийн 72 дугаартай дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Уг үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь архидан согтуурсан үедээ  ямар нэг шалтгаангүйгээр хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэж түүнийг гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь 1.167.200 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох нотлох баримтыг мөрдөн байцаалт болон шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Э.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллага 15.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 15.000 төгрөг тушаасан баримтыг гаргаж ирүүлсэн тул шүүгдэгч Э.******* нь иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* нь өмнө нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 03 жил 04 сарын хорих ялаар шийтгүүлж уг ялаа эдэлж байсан бөгөөд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон тул энэ гэмт хэрэгт нь 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  02 жил 04 сар 24 хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 02 жил 05 сар 24 хоногоор тогтоолоо.

Шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэсэн болно.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын  нэг хоногоор тооцож нэг сарын хугацаагаар хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн хоёр жил дөрвөн сар хорин дөрөв / 02 жил 04 сар 24 хоног / хоногийн  хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг хоёр жил таван сар хорин дөрөв / 02 жил 05 сар 24 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан хоёр жил дөрвөн сар хорин дөрөв / 02 жил 04 сар 24 хоног / хоногийн  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон дөчин долоо / 47 / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.БАТЦЭНГЭЛ