Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/00808

 

2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр

          Дугаар 183/ШШ2022/00808

Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ................. тоотод оршин суух, .......... О овогт О-ын Мандуул /рд:...................../,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн .............. тоотод байрлах, НХХК /рд:............./,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.       

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О.М нь Н ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Миний бие 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Назу проперти ХХК-тай дугаар ................ тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын ........... давхарт 43.28 м.кв талбайтай 21 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээгээр баригдах орон сууцны нийт үнэ гэрээний 2.1-т зааснаар 69 920 000 төгрөг байхаар тусгасан бөгөөд захиалагч О.М миний бие энэхүү төлбөрийг бүтэн үнийн дүнгээр гэрээ байгуулагдсан өдөр бүрэн төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Дээр дурдсан орон сууц захиалан бариулах гэрээнүүдийн 1.6-д Захиалагч гэрээний төлбөрийг борлуулагчид 100 хувь төлж барагдуулах хүртэл борлуулагч тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч байна гэж заасан буюу захиалагчийн зүгээс Назу проперти ХХК-д орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг О.Мминий нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээ болон холбогдох хуулийн заалтуудын дагуу захиалагч төлбөрөө бүрэн төлж дуусахад орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг О.Мандуул миний нэр дээр шилжүүлэн өгөх ёстой байсан боловч гэрээгээр тохирсон орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй болно. Энэ талаар гүйцэтгэгч Назу проперти ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг бодитой үр дүн гараагүй төдийгүй захиалгаар худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас болж иргэн би өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадалгүй урт хугацаанд хохироод байна. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны, 5 дугаар давхарт 43.28 м.кв талбайтай 21 тоотод байрлалтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр иргэн О.М-ыг тогтоож өгнө үү. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б намайг оролцуулахгүйгээр хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: “...Манай компани иргэн О.М-тай 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ............. тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, “...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 5 дугаар давхар, 21 тоот хаягт байршилтай, 43.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан барьж, ашиглалтад оруулж шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Иргэн О.Мнь дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул иргэн О.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

3.  Нэхэмжлэгч талаас, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан .......... тоот орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн акт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, тус хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн .....тоот албан бичгийг хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Би 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Назу проперти ХХК-тай дугаар .......... тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ............. тоотод байрлалтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Тус гэрээний 2.1-д заасны дагуу орон сууцны үнэ 69 920 000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдрөө бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь гэрээний 1.6-д заасны дагуу орон сууцны үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг О.М миний нэр дээр шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Энэ талаар Назу проперти ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үр дүн гараагүй, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас иргэн би өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадалгүй урт хугацаанд хохироод байгаа тул Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын Шигтгээ-1 орон сууцны 1 дүгээр орцны, 5 дугаар давхарт байрлах 43.28 м.кв талбайтай 21 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч О.М болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг гаргасан бөгөөд энэ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан боловч гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх учиртай.  

 

Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 6 дугаар давхар, 21 тоот  орон сууцны өмчлөгчийн талаарх дэлгэрэнгүй лавлагаа, тус орон сууц ямар нэгэн зээлийн барьцаанд байгаа эсэх, түүнтэй холбоотой баримтыг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн.

 

Тус хэлтэс 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн .т “...Эрхийн........ улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, . 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй бари.........лга нь жагсаалтаар салж бүртгүүлэх хүсэлт гаргаагүй байх тул ........... тоот нь өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичгийг ирүүлжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ........ тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр Назу проперти ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах ................... давхарт байрлах 43.28 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 1 м2-ыг 1 500 000 төгрөгөөр тооцож нийт 64 920 000 төгрөгөөр захиалгаар барьж 2015 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж өгөх, О.М нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээ байгуулагдсан байх бөгөөд нэхэмжлэгч О.М орон сууцны төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний зүйл болох 21 тоот орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, нэхэмжлэгч уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон, талууд уг асуудлаар маргахгүй байна.

 

Харин хариуцагч Назу проперти ХХК дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн ...... дугаар албан бичгээр тус тус тогтоогдож байна.

 

5. Иймд дээрх үйл баримтаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хууль ёсоор эзэмшил үүссэн болох нь тогтоогдох тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, ................. тоот, 43.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь О.Мандуул болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Мандуулд олгох нь зүйтэй.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Олхонуудмаам овогт Очирбатын Мандуул /рд:ЕЛ89092505/-ыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Шигтгээ-1 орон сууцны 5 дугаар давхрын 43.28 м.кв талбай бүхий 21 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ